Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 07

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Дархан сумын 1-р багт оршин суух, СК62011308 регистрийн дугаартай Боржигон овогт Ухнын Түмэнцогтын “ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2017 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа, хүсэлт гаргагч У.Түмэнцогт нар оролцов.

                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Хүсэлт гаргагч У.Түмэнцогт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн барилгын бригадад 1977 оны 06 сарын 01-ний өдрөөс 1978 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл барилгачинаар, 1978 оны 03 сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Би улсад 16 жил ажилласан. Би 1981, 1991 онуудад Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн захиргаанааас олгосон хөдөлмөрийн дэвтэрийг, Хэнтий аймгийн Архивын тасгийн 1977 оны 06 сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 сарыг дуустал хугацааны цалингийн лавлагааг мөн Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн даргын 1977 оны 10 сарын 01-ний өдрийн 61 тоот “ээлжийн амралт олгох” тухай тушаал, 1978 оны 09 сарын 19-ний өдрийн 65 тоот “ээлжийн амралт олгох” тухай тушаал, 1978 оны 3 сарын 22-ны өдрийн 15 тоот “түр төлчдийг томилон ажиллуулах” тухай тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Түүнээс хойшхи цалингийн лавлагаа, ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал нь Хэнтий аймгийн архивын тасгаас олдохгүй байгаа. Иймд эдгээр нотлох баримтыг үндэслэн миний Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн барилгын бригадад 1977 оны 06 сарын 01-ний өдрөөс 1978 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл барилгачинаар, Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн 1-р бригадад 1978 оны 03 сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.            

          Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

Хүсэлт гаргагч У.Түмэнцогт нь Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн барилгын бригадад 1977 оны 06 сарын 01-ний өдрөөс 1978 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл барилгачинаар, Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн 1-р бригадад 1978 оны 03 сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч У.Түмэнцогтын Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн барилгын бригадад 1977 оны 06 сарын 01-ний өдрөөс 1978 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл барилгачинаар, Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн 1-р бригадад 1978 оны 03 сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал нь олдохгүй болсон, бичиг баримт нь үрэгдсэн, тухайн үед ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа, уг байгууллагын бичиг хэргийн баримт нь Хэнтий аймгийн архивын тасагт байхгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг шүүхийн журмаар тогтоон шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн даргын 1977 оны 10 сарын 01-ний өдрийн 61 тоот “Барилгачин У.Түмэнцогт нарын ээлжийн амралтыг 10 сарын 01-нээс олгосугай” гэх тушаалаар мөн Хэнтий аймгийн Архивын тасгийн 2014 оны 04 сарын 21-ний өдрийн 420 тоот цалин олгосон лавлагаа, гэрч Д.Энэбиш, С.Ялалт нарын мэдүүлгээр хүсэлт гаргагч У.Түмэнцогт нь 1977 оны 06 сарын 01-ний өдрөөс барилгачинаар ажилд томилогдсон гэдэг нь нотлогдож байна.

Мөн гэрч Д.Энэбишийн “У.Түмэнцогт нь Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн барилгын бригадад 1977 оноос 1978 оны хооронд барилгачинаар, Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн 1-р бригадад 1978 оноос 1993 оны хооронд малчнаар ажиллаж байсан. Би 1971 оноос 1977 он хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн 1-р бригадад малчнаар, 1978 оноос 1986 он хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын дунд сургуульд үйлчлэгч, тогоочоор, 1986 оноос 1993 он хүртэл Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, шүүхэд гаргасан тодорхойлолт,

- Гэрч С.Ялалтын “У.Түмэнцогт нь Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн барилгын бригади, 1-р бригадад 1977 оноос 1993 оны хооронд барилгачин, малчнаар ажиллаж байсан. Би 1960 оноос 1993 оны хооронд Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, шүүхэд гаргасан тодорхойлолт,

- Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн захиргаанаас 1981 оны 07 сарын 25-ны өдөр мөн 1991 оны 11 сарын 04-ний өдрийн Ухнын Түмэнцогтын нэр дээр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 

- Хэнтий аймгийн Архивын тасгийн 2014 оны 04 сарын 21-ний өдрийн 420 тоот “Ухна овогтой Түмэнцогтын 1977 оны 06 сараас 1980 оны 10 сар хүртэл хугацаанд олгож байсан цалингийн” лавлагаа,

- Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн даргын 1977 оны 10 сарын 01-ний өдрийн 61 тоот “Барилгачин У.Түмэнцэгт нарын ээлжийн амралтыг 10 сарын 01-нээс олгосугай” гэх тушаалын хуулбар,

- Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн даргын 1978 оны 09 сарын 19-ний өдрийн 65 тоот “Барилгачин У.Түмэнцэгт нарын ээлжийн амралтыг 09 сарын 15-наас олгосугай” гэх тушаалын хуулбар,

- Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн даргын 1978 оны 03 сарын 22-ны өдрийн 15 тоот “Ухнын Түмэнцогтыг төлчнөөр 03 сарын 01-нээс томилон ажиллуулсугай” гэх тушаалын хуулбар,

- Хүсэлт гаргагч У.Түмэнцогтын шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч У.Түмэнцогт нь Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн барилгын бригадад 1977 оны 06 сарын 01-ний өдрөөс 1978 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл барилгачинаар, Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн 1-р бригадад 1978 оны 03 сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэдэг нь нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч У.Түмэнцогтын Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн барилгын бригадад 1977 оны 06 сарын 01-ний өдрөөс 1978 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл барилгачинаар, Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн 1-р бригадад 1978 оны 03 сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120, 133 дугаар

зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан СК62011308 регистрийн дугаартай Боржигон овогт Ухнын Түмэнцогтыг Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн барилгын бригадад 1977 оны 06 сарын 01-ний өдрөөс 1978 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл барилгачинаар, Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдлийн 1-р бригадад 1978 оны 03 сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч У.Түмэнцогт нь улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.    

          3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

          5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    М.ЭНХМАНДАХ