Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2017/00017/И |
Дугаар | 22 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 22
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Б.Санжидмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Мөнхцэцэгт холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 133000 /нэг зуун гучин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Б.Санжидмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Мөнхцэцэг нь 2015 оны 8-р сард надаас эмэгтэй куртик 75000 төгрөг, эмэгтэй ноосон өмд 18000 төгрөг, эрэгтэй ноосон цамц 35000 төгрөг, эмэгтэй хүүхдийн гутал 40000 төгрөгөөр аваад нийт 168000 төгрөг болсон. Үүнээс 35000 төгрөгийг бүтэн сарын дараа төлөөд, үлдэгдэл мөнгийг хүүхдийн цалин дээрээс өгье гэж байнга худлаа ярьдаг. 2016 оны 11-р сард утасдахад сургууль дээр явж байна одоохон өглөө гээд алга болсон. Сүүлдээ утсаа аваад чагнаж байгаад тасалчихдаг ийм байх байхгүйг зөвхөн тоочсон эмэгтэй. Бүтэн жил гаруй болж байхад төлөх бодолгүй, худалдагч нар хүнээс юм аваад өгдөггүй юм гэж хэлдэг юм билээ. Миний бие хүнд байх байхгүйг сайн мэддэг болоод найдаад өгсөн чинь ийм зальтай этгээд шүүхдээ өгөхгүй юу гэж өөрөө хэлсэний дагуу нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Бор-Өндөр 8-9 тоотод оршин суух СЩ84022048 регистрийн дугаартай Боржигон овогт Оюунчимэгийн Мөнхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Оюунчимэг овогтой Мөнхцэцэг миний бие нь 2015 онд Санжидмаагаас куртик 75000 төгрөг, ноосон өмд 18000 төгрөг, цамц 35000 төгрөг, эмэгтэй гутал 40000 төгрөгөөр авч нийт 168000 төгрөг болсон. Үүнээс 35000 төгрөг төлсөн, үлдэгдэл 133000 төгрөгийг хоёр хувааж төлье” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Б.Санжидмаа нь хариуцагч О.Мөнхцэцэгээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 133000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Санжидмаа нь хариуцагч О.Мөнхцэцэгээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 133000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Мөнхцэцэг нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 133000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч О.Мөнхцэцэг нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 133000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Б.Санжидмаагийн нэхэмжилсэн 133000 /нэг зуун гучин гурван мянга/ төгрөгийг хариуцагч О.Мөнхцэцэг нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Санжидмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4640 төгрөгний тал хувь болох 2320 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 2320 төгрөгийг, хариуцагч О.Мөнхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 2320 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Санжидмаад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.Мөнхцэцэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ