Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 23

 

Зохигч эвлэрснийг баталж

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Д.Хуланхатаны нэхэмжлэлтэй хариуцагч Б.Рысбект холбогдох 660000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад    

  

                                                                            Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Геологийн 1-7 тоотод тоотод оршин суух Дашнямын Хуланхатан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Б.Рысбектэй найз нөхдийн харилцаатай байсан ба хэрэгтэй үедээ надаас мөнгө зээлж, миний машиныг гуйж унаж ажил төрлөө бүтээдэг энгийн харилцаатай найзаа гээд явж байдаг. Гэтэл Б.Рысбек нь 2016 оны 3, 4 сард бэлнээр 200000 төгрөгийг зээлсэн, мөн миний машиныг унаж яваад цагдаад журамлагдан журмын хашаанд машиныг маань орхиж явснаас би машинаа 390000 төгрөг төлж журмын хашаанаас авсан. Тэгээд энэ мөнгөө төлөөгүй байж эхнэртэйгээ гачигдал зовлон тоочсоор дахин 70000 төгрөг зээлж буцааж өгөлгүй намайг нийт 660000 төгрөгөөр хохироогоод байна. Б.Рысбекээс мөнгөө нэхэхээр одоохон өгнө, тэгж байгаад өгнө, цалингаа аваад өгнө, найз нь яаж ийгээд өгнө гэж намайг хуурсаар бараг бүтэн нэг жилийн нүүр үзээд байна. Иймд түүнээс надаас зээлсэн 270000 төгрөгийг мөн миний машиныг журмын хашаанд хаяснаас надад учирсан хохирол 390000 төгрөг нийт 660000 төгрөгийг Б.Рысбекээс гаргуулж өгч хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

             Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг Холбоо 8-4 тоотод оршин суух СФ94051711 регистрийн дугаартай Найман овогт Баянхааны Рысбек шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Миний бие Б.Рысбек нь Д.Хуланхатанаас 70000 төгрөг зээлсэн. Мөн 800000 төгрөгний үлдэгдэл миний санаж байгаагаар 170000 төгрөг байна. Энэ мөнгөө төлөх болно. Д.Хуланхатаны машиныг согтуугаар жолоодож цагдаад торгуулсан. Энэ мөнгийг Д.Хуланхатан өөрөө төлсөн. Надад энэ мөнгийг төлөх чадамж үгүй байна. Миний бие нь 240000 төгрөгийг Д.Хуланхатанд 2017 оны 02 сарын 22-ны өдрийн дотор төлнө. Үлдсэн 390000 төгрөгийг 3 сарын цалин дээрээс 195000 төгрөгийг, үлдэгдэл мөнгийг 4 сарын цалингаасаа төлнө” гэжээ. 

Нэхэмжлэгч Д.Хуланхатан шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Хуланхатан нь хариуцагч Б.Рысбекээс 660000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагаа 30000 төгрөгөөр багасгаж 630000 төгрөг гаргуулна. Хариуцагч Б.Рысбек нь 240000 төгрөгийг 2017 оны 02 сарын 22-ны өдрийн дотор, 195000 төгрөгийг 2017 оны 03 сарын 31-ний өдрийн дотор, 195000 төгрөгийг 2017 оны 04 сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон” гэжээ.

 

                                                                                Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Д.Хуланхатан нь хариуцагч Б.Рысбекээс 660000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагч Б.Рысбекээс 630000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Хуланхатан нь хариуцагч Б.Рысбекээс 630000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Хуланхатан хариуцагч Б.Рысбек нар нь 660000 төгрөгөөс 240000 төгрөгийг 2017 оны 02 сарын 22-ны өдрийн дотор, 195000 төгрөгийг 2017 оны 03 сарын 31-ний өдрийн дотор, 195000 төгрөгийг 2017 оны 04  сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож, нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс 30000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Хуланхатан нь нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцсон байна. 

 Иймд нэхэмжлэгч Д.Хуланхатан нь хариуцагч Б.Рысбекээс 660000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 30000 төгрөгөөр багасгаж 630000 төгрөг гаргуулахаар бууруулсныг хариуцагч Б.Рысбек нь 240000 төгрөгийг 2017 оны 02 сарын 22-ны өдрийн дотор, 195000 төгрөгийг 2017 оны 03 сарын 31-ний өдрийн дотор, 195000 төгрөгийг 2017 оны 04 сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Хуланхатанд  төлөхөөр тохиролцсон тайлбарыг тус тус бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Д.Хуланхатан нь хариуцагч Б.Рысбекээс 660000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 30000 төгрөгөөр багасгаж 630000 төгрөг гаргуулахаар бууруулсныг хариуцагч Б.Рысбек нь 240000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг 2017 оны 02 сарын 22-ны өдрийн дотор, 195000 /нэг зуун ерэн таван мянган/ төгрөгийг 2017 оны 03 сарын 31-ний өдрийн дотор, 195000 төгрөгийг 2017 оны 04 сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Хуланхатанд төлөхөөр тохиролцсон зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хэмжээнээс илүү хураасан улсын тэмдэгтийн хураамж 60 /жаран/ төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Д.Хуланхатанд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Хуланхатаны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20390 төгрөгний тал хувь болох 10195 /арван мянга нэг зуун ерэн таван/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 10195 /арван мянга нэг зуун ерэн таван/ төгрөгийг, хариуцагч Б.Рысбекээс 630000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19550 төгрөгний тал хувь 9775 /есөн мянга долоон зуун далан таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Хуланхатанд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Рысбек нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                                  М.ЭНХМАНДАХ