Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2017/00019/И |
Дугаар | 24 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 24
Зохигч эвлэрснийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Д.Отгонбаярын нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Нямбатад холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 500000 /таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Д.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Ш.Нямбат нь 2015 оны 06 сард Д.Отгонбаяр манай дэлгүүрээс хөнжил, даавуу, хувцас хунар гэх мэт барааг авсан. Мөн 2016 оны 09 сард 200000 төгрөгийн хичээлийн хэрэгсэл, балны запас, цамц, өмд гэх мэт барааг нэмж аваад удахгүй өгнө гэж тохиролцсон боловч одоог хүртэл мөнгөний боломжгүй гэж намайг хохироосоор байна. Иймд Ш.Нямбатаас 500000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Уурхайчин 8-2 тоотод оршин суух СО68061506 регистрийн дугаартай Боржигон овогт Шагдарын Нямбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ш.Нямбат би Д.Отгонбаяраас 500000 төгрөгийн бараа авсан нь үнэн. Би ажилгүй байж байгаад өгч чадаагүй. 2017 оны 01 сарын 21-ний өдөр хүүхдийн мөнгөн дээрээс 20000 төгрөг өгсөн. Д.Отгонбаярт 480000 төгрөгийг 2017 оны 03, 04 дүгээр саруудад төлж дуусгана” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Ш.Нямбат Д.Отгонбаяр надаас 465000 төгрөгийн бараа аваад, эгч нь ажилдаа орох гэж байгаа тул 35000 төгрөгийн бараа нэмж авч нийлээд 500000 төгрөг болгоё гэж тохиролцсон. Ш.Нямбат нь 500000 төгрөгөөс 2017 оны 01 дүгээр сарын хүүхдийн мөнгөн дээрээс 20000 төгрөгийг өгсөн тул 480000 төгрөгийг гаргуулна. Хариуцагч Ш.Нямбат нь 240000 төгрөгийг 2017 оны 03 сарын 25-ны өдрийн дотор, 240000 төгрөгийг 2017 оны 04 сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон” гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Д.Отгонбаяр нь хариуцагч Ш.Нямбатаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Отгонбаяр нь хариуцагч Ш.Нямбатаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 500000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Отгонбаяр нь хариуцагч Ш.Нямбат нар нь 500000 төгрөгөөс 240000 төгрөгийг 2017 оны 03 сарын 25-ны өдрийн дотор, 240000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож, нийт нэхэмжилсэн үнийн дүнгээс 20000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Отгонбаяр нь нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцсон байна.
Иймд нэхэмжлэгч Д.Отгонбаяр нь хариуцагч Ш.Нямбатаас 500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 20000 төгрөгөөр багасгаж 480000 төгрөг гаргуулахаар бууруулсныг хариуцагч Ш.Нямбат нь 240000 төгрөгийг 2017 оны 03 сарын 25-ны өдрийн дотор, 240000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Отгонбаярт төлөхөөр тохиролцсон тайлбарыг тус тус бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75,
123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага
болгон З А Х И РА М Ж Л А Х нь:
1.Нэхэмжлэгч Д.Отгонбаяр нь хариуцагч Ш.Нямбатаас 500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 20000 төгрөгөөр багасгаж 480000 төгрөг гаргуулахаар бууруулсныг хариуцагч Ш.Нямбат нь 240000 / хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг 2017 оны 03 сарын 25-ны өдрийн дотор, 240000 / хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Отгонбаярт төлөхөөр тохиролцсон зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон хэмжээнээс илүү хураасан улсын тэмдэгтийн хураамж 350 /гурван зуун тавин/ төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонбаярт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16000 төгрөгний тал хувь болох 8000 /найман мянган/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8000 /найман мянган/ төгрөгийг, хариуцагч Ш.Нямбатаас 480000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 15050 төгрөгний тал хувь 7525 /долоон мянга таван зуун хорин таван/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонбаярт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ш.Нямбат нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ