Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга ,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Хохирогч: Б.М, түүний өмгөөлөгч Н.*******,

Хохирогч: С.Г,

Хохирогч: Н.М, түүний өмгөөлөгч П.*******,

Хохирогч: Г.А,

Иргэний хариуцагч: Г.*******,

Шинжээч: Б.Мөнхбат,

Шүүгдэгч: М.Я, түүний өмгөөлөгч Б.*******, Ц.*******, А.,Энхбуйр,

Шүүгдэгч: Б.Ж, түүний өмгөөлөгч Ц.*******, П.*******, Г.,Нацагдорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М.Я,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Ж

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Буян” ресторанд ахуйн хүрээний газыг зориулалтын бус газарт байршуулан ажиллуулж улмаар хий алдагдаж болгоомжгүй байдлын улмаас ресторанд үйлчлүүлж байсан иргэн Н.М, С.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Л.Б амь насыг хохироож, рестораны ажилтан Б.Алтансолонгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Я нь хэлэлцээрээр биелүүлсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор -аймгийн“Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах ‘Буян” ресторанд ахуйн хүрээний газыг нийлүүлэх явцдаа 25 хувийн нээлттэй зайтай байх ёстой шаардлага нийцээгүй газарт буюу зориулалтын бус газарт байршуулан ажиллуулж улмаар хий алдагдаж болгоомжгүй байдлын улмаас ресторанд үйлчлүүлж байсан иргэн Н.М, С.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Л.Б амь насыг хохироож, рестораны ажилтан Б.А эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

    ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч М.Я мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.... Манай халаагч тенээс ямар ч хий алдагдсан зүйл байгаагүй тухайн орчинд хий алдагдсан гэж үзэхэд 0.9 хувийн алдагдалтай байхад тэр орчинд шаталт үүснэ 9.3 хувийн хий алдагдалтай бол шууд тэсрэлт үүсдэг тэр халаагч тенийг тухайн хэрэг болсны дараа газар дээр нь ирж хий мэдрэгчээр шалгахад халаагуур тениэс хий алдагдаагүй байсан би халаагч тенийг Буян ресторанд хүргэж өгөхдөө зааварчилгааг өгөхдөө хий халаагчийг хараа хяналтгүй халаагчийн ойр орчимд шатах хайлах материал байлгаж болохгүй өрөө тасалгааг бүлээсэхэд халаагч тенийг унтааж баллоны крантыг байнга хааж байх талаар газ хүлээн авч байгаа барменуудад хэлдэг байсан. Миний зүгээс халаагуур тенийг маш олон цагаар асаалттай орхисон учраас хүн хүчилтөрөгчийн дутагдалд ороод нас барсан байх гэж үзэж байгаа ер нь бол 2 цаг тутамдаа тасалгааны хэмжээнээс хамаараад тухайн өрөө тасалгааг бүлээн болсон тохиолдолд унтраах шаардлагатай байдаг. Миний зүгээс цонх хаалгатай агаарын солилцоо явагддаг шаардлага хангасан өрөө байсан учраас тухайн өдөр хэрэг болсон гэх өрөөнд оруулаад тавьсан байсан газан халаагуур тениний газыг сольж асааж ажиллуулж хүлээлгэж ******* гэх үйлчлэгчид зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зуруулаад өгсөн ийм учраас би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа... Буян рестораны газ нь хөө тортог гарахаар нь би өөрөө очиж цэвэрлэж өгч байсан төв Дашваанжил ХХК-ны тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн руу залгаж асуухад агаарын солилцоо муутай газар хөө хаях магадлалтай гэхээр нь тухайн газар нь ажиллах бололцоотой газар гэхэд тэгвэл чогтлуурыг нь сольж үзвэл үзэх юм гэж хэлсэн энэ нь газыг яг галан дээр гаргаж өгдөг зүйл юм миний зүгээс тухайн хэрэг учрал болсон гэх газан халаагуур тенд засвар үйлчилгээ хийж байгаагүй анхандаа 2 удаа хөө хаяад байна гэж дуудлага өгөхөөр нь очиж цэвэрлэж өгч байсан тэрнээс хойш хөө хаяж байна гэж хэлээгүй харин сүүлд нь том халаагч тенийг манайхаас худалдан авсан тэр дээр нь харин ирдүктерийг нь сольж өгч байсан. Тухайн газан халаагуур тенийг нийтийн хоол баар рестораны зориулалтай газрын тусгай өрөөнд тавьж ажиллуулж болохгүй гэсэн заалт байхгүй учир болно гэж үзсэн учраас газан халаагуурыг Буян ресторанд худалдсан. Би “Буян” рестораны тусгай өрөөг агааржуулалтын системгүй өрөө гэж мэдээгүй, агаарын солилцоо сайтай цонх хаалгатай бүрэн солилцоо явагдахаар байсан учир ажиллуулж асааж өгсөн.....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-19/

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Я мэдүүлэхдээ: Тухайн халаагч тенийг 2018 оны 12 дугаар сарын 07-нд Б.Жт худалдсан. Тухайн үед ямар орчин нөхцөлд ажиллуулах зааварчилгааг бүрэн тайлбарлаж өгсөн. Агааржуулалт сайтай газар байрлуулах ёстой гэж хэлэхэд асуудалгүй манайх үүдэндээ тавих гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд угсарч хүлээлгэж өгсөн. Буян рестораны ажилчдад халаагч тенийг ямар нөхцөлд хэрхэн ажиллуулах талаар зааварчилгааг тухай бүрд нь өгдөг байсан. Тухайн хэрэг учрал гардаг өдөр нягтлан нь над руу 2 удаа залгасан. Намайг 3 цаг 30 минутын үед очиход тухайн халаагч тенийг цагаан өрөө гэх өрөөнд байрлуулсан байсан. Тухайн өрөө маш хүйтэн байсан учраас халаагч тенийг холбож асааж өгсөн гэв.

3. Шүүгдэгч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. өмгөөлөгчөөрөө *******, Ц.******* нарыг авсан байгаа би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй....гэх мэдүүлэг /4-р хх-ийн 24-25/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ: Анх 2019 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Дашваанжил ХХК-д очиж халаагч тенийг үзсэн. Учир нь Дашваанжил ХХК нь Монгол улсад нэртэй, том байгууллага учраас аюулгүй ажиллагааны тал дээр асуудалгүй гэж бодож зорьж очсон. М.Ягээс энэ халаагч тенийг манайд ажиллуулж болох уу гэж асуухад Уран хайрхан, Гантиг гэх мэт олон байгууллага болон айл өрхүүд авсан, танайд ажиллуулах боломжтой гэж хэлсэн учраас авахаар болсон. Анх үүдэнд тавих гэж авсан нь үнэн. Зөөвөрлөх боломжтой гэхээр нь зааланд тавьж болох уу гэхэд болно гэсэн. Би халаагч тенийг Хятад улсаас эсвэл Эрээнээс авчирч тавиагүй. Халаагч тенийг энд тавьж болохгүй гээд байхад нь тавьсан бол би хариуцлагаа хүлээнэ. Гэтэл Монгол улсад нэртэй компаниас авчхаад яллагдаад зогсож байгаадаа харамсаж байна. Ийм том компани байж хариуцлага алдчихаад бид нарын буруу биш гээд зогсож байгааг ойлгохгүй байна. Аюулгүй ажиллагааныхаа зааварчилгааг надад өгөөд, манай ажилчдыг сургалтддаа хамруулахгүй яасан юм бэ. Хэрвээ тэгсэн бол би буруугаа хүлээнэ. Гэтэл тийм зааварчилгаа өгөөгүй, олон газар авсан танайх тавьж болно гэчхээд одоо ийм зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Өмнө нь энэ халаагч тенийг Улаанбаатар хотод тавьчихсан байхыг харсан учраас Дашваанжил ХХК гэдэг том байгууллагад итгээд авсан. Ийм газар ажиллуулж болохгүй гэж хэлсэн бол би тэнд ажиллуулахгүй байсан. Тухайн хэрэг учрал болдог өдөр би Улаанбаатар хотод байсан. Манайх цагийн хуваарийнхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан. 2019 оны 2 дугаар сарын 13-ны шөнө над руу ярьж хэлсэн. Сүүлд нь талийгаачийн нэрийг сонсоод би гайхсан. Яагаад гэвэл талийгаач миний таньдаг хүн байсан. Халаагч тенийг аваад нэг хоногийн дараа сонин үнэр гараад байхаар нь яагаад ийм үнэр гараад байгааг асуухад төмөр шатаж байгаа юм гэж хэлэхээр нь ингэдэг юм байх л гэж бодсон. Гэтэл маргааш нь хөө, тортог гараад байхаар нь яагаад ингээд байгааг асуухад М.Я манай гал тогооны өрөөнд угаагаад угаачихаар зүгээр гэж хэлсэн. Тэгэхээр нь би шинэ төхөөрөмж болохоор ингээд байгаа юм байна гэж бодсон. Дахиад 2 хоногийн дараа хөө, тортог гараад байхаар нь солиод өгөөч гэсэн чинь төв рүү хэллээ. Гэхдээ сольж өгөх боломжгүй гэж хэлсэн. Хөө гарах тохиолдол олон удаа давтагдаж байсан учраас солиод өгөөч гэж удаа дараа хэлсэн. Халаагч тень хий алдаж байгааг огт мэдээгүй. Хөө гардаг талаар манай ажлын хүмүүс ч мэдэж байгаа гэв.

5. Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... “Би талийгаач Л.Б эхнэр нь байгаа юм бид хоёр 4 хүүхэдтэй хамгийн том нь одоо 15 нас хүрэх гэж байгаа бага хүүхэд маань 4 настай. Талийгаачийг нас бардаг өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 13-ны өглөө би сургуулийн 3 хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд ажил дээрээ ирсэн тэр өдөр талийгаач надтай хамт ажилдаа яваагүй уг нь бол цуг явдаг тэр өдөр би жоохон амарна гээд үлдсэн тэгээд бага үлдээд 11 цагийн үед над руу залгасан тэгэхэд нь би ажил дээрээ ирсэн байгаа юм байна гэж бодсон тэгээд өдөр ундны цагаар талийгаач бид хоёр том хүүгийн хамт хоолонд дунд захад орсон тэндээс гараад намайг ажил дээр хүргэж өгөөд машинаа үлдээгээд хүүхдүүдээ гэрт нь хүргэж өгөөрэй гээд өөрөө ажил руугаа алхаад явсан. Орой би 18 цаг хагасын үед талийгаач руу залгаад гэр луугаа явах уу гэхэд маргааш дарга нар хот руу золголтод явах гэж байгаа учраас би төлөвлөгөө батлуулах ёстой чи явж бай гэсэн тэгээд би гэртээ очсон байж байтал 19 цагийн үед том охин кино үзнэ гэхээр нь орой болсон байна гээд хэлчихлээ одоо очих байх шүү гэж надад хэлсэн тухайн үед манай охин аав руугаа утсаар залгасан байсан. Тэгээд 21 цаг 00 минутад манай охин талийгаач руу миний утсаар яриад ирэх болж байна уу хоолоо ид гэхэд дөхөж байна гэсэн очиж авах уу, машинаа оруулчих уу, гэхэд талийгаач машинаа оруулчих гэж хэлж байсан тэгээд би 21 цаг 50 минутаас өөрийн 99717997 дугаарын утаснаас 00 цаг хүртэл 10 удаа залгаж 2 удаа мессеж бичсэн тэгэхэд ямар нэг хариу өгөөгүй тэгээд унтсан байсан шөнө 03 цаг 30 минутын үед сэрээд харахад талийгаач гэртээ ирээгүй байсан тэгээд утсаа хартал сумын Засаг дарга Мөнхсоёл залгасан байсан буцаагаад залгахад утсаа аваагүй тэгээд талийгаач руу дахин залгахад ямар нэг хариу өгөөгүй тэгээд ойр байдаг ажлын хүмүүс болох Дашцэрэн, Өнөржаргал нар руу залгахад утсаа аваагүй гадаа гараад бие засчхаад орж ирээд утас руу нь залгаж байгаад өглөөний 05 цагийн үед Мөнхсоёл дарга яриад гэрээс ирж намайг аваад захиргаан дээр ирсэн тэгээд захиргаа ортол талийгаачийн ажлынхан цугласан мөн манай ажлынхан байсан тэгээд тэд нар талийгаачийн өнгөрсөн талаар мэдчихээд надад хэлэх учраа олохгүй байсан юм байна лээ. Талийгаач тэр өдөр надад ямар нэг хүнтэй уулзаж ярилцах талаар хэлж ярьсан зүйл байхгүй... Рестораны хүмүүс талийгаачийн ажил явдал дээр ирсэн тэгээд хэзээ өнгөрсөн талаар асуухад тодорхой цаг хэлж чадахгүй мөн анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэггүй, тусламж үзүүлж чаддаггүй юмаа гэхэд яаралтай түргэн тусламжийг түргэн хугацаанд дуудаагүй. Хамт байсан 2 хүн нь гарч ороод байсан хэр нь тийм газ мэдрээгүй байдаг би бодохдоо тагнуулын хүн гэдэг нь тусгай бэлтгэгдсэн хүн байдаг ийм зүйлийг мэдрээгүй яагаа ч үгүй амьд байж байгаа нь сэжигтэй байна мөн тэр хоёрт гомдолтой байна…гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-40/

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М мэдүүлэхдээ: Тухайн өдрийн өглөө хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчхөөд буцаж ирээд цэцэрлэгийн хүүхдээ хүргэж өгөхдөө нөхрийгөө хамт гарах уу гэхэд чи түрүүлээд явж бай гээд гэртээ үлдсэн. Өдөр 11 цагийн үед өрөөнийхөө утсаар над руу залгасан. Тэгээд бид 2 хамт хоол идсэн. Орой 6 цаг 30 минутын үед хамт гэртээ харих уу гэж асуухад арай болоогүй байна түрүүлээд харьж бай гэсэн. Орой 7 цагийн үед дахиж залгаж ярьсан. Тэгээд 9 цагт том охиноороо яриулаад таныг очиж авах уу гэхэд хэрэггүй, одоо дөхөж байна гэсэн. Тэгээд 9 цаг 45 минутаас 11 цаг 58 минут хүртэл 10 удаа дуудлага хийсэн. 2 удаа мессеж бичсэн. Ямар ч хариу өгөөгүй. Шөнө 3 цагийн үед сэрээд харахад ирээгүй байхаар нь утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд бие засчхаад иргээд орж ирэхэд найз нь залгасан байсан. Буцаагаад залгахад утсаа аваагүй. Тэгэхээр нь ажилтай байгаа юм байна гэж бодсон. Удалгүй дахиж над руу залгаад ирж авсан. Нөхөр маань надад хүмүүстэй хоолонд орох талаараа хэлээгүй. 9 цагийн үед залгахад Буян ресторанд байсан байх, Би нийтдээ 188.800.000 төгрөг нэхэмжилж байгаа, Оршуулгын зардал, буяны ажилд 36.800.000 төгрөг зарцуулсан. Хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжид 150.600.000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

7. Хохирогч С.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хятадаас миний машин барьж гардаг зөвшөөрөл гарчихаар нь би 2019 оны 02 дугаар сарын 13-ны өглөө энэ талаараа хэлэхэд талийгаач чи явахаасаа өмнө надтай уулзчихаад яв би үдээс хойш завтай 15 цаг гээд хүрээд ир гэсэн тэгээд би 15 цаг гээд талийгаачтай уулзах гээд ажлын газар болох Аймгийн Засаг даргын тамгын газар руу явах замдаа Мөнхжаргал ах руу яриад талийгаачтай уулзах гээд явж байна гэхэд цуг уулзъя гэсэн тэгээд би ирээд байж байтал Мөнхжаргал ах ирсэн тэгээд өрөөнд нь орж бид гурав уулзалдаж юм ярьж байгаад хэдүүлээ хоолонд орно гээд зөндөө удлаа гэж хоорондоо ярьцгаасан тэгтэл талийгаач ерөөсөө та хоёр 18 цаг гээд манай ажил дээр хүрээд ир хоолонд оръё би ажлаа хүчээр дуусгаад байж байя гэсэн тэгээд Мөнхжаргал ах бид хоёр гарч яваад буцаад 18 цаг 30 гэж байхад очсон тэгээд Мөнхжаргал ах доор зааланд хүлээж байгаад би дээшээ талийгаачийн өрөө руу очиж үзэхэд хүнтэй байсан тэгээд хүлээгээд байж байгаад 19 цаг 10 минутын үе байсан байх ажлынх нь өрөөнд ороод 20-иад минут болоод талийгаач хүмүүс руу утсаар яриад ажлаа зохицуулаад тэгээд тэндээс гараад алхаж яваад би Баянхонгор, Уран-хайрхан ресторан руу орох уу гэхэд талийгаач Буян ресторан руу орчих уу хоол сайтай гэсэн тэгэхэд нь бид нар ойрхон юм байна гурвуулаа тэгье гээд 20 цаг дөхөж байхад ортол талийгаач арын өрөө чинь хүнтэй юу гэж асуусан тэгэхэд зөөгч нь хүнгүй хүйтэн ш дээ гэж хэлсэн. Бид 3 хоорондоо хүйтдээд юу шалив гэж ярилцаад орохоор болоод ортол өрөө дулаахан хойд талын цагаан сандал дээр нэг охин хэвтэж байсан тэгсэн зөөгч нь сэрээгээд цуг гараад меню бид нарт авч ирж өгсөн тэгээд Мөнхжаргал ах талийгаач бид хоёрыг хоолоо захиал гээд тек руу гараад 1 литртэй эдэн архи хайрцагтай ундаа авч ирсэн арай бага шиг нь алга байна гэсэн тэгээд тэр архийг би задлаад 3 хундаганд хийгээд үйлчлэгчийг дуудаад хоолны захиалга өгсөн тэгээд эхэнд нь би үг хэлж гурвуулаа нэг татсан тэгээд байж байтал 1 дүгээр хоол аарцтай гурилтай шөл орж ирсэн дараагаар нь Мөнхжаргал ах талийгаач 2 үг хэлж хундагатай архи уусан бид нар хоол идэж, архи ууж байх хоорондоо бид тэр өрөөнөөс гарч бие засах гэж гарсан Мөнхжаргал ах тамхи татах гэж 2 удаа гарсан талийгаач бид хоёр бие засах гэж тус бүр өрөөнөөс 1 удаа гарсан тэгэхэд ямар нэг зүйл мэдэгдээгүй. Бид нарыг ороход газан халаагуур өрөөний арын цагаан суудлын баруун гар талын өнцөг дээр байсан ажиллагаатай асаалттай байсан тэгээд хоол захиалах хооронд талийгаач газан тенийг унтраах гэж эргүүлдэг хар унтраагуурыг эргүүлэхэд газан халаагуур унтраагүй тэгтэл талийгаач би унтраахгүй юм байна халууцаад байна гэж хэлээд миний хажууд ирж суусан тэгэхэд би өрөөнд дотор ширээний зүүн талын буйдан дээр сууж байсан талийгаач эхэндээ баруун талийн буйдан дээр сууж байсан Мөнхжаргал ах хоймор талын буйдан дээр суусан талийгаач бид хоёр зүүн талын буйдан дээр зэрэгцээд сууж байсан тэгээд хоорондоо ажил төрлийн талаар яриад Мөнхжаргал ах талийгаач хоёр намайг л магтаад яриад байж байсан тэгээд Мөнхжаргал хоймроос чимээгүй босоод өрөөний хаалганы зүг яваад ширээний баруун талын буйдангийн урд нүднийхээ шилийг аваад гуйваад эхэлсэн тэгэхээр нь би очоод түшээд авахад миний амьсгаа давхцаад эхэлсэн тэгсэн талийгаач босож ирээд Мөнхжаргал ахын цээж руу 2 удаа цохисон тэгснээ ширээний баруун талын сандлын хойд талын түшлэгийг тэгнээд ухаан алдаад унасан тэгээд Мөнхжаргал ах ухаан алдсан тэгээд бид хоёр цугтай ойчсон тэгээд дийлээгүй амьсгаа давхцаж байх хоорондоо 102 руу залгах оролдлого хийсэн байсан тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн эмч нар тойрсон ар гэрийнхэн маань байсан тэгээд би эмнэлэгт 9 хоноод үргэлжлүүлээд цэргийн госпиталд 9 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоо ухаан санааны хувьд зарим нэг тохиолдол ямар нэг зүйлийг мартах хооронд нь хольж солих асуудал ажиглагдаж байгаа өмнө ийм зүйл гардаггүй байсан. Би нэг дүгээрт найзыгаа алдлаа 2 дугаарт эрүүл мэндээрээ хохирсон эмчилгээнд 1 сая гаран төгрөг зарцуулсан, мөн ажилгүй байсан хугацаа буюу Таван толгойд ажилтай байсан хугацааны мөнгө түүнийгээ буруутай этгээдээс баримтаар нэхэмжилнэ.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-47/

8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Г мэдүүлэхдээ:Тухайн өдөр 19 цагийн үед Буян ресторан руу ороод өрөө асуухад ард жоохон хүйтэн өрөө байгаа гэхээр нь орсон. Бид нарыг ороход өрөө дулаахан байсан. Ороход Г.А унтаж байсан. Тэгээд үйлчлэгч охин Г.Алтансолонгыг гаргаад меню оруулж ирсэн. Тэгээд 1 литртэй архи, нэг хоёрдугаар хоол захиалсан. Тэгээд сууж байгаад бие засах гэж 1-2 удаа гарцгаасан. Мөнхжаргал сууж байгаад босоод ширээ тойроод гуйвахаар нь би түшсэн чинь миний амьсгаа боогдсон. Тэгсэн чинь талийгаач найз маань босож ирээд цээж рүү 2 удаа цохиод өөрөө ухаан алдсан. Мөнхжаргал бас ухаан алдаад ойчсон. Би утсаа аваад 102 руу залгаад ярьж чадалгүй ухаан алдсан. Нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн байсан. Дараа нь утсаа шалгахад 102 руу залгасан байсан. Юнителиэс лавлагаа авахад 102 руу залгасан гэсэн ямар нэг зүйл байхгүй байсан гэв.

9. Хохирогч Г.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.....2019 оны 02 дугаар 13-нд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг “Буян” ресторан болох ажил дээр өглөө 09 цагт очсон тэгээд хүнгүй байж байгаад эгч захиалга өгөөд 16 цагийн үед газын жижиг 10 литрийн баллоныг солиулж цэнэглүүлсэн ингэхдээ цагаан өрөө буюу вип өрөөнд газан халаагуур өрөөний хойд цонхны баруун урд талд байрласан байсан тэнд газар дээр нь Дашваанчил ХХК-ний ажилтан ах ирж сольж өгөөд газан тенийг асааж өгөөд гарахдаа нэг цагаан дэвтэр гаргаж ирээд энд гарын үсэг зураад ард нь тайллыг нь зурчих гэхээр нь би газ хүлээлгэж өгсөн тэмдэглэл юм байна гэж бодоод гарын үсгээ зурсан өмнө би 2-3 удаа тэр ахаас газан баллон хүлээн авч цэнэглүүлж гарын үсэг зурдаг байсан. Тэгээд тэр явсны дараа зааланд хүнгүй байхаар нь зөөгч бид нар ээлжлээд унтаад амарчихдаг болохоор би цагаан өрөө буюу хэрэг болсон өрөөнд орж ширээний хойно байрлах буйдан дээр толгойгоо газан тень руу харуулж унтсан тэгээд 19 цаг өнгөрч байхал манай зөөгч 3 хүнтэй зэрэг орж ирж намайг сэрээгээд хүн оруулах гэж байна гэж хэлсэн тэгээд би өрөөнөөс гараад 1 дүгээр ширээнд дээр сууж байгаад толгой эргээд байхаар нь юм иддэг юм билүү гээд гал тогоо руу явсан тэнд ороод хоол хийгээдэх гэчхээд бие засах газар орсон тэгээд бие засах газраас гараад гал тогоо руу ороод ухаан алдсан тэгээд манай ажлын хүн 103 руу дуудлага өгсөн тэгсэн 103-аас хүнд хүнтэй байна манайх очих боломжгүй байна наад хүнээ аваад ир гэсэн тэгээд зөөгч Өлзийбаттай нэгдсэн эмнэлгийн 103-т очиж үзүүлсэн тэгсэн орон дээр хэвтүүлээд даралт үзтэл 150-160 тай байна гээд даралт бууруулах эм гэж өгөөд түүнийг нь би хэлэн доороо тавьсан тэгээд нэлээн даралт буураад хэдэн минут унтаад байж байтал дахиад даралт ихэссэн тэгэхэд нь үзэж байсан эмч даралт бууруулах эм хэлэн доор тавиад тариа хийж өгсөн тэгээд 22 цаг өнгөртөл 103-т байж байгаад даралт буугаад бие арай гайгүй тогтворжихоор нь би гэр лүгээ явсан. Гэртээ очоод шөнө нь унтах гэхэд зүрх өвдөөд толгой эргээд амьсгаа тавчдаад унтаж чадаагүй хоносон тэгээд 2019 оны 02 дугаар сарын 14-ны өглөө гэртээ 11 цагийн үед байж байхад дахин толгой эргээд, зүрх салганаад, алхаж чадахгүй дотор муухайрахаар нь зөөгч Өлзийбатыг дуудаад эмнэлэг буюу 103-т ирсэн тэгээд өмнөх өдөр нь үзүүлэхэд шинжилгээ өгсөн байсан тэгсэн эмч нь хордсон байна гэсэн тэгээд эрчимт эмчилгээний тасагт хэвтэхээр болоод 4 хоноод дараагаар нь дотрын тасагт шилжээд 3 хоноод эмнэлгээс гарсан... Дашваанжил ХХК-ний ажилтанд газан тенийг ийм газар ажиллуулж болохгүй хориотой зэргээр аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зааварчилгааг танилцуулдаггүй байсан зүгээр энэ дэвтэр дээр гарын үсэг зурчих гэсэн мөн тэр газан тенийг цагаан өрөөнд цэнэглэж байхдаа тэр ах хөө хаяад байдаг нь танай энэ халаагуурт байгаагүй байсан юм байна манай газанд байсан юм шиг байна одоо манай газ шинэчлэгдэж ирж байгаа одоо зүгээр болно гэж хэлж байсан. Цагаан өрөөнд Дашваанжил ХХК- ний ажилтан тенийг цэнэглэхдээ ийм зориулалтын агааржуулалтын системгүй өрөөнд газан тенийг цэнэглэж, ажиллуулж болохгүй талаар хэлээгүй газан баллоныг цэнэглэж тенийг ажиллуулж өгчхөөд гараад явсан манайх уг тенийг ердийн үед зааланд тавьдаг цагаан өрөө өөрөө хүйтэн байдаг болохоор хүмүүс орохоор тийшээ зөөж оруулж тавьж ажиллуулдаг байсан өмнө нь харин ийм асуудал гарч байгаагүй. Намайг тухайн өрөөнд унтаж байхад ямар нэг газан хий буюу ямар нэг зүйл үнэртээгүй газан тенийг цэнэглүүлээд дулаацаж эхэлж байсан тэгээ л нам унтсан байсан... “ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-54/

10. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 13-ны өглөө 9 цагт ажилдаа ирээд ажлаа хийж байгаад 3 цаг өнгөрөөгөөд халаагч тенийн баллоныг солиулсан. Халаагч тенийн баллоныг байнга солиулдаг. Урьд нь ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Тэгээд тэр өрөөндөө амарч байгаад 7 цаг өнгөрч байхад гарсан. Гараад гал тогоо орчхоод 00-ын өрөөнд ороод ухаан алдсан. Нэг сэрэхэд эмнэлэгт байсан. Тухайн өрөөнд байхад надад ямар нэгэн эвгүй үнэр мэдрэгдээгүй. Эмч үзээд даралт ихэссэн байна гэж хэлсэн. Тэгээд тариа хийлгэчхээд тэндээ нэлээн байж байгаад 10 цаг өнгөрөөгөөд гэр рүү гээ явсан. Тэр шөнө унтаж чадаагүй. Маргааш нь үзүүлээд эрчимтийн тасагт хэвтсэн гэв.

11. Хохирогч Н.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Аймгийн Засаг даргын тамгын газар орж талийгаачийн өрөөнд орсон тэгэхэд Гансүх сууж байсан би ер нь талийгаачтай золгоно гэж бодож байсан тэгээд намайг ирэхийн өмнө Гансүх талийгаачтай уулзах гэж байна гэж хэлж байсан тэгээд тэнд бид гурав таарсан. Тэгээд талийгаачтай уулзсан тэгтэл талийгаач хоолонд орно гээд зөндөө удлаа өнөөдөр ажлаа дуусгаад гурвуулаа хоолонд орно ажлаа хүчээр дуусгана та хоёр 18 цаг гээд хүрээд ир гээд хэлсэн. Тэгээд Гансүх бид хоёр гарч яваад Гансүх гэр лүгээ би ажил руугаа яваад орой 18 цагийн үед манай ажил дээр Гансүх ирээд бид хоёр 18 цаг 30 минутын үед аймгийн Захиргаа орсон тэгээд би жижүүрийн дэргэд сууж үлдээд Гансүхийг орчхоод ир ажил нь дуусаж байна уу гэхэд тэр ороод буцаж гарч ирээд арай дуусаагүй байна гээд бууж ирсэн тэгээд байж байгаад 19 цаг өнгөрөөгөөд Гансүх одоо ажил нь дуусаж байна уу гээд орчхоод ирье гээд дээшээ гарснаа намайг дуудсан тэгээд би ортол ажил нь дуусаж байсан тэгээд талийгаач тухайн үед утсаар хүмүүстэй яриад жоохон удсан ярьж дуусаад талийгаачийн ажлын газраас гарахад 19 цаг 50 минутын үед хоолонд орохоор гараад хаашаа орох уу гэхэд Гансүх Баянхонгор их дэлгүүр оръё гэхэд талийгаач энд нэг миний хоол иддэг газар байдаг гээд Буян гэх ресторан руу талийгаач түрүүлж ороод хойд талд байх өрөө рүү явахад бармен нь өрөө жоохон сэрүүхэн байгаадаа гэсэн тэгээд бид нар яваад ортол хойд талын голын диван дээр нэг охин унтаж байсан түүнийг босгоод гаргасан тэгээд талийгаач ертөнцийн зүгээр ширээний баруун талын цагаан буйдан дээр би ширээний хойд талд, Гансүх ширээний ертөнцийн зүгээр зүүн талд сууж байтал зөөгч нь меню бариад ороод ирсэн тэгээд хоол захиалсан талийгаач аарцтай гурилтай шөл нь гоё гээд түүнээс гурвуулаа тус бүр нэг тавгийн мөн ширмэн тавгийн хоол, архи, ундаа буюу фрутта захиалсан архи нь 0.5 тай архи байхгүй 1 литрийн архи байсан түүнийг авсан тэгээд шөлтэй хоолоо идчихээд архиа задалсан 3 стаканд хийгээд би хундаганы үг хэлээд нэг нэг татсан дараа нь талийгаач үг хэлээд архитай хундаганы талийг уусан, тэгсний дараагаар талийгаач босож ирээд талийгаач бид хоёрын дунд буюу хоёр буйдангийн голд ширээний баруун хойд үзүүрт байсан жижиг саарал өнгийн газан тенийг унтраах гэж ручик юм шиг хар эргүүлдэг тохиргоог цааш нааш эргүүлээд унтраах гэхэд унтаагүй тэгснээ ширээ тойрч Гансүхийн хажууд очиж суусан тэгээд тэнд талийгаач Гансүх хоёр хамт ажиллаж байснаа болон хамт ажиллаж байсан хүмүүсээ ярьж байсан тэр хооронд гадаа гарч тамхи татаад, нойлын өрөө ороод тэгээд намайг өрөөнд орж ирэхэд талийгаач зөрөөд нойлын өрөө хаана байна гээд зөрж яваад орж ирсэн. Бид нар тэр өрөөнд юм ярьцгааж байтал миний цээж тавчдаад л байсан тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан сүүлд нь Гансүхээс сонсоход намайг босож яваад гуйваад унахаар нь талийгаач цээж руу 2 удаа цохисон тэгээд Гансүх намайг босгох гээд дийлээгүй гэж хэлж байсан. Миний бодлоор цагийн баримжаагаар ухаан алдаад цаг орчим болсон байх гэж бодож байгаа. Эмнэлэгт хэвтээд 7 хоноод хот руу яваад 1 дүгээр эмнэлэгт очиж гадуур эмчилгээ хийлгэж 8 хоносон. Бид 3-ыг өрөөнд ороход газны үнэр мэт зүйл болон өөр бусад ямар нэг зүйл үнэртээгүй харин нүд нэг нулимс гоожоод аргаад байсан түүнийгээ би гар утас их оролддог болохоор үүнээс болж байгаа юм байхдаа л гэж бодоод сууж байсан. Бид гурвыг өрөөнд ороход өрөө дулаахан хүн даарахаар зүйл байгаагүй өрөөний баруун хойд булан буйдангийн хажууд газан тенийг ажиллуулсан асаалттай байсан. Би өрөөнөөс 30 минутын зайтай 3 удаа орж гарсан ингэхдээ тамхи татах гэж нойл орох гэж гарсан тэгэхэд надад ямар нэг зүйл мэдэгдээгүй. Одоо ухаан санааны хувьд зарим нэг зүйлийг мартаж санаад байдаг бусдаар гайгүй мөн тархины эм, витамин зэрэг эмүүд хэрэглэж байгаа. 2019 оны 02 дугаар сарын 13-наас 03 дугаар сарын 6-нийг хүртэл цалин аваагүй энэ нь 1.4000.000, эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг гарсан энэ бүхний нэхэмжилнэ гомдолтой...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 56-60, 4-р хх-ийн 38-39/

12. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.М мэдүүлэхдээ: Талийгаач, С.Г бид гурав 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн орой 7 цаг 30 минутын үед Буян ресторан руу орсон. Тэгээд 1 литрийн архи, нэг хоёрдугаар хоол захиалаад, хоолоо идчихээд нэг, нэг рунк архи уусан. Тухайн үед өрөө халуун ч биш, хүйтэн ч биш байсан. Тухайн үед миний нүд хорсоод байхаар нь гар утаснаас болсон байх гэж бодсон. Түүнээс газнаас болж байна гэж огт мэдээгүй. Ямар нэг эвгүй үнэр ч мэдрэгдээгүй. Нэг удаа гарч тамхи татсан. Тэгээд цаг харсан 9 болж байхаар нь одоо харихгүй бол болохгүй, одоо ингэсгээд харьцгаая гэж хэлсэн. Тэгээд бие засчхаад орж ирээд сууж байтал гэдэс чинэрээд байхаар гайхаад нөгөө хоёр руу харсан чинь юм мэдэгдэхгүй болохоор нь тоогоогүй. Тэгээд нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн гэв.

 13. Иргэний хариуцагч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...... Хэрэг болдог өдөр Дашваанжил ХХК-ны Баянхонгор аймаг дахь Авто хий цэнэглэх станцын дарга Ядамсүрэн надад утсаар мэдэгдсэн маргааш өдөр нь миний бие Баянхонгор аймагт ирж Ядамсүрэнгээс юу болсон талаар асууж хэргийн талаар товч мэдээлэлтэй болсон. Манай компанийн зүгээс Ядамсүрэнг уг хэрэгт холбогдуулж яллагдагчаар татсан байгууллагыг иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй. “хийн халаагуурыг зориулалтын бус газарт байршуулсны улмаас хий алдагдаж” гэж буруутгаад байгаа энэ нь бол үндэслэлгүй учир нь хийн аж ахуйд мөрдөгддөг гол дүрэм болох Хийн хангамж БНБД 42-01204 -ийн 6-51 зааснаар хийн төхөөрөмж байрлуулах өрөө нь байгалийн гэрэл сайн ордог тийм өрөө байхыг шаардаж байгаа “Буян” рестораны хэрэг учрал болсон гэх өрөө нь байгалийн гэрэл бүрэн нэвтрэх цонхтой хаалгатай байгаа өөрөөр хэлбэл агаарын урсгал бүрэн нэвтрэх газар байгаа мөн хийн аж ахуйн техник ашиглалтын дүрмийн 9-д Хэрэглэгчдийн хийтэй баллоныг олгохдоо баллоны баталгаат хугацааг хянаж баллоны номерыг хийн аж ахуйн журналд бүртгэж хийн аж ахуйн ашиглалтын байгууллагын өгсөн хэрэглэгчийн дэвтэрт баллоны номер сольсон хугацаа олгосон хүний нэрийг бичиж өгөх үүрэгтэй гэж заасан энэ үүргээ Ядамсүрэн биелүүлсэн ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан энэ баримт хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан байгаа мөн дүрэмд зааснаар баллоны ашиглалтын аюугүй ажиллагааг хэрэглэгч өөрөө хариуцна гэж заасан маш тодорхой заасан гэтэл одоо хэрэглэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг хариуцахаар Ядамсүрэнг яллагдагчаар татаж байгууллагыг иргэний хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй юм. Хийн халаагуурын зааварчилгаа дээр агаар салхи нэвтэрдэггүй тасалгааны дотор тус халаагуурыг хэрэглэхийг хориглосон заалттай байдаг гэтэл уг өрөө нь агаар салхи нэвтэрдэг хаалга цонхтой өрөө юм. Шинжээч М.Мөнхбат нь дүгнэлт гаргахдаа мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн дүүрэн хариулаагүй БНБД 42-01204 -ийн холбогдох дүгнэлтэд дурдагдсан 6-29 дэх заалтыг гуйвуулж бичсэн үндсэн утга санааг нь алдагдуулж орон сууцны, гал тогооны гэсэн үгийг орхиж дүгнэлт гаргасан өөрөөр хэлбэл 6-29 гэдэг заалт нь хийн халаагуурт ямар ч хамааралгүй орон сууц, гал тогоонд хамааралтай гэдэг нь дээрх заалтаас харагдаж байна. “Буян” ресторан нь люкс өрөө гэх нь Монгол улсад мөрдөгдөж буй барилгын ноором дүрмийг хангаагүй байсаар байтал уг хэрэгт манай салбарын дарга Ядамсүрэн болон манай Дашваанжил ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд М.Мөнхбат нь шинжээчийн дүгнэлтийн утга санааг алдагдуулсан байх тул дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг тавьж байна холбогдох 2 хуудас Барилгын норм дүрэм 42-01-04, хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм 1 хуудас хуулбар хувиудыг гаргаж өгч байна. Тухайн хийн халаагуур нь БНХАУ-ын 130 стандарт хангасан дэвшилтэд технологи юм зарим хий халаагуур хий алдагдаж байгаа тохиолдолд хий алдагдлыг мэдэрч автоматаар хаагдах техникийн шийдэл байдаггүй харин уг халаагуур нь хийн алдагдлыг автоматаар мэдэрч хаагддаг технологийн шийдэлтэй халаагуур юм байгууллагын зүгээс уг халаагууртай ижил загварын халаагуурыг туршиж үзэхэд 4 секундэд хийн алдагдлыг мэдэрч автоматаар хаагддаг болох нь тогтоогдож байгаа өөрөөр хэлбэл 4 секунд алдагдсан хийнд хүн хордож нас барах гэмтэх ямар ч боломжгүй юм хий алдагдаж 4 секундэд хаагдана гэсэн албан ёсны бичиг баримт байхгүй ч гэсэн техникийн шийдэл нь хий алдагдлыг мэдэрч автоматаар хаагддаг техникийн шийдэлд мөн тийм бичиг байхгүй бид хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс хийн алдагдлыг мэдэрч автоматаар хаагддаг чанарын шаардлага хангасан халаагуурыг худалдан авч хэрэглэгчдэд нийлүүлсэн. Хэрэг учрал болоход өрөөнд байсан халаагуурыг ресторан, баар, хоолны зориулалттай газрын өөрөө тасалгаанд халаах зориулалтаар тавьж болно ингэхдээ агаар сайн нэвтэрдэг гэхдээ тэр өрөө нь байгалийн гэрэлтүүлэгтэй цонх хаалгатай байх ёстой 10 хэрэглэгч өөрөө тухайн тенийг аюулгүй байдлаа хангах үүднээс байнга хянаж байх үүрэгтэй Ядамсүрэн яг энэ талаар мэдүүлэгтээ тодорхой дурдсан байгаа. Тухайн халаагуур тэний цэнэгтэй баллоныг хэрэглэгчид аваачиж өгч угсрахдаа тухайн орчныг үнэлж агаар нэвтрүүлэх цонх, хаалга, байгаа эсэхийг зайлшгүй харж шалгах ёстой энэ шаардлагыг Ядамсүрэн хангаж үйлчлүүлэгчийн хүсэлтээр тухайн өрөөнд холболтыг хийж хараа хяналтгүй орхиж болохгүй талаар зааварчилгаа өгч дэвтэрт гарын үсэг зуруулсан байдаг. Манай компани нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Орос улсаар Воган цестернээр байгалийн хийг тээвэрлэж импортлон оруулж ирээд өөрийн агуулгахад тусгай зориулалтын саванд хадгалж тэндээсээ авто цестернээр авто хий ахуйн хийг салбаруудад түгээнэ авто хий ахуйн хийг тусад нь зөөвөрлөдөггүй цуг зөөвөрлөдөг газ гэдэг нь пропон бутан хоёрын нийлбэр юм энэ хоёрын холимгийн харьцаа нь байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалаад өөрчлөгддөг жишээ нь өвлийн нөхцөлд пропон 30 бутан 70 байх жишээтэй...” гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 240-243/

14. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч мэдүүлэхдээ: Нэг хүний амь нас эрсдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан харамсалтай үйл явдал болсонд харамсаж байгаагаа илэрхийлж байна. Хохирогч нарын зүгээс харилцан адилгүй мөнгө нэхэмжилж байна. Учирсан хохирлын хувьд хөнгөн гэмтэл. Тэгэхээр 10.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэв.

15. Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.....Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө сандарсан анх удаа ийм зүйл харж байсан болохоор одоо ч юу гэж мэдүүлэг өгснөө сайн санахгүй байна одоо бодоод байх нь би Талийгаачийг 2 хүний хамт орж ирэхийн урд өдөр нь цагаан өрөөнд хүмүүс орж ирэхээр нь заалнаас уг халаагч тенийг цагаан өрөө рүү оруулсан тэгээд тэнд үйлчлүүлж байсан хүмүүс сууж байхад нь тенийн газ дууссан тэгэхэд нэг ах гарч ирээд газан тен чинь унтарчихлаа гэхэд нь би газ нь дууссан дахиад асаах боломжгүй гэж хэлсэн угаасаа газ нь дуусаж байсан тэгээд тэр хэрэг болдгийн өдөр 16 цагт цэнэглүүлсэн тэгээд тэр өрөөнөөс газан халаагуур тенийг гаргаагүй. Дашваанжил ХХК-ны газан халаагуурыг цэнэглэж өгсөн хүн надад зориулалтын агааржуулалтгүй өрөөнд тенийг тавьж хэрэглэж болохгүй талаар хэлж ярьж аюулгүй байдлыг хангах талаар хэлсэн зүйл байхгүй, асааж унтраахыг нь бол би мэднэ ажлынхнаасаа харж сурсан... Тэр өрөө нь тусгай өрөө бөгөөд тэнд байсан хүмүүс өрөө руу нь орох буюу шагайж харахаар уурлаад байдаг болохоор бид нар өөрсдөө дуудахаас нааш тэр өрөөнд нь ордоггүй тэр утгаар орж хараагүй мэдүүлэг /1-р хх-ийн 62-66 /

 16. Гэрч Л. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....2019 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 23 цаг 02 минутад намайг гадуур явж байхад манай зөөгч гийн дугаараас бармен Өлзий залгаад цагаан өрөөнд байгаа хүмүүс ухаан алдсан сонин байдалтай байна та хурдан ир гэсэн за одоо очлоо 103 руу залгаж түргэн дууд гэж хэлсэн тэгээд Баянхонгор аймаг Баянхонгор сум 1 дүгээр баг Буян ресторанд ирээд цагаан өрөө руу ороход өрөөний ертөнцийн зүгээр баруун талын буйдангийн түшүүрэг буюу налдаг хэсэг дээр нэг ах толгойгоороо доошоо тонгойсон нөгөөх нь ширээний ертөнцийн зүгээр зүүн талд шалан дээр гараа алдлаад хэвтсэн, нөгөөх нь ертөнцийн зүгээр урд талын буйдан дээр хойшоо гэдийсэн байдалтай байсан тэгээд араас 2 цагдаа орж ирээд цонх онгоолгоод байж байтал түргэний эмч орж ирээд хамгийн түрүүнд сандал дээр гэдийсэн байсан хүнийг үзээд амьсгал нь боогдсон байна гялс гаргаадах гэсэн дараа нь зүүн талд хэвтэж байсан хүнийг үзээд мөн амьсгал нь боогдсон байна гаргаадах гэсэн дараагаар нь хамгийн сүүлд нь буйдан руу тонгойсон байсан хүнийг буйдангаас нь доош суулгаж байгаад үзээд бүх хүмүүсээ гарга гэсэн тэгээд 2 цагдаа тэнд байсан үйлчлүүлж байсан хүмүүсийг гаргасан тэгээд байж байтал цагдаа нар ирсэн намайг өрөөнд ороход газ их хэмжээгээр үнэртэж байсан мөн ресторан руу анх очиж байхдаа Дашваанжил газ ХХК-ны утас руу залгаж холбогдох хүнд нь манайд ийм зүйл болоод байна гэж дуудсан. Манайх Дашваанжил ХХК-наас 2018 оны 12 дугаар сарын эхээр 10 литрийн баллон ордог халаагч 1 ширхгийг, цагаан сарын өмнө 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр 14 литрийн баллон ордог том халаагч нэгийг тус тус авсан. Цагаан өрөөнд байсан халаагч тэнийг авсны дараа маш их хөө тордог хаядаг, 3 хоног хэрэглэдэг дуусахаараа газ үнэртдэг байсан энэ талаар хэлээд үүнийг буцаая эсвэл солих талаар манайд газын баллон сольж өгдөг Баянхонгор аймгийн хариуцсан хүнд хэлэхэд за би төвөөс асууя гээд ирдүктер нь болохгүй байна гээд сольж өгч байсан хөө тортгийг нь өөрөө цэвэрлэж угааж өгдөг байсан удаа дараа ийм үйлдэл гардаг байсан. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг 40 минутад Буян ресторанд ирж 10 литртэй халаагч тэний баллоныг сольж өгсөн сольж байх явцдаа манайх угаасаа халаагууртаа биш баллон нь өөрөө газ алдаж тортог гаргадаг байсан байна одоо ирж байгаа газын баллонууд асуудалгүй байгаа гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-72/

17. Шүүгдэгч М.Я мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

 ...2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор аймаг Буян ресторанд 15 цаг 30 минутын үед жижиг 10 килограммын хийтэй захиалсны дагуу авч ирж бармен охинтой нь цагаан өрөөнд ороод халаагч суурилуулж өгөөд асааж өгсөн өрөөнд хүн байхгүй байсан учир хараагүйгээр тэнийг ажиллуулж болохгүй гэж хэлээд зааварчилгааны дэвтэр дээр гарын үсгээ зуруулаад гарсан тэгээд шөнийн 23 цаг 08 минутад хий үнэртээд хүмүүс ухаан алдчихлаа Буян ресторанд гэж нягтлан нь над руу залгасан тэгээд өрөөнөөс жижиг өдрийн цэнэглэсэн тенийг хэрэг учрал болсон өрөөнөөс гаргаад хаалганы харалдаа зааланд гаргасан цагдаа нар ирсэн нэг хүн нь шалан дээр ухаангүй цонх хаалгаа онгоолгосон байдалтай байсан тэгээд цагдаа нар гасаа байж бай гээд намайг гаргасан тэгээд ажилдаа байж байтал буцаад буян рестораны нягтлан буцаад дуудаад халаач тенийг цагдаа дээр аваачиж шалгах хэрэгтэй байна гэхэд түгээгч Мөнх-Алдар бид хоёр ирээд ресторанд цагдаа нарын хажууд хий мэдрэгчээр шалгахад ямар нэг газ алдалт илрээгүй тэгээд халаагч тэнийг цагдаа дээр хамт авч ирсэн. Ер нь бол энэ тэнэ нь өрөө тасалгааг халаах зориулалттай манайхаас 2018 оны 12 дугаар сард одоо энэ жижиг баллонтой тэнийг худалдаж авч дараа нь энэ оны 01 дүгээр сард 14 килограммын баллонтой тэнийг худалдаж авсан манай зүгээс хийх нийлүүлдэг. Манай баллонууд олон улсын стандарт шаардлага хангасан байдаг хий алдаж байна гэвэл халаагч тень хоолой буюу шланкны холбогдож байгаа хэсгээр алдах магадлалтай. 2017 онд үйлдвэрлэгдсэн 33 онд ашиглалтаас гарахаар байдаг энэ нь савныхаа бариул дээр бичигдсэн байдаг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-75/

...Би сургалтад хамрагдаж авсан эрхийн гэрчилгээтэй. Манайхаас тоног төхөөрөмж худалдаж авч байгаа иргэнд бид хийн тоног төхөөрөмж яаж ажиллуулах буюу асах, унтраах баллонтой харьцах зааварчилгаануудыг өгөөд худалдаалдаг. 50 метр квадрат талбай бүхий өрөө, тасалгаа, гадаа талбайд ажиллуулах ёстой өрөө тасалгаа нь агааржуулалт нэвт орохоор байгалийн гэрэлтүүлэгтэй байх шаардлагатай. Хийн халаагуур газан тенийг нийтийн хоолны болон баар рестораны газар байршуулж болохгүй гэсэн дүрэм журам байхгүй хамгийн гол нь тухайн хэрэг учрал болсон газар байсан халаагч тень нь 50 метр орчмыг халаах хүчин чадалтай Буян ресторан нь метр квадрат цонх хаалгатай байсан учир болон юм байна гэж үзээд тавьсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77/

18. Шүүгдэгч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

.... Намайг Улаанбаатар хотод байхад 2019 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн үед миний ажиллуулдаг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “Буян” рестораны нягтлан, менежер болох над руу утсаар залгаад цагаан өрөөнд 3 хүн угаартсан байна тэгэхээр нь юунд гэж хэлэхэд газанд гэж хэлсэн тэгээд би анхандаа яахлаараа тэгдгийн н тэгээд эмнэлэг, цагдаа, газ худалдан авсан Дашваанжил ХХК-ны хүмүүсийг дуудсан уу гэхэд дуудсан гэсэн тэгээд байж байтал 2 хүнийг нь эмнэлэг аваад явсан 1 хүн нь өнгөрсөн юм шиг байна гэхээр нь би шууд хотоос аймаг гарсан эд Дашваанжил ХХК-ы ажилтан болох 38655037 гэсэн дугаар луу залгаад болсон зүйлийн талаар хэлэхэд гадаа нь ирсэн байна цагдаа нар оруулахгүй байна гэж хэлж байсан. Манай ресторан анх үйл ажиллагаа явуулж эхэлснээс хүйтэн халаалт маш муу байсан тэгээд халаалтаа цахилгаан болготол рестораны халаалт сайжраагүй улмаар газан халаагуур сонирхоод хотод мөн нэлээн олон газруудаар газан халаагуур сонирхож үзэж байсан тэгэхэд ерөнхийдөө Хятадаас авсан байсан болохоор Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг Дашваанжил ХХК-ны салбар луу найдвартай олон жил үйл ажиллагаа явуулж байгаа болохоор нь 2018 оны 12 дугаар сарын 7-нд газан халаагуур сонирхоод ороход Баянхонгор аймгийн салбарын эрхлэгч Ядамсүрэн гэх хүн байсан тэгээд халаагуур сонирхож байна гэхэд манайд 2 төрлийн халаагуур байна ' нь өндөр 14 литрийн баллонтой, намхан нь 10 литрийн баллон ордог зарцуулалтын хувьд намхан нь илүү бага зарцуулалттай танай ресторан намхан таазтай санагдаад байна намхныг нь авчих үнэр, утаа тортог , тоос гарахгүй газ огт үнэртэхгүй гэсэн тэгээд би манай аймагт хэрэглэж байгаа газрууд байна уу гэхэд хэрэглэж байгаа газрууд байгаа Уран хайрхан ресторан, Гантиг дэлгүүр болон 2-3 гурван айл авсан айлд бол уддаг юм байна лээ гэхдээ хэрэглээгээрээ болно гэсэн тэгээд тэр өдрөө авахаар болоод намхан саарал өнгөтэй 10 литрийн улбар шар өнгийн баллонтой дээд хэсэгтээ ган сараалжин хамгаалалттай хаалгыг нь онгоолгож баллоныг хийж сольдог унтрааж болон асаах товчлууртай яаж асаах, унтраах талаар зааж өгсөн мөн аюулгүй байдлын зааварчилгаа буюу агааржуулалтгүй өрөөнд тавьж болохгүй талаар хэлээгүй, газын халаагуур 370.000-380.000 төгрөгийн хооронд болоод холбох бусад хэрэгслүүд нь нийлээд 500.000 гаран төгрөг болсон тэгээд би найдвартай гэдэг үүднээс тэр газраас бүх зүйлийг нь авч мөнгийг нь 2 хувааж өгье гээд эхлээд 200.000 төгрөгийг нь картаа уншуулж тэр дор нь тооцоог нь хийсэн тэгээд тэр өдрөө манай ресторанд ирж газан халаагуурыг суурилуулж өгсөн. Тэгээд рестораны үүдний хүмүүс ордог шилэн таамбарт тавиад ямар байдгийг үзье гэж бодоод үзтэл эхлээд будаг шиг үнэр ихээр үнэртсэн тэгэхээр нь тэр доор нь Дашваанжилын эрхлэгч Ядамсүрэнг дуудаж үзүүлэхэд газан халаагуурын төмрийн будгийн үнэр байна гэхээр нь хаалга онгойлгож 2-3 хоног болсон тэгтэл үнэртэхээ больчихоор нь заал руугаа оруулж тавихад их хэмжээгээр тортог унаж эхэлсэн тэгэхээр нь дахиад Ядамсүрэнг дуудаж үзүүлэхэд ямар сонин юм бэ манай баллонууд ингэж байгаагүй юундаа байгаа юм бол би дээрээс буюу төв руугаа асууя гэсэн тэгээд тэрийг асуух хооронд 2-3 баллон цэнэглэсэн 1 баллон нь 3 хонодог тэгээд цэнэглэх болгондоо өөрөө хөө тортгийг нь цэнэглэж өгдөг байсан тэгэхээр нь би солиод өгчих гэсэн чинь төвөөс сольж өгөхгүй гэж байна нэг нэр хэлээд түүнийг сольчихоор зүгээр гэж байна гээд түүнийг сольсон тэгтэл мөн тортог гарч байсан тэгээд аюултай юм байна сольчих гэж 2-3 удаа хэлсэн аль эсвэл үнийн зөрүүд нь өөрийг тавья гэхэд тэгж болохгүй гэсэн тэгээд би тэгвэл юунаас шалтгаалаад манай авсан халаагуур ганцаараа тортог гараад байгаа юм тааз өнгөрлөө гэж асуухад манай хийнд байх шиг байна манай хий авто хийтэй холилдож ирээд байх шиг байна тортог будаггүй байсан газрууд тортог хаяад байгаа талаар хэлсэн тэгэхээр манай хийнд шиг байна одоо энэ хий дуусаж байгаа талаар цагаан сараас өмнөхөн хэлсэн .Тэгээд миний зүгээс намхан нь тэгээд байгаа юм болов уу гэж бодоод өндөр газан халаагуурыг Дашваанжил ХХК-наас 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр цагаан сарын өмнө аваад мөнгийг нь сар сард нь хувааж хийхээр тохиролцоод худалдаад автал ялгаа байхгүй том том хөө хаяж байсан түүнийг рестораны том зааланд байрлуулсан улмаар хөө хаяад байхаар нь худалдаж талд хэлээд буцаах талаар хэлэхэд үүнийг чинь би төв руу ярьж байгаад сольж өгнө гэж Ядамсүрэн хэлж байсан. Цагаан сарын амралтын өдрүүдээр хотоос ирсэн манай дүү нар тэр цагаан өрөөнд жижиг намхан халаагуурыг ажиллуулаад хөзөр тоглож байсан тэгэхэд зүгээр байсан хамгийн сүүлд энэ хэрэг болдог өдөр тэр М.Я гэх залуу өөрөө манайд ирж цагаан өрөөнд баллон сольж өгөөд манай зөөгч *******ор гарын үсэг зуруулж байхдаа түүнд тортог гараад байдаг нь манай газанд байсан байна одоо манай газ шинээр ирсэн зүгээр гэж хэлээд үүнийгээ гарж явахдаа текэн дээр байсан д мөн тэгж хэлсэн гэсэн. Дашваанжил ХХК-ны эрхлэгч Ядамсүрэн цагаан өрөөнд намхан саарал газан халаагуурыг 2-3 удаа цэнэглэж байсан тэгэхдээ агааржуулалтгүй өрөөнд газан халаагуурыг ажиллуулж болдоггүй талаар зааварчилгаа өгч байгаагүй зөвхөн газ хүлээн авсан талаар гарын үсэг зуруулж явж байсан асаах, унтраах талаар хэлдэг болохоос биш тийм газар тавьж болохгүй гэсэн хориглох зүйлийг бидэнд хэлж байгаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-93/

19. Хохирогч Н.М мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

....Би Гансүхтэй танилцаад олон жил болж байгаа Баясгалангомботой 2 удаа Гансүхийн хамтаар танилцаж байсан. Гансүх Баясгалангомботой цуг ажиллаж байсан болохоор ажилгүй байгаа юм чинь ажил төрөл ярьж Баясгалангомботой хэзээнээс уулзахаар болсон. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 19-ны орой 18 цаг өнгөрөөгөөд Гансүх бид 2 уулзаад аймгийн захиргаа ороод Баясгалангомбын хүлээж суугаад тэр 19 цаг өнгөрөөгөөд гараад ирсэн. Бид гурав түүний ажлаас гараад эхлээд Гансүх Баянхонгор их дэлгүүрийн дээд талд хоолонд орьё гэж хэлсэн тэгсэн. Баясгалангомбо Буян ресторан оръё эднийх аарцтай гурилтай шөл нь гоё гээд тэр газар 19 цаг 30 минутаас 20 цагийн хооронд орсон. Ортол би сүүлд нь харж байхад зөөгч охин өөрөө хүйтэн байгаа талаар хэлээд дагуулаад өрөөнд орсон тэгтэл өрөөний дотор байх ширээний хойд талын цагаан буйдан дээр нэг охин унтаж байсан. Түүнийг зөөгч охин босгоод гаргасан. Тэгээд бид нар суугаад захилга өгсөн. Эхлээд аарцтай гурилтай шөл, мөн ундаа ширмэн тогооны хоол зэргийг захиалаад жижиг шилтэй архи байгаа талаар асуутал байхгүй 1 литрийн Эдэн гэх архи байна гэхээр нь түүнийг авсан. Тэгээд хоорондоо юм яриад 1-2 удаа бүгд үг хэлж татацгаасан. Тэнд байхдаа би гадаа гарч тамхи татах болон тэр газрын хоол орж ирсэн. Бид гурав тус тос өрөөнд ороход 1 метр Оргил өндөртэй саарал өнгөтэй тэн маягийн зүйл байсан. Бид нар байх хугацаанд тэр газар тээн өрөөнөөс гараагүй өрөөний хойд талын цонхны баруун урд талд байрласан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 86-88/

20. Хохирогч Г.А мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

... 2019 оны 02 дугаар 13-нд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг “Буян” ресторан болох ажил дээр өглөө 09 цагт очсон тэгээд хүнгүй байж байгаад эгч захиалга өгөөд 16 цагийн үед газан жижиг 10 литрийн баллоныг солиулж цэнэглүүлсэн ингэхдээ цагаан өрөө буюу вип өрөөнд газан халаагуур өрөөний хойд цонхны баруун урд талд байрласан байсан тэнд газар дээр нь Дашваанчил ХХК-ний ажилтан ах ирж сольж өгөөд газан тенийг асааж өгөөд гарахдаа нэг цагаан дэвтэр гаргаж ирээд энд гарын үсэг зураад ард нь тайллыг нь зурчих гэхээр нь би газ хүлээлгэж өгсөн тэмдэглэл юм байна гэж бодоод гарын үсгээ зурсан өмнө би 2-3 удаа тэр ахаас газан баллон хүлээн авч цэнэглүүлж гарын үсэг зурдаг байсан. Тэгээд тэр явсны дараа зааланд хүнгүй байхаар нь зөөгч бид нар ээлжлээд унтаад амарчихдаг болохоор би цагаан өрөө буюу хэрэг болсон өрөөнд орж ширээний хойно байрлах буйдан дээр толгойгоо газан тень руу харуулж унтсан тэгээд 19 цаг өнгөрч байхад манай зөөгч 3 хүнтэй зэрэг орж ирж намайг сэрээгээд хүн оруулах гэж байна гэж хэлсэн тэгээд би өрөөнөөс гараад 1 дүгээр ширээнд дээр сууж байгаад толгой эргээд байхаар нь юм иддэг юм билүү гээд гал тогоо руу явсан тэнд ороод хоол хийгээдэх гэчхээд бие засах газар орсон тэгээд бие засах газраас гараад гал тогоо руу ороод ухаан алдсан тэгээд манай ажлын хүн 103 руу дуудлага өгсөн тэгсэн 103-аас хүнд хүнтэй байна манайх очих боломжгүй байна наад хүнээ аваад ир гэсэн тэгээд зөөгч Өлзийбаттай нэгдсэн эмнэлгийн 103-т очиж үзүүлсэн тэгсэн орон дээр хэвтүүлээд даралд үзтэл 150-160 тай байна гээд даралт бууруулах эм гэж өгөөд түүнийг нь би хэлэн доороо тавьсан тэгээд нэлээн даралт буураад хэдэн минут унтаад байж байтал дахиад даралт ихэссэн тэгэхэд нь үзэж байсан эмч даралт бууруулах эм хэлэн доор тавиад тариа хийж өгсөн тэгээд 22 цаг өнгөртөл 103-т байж байгаад даралт буугаад бие арай гайгүй тогтворжихоор нь би гэр лүгээ явсан. Гэртээ очоод шөнө нь унтах гэхэд зүрх өвдөөд толгой эргээд амьсгаа тавчдаад унтаж чадаагүй хоносон тэгээд 2019 оны 02 дугаар сарын 14-ны өглөө гэртээ 11 цагийн үед байж байхад дахин толгой эргээд, зүрх салганаад, алхаж чадахгүй дотор муухайрахаар нь зөөгч Өлзийбатыг дуудаад эмнэлэг буюу 103-т ирсэн тэгээд өмнөх өдөр нь үзүүлэхэд шинжилгээ өгсөн байсан тэгсэн эмч нь хордсон байна гэсэн тэгээд эрчимт эмчилгээний тасагт хэвтэхээр болоод 4 хоноод дараагаар нь дотрын тасагт шилжээд 3 хоноод эмнэлгээс гарсан. Надад Аюулгүй ажиллагааны зааварчилга танилцуулдаггүй байсан зүгээр энэ дэвтэр дээр гарын үсэг зурчих гэсэн мөн тэр газан тенийг цагаан өрөөнд цэнэглэж байхдаа тэр ах хеө хаяад байдаг нь танай энэ халаагуурт байгаагүй байсан юм байна манай газанд байсан юм шиг байна одоо манай газ шинэчлэгдэж ирж байгаа одоо зүгээр болно гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 98-100/

21. Гэрч Т. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....М.Я нь манай хамгийн том хүү байгаа юм сэргэлэн цовоо төлөв даруу хүүхэд бага байхаасаа цэцэрлэгээр хүмүүжин Баянхонгор сумын 3 дугаар 10 жилийн сургуулийг 10 дугаар анги төгстлөө суралцаж төгсөөд дараа нь Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийг худалдааны менежер мэргэжилтэй төгссөн дээд боловсролтой, төгссөнөөсөө хойш “Эгшиглэнт болор ХХК”-ний ерөнхий менежер, Баянхонгор шуурхай зар сонины эрхлэгч хийж байгаад Дашваанжил ХХК- ны Баянхонгор салбарыг хариуцсан эрхлэгчээр одоог хүртэл ажиллаж байна. Манай хүү нь аливаа ажлыг үнэнч шударга сэтгэлээсээ хийж гүйцэтгэдэг бүтээлч, хөдөлмөрч хүүхэд байгаа юм дороо 3 дүүтэй дүү нарыг асарч хандаж бүгдийг нь дээд сургууль төгсөхөд ээж аавтайгаа хамтран сургалтын төлбөрийг нь хийхэд маш их хувь нэмэр оруулж байсан. Ядамсүрэн нь ерөнхий боловсролын сургуульд байхдаа тэргүүний оны шилдэг сурагч, гар бөмбөг, сагсан бөмбөгөөр хичээллэдэг түүгээр амжилт гаргаж олон шагналуудаар шагнагдаж байсан мөн ажил дээр гарсан үед нь төр засаг, орон нутаг үнэлж Баянхонгор аймгийн тэргүүний ажилтан, Иргэдийн хурлын хүндэтгэл болон Дашваанжил )0(К-ий тэргүүн ажилтан зэргээр шагнагдаж байсан үүнээс үзэхэд би хүүгээрээ бахархаж багаар ажиллах чадвартай хамт олноо удирдах чадвартай нөхөрсөг бусдад тусархуу өөрийнхөө эзэмшсэн мэргэжилдээ чадварлаг хүн гэж үнэлж явдаг. Одоо ам бүл 4 эхнэр 2 охины хамт амьдардаг том охин нь 13 настай бага нь 9 настай сургуулийн хүүхдүүд байдаг эхнэр хүүхдүүддээ хайр халамж их тавьдаг архи хэрэглэдэггүй тамхи бол татдаг гэр бүл болоод 10 гаран жил болж байгаа....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-116/                                                                                  

22. Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... М.Я нь манай төрсөн дүүгийн нөхөр бөгөөд Дашваанжил ХХК- ий Баянхонгор салбарын эрхлэгч байгаа юм мөн би түүний удирдлага дор ажилладаг манайх эрхлэгчтэйгээ нийлээд нийт 6 ажилтантай Ядамсүрэн нь 5 түгээгчтэйгээ харилцаа сайтай хөгшнийг нь ахаа дүүг нь миний дүү гээд сайн харилцаатай хүнд тусар хуу ямар нэг муухай ааш зан байхгүй манайхаар үйлчлүүлдэг байгууллагууд түүнийг хэлнэ хамт олноо манлайлаад аваад явчихдаг чадвартай залуу. Манай дүүтэй гэр бүл болоод 2 охинтой болсон одоо 10 гаран жил амьдарч байгаа гэр авч явдаг архи уухгүй тамхи бол татна манай дүүд янз бүрийн ааш авир гаргаж байгаагүй хоёр хүүхдэдээ сайн аав, ханьдаа түшигтэй хүн дээ....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-118/

23. Гэрч Л. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....2019 оны 02 дугаар сарын 13-ны орой цагийг нь сайн санахгүй эмэгтэй 19-20 насны ******* гэх хүүхэд ирсэн тэгээд зовиур нь эхлээд толгой өвдөнө, дотор муухай оргино гэсэн тэгээд яасан гэсэн ажлаа хийж байгаад ухаан алдаж унахаа алдсан тэгээд унасан юм уу гэхэд яг унах гэж байгаад тогтсон гэсэн тэгээд амин үзүүлэлтийг үзэхэд даралт нэмэгдсэн судасны цохилт олширсон байхаар нь даралт буулгадаг эм болон атеннол 50 мг-тай эмийг хэлэн доор тавьж уусгасан дараагаар нь зүрхний бичлэг хийлгэсэн санагдаж байна тэгээд хяналтад байлгана гэж хэлээд дараагаар нь жирэмсэн юм биш биз дээ гээд эход харсан тэгтэл үгүй байсан тэгээд хүлээн авах дээр байлгаж байгаад цаагуур нь үзлэг хийж явж байгаад буцаж ирж тухайн хүүхдийг үзэхэд даралт нь жоохон буусан, судасны тоо багассан гэхдээ нормдоо ороогүй байхаар эрчимтийн эмчийг ороод ирэхээр нь бага насны хүүхэд юм шиг байна даралт нь буусан хэр нь нормдоо ороогүй байна үзээдхээч гэхэд эрчимтийн эмч үзээд түүнийг ямар ажил хийдэг талаар асуухад би ахынхаа бааранд зөөгч хийдэг гэсэн тэгээд харилцан ярилцаад тэр газар чинь дуу чимээ ихтэй ажлын ачаал ихтэй байдаг юм уу гэхэд хөгжим бол байдаг тэрнээс бол болоогүй гэсэн тэгэхээр нь эрчимтийн эмч үзээд бид хоёр ямар нэг өвчин байгаа байж магадгүй бамбай өвчин ч байгаа юм бил үү шинжилгээ хийж оношийг нь тодруулъя ор байвал хэвтүүлье гэсэн тэгсэн өөрөө хэвтэхгүй гээд улмаар 2 цаг ажигласан улмаар шинжилгээг нь маргааш өгнө гэхээр нь хүлээн авахаас цусны шинжилгээ. био химийн шинжилгээг цахимаар лаборатори луу илгээсэн улмаар биеийн байдал тогтворжоод ирэхээр нь маргааш өглөө шинжилгээ өгөөд давтан үзүүлээрэй гэж хэлээд явуулсан хамт 2 хүүхэд байсан. Надад тийм бааранд гэж хэлээгүй би ч баар гэхээр нь асуугаагүй. Тийм зүйл хэлээгүй ажлаа хийж байгаад үүдэн дээр гараад ирсэн чинь унахаа алдсан тэгээд танайд дуудлага егөхөд дуудлага ихтэй байна өөрсдөө хүрзэд ир гэхээр нь машин бэлэн байхаар нь өөрөө хүрээд ирсэн гэж хэлсэн. Ухаан алдаад шокийн байдалтай бөөлжөөд ирсэн тохиолдолд ас мэдэх боломжтой тухай хүүхэд зөв зүгээр өөрөө хөлөөрөө орж ирээд салганаад дотор муухайраад толгой өвдөөд гэж орж ирсэн тэгэхэд нь ямар хийдэг талаар асуухад бааранд зөөгч гэж хэлсэн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110/

 

24. Гэрч Т. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....Б.Жийг би 2-3 настай байхаас нь мэднэ бага байхад манайх айл саахалт байдаг эдний үхрийг нь манайх малладаг үхрийнхээ сүүг өдөр болгон ирж авдаг тэр үед хүүхэд 2 жоохон дүүгээ дагуулаад гүйгээд өдөртөө манайд өнжөөд явдаг байсан. нь багаасаа хөөрхөн ааштай хүн болгоныг ахаа эгчээ гэж харьцдаг, хүнд их тусархуу, гэр орныхоо ажлыг их сайн хийдэг, дороо 2 ихэр дүүтэй тэд нарыгаа хүүхэд байхаасаа өөрөө жоохон хэр нь байнга харж тусалж явдаг байсан. нь Баянхонгор аймгийн Жаргалант сумынх манай аав ээж Байдраг үйлдвэрийн хонийг малладаг ийн өвөө нь Байдраг үйлдвэрийн хонийг анхлан нээсэн зоо техникч Мягмаржав гэдэг хүн байсан зунжингаа манайд байгаад судалгаагаа хийдэг тэгэхдээ ач нараа дагуулаад явж байдаг тэр үеэс нь бид хоёр дотно болсон. Нөхөр нь салаад 3-4 жил болж байгаа өөрийн 4 дүгээр ангийн охинтой мөн ээжийн хамт байдаг ээж нь хэвтрийн 66 настай биеийн байдал нь тааруу жилд 2-3 удаа Улаанбаатар хот руу эмчилгээнд явдаг хаана л сайн эмчилгээ, бариач, домч байна тэр бүгд руу нь ганцаараа авч явдаг, ганцаараа хардаг үүний хажуугаар ажил, гэр, хүүхэд, ээж зэргийг өөрөө ганцаараа шийдвэрлэж зохицуулж байдаг тухайн осол гарсан “Буян” рестораныг би болгоход маш их хэмжээний зээл авсан түүнийгээ төлөхийн тулд өдөр шөнөгүй ажилдаг 10 гаран хүнийг байнгын ажлын байртай болгон ажилладаг бусадтай нийтэч. Нутгийн зөвлөл гэдгээрээ бид хоёр хамтарч мөн ажилладаг Жаргалант сумаа хөгжүүлэхийн төлөө нэг ч болтугай сайн үйл хийе гээд 2016 онд сумын эмнэлгийн хүүхдийн нэг өрөөг өөрийн хөрөнгөөр тохижуулж өгсөн, 2017 онд Жаргалант суманд цаг агаар хүнд байгаа үед малчдад өвс хүргэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж 10 тонн тэжээл, 10 тонн өвс мөн хувцас хунар мөн сумын иргэдэд хэрэгцээт хүнсний зүйл аваачиж өгсөн учир нь нь Жаргалант сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчээр би даргаар ажилладаг. Жаргалант сумын нутгийн иргэдийг ирэхэд үнэ төлбөргүйгээр хооллодог тусалж дэмждэг иргээд хариу нэхдэггүй маш их нийгмийн хариуцлага өндөртэй хүн, хүнд хэрэгцээтэй зүйл хийх тал дээр байнга бодож явдаг сэтгэл сайтай хүүхэд байгаа юм. Хэл ярианы чадвар сайтай ямар ч хүнд өөрийгөө илэрхийлэх чадвартай түүнтэй уулзахад сайхан энерги авч чаддаг зөв бодолтой зөв энергитэй хүн дээ....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-120/

25. Гэрч Г.Өлзийбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Талийгаачийг 2 хүний хамт орж ирэхэд зөөгч бол цагаан өрөө хүйтэн байгаа талаар хэлж байсан харин газан халаагуур тен заалны 3 дугаар ширээний хажууд байсан болон чирч явж байсныг тухайн үед мэдүүлэг өгөхөд сандраад тийм зүйл харсан болохоор хамаг юм орж гараад өмнөх өдрүүдийнхээ зүйлийг бодоод тэгж хэлсэн байна лээ одоо ингээд бодоод байхад газан халаагуур тен цагаан өрөөнд угаасаа байсан ******* тэр өрөөнд унтаж байсан юм. Талийгаачийг 2 хүний хамт орж ирээд удаагүй 10 минут болсон байх ******* гал тогоонд уначихлаа гэхэд түргэн дуудсан байсан тэгсэн чинь түргэн ирэх боломжгүй харвасан хүнтэй байна өөрсдөө аваад ир гэсэн тэгээд би түргэн тусламжийн 103 руу авч явж түүнийг үзүүлээд амбулатори дээр түүний шинжилгээг аваачиж өгчхөөд хариу нь 2 цагийн дараа гарна гэхээр нь Алтансолонгыг эмнэлэгт үлдээгээд ажил руугаа явсан. Дашваанжил газ ХХК-ны зүгээс газан баллон солилоо шүү гэсэн гарын үсэг зуруулдаг байсан харин тэр газан баллон сольдог ах бид нарт газан тенийг яаж унтрааж асаах талаар болон яаж ихэсгэж багасгах талаар зааж түүгээр нь бид нар ажиллуулдаг байсан... Бид нар бол тухайн өрөөнд ороогүй тухайн хэрэг учрал болсон өрөө нь тусгай өрөө байсан болохоор тэр болгон хаалгыг нь шагайж орж үздэггүй учир нь үйлчлүүлэгч нар дургүйцдэг байсан мэдүүлэг /1-р хх-ийн 67-70/

26. Гэрч Л. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2019 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 23 цаг 02 минутад намайг гадуур явж байхад манай зөөгч гийн дугаараас бармен Өлзий залгаад цагаан өрөөнд байгаа хүмүүс ухаан алдсан сонин байдалтай байна та хурдан ир гэхээр нь за одоо очлоо 103 руу залгаж түргэн дууд гэж хэлээд Баянхонгор аймаг Баянхонгор сум 1 дүгээр баг Буян ресторанд ирээд цагаан өрөө руу ороход өрөөний ертөнцийн зүгээр баруун талын буйдангийн түшүүрэг буюу налдаг хэсэг дээр нэг ах толгойгоороо доошоо тонгойсон нөгөөх нь ширээний ертөнцийн зүгээр зүүн талд шалан дээр гараа алдлаад хэвтсэн, нөгөөх нь ертөнцийн зүгээр урд талын буйдан дээр хойшоо гэдийсэн байдалтай байсан тэгээд араас 2 цагдаа орж ирээд цонх онгоолгоод байж байтал түргэний эмч орж ирээд хамгийн түрүүнд сандал дээр гэдийсэн байсан хүнийг үзээд амьсгал нь боогдсон байна гялс гаргаадах гэсэн дараа нь зүүн талд хэвтэж байсан хүнийг үзээд мөн амьсгал нь боогдсон байна гаргаадах гэсэн дараагаар нь хамгийн сүүлд нь буйдан руу тонгойсон байсан хүнийг буйдангаас нь доош суулгаж байгаад үзээд бүх хүмүүсээ гарга гэсэн тэгээд 2 цагдаа тэнд байсан үйлчлүүлж байсан хүмүүсийг гаргасан тэгээд байж байтал цагдаа нар ирсэн намайг өрөөнд ороход газ их хэмжээгээр үнэртэж байсан мөн ресторан руу анх очиж байхдаа Дашваанжил газ ХХК-ны утас руу залгаж холбогдох хүнд нь манайд ийм зүйл болоод байна гэж дуудсан. Манайх Дашваанжил ХХК-наас 2018 оны 12 дугаар сарын эхээр 10 литрийн баллон ордог халаагч 1 ширхгийг, цагаан сарын өмнө 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр 14 литрийн баллон ордог том халаагч нэгийг тус тус авсан. Цагаан өрөөнд байсан халаагч тэнийг авсны дараа маш их хөө тордог хаядаг, 3 хоног хэрэглэдэг дуусахаараа газ үнэртдэг байсан энэ талаар хэлээд үүнийг буцаая эсвэл солих талаар манайд газын баллон сольж өгдөг Баянхонгор аймгийн хариуцсан хүнд хэлэхэд за би төвөөс асууя гээд ирдүктер нь болохгүй байна гээд сольж өгч байсан хөө тортгийг нь өөрөө цэвэрлэж угааж өгдөг байсан удаа дараа ийм үйлдэл гардаг байсан. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг 40 минутад Буян ресторанд ирж 10 литртэй халаагч тэний баллоныг сольж өгсөн сольж байх явцдаа манайх угаасаа халаагууртаа биш баллон нь өөрөө газ алдаж тортог гаргадаг байсан байна одоо ирж байгаа газын баллонууд асуудалгүй байгаа гэж хэлж байсан. Өмнө нь газ алдагдаж үнэртэж мэдэгддэг байсан тухай бүрд нь Дашваанжил газ ХХК-нд мэдэгдэхэд ирдүктэрэндээ байгаа гээд ирж сольж өгөөд явдаг тэгээд тэр өдрөө гайгүй болдог..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71- 72, 4-р хх-ийн 54-55/

 27. Гэрч Ц. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би Баянхонгор аймагт төлөвлөгөөт үзлэг шалгалтаар 2019 оны 01 дүгээр сарын 15-нд ирсэн би ажил үүргийн хувьд Баянхонгор аймгийн Дашваанжил ХХК-ны салбарыг ерөнхийд нь хариуцдаг энэ шалгалт нь оны эхнээс орон нутгуудаар төлөвлөгөө гаргаад санхүү, тоолго ажилчдаас шалгалт авч түвшин тогтоох, сургалт явуулах тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, хэрэглэгчийн үзлэг зэргийг шалгадаг. Баянхонгор аймагт болсон зүйлийн талаар утсаар цайны газарт 3 хүн ухаан алдаад 1 хүн нас барж 2 хүн нь эмнэлэгт байгаа талаар мэдээллийг Улаанбаатар хотоос гарахаас өмнө авсан. Баянхонгор салбарыг хариуцдаг Ядамсүрэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ажилчны мэргэшүүлэх сургалтад 2018 оны 08 дугаар сард сууж сертификат авсан мөн сард энэ чиглэлээр нийт ажилтны сургалтад хамрагдсан. Газан халаагуурыг хэдэн онд оруулж ирж худалдааж байгааг сайн мэдэхгүй байна ерөнхийдөө БНХАУ болон Солонгос улсаас оруулж ирж худалдаалдаг..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97, 103-105/

 28. Гэрч Л. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2019 оны 02 дугаар сарын 13-ны орой цагийг нь сайн санахгүй эмэгтэй 19-20 насны ******* гэх хүүхэд ирсэн. Зовуурь нь эхлээд толгой өвдөнө, дотор муухай оргино гэсэн тэгээд яасан гэсэн ажлаа хийж байгаад ухаан алдаж унахаа алдсан тэгээд унасан юм уу гэхэд яг унах гэж байгаад тогтсон гэхээр нь амин үзүүлэлтийг үзэхэд даралт нэмэгдсэн судасны цохилт олширсон байхаар нь даралт буулгадаг эм болон атеннол 50 мг-тай эмийг хэлэн доор тавьж уусгасан дараагаар нь зүрхний бичлэг хийлгэсэн санагдаж байна тэгээд хяналтад байлгана гэж хэлээд дараагаар нь жирэмсэн юм биш биз дээ гээд эход харсан тэгтэл үгүй байсан тэгээд хүлээн авах дээр байлгаж байгаад цаагуур нь үзлэг хийж явж байгаад буцаж ирж тухайн хүүхдийг үзэхэд даралт нь жоохон буусан, судасны тоо багассан гэхдээ нормдоо ороогүй байхаар эрчимтийн эмчийг ороод ирэхээр нь бага насны хүүхэд юм шиг байна даралт нь буусан хэр нь нормдоо ороогүй байна үзээдхээч гэхэд эрчимтийн эмч үзээд түүнийг ямар ажил хийдэг талаар асуухад би ахынхаа бааранд зөөгч хийдэг гэсэн тэгээд харилцан ярилцаад тэр газар чинь дуу чимээ ихтэй ажлын ачаал ихтэй байдаг юм уу гэхэд хөгжим бол байдаг тэрнээс бол болоогүй гэсэн тэгэхээр нь эрчимтийн эмч үзээд бид хоёр ямар нэг өвчин байгаа байж магадгүй бамбай өвчин ч байгаа юм бил үү шинжилгээ хийж оношийг нь тодруулъя ор байвал хэвтүүлье гэсэн тэгсэн өөрөө хэвтэхгүй гээд улмаар 2 цаг ажигласан улмаар шинжилгээг нь маргааш өгнө гэхээр нь хүлээн авахаас цусны шинжилгээ, био химийн шинжилгээг цахимаар лаборатори руу илгээсэн улмаар биеийн байдал тогтворжоод ирэхээр нь маргааш өглөө шинжилгээ өгөөд давтан үзүүлээрэй гэж хэлээд явуулсан хамт 2 хүүхэд байсан. Надад тийм бааранд гэж хэлээгүй би ч баар гэхээр нь асуугаагүй. Газ болон ахуйн хийнд хүн ямар нэг байдлаар хордсон тохиолдол түүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй, ухаан алдаад шокийн байдалтай бөөлжөөд ирсэн тохиолдолд асуумжаас мэдэх боломжтой тухай хүүхэд зөв зүгээр өөрөө хөлөөрөө орж ирээд зүрх салганаад дотор муухайраад толгой өвдөөд гэж орж ирсэн тэгэхэд нь ямар ажил хийдэг талаар асуухад бааранд зөөгч гэж хэлсэн. Газ болон ахуйн хийнд хордсон тохиолдолд бөөлжинө, ухаан алдаж унана, амин үзүүлэлтүүд нь унана, царай нь цайсан хүнд шокийн байдалтай орж ирдэг тухайн хүүхэд бол ийм байдалтай орж ирээгүй инээж хөхрөөд нэг эрэгтэй нэг эмэгтэй хүүхэдтэй 3-уулаа орж ирсэн. Тухайн хүүхэд унтсан газраа хэлсэн бол өөр арга хэмжээ авах байсан гэтэл тийм зүйл хэлээгүй маргааш өдөр нь түүнийг эмнэлэгт хордоод хэвтсэн байхаар нь мэдсэн..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-110/

29. Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.....2019 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 23 цаг 10 минутад Буян ресторанд 3 хүн ухаангүй байна гэсэн дуудлагын дагуу 23 цаг 20 минутад очиход Буян рестораны Вип өрөөнд 3 хүн ухаангүй өрөөнөөс газ үнэртсэн байдалтай байсан. Өрөөнд ороход ертөнцийн зүгээр ширээний урд талын цагаан өнгийн буйдан дээр суугаа амьсгаадсан байдалтай ухаангүй хүн байсан. Амь үзүүлэлтийг нь үзэхэд пүлс 140 сатураци 51 хувь даралт 90-60 байсан дараагийн хүн нь ертөнцийн зүгээр ширээний зүүн талын буйдангийн хажууд газар хэвтсэн байдалтай үзлэгээр сатураци 81 хувь пүлс 130 хувь даралт 80-40 мм муб байсан.Түүний дараагаар 3 дахь өвчтөн нь ертөнцийн зүгээр ширээний баруун талын буйдангийн ертөнцийн зүгээр хаалга талын түшлэгийн тэгнэж хэвтсэн байдалтай үзэх гээд босгох гэтэл ухаангүй амин үзүүлэлт тодорхойлогдохгүй амаа ангайсан амнаас нь шүлс гоожсон хүүхэн хараа өргөссөн мөчдүүд хүйтэн байсан улмаар нам барсан байсан учир уг цогцсыг цагдаа нарт үлдэж, нөгөө 2 өвчтөн тээвэрлэж яаралтай тусламжийн тасагт авч ирж эмчилгээг эхлүүлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80/

30. Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2019 оны 02 дугаар сарын 13-ны 23 цаг 10 минутад манай 103 тусгай дугаарын утсанд Баянхонгор сумын 1 дүгээр баг Буян рестораны Вип өрөөнд 3 хүн ухаангүй болсон байна гэж яасан талаар асуухад газан халаагуур залгасан байсан юм гэж хэлсэн. Тэгээд дуудлагыг аваад утсаа таслаад 103-ын жолоочид уг дуудлагыг яаралтайгаар дамжуулсан тэгээд дараагаар нь цагдаагийн газрын 102 дугаар утсанд мэдэгдсэн. Тэгээд удаагүй манай дуудлагын эмч нар ухаангүй болсон хүн байн гэснээр 2 хүн тээвэрлэж авч ирээд эмч нар эмчилгээг эхэлсэн.....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82/

31. Гэрч Д.Ё мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.....Би 2007 оны 1 сараас эхлэн Дашваанжил ХХК-д авто станц борлуулалт үйлчилгээ хариуцсан дээд захирлаар ажиллаж байна. Манай компани нь Орос улсаас вагон цистернээр газ гэх хийг оруулж ирээд салбаруудад авто цистернээр хүргэж салбаруудаасаа жижиглэн худалдаалдаг юм. Манай компани мөн газаар ирж борлуулдаг. Газан халаагуур тенийг хятад улс, Орос, Солонгос улсуудаас оруулж ирдэг. Манай компани Баянхонгор аймагт салбар байгуулахдаа хэрэглэгч нарт сургалт зохион байгуулсан байгаа, мөн бүтээгдэхүүн борлуулах бүртээ аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч хэрэглэлийн дэвтэр дээр гарын үсэг зуруулж, дагалдах зааварлаад өгдөг. Манай ажилтан төвдөө мэдэгдсэн эсэхийг мэдэхгүй байна. Тортог гарсан тохиолдолд тухайн салбарын ажилтан зааварлаж өгөх эрхтэй байдаг....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-112/

32. Гэрч Н. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....Б.Жийг би 2-3 настай байхаас нь мэднэ бага байхад манайх айл саахалт байдаг эдний үхрийг нь манайх малладаг үхрийнхээ сүүг өдөр болгон ирж авдаг тэр үед хүүхэд 2 жоохон дүүгээ дагуулаад гүйгээд өдөртөө манайд өнжөөд явдаг байсан. нь багаасаа хөөрхөн ааштай хүн болгоныг ахаа эгчээ гэж харьцдаг, хүнд их тусархуу, гэр орныхоо ажлыг их сайн
хийдэг, дороо 2 ихэр дүүтэй тэд нарыгаа хүүхэд байхаасаа өөрөө жоохон хэр нь
байнга харж тусалж явдаг байсан. нь Баянхонгор аймгийн Жаргалант
сумынх манай аав ээж Байдраг үйлдвэрийн хонийг малладаг ийн
өвөө нь Байдраг үйлдвэрийн хонийг анхлан нээсэн зоо техникч Мягмаржав гэдэг хүн
байсан зунжингаа манайд байгаад судалгаагаа хийдэг тэгэхдээ ач нараа дагуулаад
явж байдаг тэр үеэс нь бид хоёр дотно болсон. Нөхөр нь салаад 3-4 жил болж
байгаа өөрийн 4 дүгээр ангийн охинтой мөн ээжийн хамт байдаг ээж нь хэвтрийн 66
настай биеийн байдал нь тааруу жилд 2-3 удаа Улаанбаатар хот руу эмчилгээнд
явдаг хаана л сайн эмчилгээ, бариач, домч байна тэр бүгд руу нь
ганцаараа авч явдаг, ганцаараа хардаг үүний хажуугаар ажил, гэр, хүүхэд, ээж
зэргийг өөрөө ганцаараа шийдвэрлэж зохицуулж байдаг тухайн осол гарсан “Буян”
рестораныг би болгоход маш их хэмжээний зээл авсан түүнийгээ төлөхийн тулд
өдөр шөнөгүй ажилдаг 10 гаран хүнийг байнгын ажлын байртай болгон ажилладаг
бусадтай нийтэч. Нутгийн зөвлөл гэдгээрээ бид хоёр хамтарч мөн ажилладаг
Жаргалант сумаа хөгжүүлэхийн төлөө нэг ч болтугай сайн үйл хийе гээд 2016 онд
сумын эмнэлгийн хүүхдийн нэг өрөөг өөрийн хөрөнгөөр тохижуулж өгсөн, 2017 онд
Жаргалант суманд цаг агаар хүнд байгаа үед малчдад өвс хүргэх чиглэлээр идэвх
санаачилгатай ажиллаж 10 тонн тэжээл, 10 тонн өвс мөн хувцас хунар мөн сумын
иргэдэд хэрэгцээт хүнсний зүйл аваачиж өгсөн учир нь нь Жаргалант
сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчээр би даргаар ажилладаг. Жаргалант сумын
нутгийн иргэдийг ирэхэд үнэ төлбөргүйгээр хооллодог тусалж дэмждэг иргээд хариу
нэхдэггүй маш их нийгмийн хариуцлага өндөртэй хүн, хүнд хэрэгцээтэй зүйл хийх
тал дээр байнга бодож явдаг сэтгэл сайтай хүүхэд байгаа юм. Хэл ярианы чадвар
сайтай ямар ч хүнд өөрийгөө илэрхийлэх чадвартай түүнтэй уулзахад сайхан
энерги авч чаддаг зөв бодолтой зөв энергитэй хүн дээ....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-122/

33. Шинжээч М.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.....Би хэрэг учрал болсон гэх өрөөг өөрийн биеэр очиж үзэхэд тухайн өрөө нь нэг хаалга, нэг цонхтой тус өрөөнд зориулалтын агааржуулах хоолой систем байхгүй байсан өрөөнд байсан гэх газан халаагуур тень нь агааржуулалтгүй өрөөнд байж болохгүй техникийн үзүүлэлттэй халаагуур тень юм...гэх мэдүүлэг /хх-ийн 241/

.....Тоног төхөөрөмжийн техникийн бичиг баримтаас үзэхэд тэдэнд метр квадрат барлуулна гэсэн зүйл байхгүй зөвхөн гадаа болон агааржуулалттай өрөөнд тухайн халаагуурыг ашиглах анхааруулах заалттай байна. Миний зүгээс тухайн тоног төхөөрөмжийг хаана ямар орчинд байршуулан ажиллуулах талаарх халаагуурын техникийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлтийг гаргасан бөгөөд тухайн халаагуур нь хөө тордог алдагдсан тохиолдолд хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулах эсэхийг мэдэхгүй байна..гэх мэдүүлэг /хх-ийн 242-243/ /4-р хх-ийн 34/

34. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Мөнхбат өгсөн мэдүүлэгтээ: “Дашваанжил" ХХК-ийн ОХУ-аас импортолсон бүтээгдэхүүнийг дагалдан ирсэн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 862/1 тоот паспортод үзүүлснээр тус бүтээгдэхүүн нь ГОСТ 20448-90 “Ахуйн хэрэгцээнд зориулсан нүүрс-устөрөгчийн шингэрүүлсэн хий. Техникийн нөхцөл” стандартын дагуу Ангарскийн нефтьхими компанид үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн бөгөөд С3Н8 буюу пропанийн агуулга 63.12%, С4Н10 буюу бутанын агуулга 35.31%, СН4 буюу метан, С2Н6 буюу этан, С2Н4 буюу этилений агуулга нийт 1.5 хэмжээтэй шингэрүүлсэн шатдаг хий болох нь сертификатаар тодорхойлогдож байна. A-Steel with powder coated маркийн дотор хэсэгтээ улбар шаргал өнгийн баллонтой хийн халаагуурын уян хоолой бүрэн бүтэн, бусад эд зүйлээс хий алдаагүй, ашиглагдаж байсан, ТS2210147 хувийн дугаар бүхий баллон бүрэн бүтэн бөгөөд БНХАУ-д ISO 4706 стандартын дагуу 2017 оны 06 дугаар сард үйлдвэрлэсэн, дараагийн ээлжит магадлалыг 2032 оны 06 дугаар сард хийхээр баллоны хүзүүвчид тэмдэглэсэн бөгөөд ашиглалтын шаардлага хангасан баллон байна. Дараах шаардлагууд хангагдсаны үндсэн дээр хэрэглэгчийн хийн тоног төхөөрөмжийг хийгээр хангана.

Үүнд: Хийн зуухыг 2,2 м-ээс доошгүй өндөртэй, байгалийн гэрэлтүүлэг бүхий агааржуулалтын сорох хоолойтой, цонх нь салхивчтай өрөөнд байрлуулах /Хийн хангамж БНбД 42-01-04 дүрмийн 6.29 дэх заалт/;

Зочны болон амралтын өрөө тасалгаа, суурийн болон техникийн давхрын өрөө, нийтийн хоолны газрын хооллох болон худалдааны танхим, олон нийтийн болон үйлдвэрийн газрын үзвэр, хурлын танхим, хичээлийн өрөө болон эмнэлгийн өвчтөний өрөө, түүнтэй төстэй өрөөний доор орших өрөө, байран дотор, түүнчлэн байгалийн гэрэлтүүлэггүй өрөөнд баллон, хийн тоног төхөөрөмж байрлуулаагүй байх /Хийн хангамж БНбД 42-01-04 дүрмийн 9.52 дахь заалт/;

Баллон солисоны дараа битүүмжлэлийг шалгаж хэрэглэгчийн дэвтэрт хийн баллоны дугаар, сольсон хугацаа, зааварчилгаа өгч олгосон хүний нэр зэргийг тэмдэглэх /Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрмийн 6.4, 6.9 дэх заалт/;

Хийн  тоног төхөөрөмжийн угсралтыг хийн аж ахуйн байгууллагын боловсруулж баталсан зургаар гүйцэтгэсэн байх /Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрмийн 2.1 дэх заалт/;

Хийн  тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллуулах талаар санамж, зааварчилгааг ил тод бичиж тавьсан байх. /Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрмийн 3.8.6 дахь заалт/;

Хийн аж ахуйн аюулгуй ажиллагааны дүрмийн 3.11.1 дэх заалтад “Эзэмшигч байгууллага нь хий дамжуулах хоолой, тоноглол дээр суурилуулсан дохиолол автомат хянах ба хэмжих хэрэгсэл болон тэсрэлтийн ба галын аюултай бүс, байрны цахилгаан хэлхээний аюулгүйн горимыг хангасан тэсрэлтийн хамгаалалттай цахилгаан тоног төхөөрөмжийн урсгал болон их засвар, байнгын техникийн хяналт, үйлчилгээг хангаж байж ажиллах ёстой” гэж заасан байдаг. Шинжилгээнд ирүүлсэн хийн халаагуурын холбох хэрэгсэл нь зөв холбогдож суурилсан ба асаах унтраах товч, тохируулга хаах нээх механизм нь хэвийн ажиллагаатай байсан, A-Steel with powder coated маркийн хийн халаагуурын техникийн бичиг баримтаас үзэхэд тухайн халаагуурыг түр суурин болон аяллын зориулалтаар гадаа болон агаар салхи сайн нэвтэрдэг өрөө, тасалгаанд байрлуулна. Ингэхдээ агаар хангалттай гаргах нэвтрүүлэх агааржуулагчийн систем сайн байх ба агааржуулагчийн системийн 25% нээлттэй зайтай байх ёстой шаардлага тавигдаж байгаа учраас агааржуулагчгүй газарт байршуулан хэрэглэж болохгүй гэв.

35. Шинжээч Б.Баяртогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....Би мөрдөгчөөс ирүүлсэн шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу
Л.Б гэх цогцост 2019.02.14-ний өдөр үхлийн шалтгаан болон
бусад асуудлыг тогтоох зорилгоор задлан шинжилгээг хийсэн, гадна үзлэгээр
баруун дээд зовхины гадна буланд 1,4x0,6 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн
зулгаралттай байсан ба уг зулгаралтын өнгө шинж байдлаас харахад арьсны
түвшнээс үл ялиг доор байрласан хатуувтар тогтоцтой, ямар нэгэн цусны
бохирдолгүй байсан бөгөөд эдгээрээс үндэслэж нас барсны дараа үүссэн байх
боломжтой байна гэж дүгнэлт гаргасан. Талийгаач нь ахуйн хийн хордлогын
улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна гэж дүгнэсэн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 239/

..... Талийгаачийн цусанд илэрсэн карбоксигемоглобины 76% илрэл амь -асанд аюултай түргэн буюу гэнэт нас барах хэмжээ юм. Карбоксигемоглобин гэдэг нь нүүрс төрөгч буюу органик зүйлийн дутуу шаталт нь хүний цусны гемоглобинтой нэгдсэний улмаас Карбоксигемоглобины нэгдлийг үүсгэдэг талийгаачийн цусанд илэрсэн согтолтын зэрэг нь угаарын хий өндөр гарахад нөлөөлөхгүй Согтууруулах ундааны зүйл нь угаарын хийн хувь хэмжээ болон хүний хордох нөхцөлийг түргэсгэх юм уу хэт мэдрэг байдалд оруулахад хамааралгүй юм. Гансүх, Мөнхжаргал нарын хэдий хугацаанд шокийн байдалтай байсныг тогтоох боломжгүй байна талийгаачийн цусанд карбоксигемоглобины 76% илэрсэн байдлыг харахад амь насыг аврах боломжгүй яагаад гэвэл ийм хэмжээний карбоксигемоглобин нь түргэн ба гэнэт нас барах шалтгаан болдог. Талийгаачийн цусанд илэрсэн карбоксигемоглобины 76% ахуйн хий нь хаанаас үүссэн болон хийн халаагуур хэт их ажилласнаас үүссэн эсэхийг би мэдэхгүй миний тусгай мэддэгийн хүрээнээс хэтэрсэн асуулт байгаа учир хариулах боломжгүй. Агаар салхигүй буюу битүү орчин буюу өрөөнд тамхи татсан нь угаарын хийд хамааралгүй юм. Нүүрс төрөгч буюу органик зүйлийн дутуу шаталт нь хүний цусны тобинтой нэгдсэний улмаас Карбоксигемоглобины нэгдлийг үүсгэдэг мөн талийгаачийн цусанд Карбоксигемоглобины 76 хувь илэрсэн үүнийг ахуйн хийн хордлого гэж хэлж болно...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 31-33/

36. Шинжээч А.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....Шинжилгээнд ирүүлсэн 6 хүний цус 2 тогтоолыг хүлээн авч аргачлалын дагуу спиетроратоиетр багаж ашиглан шинжилгээнд хийхэд дүгнэлтэд дурдсан үр дүн гарсан. Амьд хүн нь бодисын солилцоо байнга явагдаж байдаг тул хордсоноос хойшхи хугацаанаас хамаарч ямар нэгэн хорт бодисыг амьсгал, хөлс, шээс зэрэг процессор байнга гадагшлуулж багасгаж ялгаруулж байдаг учраас яг тэр хордсон, тэр дариуд нь дээж авахгүй удах тусмаа илрэхгүй байх боломжтой. Нас барсан хүний хувьд бодисын солилцоо амьсгал хөлс, шээс” зэрэг явагдахгүй учраас биед байгаа хорт бодист гадагшлахгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 237-238/

37. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 15-ны 16 дугаар шинжээчийн:

1. Талийгаач Л.Б биед баруун дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд нас барсны дараа үүссэн байх боломжтой байна.

2. Талийгаач нь ахуйн хийн хордлогын улмаас, амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

3. Талийгаач Л.Б цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачийн цус болон ходоодны шингэнд хийсэн химийн шинжилгээгээр цусанд 0.7 хувийн промилли ходоодны шингэнд 6.5 хувийн промилли спирт илэрсэн ба энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

5. Талийгаачийн цус нь А(II) бүлгийн харьяалалтай байна.

6. Талийгаач Л.Б цогцост хийсэн 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 11 цаг 13 минутад хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 10-12 цаг болсон байх боломжтой байна...гэх дүгнэлт /хх-ийн 137-139/

38. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1329 дугаар шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ.

2. “Норпил Мөнхжаргал 52/эр “ “Содномпил Гансүх” гэж хаягласан 2 ш цуснаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, карбокисгемоглобин /угаарын хий/ илрээгүй. “Талийгаач Баясгалангомбын цогцосноос авсан цусны дээж” гэж хаягласан цуснаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Карбокисигемолобин /угаарын хий/ 76 хувь илэрсэн.

3. 4 Шинжээчийн тусгай мэдлэг мэдлэгт хамаарахгүй

5. “Норпил Мөнхжаргал 52/эр”, “Содномпил Гансүх” гэж хаягласан 2 ш цуснаас спирт илрээгүй.

6. Талийгаач Баясгалангомбын цогцсоос авсан цусны дээж гэж хаягласан цусанд 0.7 промилли спирт илэрсэн. Цусан дахь 0.7 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цусанд илэрсэн 76 хувь карбокисигемолобин “угаарын хий” нь амьсгалын замаар хүний биед цусанд нэвтрэх боломжтой....гэх дүгнэлт /1-р хх-ийн 169-170/

39. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 14-ны 501 дугаар шинжээчийн:

1. Н.Мын биед химийн бодисын хордлогын байдал тогтоогдлоо.

2. 3 Дээрх хордлогын байдал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-216/

40. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 14-ны 526 дугаар шинжээчийн:

1. С.Гийн биед химийн хордлогын байдал тогтоогдлоо.

2. Дээрх хордлогын байдал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 223-224/

41. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 30-ны 578 дугаар шинжээчийн:

1. Г.Алтансолонгын биед химийн хордлогын байдал тогтоогдлоо.

2. Дээрх хордлогын байдал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх хордлогын байдал нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-228/

42. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн:

Тус барилга нь анх 200 үйлчлэгчтэй ахуй үйлчилгээний төв нэртэйгээр 1974 оны 10 дугаар сарын 04-ний өдөр барилга угсралтын ажлаа эхлэн, 1979 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн улсын комиссын шийдвэрээр ашиглалтад орсон, угсармал төмөр бетонон суурьтай, тоосгон ханатай, угсармал төмөр бетонон хучилттай, хуйлмал хавтгай дээвэртэй, төвлөрсөн инженерийн шугам сүлжээтэйгээр төлөвлөгдөн баригдсан байна. Зураг, төсвийг тухайн үеийн барилгын зургийн институтэд боловсруулсан болно.

 “Цагаан өрөө” гэх хооллох өрөө нь 5,5x4,15x2,7м хэмжээтэй, шугаман цутгамал суурьтай, 54мм-ийн ханатай, салхивч бүхий цонхтой, ердийн агааржуулалт буюу цонхоороо агаар солилцуулахаар, цахилгаан халаалттай, нэг хүнд оногдох -албай хангалттай / нормоор 2-2,6м байх ёстой/ нь тухайн өрөө нь барилгын норм, стандартыг зөрчөөгүй болно.Тухайн үед цахилгаан халаалт доголдсоны улмаас хийн халаалт ашигласан нь шалгалтаар тогтоогдсон….гэх дүгнэлт /4-р хх-ийн 21-22/ болон хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 12-23 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 126-136 дугаар хуудсанд авагдсан цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хавтаст хэргийн 23-26 дугаар хуудсанд авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 27-31 дүгээр хуудсанд авагдсан эд зүйл түр хураан авсан тухай мөрдөгчийн тайлбар, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хавтаст хэргийн 149, 179-185 дугаар хуудсанд авагдсан шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, хурууны хээний зураг, 1 дүгээр хавтаст хэргийн 235-236, 2 дугаар хавтаст хэргийн 209-211, 217-221 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 26-27 дугаар хуудсанд авагдсан Б.Ж, М.Я нарын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 42 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, 2 дугаар хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудсанд авагдсан хаан банк, төрийн банк, Хасбанк нарын тодорхойлолт, 2 дугаар хавтаст хэргийн 51-66 дугаар хуудсанд авагдсан М.Ягийн тэргүүний залуу тэмдгийн хуулбар, жуух бичгийн хуулбар, төр иргэний хамтын зүтгэл төрөлх нутгийн хөгжил дэвшил хуулбар, өргөмжлөлийн хуулбар, худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн дипломын хуулбар, хувийн хэрэг, 2 дугаар хавтаст хэргийн 82 дугаар хуудсанд авагдсан сертификатын хуулбар, 2 дугаар хавтаст хэргийн 182-183 дугаар хуудсанд авагдсан EC төрөл-шалгалтын гэрчилгээний хуулбар, 2 дугаар хавтаст хэргийн 191-192 дугаар хуудсанд авагдсан өмгөөлөгч нарын хүсэлт, 2 дугаар хавтаст хэргийн 215-247 дугаар хуудсанд авагдсан хохирлын баримтууд, 2 дугаар хавтаст хэргийн 248 дугаар хуудсанд авагдсан эд, зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, 3 дугаар хавтаст хэргийн 1-11, 13-180 дугаар хуудсанд авагдсан хохирлын баримтууд, 3 дугаар хавтаст хэргийн 199-200 дугаар хуудсанд авагдсан ажлын байрны тодорхойлолт, 3 дугаар хавтаст хэргийн 201-203 дугаар хуудсанд авагдсан хөдөлмөрийн гэрээ, 3 дугаар хавтаст хэргийн 245 дугаар хуудсанд авагдсан хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм, 4 дүгээр хавтаст хэргийн 4 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, 4 дүгээр хавтаст хэргийн 6-7 дугаар хуудсанд авагдсан хийн хангамжийн дүрэм, 4 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт 4 дүгээр хавтаст хэргийн 141-15 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт, хавсралт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Н.******* шинээр 43 хуудас нотлох баримт гаргаж, хохирогчийн өмгөөлөгч Өнөржаргал шинээр 4 хуудас нотлох баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ягийн өмгөөлөгчийн зүгээс “Дашваанжил” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтыг гэрчээр оролцуулах, шүүгдэгч Б.Жийн өмгөөлөгч Г.Нацагдоржийн зүгээс гэрч Л.Мөнх-эрдэнэ нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхээс хавтаст хэргийг шинжлэн судлаад шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс гаргасан шүүх хуралдаанд гэрч оролцуулах хүсэлтийг хүлээн авч хангахаас татгалзаж шийдвэрлэж энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулав.

          Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад Буян рестораны захирал ажилтай Б.Жамьянмядаг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 17.1-д заасан “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна”. Дэд бүтцийн сайдын 2004 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалаар батлагдсан барилгын норм ба дүрэм 42-01-04-ийн аж ахуйн техник ашиглалтын дүрмийн 3.8.2-д заасан “Хийгээр ажилладаг тоног төхөөрөмжийг ажиллуулдаг хүмүүс нь хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны талаар сургалтад хамрагдаж, зааварчилгаа авч, ажиллуулах дадлага хийж, мэдлэгээ шалгуулсан байна...” заалтын дагуу дүрмийн мэдлэг олгох сургалтад хамруулж үнэмлэхжүүлэх”, мөн дүрмийн 6.9-д заасан “ баллоны ашиглалтын аюулгүй ажиллагааг хэрэглэгч өөрөө хариуцна” мөн дэд бүтцийн сайдын 2204 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 182 дугаар тушаалаар батлагдсан барилгын норм ба дүрмийн 42-01-19 дүрмийн 6.51-д заасан “хийн төхөөрөмж байрлуулах өрөө нь байгалийн гэрэл сайн ордог,тогтмол ажиллаж байдаг өгөлт соролтын агаар сэлгэлтийн системтэй байх”, Хүнс Хөдөө Хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 206 дугаар тушаалын 3.1-д заасан “Хоолны газар нь үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэврийн үндсэн шаардлагыг хангасан байн”, мөн журмын 3.2-д заасан “...бусад өрөө,

агааржуулагчийн систем сайн байх ба агааржуулагчийн системийн 25% нээлттэй зайтай байх ёстой шаардлага тавигдаж байгаа учраас агааржуулагчгүй газарт байршуулан хэрэглэж болохгүй” гэсэн журмуудыг дагаж мөрдөөгүй байна гэж дүгнэж,

          “Дашваанжил” ХХК буюу түүний Баянхонгор салбарын захирал М.Я нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.1-д заасан “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, Барилгын ба норм 42-01-19 дүрмийн 6.51-д заасан “төхөөрөмж байрлуулах өрөө нь байгалийн гэрэл сайн ордог, тогтмол ажиллаж байдаг өгөлт-соролтын агаар сэлгэлтийн системтэй байх” мөн дүрмийн 6.4-д заасан “хийн тоног төхөөрөмжийн борлуулалтыг хийхдээ ашиглалтын зааварчилгаа өгдөг байх”, мөн “Баллон сольсны дараа битүүмжлэлийг шалгаж хэрэглэгчийн дэвтэрт хийн баллоны дугаар, сольсон хугацаа, зааварчилгаа өгч олгосон хүний нэр зэргийг тэмдэглэх /Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрмийн 6.4, 6.9 дэх заалт/;” “б.Хийн тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллуулах талаар санамж, зааварчилгааг ил тод бичиж тавьсан байх. /Хийн аж ахуйн аюулгүй ажиллагааны дүрмийн 3.8.6 дахь заалт/;” “хийн халаагуурын техникийн бичиг баримтаас үзэхэд тухайн халаагуурыг түр суурин болон аяллын зориулалтаар гадаа болон агаар салхи сайн нэвтэрдэг өрөө, тасалгаанд байрлуулна. Ингэхдээ агаар хангалттай гаргах нэвтрүүлэх агааржуулагчийн систем сайн байх ба агааржуулагчийн системийн 25% нээлттэй зайтай байх ёстой шаардлага тавигдаж байгаа учраас агааржуулагчгүй газарт байршуулан хэрэглэж болохгүй” гэсэн заалтуудыг зөрчиж зааварчилгаа өгөөгүй, техник ашиглалтын дэвтэр хөтлөөгүй бөгөөд “Дашваанжил” ХХК нь нэг бүлэгт баллон буюу ганцаарчилсан баллон бүхий хийн халаагуурыг “Буян” ресторанд суурилуулахдаа үйлдвэрлэгчээс гаргасан “зөвхөн төв суурин буюу аяллын зориулалтаар ашиглаж болно”, “зөвхөн гадаа болон сайн агааржуулалттай өрөөнд энэ халаагуурыг ашиглана” гэж заасныг зөрчиж агааржуулалтгүй өрөөнд суурилуулж цэнэглэж өгсөн байна гэж тус тус дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Жамьянмядаг нь хийн халаагуурыг өгөлт -соролтын агаар сэлгэлтийн системгүй өрөөнд байрлуулсан, “Дашваанжил” ХХК-ийн Баянхонгор салбарын эрхлэгч М.Я нь хийн халаагуурыг өгөлт соролтын агаар сэлгэлтийн системгүй өрөөнд байрлуулсныг мэдсээр байж зааварчилгаа өгөөгүй, төв суурин буюу аяллын зориулалтаар ашиглах ёстой баллон бүхий хийн халаагуурыг суурилуулснаас “Буян” ресторанд үйлчлүүлж байсан Л.Б нь хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдсан, бусад иргэд хүчил төрөгчийг дутагдлын улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан шүүгдэгч нарын гэмт эс үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Я нь хийн баллоны талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн гэж “Дашваанжил газ” маркетинг борлуулалтын алба “хэрэглэгчдэд хийн баллон хүлээлгэн өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр”-ийг эд мөрийн баримтаар хураалгасан боловч уг дэвтрийн урьд хуудас зааварчилгааг нэг хуудаст бичсэн байх бөгөөд хэрэглэгчдэдээ хийн баллон хүлээн авсан хүний нэр гарын үсэг хийтэй хоосон эсэх зэрэг асуултай гарын үсэг зуруулсан байх бөгөөд үүнийг зааварчилгааг өгсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь нийлүүлэгч байгууллагаас хийн баллоныг хүлээлгэн өгөх бүрд он сар өдрөөр аюулгүй ажиллагааны талаар зааварчилгааг өгсөн байх шаардлагатай юм.

Уг дэвтэрт байгаа зааварчилгааг хэрэглэгч тэр бүр унших эсэх нь эргэлзээтэй бөгөөд харин хүлээлгэн өгч гарын үсэг зуруулах бүрд зааварчилгааг бичсэн хүснэгтэд гарын үсэг зуруулсан бол зааварчилгааг өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлтэд талийгаач Л.Б цусанд карбоксигемоглобин 76 хувь илэрсэн гэж дүгнэсэн байна.

 Карбоксигемоглобин / HbCO /-ний талаарх тайлбарт тайлбарлахдаа Карбоксигемоглобин / HbCO / нь гемоглобин ба нүүрстөрөгчийн дутуу ислийн хүчтэй хослол юм. Цусан дахь карбоксигемоглобины хэт их хэмжээ нь хүчилтөрөгчийн дутагдалд хүргэж өлсгөлөн, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, бүр үхэлд хүргэдэг, учир нь гемоглобинтой холбоотой нүүрстөрөгчийн дутуу исэл нь хүчилтөрөгч өөртөө хавсаргах боломжгүй болгодог.

Хэрэв түүний цусан дахь агууламж бага, бие махбодын амин чухал үйл ажиллагааг алдагдуулахгүй бол энэ нь боломжтой юм.

Карбоксигемоглобин нь хүчилтөрөгчийг биеийн эд эсэд шилжүүлэх чадваргүй тул хүний ​​нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын улмаас үхэл хурдан гарч болзошгүй гэж тодорхойлсноос үзвэл талийгаач Л.Б цусан дахь карбоксигемоглобин 76 хувь илэрсэн нь түүнийг амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барах шалтгаан болсон гэж дүгнэхээр байна.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Я, Б.Жамьянмядаг нарын болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2019 оны 02 дугаар сарын 13-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Буян” ресторан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу барилга ба норм дүрмээр батлагдсан хийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөнөөс тус ресторанд үйлчлүүлж байсан иргэн Л.Б, Н.М, С.Г нарын өрөөнд нь хийн халаагуур ажиллуулж уг өрөө өгөлт соролтын агаар сэлгэлтийн системгүй байснаас шалтгаалж агаар сэлгэлт явагдахгүй болж хохирогч Л.Б цусанд карбоксигемоглобин 76 хувь хүрч улмаар хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдсан үйл баримт болсон нь хохирогч С.Г, Н.М, Г.А нарын мэдүүлэг гэрч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна гэж үзлээ.

Ийм учир шүүгдэгч М.Я Б.Жамьянмядаг нарыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бусад болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч М.Я, Б.Жамьянмядаг нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Я, Б.Жамьянмядаг нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй гэмт хэргийн анх удаа үйлдсэн”-ийг, шүүгдэгч М.Ягийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нар нь хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хохирогч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналтай байгааг илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх нөхцөл нь шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн талаарх шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа гэж мэдүүлж байгаагаас дүгнэхэд шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байгаа тул тэдэнд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Нөгөө талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М, С.Г, Н.М нар нь шүүгдэгч нарын үйлдэлд гомдолтой байгаагаа илэрхийлж байгаа нь хор уршгийн шинж чанар бүрэн арилаагүй байгаа тул хохирогч нарын гомдолтой гэж мэдүүлснийг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 Мөн шүүгдэгч Б.Жамьянмядаг нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч хохирлыг хэрхэн яаж төлөх талаар хөрөнгийн эх үүсвэрийг хамт гаргасан байвал зохино гэж шүүх дүгнэсэн болно.

Иймд шүүхээс шүүгдэгч нарын эс үйлдэхүйн оролцоо хууль, захиргааны хэмжээний актыг зөрчсөн байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Б.М нь оршуулгын зардал болон хүүхдийн тэжээгчээ алдсаны нөхөн олговор нийт 188.800.000 төгрөг нэхэмжилснээс шүүх хавтаст хэрэгт авагдсан оршуулгын зан үйлтэй холбогдож гарсан зардал болох 30.790.380 төгрөгийг шүүгдэгч М.Я буюу түүний ажиллаж байсан иргэний хариуцагчаар татагдан оролцож байгаа гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд болох “Дашваанжил” ХХК, шүүгдэгч Б.Жамьянмядаг нараар хувь тэнцүүлэн буюу хоёр хувааж гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч М.Я, Б.Жамьянмядаг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсоны дараа шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хохирол төлөх төлөөр ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж уг хүсэлтийг шүүх хангаж ажлын 5 хоногоор шүүх хуралдааныг завсарлуулсан болно.

Шүүх хуралдаан завсарлах хугацаа дуусаж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх шүүх хуралдаан эхлэх явцад шүүгдэгч М.Я нь хохирогч Б.Мд 15.400.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Б.Жамьянмядаг нь 5.000.000 төгрөг төлсөн бөгөөд бусад зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх бөгөөд шүүгдэгч М.Яг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, шүүгдэгч Б.Жамьянмядагаас 10.395.190 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин оршуулгын зардлаас 6.800.000 төгрөгийн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу он сар баларсан, хүлээн авагч тодорхойгүй зэрэг нотлох баримтын үнийг дүнг хасаж шийдвэрлэв.

Хохирогч Б.Мэс нэхэмжилсэн хүүхдийн 18 нас хүртэлх тэжээгчээ алдсан 151.209.620 төгрөгийн тэтгэмж гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Учир нь төрөөс Л.Б үр хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоон олгож байгаа бөгөөд шүүх түүнийг шүүгдэгч нараас дахин гаргах нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Гэхдээ хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Харин хохирогч С.Г нь 9.240.000 төгрөг хохирогч Н.М нь 4.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч С.Г, Н.М нар нь эрүүл мэнддээ хөнгөн хохирол авсан талаар шинжээч эмчийн дүгнэлт гарсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зөвхөн бусдын амь нас хохирсон бол гэж хуульчилсан бөгөөд энэ тохиолдолд С.Г, Н.М нар нь уг хэргийн хохирогч биш харин эрүүл мэндийн улмаас эмчилгээ хийлгэсэн, бусад байдлаар хохирсон зардлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан журмаар буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх нь зүйтэй бөгөөд энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж тэдний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар “Дашваанжил” ХХК-ийн хэрэглэгчдэд баллон хүлээлгэн өгсөн аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтрийг хураан авсан 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын тогтоолыг хэвээр үлдээж, “Эден” архины шил нэг ширхэг, фрутта ундааны сав нэг ширхэг, саарал өнгийн баллон нэг ширхэг, хийн халаагуур нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан 2019 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож аюулгүй ажиллагааны дэвтрийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар, эден архины шил, ундааны сав, саарал өнгийн баллон, хийн халаагуур зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газар, Онцгой байдлын газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Хийн баллоныг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц Онцгой байдлын газарт шилжүүлж устгах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хэрэгт баллоноос хий алдагдаж байгаа эсэх талаар хэргийн газрын үзлэгийг баримтжуулсан СД нэг ширхгийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Я, Б.Жамьянмядаг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Я, Б.Жамьянмядаг нар нь урьд нь шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.                                                        

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М.Я, Б.Ж нарыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бусад болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Яг нэг жил хоёр / 01 жил 02 сар / сарын хугацаагаар хорих ялаар,

 шүүгдэгч Б.Жийг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч М.Яд оногдуулсан нэг жил хоёр / 01 жил 02 сар / сарын, шүүгдэгч  Б.Ж оногдуулсан нэг / 01 / жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Жамьянмядагаас арван сая гурван зуун ерэн таван мянган / 10.395.190 / төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Мөнх-эрдэнийн 151.209.620 төгрөгийн нэхэмжлэл, хохирогч С.Г, Н.М нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Уг хэрэгт шүүгдэгч М.Я, Б.Жамьянмядаг нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Я нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэг эд мөрийн баримтаар “Эден” архины шил нэг ширхэг, фрутта ундааны сав нэг ширхэг, саарал өнгийн баллон нэг ширхэг, хийн халаагуур нэг ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан 2019 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газар Онцгой байдлын газарт тус тус даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар дэвтэр нэг ширхэг, СД нэг ширхэг зэргийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн, 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж уг дэвтэр болон СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Я, Б.Жамьянмядаг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж тэдний эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Я, Б.Жамьянмядаг нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.БАТЦЭНГЭЛ