| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0101/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/126 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 27.10.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,
Хохирогч: С.Я,
Шүүгдэгч: Б.Ш, түүний өмгөөлөгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1961 оны'02 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ш
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* хашааны үүдэнд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөнийд дүрмийн 3.5 дахь хэсэгт заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ...3.5-г-д заасан тухайн ослын талаар цагдаагийн байгууллага ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг утасны дугаарыг тэмээгээ аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах..гэсэн заалтыг зөрчиж араар сундалж явсан зорчигч С.Яыг унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал ******* 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хамтран амьдрагч С.Яыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....2019 оны 05 дугаар сарын 06- ний өдөр мотоциклтой явж байгаад хашааны үүдэнд хажуу тийшээ унаад С.Яын хөлийг гэмтээсэн нь үнэн. Тиймээс зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин би С.Яыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулаагүй. Тиймээс С.Яыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр С.******* нь архи уучихсан явж байгаад нүх рүү унаад, таягаа хугалаад явж чадахгүй байхаар нь би гэрт нь хүргэж өгсөн. Түүнээс би цохиж зодоогүй. Би тухайн үед С.Яын төрсөн эгч С.*******- С.Я нүх рүү унаад таягаа хугалсан, би хүргэж ирлээ гэдгээ хэлж байсан. С.Я нь урьд өмнө таяг тулдаггүй хөл нь зүгээр байсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би түүнийг мотоциклийн араар суулгаад голоос ус авчхаад буцаж хашааны үүдэнд ирээд зогсох гэж байгаад хажуу тал руугаа уначихсан юм. Тэгэхэд С.Я нь баруун талынхаа хөлийг мотоцикл болон ганзагалж явсан савтай усанд даруулаад гэмтээчихсэн юм. Тэгээд түүнээс хойш таяг тулж байсан юм.Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 118-120/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ: С.Ятай 3 жил хамт амьдарсан. Бид хоёр мотоциклоор усанд явсан. Хашааныхаа үүдэн дээр мотоциклтойгоо унасан. Дараа нь С.Ятай дунд зах дээр уулзаад Хөх толгой руу явсан. Очоод 2 шил архи уусан. Буцаж явж байгаад замын тэнд нүх рүү унасан. Тухайн үед хохирогчийг зодсон зүйл байхгүй гэв.
3. Хохирогч С.Яын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019.09.08-ны орой 16-17 цагийн үед Баянхонгор сумын ******* тоотод байх гэртээ ганцаараа байтал ******* над руу утсаар яриад чи яаралтай дунд зах дээр хүрээд ирээч гэхээр нь би яах гэж байгаа юм би очихгүй гэхэд тэрээр надад мөнгө байна хоёулаа ганц нэг шил архи ууя гэсэн. Тэгээд би дунд зах дээр явж очиход ******* ганцаараа байсан бөгөөд тэрээр дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй 2 шил хараа нэртэй архи аваад 10 мянгат, Хөх толгойн хооронд байх толгой дээр хоёулаа нөгөө 2 шил архиа хувааж уусан. Архи уугаад бид хоёр хоёулаа нэлээн согтсон. Миний хувьд зарим зүйлийг сайн санахгүй ямар ч байсан тэр толгой ******* миний бөгс рүү өшиглөөд байсан. Тэгээд миний бөгсөн бие өвдөөд би түүнд больё гэртээ харья гэж хэлж байсан. Яаж ирснээ мэдэхгүй, ямар ч байсан *******тэй хамт ирсэн. Тэгээд маргааш өглөө нь ******* байхгүй байсан бөгөөд миний баруун талын хөлийн гуя бөгсний хэсэгт нэлэнхийдээ хавдчихсан хөдөлж болохгүй байсан. Тэгээд гайгүй болох байх гээд 2 хоног хараад бүр зүгээр болохгүй байхаар нь төрсөн эгч ийн хамт эмнэлэгт очиж зураг авхуулсан чинь хугаралгүй мах нь жоохон тасарчихсан байна гэсэн. Гэхдээ тухайн үед баруун талын өвдөгнөөс дооших зургийг авхуулсан юм. Тэгээд бас гайгүй болох байх гээд 10-аад хоног гэртээ хэвтсэн чинь зүгээр болоогүй, бүр л өвчин нь ихдээд байхаар нь түргэн тусламж дуудаад эмнэлэгт очиж үзүүлсэн чинь рентген зураг авхуул гэхээр нь зураг авхуулсан чинь дунд чөмгөний сүүж рүү ордог хэсгээрээ хугарсан байна гэж хэлсэн...Тухайн ******* бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор маргалдсан юм. Түүнээс болоод тэрээр миний баруун талын бөгс, сүүжний ясны орчим 2-3 удаа хүчтэй өшиглөсөн, тэрээр тухайн үед урт түрийтэй хромон гуталтай байсан
...2019 оны 05-р сарын 06-ны үдээс хойш 16-17 цагийн үед би Баянхонгор сумын 4-8-17 тоотод төрсөн гэрт байхад ******* жоохон халамцуу мотоциклтойгоо ирээд намайг хамт гол руу усанд явчхаад ирье гээд бид хоёр 25 литрийн 2 шар сав аваад гол руу явж ус авсан. Тэгээд усаа аваад буцаад Баянхонгор сумын 4-8-17 тоот хашааны үүдэн дээр ирээд ******* мотоциклтойгоо шарваад баруун талын хажуугаараа унасан. Тэгтэл ******* чи мотоциклийг өргөөдөх гэхээр би босох гэсэн чинь миний баруун талын цавь руу час гээд хатгаад цочир өвдсөн. Тэгээд би түүнд миний хөл сонин болчихлоо би өргөж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би хөл өвдөөд явж чадахгүй байхаар нь орой 19-20 цагийн үед түргэн тусламж дуудаад эмнэлэгт очсон чинь миний хөлийн зургийг аваагүй надад өвчин намдаах эм өгөөд явуулсан. Тэгээд тэр шөнөө өвдөөд байхаар нь маргааш нь буюу 2019.05.07-ны өдөр амбулатори дээр очиж дугаар аваад тэр өдрөө мэдрэлийн тасагт хэвтсэн. Тэгээд маргааш нь буюу 2019.05.08-ны өдөр рентген зураг авхуулсан чинь миний баруун хөлийн дунд чөмөг сүүж рүү хэсэгтээ хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-61/,
…..Би 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б.Шт зодуулсан яг тэр үедээ бол эмнэлэгт үзүүлээгүй, харин 9-10 хоногийн дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 17-нд эмчид үзүүлээгүй зүгээр хөлийнхөө рентген зураг болон намайг Ганзориг эмч үзсэн. Би тухайн эмчид үзүүлэхдээ хүнд зодуулснаас болж хөлөө гэмтээсэн харин Б.Шт зодуулснаас болж ийм болсон гэж бол хэлээгүй. 2019 оны 05 дугаар сард би Б.Штэй хамт мотоциклтой явж байгаад унаад хөлөө гэмтээсэн юм. Түүнээс хойш таяг тулаад явдаг байсан бөгөөд хөл сайн эдгээгүй байхад 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ******* миний тухайн хөл рүү өшиглөөд нэмээд гэмтээсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 153-155/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Я мэдүүлэхдээ: Б.Ш дунд зах дээр байна. Хүний хэрэг байна хүрээд ир гэж дуудсан. Архи уусан нь үнэн. Миний буруу. Би 3 сар гаруй хугацаанд хэвтэрт байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна. 698.300 төгрөг нэхэмжилж байна гэв.
5. Гэрч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би дүү утсаар ярихад би зах орчиход ирье гэж байсан. Тэгээд орой нь би гэртээ харихад ирээгүй байсан ба 22 цагийн орчимд *******, Янжиндулам 2 хоёулаа нэлээн согтуу ирсэн С.Яынх манай хашаанд тусдаа гэртээ байдаг юм. Тэгээд би *******ийг хөөгөөд явуулсан. Маргааш өглөө нь би Янжиндуламын гэрт ороход ёолоод хэвтэж байхаар нь би яасан юм гэхэд Янжиндулам миний баруун хөлийг ******* өшиглөсөн гэсэн. ТэГээд Янжиндуламын хөл нь өвдөөд босож чадахаа больсон одоо гэртээ хэвтэж байгаа. Урьд орой нь ирэхдээ С.Я согтуу жаахан хазганаад таяггүй явж байсан. Өмнө нь ******* согтуу мотоциклтой Янжиндуламын хамт булгаас ус авч ирэхдээ хашааныхаа үүдэн дээр унаад савтай ус нь Янжиндуламын хөл дээр унаж гэмтээгээд гайгүй болж байсан ба таягтай явж байсан юм. Тэгсэн чинь ******* дахин нөгөө хөл рүү нь өшиглөж улам гэмтээсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,
....Тухайн үед ******* надад Янжиндуламыг нүх рүү унасан гэж хэлээгүй хэд хоногийн дараа би *******тэй чи Янжиндуламыг чи хөл рүү нь өшиглөж гэмтээсэн байна гэж хэлтэл ******* надад би хөлийг нь гэмтээгээгүй Янжиндулам нүх рүү унасан гэж хэлсэн. Би тухайн өдөр ажил дээрээ байж байгаад 20 цагийн үед гэртээ ирсэн. Тэгэхэд Янжиндулам гэртээ байхгүй байсан. Тэгээд би гэртээ байж байгаад 23 цагийн үед Янжиндуламыг гэртээ ирсэн эсэх талаар харах гээд гэрээсээ гараад Янжиндуламын гэрт ортол ******* Янжиндулам нар ирсэн. Гэрийн 2 талын орон дээр хэвтэж байсан. Янжиндуламын таяг хажууд нь хугарсан байсан. Тиймээс би тэр хоёрыг хаанаас ямар байдалтай ирснийг хараагүй таяг нь хэзээ яаж хугарсныг мэдэхгүй байсан. 2019 оны 09 дүгээр сард *******т зодуулсан гэх үедээ эмнэлэгт үзүүлээгүй харин хэд хоногийн дараа түргэн тусламжаар очиж үзүүлж рентген зургийг авхуулсан эмнэлэгт бол хэвтэн эмчлүүлээгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 156-157/
6. Шинжээч А. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Зам тээврийн осол болсон тухайн цаг хугацаанд осол болсон гэх газарт үзлэг хийгээгүй, ямар нэгэн ул мөрийг бэхжүүлж аваагүй учир хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэлээр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Тиймээс зам тээврийн осол нь тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалсан гэж үзэх боломжгүй. Мотоцикл хажуу тийшээ унасан байхдаа асаалттай байсан бол тухайн мотоциклийг хөдөлгөөнд оролцож ирснийг илтгэнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 111-112/
7. Гэрч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Тухайн хугарлууд нь тус тусдаа хугарал толгойн доод хэсгээр дайрсан хугарал нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн рентген зургаас харагдаж байгаа 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зурагт бороолсон байна, их эргүүлгэн бага эргүүлэг рүү чиглэсэн хугарал нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зурагт тодорхойлохдоо бороолж эхлээгүй. Цаг хугацааг мэдэх боломжгүй шинэ хуучин хугарлыг бороолсон бороолоогүй гэдгээр нь ялгана...гэх мэдүүлэг /хх-ийн 162-163 /
8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын- 20-ны өдрийн 562 дугаартай шинжээчийн:
1. С.Яын биед баруун гуя, шилбэ, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх 2019.09.08-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой.
6. С.Яын гэх 2019.05.08-ны баруун түнхний үений эгц байрлалаас авсан зурагт баруун хөлийн дунд чөмөг ясны хүзүү хэсгийн хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн рентген зураг авхуулсан 2019.05.08-ны үед үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 93/ болон
9. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 133 дугаартай шинжээчийн:
1. С.Яын 2019.05.08-ны болон 2019.09.30-ны өдрийн зургууд нь нэг хөлийн буюу баруун хөлийн түнхний үений зургууд боловч өөр өөр байршилд хугарсан байна.
2. С.Яын 2019.09.30-ны өдрийн рентген зурагт баруун дунд чөмөг ясны их эргүүлгээс бага эргүүлэг рүү чиглэлтэй зөрөөтэй ясны бороо үүсээгүй шинэ хугаралтай байна. Уг хугарал нь тухайн бусдад зодуулсан гэх 2019.09.08-ны өдөр учирсан байх боломжтой ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Уг рентген зурагнуудад үүссэн хугарлууд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2019.05.08-ны өдрийн баруун дунд чөмгөний хүзүү хэсгийн хөндлөн хугарал нь мотоциклоос унах үед учирсан байх боломжтой....гэх дүгнэлт /хх-ийн 107-108/ болон хавтаст хэргийн 22-23 дугаар хуудсанд авагдсан зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хавтаст хэргийн 46-50 дугаар хуудсанд авагдсан хохирлын баримт, хавтаст хэргийн 121 дүгээр хуудсанд авагдсан Б.Ш иргэний мэдээлэл, хавтаст хэргийн 128 дугаар хуудсанд авагдсан Б.Шийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, хавтаст хэргийн 135 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Ш урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш нь хохирогч С.Яд 2019 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр учирсан хохирлыг учруулаагүй өөрөө газар унаж гэмтэл авсан талаар мэдүүлж байгаа боловч хохирогч С.Яын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019.09.08-ны орой 16-17 цагийн үед Баянхонгор сумын ******* тоотод байх гэртээ ганцаараа байтал ******* над руу утсаар яриад чи яаралтай дунд зах дээр хүрээд ирээч гэхээр нь би яах гэж байгаа юм би очихгүй гэхэд тэрээр надад мөнгө байна хоёулаа ганц нэг шил архи ууя гэсэн. Тэгээд би дунд зах дээр явж очиход ******* ганцаараа байсан бөгөөд тэрээр дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй 2 шил хараа нэртэй архи аваад 10 мянгат, Хөх толгойн хооронд байх толгой дээр хоёулаа нөгөө 2 шил архиа хувааж уусан. Архи уугаад бид хоёр хоёулаа нэлээн согтсон. Миний хувьд зарим зүйлийг сайн санахгүй ямар ч байсан тэр толгой ******* миний бөгс рүү өшиглөөд байсан. Тэгээд миний бөгсөн бие өвдөөд би түүнд больё гэртээ харья гэж хэлж байсан. Яаж ирснээ мэдэхгүй, ямар ч байсан *******тэй хамт ирсэн. Тэгээд маргааш өглөө нь ******* байхгүй байсан бөгөөд миний баруун талын хөлийн гуя бөгсний хэсэгт нэлэнхийдээ хавдчихсан хөдөлж болохгүй байсан. Тэгээд гайгүй болох байх гээд 2 хоног хараад бүр зүгээр болохгүй байхаар нь төрсөн эгч ийн хамт эмнэлэгт очиж зураг авхуулсан чинь хугаралгүй мах нь жоохон тасарчихсан байна гэсэн. Гэхдээ тухайн үед баруун талын өвдөгнөөс дооших зургийг авхуулсан юм. Тэгээд бас гайгүй болох байх гээд 10-аад хоног гэртээ хэвтсэн чинь зүгээр болоогүй, бүр л өвчин нь ихдээд байхаар нь түргэн тусламж дуудаад эмнэлэгт очиж үзүүлсэн чинь рентген зураг авхуул гэхээр нь зураг авхуулсан чинь дунд чөмгөний сүүж рүү ордог хэсгээрээ хугарсан байна гэж хэлсэн...Тухайн ******* бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор маргалдсан юм. Түүнээс болоод тэрээр миний баруун талын бөгс, сүүжний ясны орчим 2-3 удаа хүчтэй өшиглөсөн, тэрээр тухайн үед урт түрийтэй хромон гуталтай байсан...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч С.Яын намайг өшиглөж өмнө нь гэмтсэн хөлийг дахин гэмтээсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 133 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлтэд: “1. С.Яын 2019.05.08-ны болон 2019.09.30-ны өдрийн зургууд нь нэг хөлийн буюу баруун хөлийн түнхний үений зургууд боловч өөр өөр байршилд хугарсан байна.
Уг хугарал нь тухайн бусдад зодуулсан гэх 2019.09.08-ны өдөр учирсан байх боломжтой ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч Б.Ш нь хохирогч С.Яыг зодож баруун дунд чөмөг ясны их эргүүлгээс бага эргүүлэг рүү чиглэлтэй хугарал учруулсан нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Шийн хохирогч С.Яыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулаагүй гэх нь нотлох баримтаар нотлогдоогүй тул түүний энэ үйлдэлд гэм буруугүй гэх хүсэлтийг хангахаас татгалзаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Б.Ш нь авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Ш нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг 08 дугаар гудамжны 17 тоот хашааны үүдэнд улсын дугааргүй мустанг мотоцикл жолоодож яваад мотоциклтойгоо унаж араар сууж явсан зорчигч С.Яын баруун хөлийн дунд чөмөг ясны хүзүү хэсгийн хөндлөн хугарал гэмтэл учруулж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Мөн 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч С.Ятай хамт архидан согтуурч хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг зодож баруун дунд чөмөг ясны их эргүүлгээс бага эргүүлэг рүү чиглэлтэй хугарал учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус болсон нь хохирогч С.Яын мэдүүлэг, гэрч С., С.Хатанбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 562, 133 дугаартай дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Шийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ял оногдуулж шийдвэрлэв.
Учир нь хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх үед шүүгдэгч Б.Ш нь 59 нас 02 сар 13 хоногтой байсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д заасан “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг....жараас дээш насны эрэгтэй хүнд ногдуулахгүй” гэсэн заалтад хамаарахгүй байна гэж дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч С.Я нь эмчилгээний зардал зургаан зуун мянган / 600.000 / төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Ш уг мөнгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүгдэгч Б.Шээс зургаан зуун мянган / 600.000 / төгрөг гаргуулж хохирогч С.Яд олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар гурван ширхэг хохирогчийн рентген зураг, хугарсан таяг нэг ширхэг зэргийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гурван ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу хохирогч С.Яд буцаан олгож, хугарсан таяг нэг ширхгийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ш нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Шийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Шийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Шийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Шийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг дөрвөн зуун наян / 480 / цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Шт дөрвөн зуун наян / 480 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Шээс зургаан зуун мянган / 600.000 / төгрөг гаргуулж хохирогч С.Яд олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Б.Ш нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар гурван ширхэг хохирогчийн рентген зураг, хугарсан таяг нэг ширхэг зэргийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гурван ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу хохирогч С.Яд буцаан олгож хугарсан таяг нэг ширхгийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ