Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Шүүгдэгч: В.Д, өмгөөлөгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, В.Д

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч В.Д нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод байх н.******* гэрээс Н.******* эзэмшлийн 2 цэн алт, бэлэн 70.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 997.380 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч В.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Даншиг наадмын өмнө өдрийг санахгүй байна. Би аймгийн төвд орж ирээд гэрт ирээд байж байтал *******, ******* нар ******* сумаас ирсэн тэгээд 10 мянгатын Элбэг дэлгүүрээс 1 ширхэг том пиво, 1 ширхэг газтай ундаа, 1 шил 0.75 л “Болор” нэртэй архи авсан тооцоог нь ******* хийсэн тэгэхэд ******* зуу гаран мянган төгрөг байгаа гээд хармаанаасаа мөнгө гаргаж ирээд байсан би яг хэд байсныг тоолж үзээгүй тэгээд тэнд архи, пиво уугаад хоносон хоноод өглөө нь нар туссан байсан тэгээд босоход гэрийн босгоны хажуу талд жижиг цагаан савтай зүйл байсан түүнийг авсан тэндээсээ гараад тээврийн товчоо ороод Говь-Алтай аймаг орох автобусанд суугаад ******* суманд очсон тэр автобусанд суухад цагаан савтай зүйл хармаанд байсан би автобусанд суухдаа танихгүй хүмүүсийн дэргэд сууж явсан тэгээд бөмбөгөр сумын урд талын колонк дээр буугаад байж байтал ******* сумын Олон нийтийн цагдаа ирээд чамайг алт хулгай хийгээд аймгийн төвөөс явсан байна гээд нэгжиж үзсэн тэгэхэд миний хармаанд байсан савтай зүйл алга болсон байсан тэгээд тэнд *******, ******* ирсэн байхаар нь маргааш нь аймгийн цагдаа дээр ирсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 63-64/,

2. Шүүгдэгч В.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Н.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

..... Би 2019 оны 07 сарын 15-ний өдөр 21:00 цагийн орчим ******* сумаас ээж Т.******* 2 цэн алтыг тушаагаад мөнгийг нь аваад ир гээд тэгээд аймагт ирсэн юм. Тэгээд аймагт ирээд 3-42-7 тоотод найз Б. очсон. Тэгээд тэднийд ороход аав, , өөрөө, миний найз ******* бид хэд тэднийд хоносон. Өглөө сэрээд өмдөө өмсөх гээд харахад харман дотор байсан 2 цэн алт, 70.000 төгрөг байхгүй байсан. Тэгээд *******ын хамт буцаад ******* сум руу явсан. ******* суманд очиход очсон байна гээд очиж уулзахад би тэр мөнгө, алтыг аваагүй гэж хэлсэн. Тэгээд надад авсан байсан 2 цэн алтныхаа талыг тушаасан, тал нь энэ байна гээд үзүүлсэн тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...Би сумын төвөөс 120.000 төгрөгтэй гараад 20.000 төгрөгөөр нь бензин хийгээд 30.000 төгрөгөөр нь ******* нарын хамт дэлгүүр ороод 0.75 болор нэртэй архи 1 шил, 2 шил том сэрүүн нэртэй пиво тэгээд нэг ундаа наагуур нь тамхи авсан тэгээд кармад 70.000 төгрөг үлдсэн. Намайг дэлгүүрээс авсан юмыг тооцоог хийж мөнгөө буцааж кармадаа хийж байхыг харсан мөнгө хийсэн кармадаа би цагнаан савтай 2 цэн алтаа хийсэн байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 14-18/

4. Гэрч Т.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....Би ******* сумын алтны тракторуудаар явж ёндоо үзээд цуглуулсан 2 цэн алт байсан түүнийгээ ёндоо хийдэг цагаан саванд хийсэн байсан тэгээд 2019 оны 07 дугаар сарын 06-ний өдөр манай хүү хүүхэд аймаг явахаар болчихлоо *******ын хамт таны алтыг би өгөөд зарчхаад ирье гээд аваад явсан тэгснээ хоноод маргааш өглөө нь нөгөө авч явсан алтаа алдчихлаа гээд хүрээд ирсэн яасан талаар асуухад аймагт айлд ирээд жоохон пиво уугаад хоносон тэгээд өглөө босоод хувцсаа өмсөөд өмдний кармагаа үзтэл хийсэн байсан алт мөн 70.000 төгрөгийн хамт алга болсон байсан пивыг уухад манай сумын хамт байсан тэр шөнийн 03 цагийн үед явлаа гээд явсан тэр авсан байх 04 цаг дөхүүлээд гараад явсан гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 30/

5. Гэрч М. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...өглөө 09 цагийн үед ******* кармад алт, мөнгө орой унтахад байсан чинь алга байсан алт нь 800.000 төгрөгийн алт бэлэн мөнгө нь 300.000 төгрөг байсан аваад явчихлаа гээд хайгаад манай арын гудамжинд байдаг ахын руу нь ******* мэднэ гээд очтол эзгүй байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 32/

6. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 425 дугаар шинжээчийн:

1. Алт 2 цэн буюу 7.69 гр алт нэг бүрийн үнэ 120596 нийт төгрөг 927.380 төгрөг....гэх дүгнэлт /хх-ийн 42/ болон хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 12-17 дугаар хуудсанд авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас, 83-111 дүгээр хуудсанд авагдсан амбулаториор эмчлүүлэгчдийн карт, хавтаст хэргийн 122 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэргийг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч В.Д нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод байх н.******* гэрээс Н.******* эзэмшлийн 2 цэн алт, бэлэн 70.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 997.380 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Н.*******, гэрч Т.*******, М. нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 425 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч В.Дыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч В.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч В.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч В.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтээ га Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар прокурорын сонсгосон ял болон Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналыг хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Д болно түүний өмгөөлөгч нараас улсын яллагчаас гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч В.Д нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч В.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч В.Д нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг урьд ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:         

1. Шүүгдэгч В.Дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В.Дыг хоёр зуун дөчин цагийн / 240 / хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч В.Дд оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч В.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч В.Д нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч В.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.     

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.             

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч В.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Д.БАТЦЭНГЭЛ