Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 0383

 

               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Тэмүүлэнг эх Б.Э нь асрамжид байлгасугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан эцэг Г.Т 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Т 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасныг баримтлан Б.Э Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 14 дүгээр гудамжны 326 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгөөс Т.Т ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан Б.Эрдэнэтуяагийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 14 дүгээр гудамжны 326 тоотод байрлах хашаа байшингийн өмчлөгч нь Г.Т болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-т заасныг баримтлан Г.Т, Ж.Г нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай Б.Э шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан Б.Эрдэнэтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН