Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Хохирогч: Д.М,

Шүүгдэгч: В.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, *******тэй, бага боловсролтой, мжилгүй, малчин,

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч В.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ны Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар баг “******* *******” гэх газарт Samsung-55 ******* маркийн трактороор тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагааг 281м2 буюу 0.03 га хэмжээ бүхий газар явуулсны улмаас байгаль экологид 196.305 төгрөгийн хохирол учруулсан гэмт х*******т холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр х*******т авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1.Шүүгдэгч В.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...******* сумын 2 дугаар багийн ******* гэх газар трактор ажиллах бичиг баримт байхгүй. ******* гэх газар хүмүүс оччихсон байна гэх мэдээлэл аваад би тэнд очиж ажиллаж байсан юм. Надад тэнд очиж ажил гэж хэлсэн хүн байхгүй би өөрөө сайн дураараа очсон. Банкны сарын төлөлтийн мөнгө хийх гээл очсон юм. Ажиллуулж байсан Самсунг 55 гэсэн трактор миний эзэмшлийн трактор байгаа юм. Би нийт 1 өдөр шороо угаасан 0,4 пүн алт олсон олсон алтаа өдөрт нь тушаачихсан байж байсан... Намайг эрүүгийн х******* үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Баянхонгор аймгийн ******* сумын төвд байж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн төвд байдаг ачааны авто машинтай таньдаг хүн болох ******* гэх залууг дуудаад 400.000 төгрөгийн хөлс төлж бага оврын унагалдай трактор, угаагч төхөөрөмж, цахилгаан үүсгүүр мотор з******* тоног төхөөрөмжөө ачаад ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт 19-20 цагийн үед хүргүүлсэн. Уг газар нь урьд нь манай уурхай ажиллаж байгаад явсан эвдэгдсэн газар байдаг юм. Тэгээд угаагч төхөөрөмжөө байрлуулаад тэнд карьерт байсан жоохон овоолго шорооноос унагалдай трактороор авч угаагч төхөөрөмж рүү хийж шөнөжингөө угаагаад маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө нар гараад трактор нь халаад кольц нь эвдэрчих шиг болсон. Тэгэхээр нь тэндээ трактороо үлдээгээд сумын төв рүү явж *******баатараас тракторын кольц захичхаад сумын төв дээр байж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой Говь-Алтай автобуснаас тракторынхоо сэлбэг х*******слийг тос аваад 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өглөө трактор дээрээ очоод байж байтал аймгаас цагдаагийн ажилчид ирээд унагалдай тракторыг ачаад аймгийн төвд авчирсан. Тухайн газарт би ганцаараа очиж ажилласан. Ажиллахдаа улсын дугааргүй шар өнгийн Самсунг 55 маркийн бага оврын унагалдай трактор 1, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж 1 ширхэг, хүрэн өнгийн цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг з******* техник х*******сэл тоног төхөөрөмж бүгдээрээ миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Самсунг маркийн бага оврын унагалдай тракторыг цагдаагийн ажилчид хурааж авчирсан. Харин хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж 1 ширхэг, хүрэн өнгийн цахилгааны үүсгүүр мотор 1 ширхэг з******* нь одоо надад байгаа. Надад тухайн газарт үйл ажиллагаа явуулах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Өнгөрдөг жил бол хүмүүс нөхөрлөлийн журмаар нөхөн сэлтээр ажиллаж байсан юм билээ. Надтай ойролцоо ******* сумын , нар тус тусдаа трактортой ганц ганцаараа ажиллаж байгаад мөн л цагдаа нарт баригдаад унагалдай трактороо ачуулж аймагт ирсэн. Одоо тухайн хүмүүс тус тусдаа шалгагдаж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 72-73/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 3. Хохирогч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

......В.*******ийг ******* сумынх болохоор таньдаг. Миний хувьд тухайн хүнтэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт хүмүүс ашигт малтмал олборлож байгаад цагдаа нарт баригдаад явсан гэдгийг мэдэж байгаа. Миний хувьд тухайн шалгалтаар хамт яваагүй. Тухайн газар дээр ашигт малтмал олборлох талаар ямар нэгэн гэрээ, зөвшөөрөл олгогдож хийгдээгүй. Миний хувьд байгаль экологид учруулсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлтээр тухайн үйл ажиллагааны улмаас байгаль экологид 196.305 төгрөгийн хохирол учирсан. Нөхөн сэхэд 242.468 төгрөгийн зардал гарахаар тогтоосон байна. Тиймээс буруутай этгээдээр дээрх хохирол төлбөрийг зардлыг нэхэмжлэх болно....гэх мэдүүлэг /хх-ийн 23/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М мэдүүлэхдээ: В.******* нь байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн сэлтийн зардлыг төлөөгүй байга гэв.

5. Энх-Нахиа ХХК-н 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 272 дугаартай шинжээчийн:

1. ******* трактор 2.700.000 төгрөг,

2. Шороо угаагч ком төхөөрөмж 200.000 төгрөг,

3. Мотор 300.000 төгрөг, нийт ( гурван сая хоёр зуун мянга) 3.200.000 төгрөг....гэх дүгнэлт /хх-ийн 67/ болон хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хавтаст хэргийн 17-18 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зругийн үзүүлэлт нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн х*******т хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч В.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ны Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар баг “******* *******” гэх газарт Samsung-55 ******* маркийн трактороор тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагааг 281м2 буюу 0.03 га хэмжээ бүхий газар явуулсны улмаас байгаль экологид 196.305 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 272 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг з******* нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч В.*******ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч В.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч В.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт х*******, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч В.*******т хөнгөн гэмт х******* үйлдсэн хүн гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт х******* үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч В.******* нь ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 196.305 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирол учруулсан талбайд биологийн нөхөн сэлт хийх ажилд 242.468 төгрөгийн нийт 438.773 төгрөгийн хохирол учирсан талаар “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг зардлыг шүүгдэгч В.******* байгаль экологид учруулсан хохирлоос шүүхээр х******* шийдвэрлэх явцад 196.305 төгрөгийг нөхөн төлж , байгаль орчныг нөхөн сэхэд гарах 242.468 төгрөгийг нөхөн төлөөгүй тул түүнээс 242.468 төгрөг гаргуулж Засгийн газрын тусгай ангийн Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч В.*******ийн гэмт х******* үйлдэхдээ ашигласан “Самсунг-55” маркийн бага оврын унагалдай трактор, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж, хүрэн өнгийн цахилгаан үүсгүүр мотор зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 12-нй өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг Самсунг-55” маркийн бага оврын унагалдай трактор буюу түүний үнэ хоёр сая долоон зуун мянган / 2.700.00 / төгрөгийг шүүгдэгч В.*******аас гаргуулж улсын төсөвт тушааж, Самсунг тракторыг Ю.*******т буцаан олгож, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмжийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, хүрэн өнгийн цахилгаан үүсгүүр моторыг улсын орлого болгож, х*******цээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч В.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч В.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч В.******* нь урьд нь Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 121 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн х*******сэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, /Хуучнаар/

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргиин анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/297 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт х******* үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Мийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1–д заасныг журамлан шүүгдэгч Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч В.*******т гэмт хэргийн хор уршиг 242.468 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 30-ний дотор төлж арилгах үүргийг хүлээлгэж уг шийдвэрийг х*******жүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч В.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч В.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт х******* үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт х******* үйлдсэн бол гэмт х******* үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт х******* үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

   6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.5-д зааснаар шүүгдэгч В.*******аас хоёр зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун жаран найман / 242.468 / төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч В.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.        

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар х*******т 2020 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор “Самсунг-55” маркийн трактор нэг ширхэгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож “Самсунг-55” трактор буюу түүний үнэ хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгийг шүүгдэгч В.*******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, уг “Самсунг-55” маркийн тракторыг х*******цээний дагуу эзэмшигч В.*******т буцаан олгож, цахилгаан үүсгүүр мотор нэг ширхэг, алт угаах төхөөрөмж нэг ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож цахилгаан үүсгүүр мотор нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц х*******цээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, алт угаах төхөөрөмжийг устгахыг Шүүхийн тамгын газарт тус тус даалгасугай.

9. Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч В.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

11. Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч В.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАТЦЭНГЭЛ