Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: А.Оргилбаяр,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ

Иргэдийн төлөөлөгч: Л.Намжилмаа,

Шүүгдэгч: Г.З, түүний өмгөөлөгч Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Урд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.З

Холбогдсон хэргийн талаар

 1. Шүүгдэгч Г.З нь ...2017 оны 07 дугаар сарын 22-ноос 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд иргэн Г.ыг хуурч мэхлэнтөгрөг залилан авсан...”

“...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн Ёг сумын Жинст багийн иргэн Я.*******д 40 тонны контейнер зарна гэж хуурч мэхлэн 1.900.000 төгрөг залилан авсан....”

“...2018 оны 10 дугаар сард ******* аймгийн Есөнбулаг сумын иргэн Ц.т приус-20 маркийн автомашин зарна гэж хуурч мэхлэн 2.500.000 төгрөг залилан авсан....”

“...2018 оны 02 сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* сумын иргэн Ч.*******ийг хуурч мэхлэн, 400.000 төгрөг залилан авсан...”

“...2018 оны 09 сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын Олонбулаг багийн иргэн Б.*******д ишиг зарна гэж хуурч мэхлэн 350.000 төгрөг залилан авсан....”

“...2018 оны 10 сарын 14-ний өдөр ******* аймгийн зарын нэгдсэн группэд 50 ишиг, 20 ямаа, 10 хонь яаралтай зарна гэж хуурамч зар тавин иргэн Ч.ыг хуурч мэхлэн 500.000 төгрөг залилан авсан....”

“...******* аймгийн ******* сумын Баянсан сумын иргэн Г.*******д хашааны банз мод зарна гэж хуурч мэхлэн 470.000 төгрөг залилан авсан....”

“...2018 оны 09 сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын Олонбулаг багийн иргэн Н.д 120 тооны ишиг зарна гэж хуурч мэхлэн

  1. төгрөг залилан авсан....”

“...******* аймгийн Есөнбулаг сумын багийн иргэн О.д шонгийн мод зарна гэж хуурч мэхлэн 200.000 төгрөг залилан авсан....”

“...2018 оны 07 сарын 18-ны өдөр ******* аймгийн Есөнбулаг сумын иргэн П.д 20 тонны контейнер зарна гэж хуурч мэхлэн, 450.000 төгрөг залилан авсан...”

“... 2018 оны 09 дүгээр сард ******* аймгийн сумын Улаан туг багт эршин суух иргэн Г.д ишиг зарна гэж хуурч мэхлэн, 150.000 төгрөг залилан авсан...”

“...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн Есөнбулаг зумын Түмэн багийн иргэн Ч.д турбай, паар зэрэг эд зүйл зарна гэж хуурч мэхлэн 300.000 төгрөг залилан авсан....”

“...2017 оны 07 сарын 27-ны өдөр ******* аймгийн Есөнбулаг сумын иргэн °.т эмээл, хөөрөг өгнө гэж хуурч мэхлэн, 1.600.000 төгрөг залилан авсан...”

“...2018 оны 06 сарын 07-ны өдөр ******* аймгийн Баян-Уул сумын иргэн Б.т том ачааны автомашинаар банз ачиж өгнө гэж хуурч мэхлэн,

  1. төгрөг залилан авсан...”

“...2018 оны 09-р сарын 12-ны өдөр ******* аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн иргэн Д.д 70 ишиг худалдана гэж хуурч мэхлэн "00.000 төгрөг залилан авсан....”

“... 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ******* аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн иргэн Г.ид даага зарна гэж хуурч мэхлэн "80.000 төгрөг залилан авсан....”

“...2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн Есөнбулаг сумын иргэн М.ад 70 ширхэг ямаа зарна гэж хуурч мэхлэн, 1.500.000 төгрөг залилан авсан...

“...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн иргэн М.ийг хонины ноос зарна гэж хуурч мэхлэн

  1. төгрөг залилан авсан....”

“...2018 оны 10 сарын 10-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, өвс зарна гэсэн худал зар тавьж, иргэн А.аас урьдчилгаа мөнгө болох 1 сая төгрөгийг залилан авсан...”

“...2018 оны 10 сарын 08-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, “өвс зарна” гэсэн худал зар тавьж хохирогч Т.аас урьдчилгаа мөнгө болох 250.000 төгрөгийг иргэн Х.Баярцэцэгийн Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан...”

“...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гар утас ашиглаж, мал худалдана, бензиний мөнгөгүй боллоо гэж худал хэлж, иргэн Н.*******оос 200.000 төгрөгийг залилж авсан...”

“...2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ноос өгнө, урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэж гар утсаар худал ярьж, иргэн Б.аас тээврийн хөлс гэж

  1. төгрөгийг залилан авсан...”

“...2018 оны 06 сарын 09-ний өдөр контейнер зарна, урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэж гар утсаар худал ярьж 1.200.000 төгрөг, контейнерээ ачуулчихлаа түлшний мөнгө хэрэгтэй гэж мөн худал хэлж 1.000.000 төгрөгийг иргэн М.гаас авч нийт 2.200.000 төгрөгийг залилж авсан...”

“...2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр М.ийн гар утас руу залган Цагаанчулуут сумын мянгат малчин байна, 120 хонь, 80 ямаа бойлсон юм, маргааш аймгийн төв рүү оруулаад өгье урьдчилгаа мөнгө өгчих” гэж хууран төөрөгдөлд оруулж ХААН банкны Д.гийн дугаартай дансаар, С.ын дугаартай дансаар тус тус 1 сая төгрөг шилжүүлэн авч 2 сая төгрөг залилан авсан...”

“...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр -Уул аймгийн сум 5 дугаар баг Тээвэр ХК-д лангуу түрээслэн мах худалдан борлуулдаг Б. руу дугаарын утсаар залган өөрийгөө гэж танилцуулан “маргааш хямдхан зарах мал авчирч өгнө, хүн яаралтай хагалгаанд оруулах

  1. төгрөг хэрэгтэй байна” гэж хуурч 500.000 төгрөгийг Э.аар дамжуулан Н.Өнөржаргалын дансаар шилжүүлэн авч залилсан...”

“...2018 оны 01 сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн С.гаас мах зарна гэж хуурч мэхлэн Хаан банкны дансаар 1.000 000 төгрөг залилан авсан...”

“...2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл олгоно гэж иргэн О.ыг хуурч мэхлэн иргэн Д.Сэргэлэнгийн 5690006316 дугаарын дансаар урьдчилгаа мөнгө гэж 240.000 төгрөгийг залилан авсан...”

“...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 80296862 дугаарын утаснаас залгаж Архангай аймгийн Хайрхан сумын мянгат малчин Дорж гэх хүн байна 100 ямааны мах өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Ш.аас 2.800.000 төгрөгийг Хаан банкны 5058247491, 5896167860 дугаартай дансуудаар шилжүүлэн авч залилсан...”

“...2017 оны 08 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн иргэн Ч.өөс 1.850.000 төгрөгийг залилан мэхэлж авсан...”

“...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын иргэн Г.ын  дугаарын утас руу дугаараас өөрийгөө Баасансүрэн байна гэж танилцуулан чамд 100-н төлөг, 50-н ямаа, 4-н адуу өгнө гэж хуурч мэхлэн 1.350.000 төгрөг залилан авсан...”

“...2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 19-ний өдрүүдэд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэн Л.ийн дугаарын утас руу дугаарын утаснаас өөрийгөө Батбаяр байна гэж танилцуулан ноос өгнө гэж хуурч, мэхлэн 750.000 төгрөг залилан авсан...”

“...2017 оны 08 сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган сумын иргэн Д.тэй утсаар ярин хуурч мэхлэн 1.500.000 төгрөг залилан авсан....” “...2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын иргэн Ж.Ётой утсаар ярин хуурч мэхлэн 165.000 төгрөг залилан авсан...”

“...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Б.тай 80582158 дугаарын утаснаас залгаж 100 борлон өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 200.000 төгрөгийг иргэн А.Болормаагийн Хаан банкны 5005322563 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан...”

“...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ц.ыг фейсбүүкийн “Баянхонгор нэгдсэн бүлгэм" хаяг дээр контейнер зарна гэсэн зарын дагуу Батбаяр гэх нэртэй хүнтэй холбогдож контейнер авахаар урьдчилгаа 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан...”

“...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүкийн “Баянхонгор нэгдсэн бүлгэм” хаяг дээр мал их хэмжээгээр зарна гэсэн зарын дагуу иргэн С.той холбогдож мал авахаар болж С.оос бензиний мөнгө 100.000 төгрөг, урьдчилгаа 300.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн залилсан...”

“...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ын Баянхонгор аймгийн нэгдсэн зар нэртэй Фэйсбүүк хаягт ишигтэй ямаа зарна гэсэн зарын дагуу дугаарт холбогдож 50 тооны ишигтэй ямаа худалдаж авахаар тохиролцоод тоот дансанд 200.000 төгрөг шилжүүлэн авч залилсан...”

“...Баянхонгор аймгийн нэгдсэн зар нэртэй Фэйсбүүк хаягт блок, цемент зарна гэж зар тавьж иргэнээс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр

  1. төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан...”
  2. ...2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 72-805 тоотод оршин суух иргэн Х.т ямаа худалдахаар тохиролцон 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан...”

“...2018 оны 08 дугаар сард Ховд аймгийн т сумын иргэн Х.д ноолуур өгнө гэж хуурч мэхлэн, 500.000 төгрөг залилан авсан...” тус хэргүүдийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч залилан 42 удаагийн үйлдлээр нийт 37.655.000 төгрөгийн хохирол учруулан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2017 оны 07 дугаар сарын 20-ны үед санагдаж байна. гэсэн санагдаж байна. Уг дугаараас залгаад Тайшир сумын Бор гэж хүн байна. Ноос өгнө та мөнгөө урьдчилаад өгчих гэж хэлсэн юм. Тэгээд өмнө нь таньж мэддэг болох 1 хорооны хүүхэд болох ын өөрийнх нь Хаан банкны дансаар дамжуулан 200.000, 600.000 төгрөгөөр 2 хувааж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 99-101/

... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа энэ хэргийн талаар гэрчийн мэдүүлэг дээр бүгдийг нь үнэн зөвөөр . ярьсан байгаа. Тийм учраас тухайн мэдүүлэг дээр өөрчилж, эсхүл нэмж хэлэх зүйл алга. Би бүх зүйлийг үнэн бодитоор ярьсан байгаа...гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 190-191 /

...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа энэ хэргийн талаар гэрчийн мэдүүлэг дээр бүгдийг нь үнэн зөвөөр . ярьсан байгаа. Тийм учраас тухайн мэдүүлэг дээр өөрчилж, эсхүл нэмж хэлэх зүйл алга. Би бүх зүйлийг үнэн бодитоор ярьсан байгаа...гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 244-245 /

... Он сарыг нь санахгүй байна. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан. Тэгээд ******* гэх хүний утсыг зар дээрээс олж хараад би жи мобайлын нэг дугаараас залгаж ярьсан санагдаж байна. Дугаараа санахгүй байна. Тэжээл авах гэсэн юм гээд 400 мянган төгрөг гудманд явсан танихгүй хүнийг гуйж хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм данс карт хэрэг болоод байна гэж хэлээд тухайн танихгүй хүнийхээ данс руу хийлгэж тэр даруйд нь авсан...Ер нь энэ хэрэг болон бусад бүх хэрэг дээр ******* аймгийн зарын нэгдсэн групп гээд байдаг юм. Тэндээс харж, судалж байгаад утасны дугаарыг нь авч байгаад ярьдаг юм. Бүх хэрэг дээр энэ үйлдэл маань адилхан байгаа...гэх мэдүүлэг /2 дугаах хх-ийн49-51/

... Надад сонсгож байгаа хуулийн зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэрчийн мэдүүлэг дээр би болсон зүйлийг үнэн зөвөөр бүгдийг тодорхой ярьсан байгаа...гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 171-172/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.З мэдүүлэхдээ: Би 42 удаагийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй гэв.

2017 оны 12 дугаар сард Би Баянхонгор аймгийн Баян-өндөр суманд бариа засал хийж байгаад хохирогч тай танилцсан. нь надад хавар хямдхан машин авмаар байна гэж хэлээд таньдаг хүн байна уу гэж асуухад нь би тухайн үед сайн мэдэхгүй байна. Хүнээс асууж өгье гэж хэлж байсан. Би тэгээд гэр лүүгээ буцсан намайг Баянхонгор аймгийн төвд ирсэн байхад нь оёдлын машины педал захиад 250,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Би хотод хүүхдийнхээ хүүхдийг хараад байж байхад цагаан сарын бэлэг ний юм аваарай гээд 800,000 төгрөг наад мөнгөнөөсөө аваарай гээд шилжүүлсэн юм. Би 2018 оны 3 сард гэнэт бие муудаад зүрхний хагалгаанд орох болоод эмнэлэгт хэвтсэн би тэр үед хэлээд 200,000 төгрөг зээлж аваад дараа нь 150,000 төрөг шилжүүлээд дараа нь 50,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Би эмнэлэгт хэвтэхдээ өөрт нь хэлээд миний бие муу байна би хагалгаанд орлоо гээд хагалгаанд ороод мөнгө төгрөг өгөх боломж байхгүй байна гэж хэлээд эмнэлгээс 2018 оны 4 дүгээр сард гарч ирээд, эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн чинь умайн хүзүүний хорт хавдартай байна гэж онош гарсан юм. Түүнээс тэтгэврээ аваад өгье гэтэл бие муудаад эмчилгээндээ хэрэглэсэн юм. Түүнээс хойш мөнгө төлөх боломжгүй болсон гэв.

3. Хохирогч Г.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дугаараас над руу нэг хүн яриад өөрийгөө миний танил болох Галдангийн Бор байаа эмнэлэгт хүн хагалгаанд ороод мөнгө хэрэг болоод байна. Та мөнгө өгч туслаач гэхээр нь би аймгийн төв дээр гэрээс очоод ав гэсэн чинь манай аймгийн төв дээр байдаг гэрт очоод манай манай дүү болох Янжинлхамаас 250.000 төгрөг нэг залуу авсан байсан. Маргааш нь 2017 оны 07 сарын 23-ны өдөр нөгөө залуу над руу яриад би хөдөө байна та над руу 350.000 төгрөг явуулаач гээд нэг Хаан банкны данс мессежээр явуулсан. Би мобайл банкаар 350.000 төгрөг хийсэн. Маргааш нь 2017 оны 07 сарын 24-ний өдөр тэр яриад ноосоо ачаад явуулчихлаа. Та дугуйны мөнгө 200.000 төгрөг данс руу хийгээч би ноосоо тушаагаад нэг мөсөн танаас авсан 800.000 төгрөгөө өгье гэсэн. Би итгээд 200.000 төгрөг данс руу нь хийсэн. Маргааш нь ноос нь ч ирээгүй, нөгөө яриад байсан гар утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Тэгээд би Галдангийн Бор гэж залуугийн гар утасны дугаарыг олоод залгаж ярьсан чинь би танаас мөнгө аваагүй гэсэн. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26 /,

...тус хүн надаас урьдчилгаа, тээврийн хөлс болох 1.900.000 төгрөгийг , , тоот дансуудад 3 хувааж хийлгэсэн бөгөөд тус мөнгө хийсний маргааш буюу 2018 оны 10 сарын 25-ны өглөө тус залуу залгаад би сумын Далан ээв гэх газарт таны чингэлгийг ачаад явж байна гэж хэлээд дахиж холбогдоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 178-180/

4. Хохирогч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...би аймгийн fасеЬоок групп дээр 2018 оны 10 сарын 17-ны өдөр 14 цагийн үед приус-20 маркийн автомашин авна гээд зар тавьсан юм. Удалгүй 20 минут орчмын дараа над руу дугаарын утсаар залгаж приус-20 маркийн автомашин яаралтай зарна гээд эрэгтэй хүн ярьсан. Тэгээд чам руу дүүгийнхээ fасеЬоок хаягаас зургийг нь явуулъя гэх хэлсэн. Удалгүй Аnhаа аnhаа хаягаас приус-20 автомашины 10 зураг ирсэн. Над руу дугаараас дахин залгаад за зураг чинь очсон уу, машин чинь таалагдаж байна уу гэж асуусан би болох юм байна аваад ир авъя гэсэн. Одоо ингэсгээд сум орж бензин аваад гарлаа нөгөө эмнэлэгт байгаа хүн муудаад байна чи урьдчилгаа 1 сая төгрөг явуулчих гэсэн. Би дансыг мессежээр явуулъя гэхэд Хаан банкны 5009090998 тоот данс нөгөө дугаараар ирэхээр нь эмнэлгийн АТМ-ээр уг данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн...нөгөө хүн чинь шөнө сандаргаад мөнгөний хэрэг болоод колонкийн хүнээс мөнгө зээлээд авчихлаа тэрийг өгөх хэрэгтэй болчихлоо 1500.000 төгрөг өгөөч гэхээр нь тэгье гээд тоот данс мессежээр ирэхээр нь бас эмнэлгийн АТМ дээр очиж уг дансанд 1.500.000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 229-230-р хуудас/,

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Я.Ёын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...тус хүн надаас урьдчилгаа, тээврийн хөлс болох 1.900.000 төгрөгийг , , тоот дансуудад 3 хувааж хийлгэсэн бөгөөд тус мөнгө хийсний маргааш буюу 2018 оны 10 сарын 25-ны өглөө тус залуу залгаад би сумын Далан ээв гэх газарт таны чингэлгийг ачаад явж байна гэж хэлээд дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 178-180-р хуудас/,

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 02 сарын 12-ны өдөр дугаараас өдрийн 11-12 цагийн орчимд миний 88701180 дугаар луу эрэгтэй хүн залгаад Эрдэнэбат ах нь байна. Ах нь аймагт явж байна. Тэжээл авах хэдэн төгрөг хэрэг болоод байна. Очиж байгаад хэдэн борлонгийн арьс аваачаад өгье. Чи над руу 400.000 төгрөг хийгээдхээч гээд 5022885323 данс өгсөн тул би мобайл банкаар энэ данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн юм. Мөн маргааш өглөө нь 2018 оны 02 сарын 13-ны өглөө дугаараас дахин залгаж, өвс тэжээлээ аваад ирлээ. Одоо жолооч нь тээврийн хөлс нэхээд байна. 700.000 төгрөг хийгээдхээч гэхээр нь би сэжиг аваад хийгээгүй юм. 2018 оны 02 сарын 14- ний Эрдэнэбат суман дээр ирсэн байхаар нь уулзахад тийм зүйл байхгүй гэсэн. дугаар луу одоо залгахаар холбогдохгүй байгаа...” гэх мэдүүлэг, /2-р хх- ийн 38-р хуудас/,

7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 08 сарын 10-ны үеэс хойш ишиг худалдаж авна, ишигтэй ямаа худалдаж авна гэдэг зарыг тавьж байсан. Тэгээд удаагүй байхад 2018 оны 09 сарын 18-ны өглөө ишиг авна гэдэг шинэ зар тавьсан. Тэгээд удаагүй байхад 88557937 гэсэн дугаараас миний 95194940 гэсэн дугаар луу дохисон. Тэгэхээр нь залгаад ярьсан чинь нөгөө ишиг хүн ишиг авах гэж байгаа юм уу гэхээр нь би аль сум юм гэхэд нөгөө хүн Алтай сум гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн нөхөртэйгөө утсаар яриад чи энэ хүнтэй яриад үз гэж хэлээд 88557937 гэсэн дугаарыг хэлж өгсөн. Тэр өдөр манай нөхөр нөгөө хүнтэй утсаар яриад ачааны мөнгө 500.000 төгрөг шилжүүлчих гэж байна гэхээр нь би нөхөртөө уурлаад ишиг малыг нь хараагүй байж яахаараа 500.000 төгрөг шилжүүлдэг юм гэсэн чинь манай нөхөр утсаар ярьсан гайгүй л хүн шиг байна чи хар санаад байхдаа яадаг юм гэж намайг загнасан. Тэгээд мөнгөө шилжүүлсэн гэхдээ 350.000 төгрөг шилжүүлчихсэн юм билээ. Тэгээд нөгөө хүн нь ишиг авч ирж өгөхгүй худлаа хэлж мөнгө залилсан байсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 156-157-р хуудас/,

8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Манай хүргэн ах 50 ишиг авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би тухайн ишгийг авч өгөхөөр ярилцаж байсан. Тэгээд эхнэртэй интернэтээр ишиг зарах зар байвал хэлээрэй ишиг авна шүү гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Эрдэнэтуяа 2018 оны 10 сарын 13- нд аймгийн зарын групп-д 50 ишиг, 2 ямаа, 10 хонь зарна. Утасныхаа дугаарыг үлдээнэ үү гэсэн зарын дагуу утасныхаа дугаарыг манай эхнэр үлдээсэн байсан бөгөөд 2018 оны 10 сарын 14-нд 80870557 дугаарын утаснаас үл таних хүн холбогдоод ишиг, ямаа, хонь авна гэсэн үү би ******* сумын Хүрхрээ багт амьдардаг Содномдоржийн Батбаяр гэдэг хүн байна мал авна гэвэл одоо эндээс ачааны том машин явах гэж байна. ачуулаад явуулъя гэсэн. Тэгээд надад мөнгөний хэрэг байна. Манай ахын бие хотод муу байгаа, яаралтай хагалгаанд орох гэсэн чинь мөнгө байдаггүй, мөнгөний хэрэг байна, малаас өөр мөнгө болгох эд зүйл байдаггүй. Надаас хямдхан мал аваач гэсэн. Тэгэхээр нь би 80 толгой мал 1.200.000 төгрөгөөр бодож авсан. Тэгээд урьдчилгаа 500.000 төгрөг одоо шилжүүлэх хэрэгтэй байна гээд 5226013803 дугаарын данс руу 2018 оны 10 сарын 14-ний өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мал ачаад гарлаа гэж хэлсэн. Тэгээд Дөтийн даваан дээр гараад ирлээ гээд дугаарын утсаар холбогдоод малаа хаана буулгах юм, үлдэгдэл мөнгөнөөсөө 200.000 төгрөг 5720333058 дугаарын данс руу хийгээдхээч гэсэн. Тэгээд л тухайн утас холбогдохоо больсон...

9. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 07-р сарын 24-нд ******* аймгийн нэгдсэн зарын группэд хуучин хашааны банз авна гэсэн зар би оруулсан юм. Тэгтэл 89809003 гэсэн дугаарын утаснаас намайг Даваагийн Гансүх гэдэг юм. ******* аймгийн аймгийн сайн малчин хүн байгаа юм. Би ******* сумын төвд байдаг хуучин байшингаа буулгасан юм. Хашааны банз хийчих боломжийн банз байна авах уу гэж хэлсэн. Тэгэхлээр нь би тухайн банзыг авахаар тохиролцоод Д.Гансүх гэгч нь хүргэж өгөхөөр болоод тээврийн хөлс гээд 470.000 төгрөг Хаан банкны 5011250690 гэсэн дугаарын данс руу 2018 оны 07-р сарын 24- нд шилжүүлсэн. Тухайн өдрөөс хойш Д.Гансүх гэгчийн утас нь холбогдохоо больчихсон юм тэгэхлээр нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 6-8-р хуудас/,

10. Хохирогч Н.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 09 сарын 18-ны өдөр ишиг худалдаж авна гээд 88557937 гэсэн дугаарын утас барьж байсан хүнтэй холбогдсон. Тэр хүн ******* аймгийн Алтай сумаас ишиг аваад гарч байна гэж ярьсан. Тэгэхдээ надаас түлшний мөнгө гэж 450.000 төгрөг Батхүү гэдэг дансанд шилжүүлсэн. Тэгээд мөнгөө залилуулсан юм..” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 54-55/,

11. Хохирогч О.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 07-р сарын 19-нд ******* аймгийн нэгдсэн зарын группэд 6 метрээс дээш урттай шонгийн мод авна гэсэн зар тавьсан юм. Тэгтэл 2018 оны 07-р сарын 20-ны орой 16 цагийн үед 88967644 дугаарын утаснаас дуудлага ирээд шонгийн мод байна зарна гэсэн. Тэгээд би 2 ширхэг шонгийн мод авъя гэсэн нэг шонгийн модыг 25.000 төгрөгөөр авъя гэсэн чинь эргээд яръя гээд 17 цагийн үед дахиж яриад Тайшир суманд байна. Тайшир сумын Засаг даргын тамгын газарт ажилтай Мийгаа гэдэг хүн байна гэж өөрийгөө танилцуулаад одоо удахгүй унаанд ачуулах гэж байна гээд утсаа таслаад 18 цагийн үед дахиж яриад за одоо ачуулж байна. Надад нийт 13 шонгийн мод байна чи хоёрыгоо аваад үлдсэн нь зараадах гэж хэлсэн. Тэгээд зарж өгөхөөр тохироод мөн 13 уут цемент байна чи хямдхан аваадах гэсэн тэгээд би хоёр шонгийн мод, цементийн мөнгө нийт 200.000 төгрөг болсон Хаан банкны 5925307209 данс руу мөнгийг шилжүүлээдэх гээд мессеж бичсэн. Мөн УНК гэсэн тээрийн хэрэгсэлд мод болон цемент ачуулсан эзэн нь Өлзий гэдэг хүн байгаа утас нь гэсэн дугаарын утастай талаар хэлсэн. Тэгээд би мөнгийг нь шилжүүлсэн юм. Тэр цагаас хойш гар утасаа аваагүй альч утас нь холбогдохгүй болсон...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 99-101/,

12. Хохирогч П.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би контейнер худалдаж авахаар өөрийн эхнэр ийн интернэт хаягаар ******* аймгийн зарын группэд зар тавьсан юм. Тэгтэл 2018 оны 07-р сарын 18-нд гэсэн дугаарын утаснаас залгаад контейнер авна гэсэн зарын дагуу ярьж байна би контейнер зарах гэсэн юм авах уу гэсэн миний контейнер Завхан аймагт байгаа талаар хэлсэн. Тэгээд авахаар болсон манай аймаг руу ачаад ирнэ гэж хэлсэн. Мөн удалгүй залгаад контейнер ачих машин олчихлоо тээврийн зардлаа хийчих надад мөнгө байдаггүй гэж хэлсэн тэгэхлээр нь би Хаан банкны гэсэн дугаарын данс руу 450.000 төгрөг хийсэн. Тэгээд тэр хүний утас нь холбогдохгүй болсон тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 158-160/,

13. Хохирогч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 09 сарын эхээр 03-ны өдөр би интернэт орж фейсбүүк хаягаар орж ******* аймгийн зарын групп руу орж харахад ишиг зарна гэсэн зар байсан. Тухайн үед би хөдөө ажилтай байсан тул өөрийн хүү Даваанямд энэ талаар хэлээд яриад үнэ тохирвол ишиг худалдаж аваарай гэж хэлчхээд явсан. Манай хүүхэд тэр хүнтэй ярихад ******* сумын ойролцоо байдаг хүн, авах ишгийг машинаар дөхүүлж өгнө урьдчилгаа болгоод шатахууны үнэ над руу дансаар шилжүүлчих гэж хэлсэн байсан. Би тухайн хүнтэй утсаар яриагүй. Манай хүүхэд миний өмнөөс ярьж тохирсон байсан. Тэгээд үнэ тохироод ишгээ авахаар болоод сумын Улаантуг багийн цардуултын хөтөл дээр уулзаж ишгээ авахаар тохирсон байсан. Манай нөхөр Доржсүрэн тосож авахаар тухайн газарт нь очиход нөгөө тохирсон газраа нөгөө ярьсан хүн ирээгүй. 9 сарын 04-ний өглөө нөгөө ишиг авч ирэх хүн манай хүүхэд рүү залгаад ишгээ ачаад Тайшир сумын бензин колонк дээр ирсэн байна шатахууны үнэ 150 мянган төгрөг хийгээдэх, мөн хүн хагалгаанд ороод надад мөнгөний хэрэг байна нэмээд 300 мянган төгрөг хийгээч гэхэд нь манай хүүхэд шатахууны үнэ болох 150 мянган төгрөг шилжүүлээд үлдсэн мөнгийг нь ишгээ авч ирсний дараа шилжүүлнэ гэж хэлээд шилжүүлээгүй байсан Манай хүүхдээс мөнгө шилжүүлж авахдаа Тайшир сумын бензин колонкийн хүн гэж хэлээд ХААН банкны данс өгөөд тухайн данс руу шилжүүлж авсан байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 200-201-р хуудас/,

14. Хохирогч Ч. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манайх ******* аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг Сутай 1-66 тоот хашаанд байшинд амьдардаг юм. Манайх байшингийнхаа халаалтын шугамаа шинэчлэх гээд трубо, паар зэрэг эд зүйлс хэрэгтэй болоод охин Б.Баярмаагийн Фейсбүүк хаягаар аймгийн нэгдсэн зарын группэд зар тавьсан юм. Тэгтэл дугаарын утсаар үл таних хүн утсаар холбогдоод туриач, паар, цемент зэрэг эд зүйлс зарна манайх Тайшир суманд барилга барьж байгаа барилгаа бариад дууссан илүү трубо, паар, цемент зэрэг эд зүйлс байна хямдхан зарна одоо манай том машин Тайшир сумаас аймгийн төв рүү гарах гэж байна ачуулчихъя одоо урьдчилгаа болох 300.000 төгрөг данс руу хийчих, одоо цагийн дараа ачаад очлоо гэж хэлсэн. Тэгээд тухайн данс руу 300.000 төгрөгийг би Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн юм. Тухайн цаг хугацаанаас хойш тэр хүн гар утсаа унтраасан дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 233-235-р хуудас/,

15. Хохирогч Р.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 07 сарын 27-ны өдөр миний дугаарын гар утас руу гэсэн дугаараас залгаад би ******* сумын Ариунсан байна гээд мэнд ус мэдээд манай нэг хүүхэд моринд өшиглүүлээд, элэг нь бяцарсан Улаанбаатар хот очсон хагалгаанд орох гэж байгаа би маргааш өглөө Улаанбаатар хот руу онгоцоор явна гэсэн. Та өглөө 05-06 цагийн хооронд босоод надад мөнгө гаргаж өгөх боломж байна уу би эмээл хөөргөө аваад очъё гэсэн, Тэгэхээр нь би тэг тэг өглөө хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй 20-30 минутын дараа над руу дахин залгаж яриад нөгөө хүүхэд чинь хагалгаанд орохоор болчихлоо та над руу 1 сая төгрөг хийгээдхээд хагалгааны төлбөрийг төл гээд байна гээд над руу гэсэн ХААН банкны дансны дугаар мессежээр явуулсан. Би өглөө хаашдаа ирнэ гэж бодоод Ариунсан гэж ******* сумын миний таньдаг залууг байна гэж бодоод 1.000.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. Тэгсэн 2 цагийн дараа дахин залгаж яриад хүүхэд амжилттай хагалгаанд орлоо мөнгө нь хүрэхгүй байна та дахиад 600.000 төгрөг өгөөч гэхээр нь би нөгөө данс руу нь дахиад мобайл банкаар 600.000 төгрөг шилжүүлсэн. Би тэр орой 23 цагийн үед хүүхэд нь яаж байгаа юм бол гэж бодоод нөгөө дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 34-37-р хуудас/,

16. Иргэний нэхэмжлэгч Ж.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...2017 оны 07 сарын 30-ны өдөр гэж хүн надтай ирж уулзаад ******* сумаас Ариунсан гэж хүний нэрээр над руу яриад надаас 1.600.000 төгрөг дансаар шилжүүлээд авсан чинь миний мөнгө шилжүүлсэн данс танай хүү ын данс байна гээд уулзсан. нь бусдад хууран мэхлэгдээд мөнгө шилжүүлсэн гэж надад хэлсэн, би хүү аас юу болсон талаар асуухад Зандаръяа гэж өмнө таньдаг байсан. Миний данс руу мөнгө хийлгүүлж авсан гэж хэлсэн. Манай хүү тэр Зандаръяаг зүс таньдаг, өмнө Баянхайрхан багт манайх амьдардаг байхад гудамжны сагсан бөмбөгийн тоглоомын талбай дээр танилцаж байсан гэж ярьж байсан... надтай уулзаад танай хүүгийн дансаар мөнгө шилжсэн байна танай хүү хамсаатан болно гэж хэлээд байхаар нь хүүгээ асуудалд орж магадгүй юм байна гэж бодоод т мөнгө шилжүүлж өгсөн юм. Би т өгсөн 1.600.000 төгрөгөө гэм буруутай этгээдээс гаргуулж авах гомдолтой байна...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 35-36-р хуудас/,

17. Хохирогч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Манайх ******* аймгийн Баян-Уул сумын ******* хайрхан багт оршин суудаг юм. Өнгөрсөн жил манай нутагт өвс ногоо сайн ургаагүй тул Тайшир сумын Хуримт багт отроор нутаглаж явсан юм. Нутаглаж явж байхдаа малын хашааны мод худалдаж явсан юм. Худалдаж авсан модоо нутаг руугаа зөөвөрлөх ажил гарсан. Тэгээд манайд мод ачих тээврийн хэрэгсэл байхгүй тул өөрийн төрсөн дүү Б.Буянжаргалтай утсаар холбогдоод Говь- Алтай аймгийн зарын группэд Тайшир сумаас Баян-Уул сум руу ачаа ачуулна гэсэн зар тавьсан юм. Тэгтэл 2018 оны 06-р сарын 07-нд 15 цагийн үед Болдоо гэдэг хүн гэсэн дугаарын утсаар Тайшир сумаас Баян-Уул сум руу ачаа ачуулна гэсэн үү гэж асуусан. Тэгэхлээр нь тиймээ гэж хэлсэн Болдоо гэдэг хүн хэлэхдээ би одоо Завхан аймаг дээр явж байна Тайшир сумд дизель түлш үнэтэй байдаг юм Завхан аймгаас түлшээ авна гэж хэлээд 200.000 төгрөг данс руу хийчих гэж хэлсэн. Тэгээд 5028373769 гэсэн Хаан банкны данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2018 оны 06-р сарын 08-нд 11 цагийн үед над руу залгаад Завхан аймгийн Цагаан чулуут суманд ирчихсэн хүний ачаа ачиж байна. Банкны зээл тулчихлаа 100.000 төгрөг гэсэн Хаан банкны данс руу хийгээдэх гэж хэлсэн. Тэгээд би 100.000 төгрөгийг тухайн данс руу хийсэн. Манай модыг 300.000 төгрөгөөр ачиж Баян-Уул суманд буулгахаар тохирсон байсан юм. 2018 оны 06-р сарын 08-ны 17 цагаас хойш Болдоо гэх хүн утсаа аваагүй тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...2018 оны 06-р сарын 07-нд Улаанаа Болдоо гэх хүн рүү 200.000 төгрөг шилжүүлсэн. Манай хадам эгч Нарантуяа /утас- 9/ Ховд аймагт амьдардаг юм. Тэр хүнд манай мөнгө бас байсан юм. Тэр мөнгөнөөсөө 100.000 төгрөг төгрөг 2018 оны 06-р сарын 08-нд Болдоо гэх хүний явуулсан данс руу шилжүүлсэн юм...гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 130-132-р хуудас/,

18. Хохирогч Д.ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би ******* аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багт амьдардаг юм. ******* аймгийн Нэгдсэн зарын Фейсбүүк группэд аймагт мал авч байгаа хүн байвал утсаа үлдээнэ үү гэсэн зар байхаар нь би өөрийн эзэмшлийн дугаарын утсаа үлдээсэн юм. Тэгтэл 86846384 дугаарын утаснаас өөрийгөө гэдэг Бигэр сумын бөөр сувиллын ойролцоо мал малладаг малчин хүн байгаа талаар хэлсэн манай эмэгтэй дүүгийн бие нь өвдөөд Улаанбаатар хотод эмнэлэгт маш муу байгаа талаар хэлсэн тэгээд мал зарна, Маяти машинтай аймгийн төв оруулж ишиг зарна ахын дүү ишиг авах уу гэсэн. Тэгэхлээр нь тухайн хүнээс 70 ишиг худалдаж авахаар болсон өөрөө аймгийн төвд ачаад ирэхээр тохирсон. Мөн нэг талын зардлыг өгөхөөр тохирсон юм. Тэгээд хэгэс хугацааны дараа мөн над руу залгаад ишгээ ачаад гарч байна дүүгийнхээсээ дахиад 40 ишиг ачаад явж байна манай Улаанбаатар хотод эмчилгээнд байгаа эмэгтэй дүүгийн бие нь муудаад байна, эмчилгээний мөнгө дутаад байна 700.000 төгрөг шилжүүлээч гээд манай эхнэр манай дүүг эмнэлэгт харж байгаа эхнэрийнхээ дансыг явуулаадахъя гэж хэлээд данс руу нөхрийнхөө данснаас 700.000 төгрөг төгрөг 2018 оны 09-р сарын 12- нд шилжүүлсэн юм. Мөн ишиг ачаад гарч байна гэж над руу залгахдаа дугаарын утаснаас холбогдсон юм. Мөнгө шилжүүлснээс хойш тухайн хүний утас нь холбогдохгүй болсон тэгээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм...гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 247-249-р хуудас/,

19. Хохирогч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би ******* аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт амьдардаг хүн байгаа юм. Ач, зээ хоёр маань адуу сонирхоод байсан болохоор аймгийн зарын нэгдсэн групп / Фэйсбүүк / дээр Даага авна гэсэн зар төрсөн хүү П.Аюурзанын эхнэр Н.Шүрэнцэцэгээр тавиулсан юм. Тэгтэл 80978853 дугаарын утаснаас даага зарна гэсэн өөрийгөө Энхтөр гэдэг хүн байна би ******* аймгийн Дарив сумын сайн малчин хүн байна гэж танилцуулсан. Тэгээд надад мөнгөний хэрэг гараад байна дүү маань хүн өвчтэй хот руу эмчилгээнд явна гэж хэлсэн надад олон тооны даага байна гэсэн. Тэгээд тухайн хүнээс би 15 тооны даага худалдаж авахаар болоод эхлээд 6 дааганы мөнгө надад хэрэгтэй байна гээд 780.000 Хаан банкны дугаарын дансаар авсан. Тухайн дансыг манай эхнэрийн данс байгаа юм гэж хэлсэн. Тухайн залуу нь 15 тооны даагаа аймгийн төвд ачиж ирээд үлдэгдэл 9 дааганы мөнгөө авахаар тохиролцсон юм. Тэгтэл аймгийн төв рүү даагаа ачиж ирж байна аймгийн төвд орж ирж байна гэж хэлээд л утсаа тасалсан тэр цагаас хойш утас нь холбогдохоо больсон...гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 53-55-р хуудас/,

20. Хохирогч М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би“...би 2018 оны 05 сарын 25-ны өдөр охин Н.Энхзулаараа ******* аймгийн Facebook зар дээр ишигтэй ямаа худалдаж авна гээд зар тавиулсан юм. Маргааш нь 2018 оны 05 сарын 26-ны өдөр дугаараас манай эхнэр Р.гийн дугаар луу залгаж ямаа авах уу намайг Авирмэдийн Гансүх гэдэг Дарви сумын хүн байгаа юм. Намайг Алтайн ард түмэн бүгд мэднэ хэлсний хариуд нь манай эхнэр ишигтэй ямаа явна гэж хэлсэн. Тэгээд 50 ишигтэй ямаа 60.000 төгрөгөөр явахаар манай эхнэр тохиролцсон. Тухайн үед нь би хажууд нь байж байсан. А.Гансүх гэгч хүн том машинтай ачаад очно. Би урьдчилгаа 400.000 төгрөг авмаар байна гэхээр би эхнэр гийн хамт Хаан банкин дээр очиж 21 цагийн орчим А.Гансүхийн өөрийн данс руу 400.000 төгрөг хийгээд манай эхнэр А.Гансүх гэх хүний дугаар луу залгаад мөнгийг чинь хийлээ гэхэд орчихсон байна би ямаагаа ачаад маргааш гарна гэж хэлсэн. 2018 оны 05 сарын 27-ны өглөө дугаарын утаснаас Гансүх гэгч хүн дахин манай эхнэр тай яриад ах нь ямаагаа ачих гэж байна. Манай хажуу айл 50 ямаа 50.000 төгрөгөөр зарна гэж байна авах уу гэхээр нь авъя гэж манай эхнэртэй ярилцсан. Тэгээд Гансүхээс 70 ямаа авахаар болж 40 ямааг 60.000 төгрөгт, 30 ямааг 50.000 төгрөгт авахаар болж манай эхнэртэй тохиролцсон. 2018 оны 05 сарын 27-ны 15 цагийн орчим дахин дугаарын утаснаас дахиж залгаж манай эхнэр тай утсаар яриад Төгрөг сумаас гарч байна би хотоос мотоцикл авах гэсэн юм 1 сая төгрөгийн хэрэг болоод байна гэж хэлэхэд нь сая төгрөг өгөхөөр болсон. Тэгээд дансаа мессежээр явуулаад би Хаан банкин дээр очоод дугаарын данстай гийн ,цэцэг рүү 1 сая төгрөг хийчхээд өөрийн дугаарын утаснаас дугаарын утас руу залгаад би хийчихлээ гэж ярихад за би хүнээсээ асуучхаад эргээд залгая гэсэн. Тэгээд цагийн дараа миний дугаарын утас руу дугаараас залгаад орчихсон байна гэж хэлсэн. Тэр өдрийн 19 цагийн орчим Гансүх гэгч нь дахин дугаарын утаснаас эхнэр Р.гийн дугаарын утас руу залгаад дундын овоо дөхөж явсан чинь дугуй буудчихлаа сум руу дугуй захиуллаа дугуйны үнэ 100.000 төгрөг хийгээдэх нүү гэхээр нь тэгье гээд манай эхнэр утсаа тасалсан. Тэгээд удалгүй мессежээр данс ирэхэд 100.000 төгрөгийг Хаан банкин дээр манай эхнэр бид 2 очиж Оюунгэрэлийн Эрдэнэбаяр гэх хүний 8166000710 тоот дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш дугаарын утас холбогдох боломжгүй болсон...Би Гансүх гэгчид залилуулсан 1.500.000 төгрөгөө олж авмаар байна гэх мэдүүлэг /5-р хх-ийн 126-127/,

21. Хохирогч М.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... тоот Хаан банкны данснаас нөгөө хүний хэлсэн дугаарын данс руу мобайлдаж шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг,

2017 оны 07 сарын 07-ны өдөр үдээс хойш 16, 17 цагийн орчимд танихгүй юнителийн дугаараас ******* сумаас ярьж байна ноос ачаад гарах гэж байна гэхээр нь чи хэн билээ гэхэд жижиг Мөнхөө байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэнэт таньдаг хүн шиг санагдаад ярьтал нөгөө үл таних хүн ноос ачаад аймаг руу гарах гэж байна 200 мянган төгрөг шилжүүлээч гэхээр нь за за гээд эхнэртээ хэлж утаснаас эхнэр бид 2-н дундын тоот ХААН банкны данснаас нөгөө хүний хэлсэн 5345450475 дугаарын данс руу мобайлдаж шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг/6-р хх-ийн 5-6/,

22. Хохирогч А.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би ******* аймгийн ******* сумын ЗДТГ-т ажилладаг юм. Интернэт зарын группэд Увсын өвс зарна гэсэн зар байхаар нь холбогдоод өвс авахаар болоод урьдчилгаа 1.000.000 төгрөг Хаан банкны ********** дугаарын дансанд 2018 оны 10-р сарын 10-нд ********** гэсэн хүний данс руу шилжүүлсэн юм тухайн өдрөөс эхлэн тэр хүний утас нь холбогдохоо больсон...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 85-86/,

23. Хохирогч Т.**********ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.....******* аймгийн Фейсбүүк дэх зарын групп-д өвс зарна утас ********** гэсэн зар байхаар нь би тухайн гар утасны дугаар луу залгаад 200 боодол өвч худалдаж авахаар тохиролцсон бөгөөд өвсний урьдчилгаа үнэ болох 250.000 төгрөгийг ************** гэсэн данс руу шилжүүл гэсэн юм. Тэгээд би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 57 минутад ************* дугаарын Хосбаяр овогт Баярцэцэг гэх хүний данс руу шилжүүлсэн. Надад тодорхой юм хэлээгүй, дансны дугаар л өгсөн....гэх мэдүүлэг /15-р хх-ийн 90-92/

24. Хохирогч Т.**********ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

...Би 2018 оны 10 сарын 08-ны фейсбүүк орж байтал өвс зарна гэсэн зар байсан бөгөөд ********** гэсэн дугаар байсан. Тэгээд би тус утас руу залгатал эрэгтэй хүн авсан бөгөөд би өвснийх нь талаар асуутал Ховд аймгийн Буянт сумын өвс л гэж байсан. 1 ширхгийг нь 5000 төгрөгөөр зарах бөгөөд тус үнэнд танай аймагт хүргэж өгөх тээврийн хөлс орсон байгаа гэхээр нь би 200 боодол өвс авъя гэж хэлээд авсан өвсөө яаж өгөлцөж авалцах уу гэтэл тус залуу би *******д хүргээд өгье гэж хэлсэн. Мөн өвснийхөө урьдчилгаа 250,000 төгрөгийг ********** тоот дансанд хийчих гэж тус залуу хэлсэн. Тэгээд би тус дансанд хэлсэн ёсоор нь 250,000 төгрөгийг Хаан банкны АТМ-ээс шилжүүлж баримтыг нь өөртөө авсан. Тэгээд би 2018 оны 10 сарын 10-ны өдөр тус хүнтэй яриад өвсөө хэзээ авчрах вэ? гэтэл би танай аймагт ирчихсэн Бигэр, *******, Гуулин сумуудад хүмүүст захиалгаар зарсан өвсөө тараагаад явж байна өнөө орой аймгийн төв дээр очиж өвсийг чинь өгье гэж хэлчхээд утсаа тасалсан бөгөөд тэр өдрөөс хойш тус хүн холбоо бариагүй, утас нь холбогдохоо больсон...” гэх мэдүүлэг, /6-р хх-ийн 121-123-р хуудас/,

24. Хохирогч Н.**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 12 дугаар сарын 30-ний үеэр над руу 88-тай Юнителийн утаснаас над руу залгаад “...Алтай сумаас Даваа байна. Би Ховд руу машинд мах ачаад Ховд руу гарч байна. Бензиний мөнгө дутчихлаа 200.000 төгрөг яаралтай шилжүүлээч би Ховд аймагт очоод махаа танд зармаар байна...” гэж хэлэхээр нь би тэр хүний данс руу 200.000 төгрөгийг шилжүүлчихсэн юм. Тэгээд тэрнээс хойш тэр хүн таг чиг алга болчихсон...Би Ховд аймгийн Их буян захын эзэн Даваадорж /Дамбо/-ийн данснаас шилжүүлсэн. Бид хоёр хамт байж байгаад **********гийн данснаас шилжүүлж би бэлэн мөнгөтэй явсан учир Дамбод 200,000 төгрөгийг бэлнээр өгсөн юм...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 161- 163-р хуудас/,

25. Хохирогч Б.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 07 сард миний утас руу үл таних дугаараас хүн залгаад ноостой аймаг руу орох гэсэн бензиний мөнгө хийгээч ******* сумын Ганбаагийн хүүхэд байна гэхээр нь би мессежээр ирсэн данс руу 200.000 төгрөг хийсэн юм. Тэгээд ярьсан дугаар нь холбогдохоо байсан тул Хаан банканд данс андуурч хийсэн тул барилт хийж өгнө үү гэж хүсэлт гарахад хөдөө байдаг хүн байна, орж ирэхээр нь авч өгье гэж хэлээд таг болсон...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 197-198-р хуудас/

26. Хохирогч М.**********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би ********** гэсэн данснаас********** данс руу 1 сая төгрөг эхлээд шилжүүлсэн. Дараа нь ********** данс руу АТМ-с 1.200.000 төгрөг шилжүүлсэн...тухайн үед тэр залуу намайг итгэтэл ярьсан ба хэдэн хоногийн дараа залилуулж байгаагаа мэдсэн...гэх мэдүүлэг /6-р хх-ийн 227-228/,

...2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19 цаг 30 минутын үед гэртээ байж байтал миний утас руу 86900509 дугаараас дуудлага ирээд “үл таних эрэгтэй хүн надаас махны үнэ ханш асуугаад өөрийгөө **********т сумын харьяат мянгат малчин ********** гэдэг хүн байна” гэж танилцуулаад, “би 120 хонь, 80 ямаа бойлсон юм, эдгээр махаа өөрт чинь өгөх гэсэн юм, маргааш аймгийн төв дээр оруулаад өгье, надад 1 сая төгрөг урьдчилгаа болгоод өгчих” гэхээр нь би “таныг сайн танихгүй байна, буцаагаад залгая” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би бүл ах Я.********** руу залгаад “Цагаанчулуут сумын харьяат мянгат малчин гэдэг хүнийг таних уу, над руу залгаад мах өгье, нэг сая төгрөг урьдчилгаа болгоод өгчих гээд байна, яах вэ?” гэж асуухад Я.Батбаатар ах надад “ах нь сайн танина, уг хүн нь найдвартай хүн байгаа, сайн асууж лавлаж байгаад өгчих, аль эсвэл ах нь яриад лавлаж асуух уу” гэхээр нь би өөрөө нөгөө дугаар луугаа буцааж залгаад “та хүний нэр бариад байгаа юм биш биз” гэхэд тэр хүн надад “ах нь хөгшин хүн байж юу гэж тэгэх вэ дээ гэсэн”, мөн тэр хүн надад “ах нь машины мотор хотоос авах гэсэн юм, мотор авах гэж байгаа хүний данс гээд надад ********** Д.**********” гэсэн данс өгсөн. Тэр дариуд нь би Д.**********гийн данс руу өөрийнхөө данснаас мобайл банкаар 1 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 12 Дугаар сарын 06-ны өдөр нөгөө хүн над руу дахиад залгаад “ах нь Отгон суманд байна, хүнээс 3 ширхэг үхэр авах байсныгаа аваад бойлж байна” гэж ярьсан, мөн орой нь дахин залгаад “Цагаанчулуут сум орж ирж байна, өглөө эрт махаа ачаад гарна, миний хүү Ганзориг ачаагаа ачаад гарах гэтэл түлшний мөнгө дутаад байна, дахиад нэг сая төгрөг өгчих” гэхээр нь би хүүгийнхээ овог нэр, дансны дугаарыг нь явуулчих гэтэл “манай хүү иргэнийхээ үнэмлэхээ авч яваагүй байна, хамт яваа хүнийх нь дансны дугаарыг өгье” гээд утсаа салгасан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өглөө эрт 09:30 цагийн үед манай эхнэр лүү залгаад ********** С.********** гэсэн данс өгөөд дахиад 1 сая төгрөг шилжүүлэн авсан. Түүнээс хойш махаа авчирч өгөх хугацаа нь болоод утас нь холбогдохгүй байхаар нь таньдаг хүнээсээ гэдэг хүний утас болох 93139607 дугаарыг олж аваад залгаад ярьтал гэдэг хүн “ах нь тийм зүйл хийх хүн биш ээ, миний нэрийг бариад луйвар хийсэн юм биш үү, сайн судлаарай” гэж хэлэхээр нь хэн нэгэн хүн гэдэг хүний нэрийг барьж намайг залилсан байна гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 180/,

27. Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 10 сарын 19-ний өдөр ажил дээрээ байж байтал миний **********дугаар луу ********** гэсэн дугаараас ********** гэх хүн залгаад мал мах авч байгаа юу гэж ярьсан. Тэгэхээр нь би авч байгаа гэсэн чинь гэх хүн мөнгөний хэрэг байна яаралтай гэхээр нь би малаа нядлаад авч ирэхгүй бол амьд мал авахгүй байна гэсэн чинь гэх хүн маргааш өглөө 6 цагт 2 үхэр, 1 адуу, 10 ширхэг хонь махтай орно гэж хэлсэн. Тухайн ханшаар нь чи ав маргааш чам руу ярья гэж хэлсэн. Тэгэхээр нь би зэ тэг гээд утсаа тасалсан. Хэсэг байж байгаад дугаараас залгаад ахад нь 500.000 төгрөг өгчих яаралтай хүн хагалгаанд орох гээд байна гэж хэлсэн. Би таныг танихгүй байна ямар гэж мөнгө шилжүүлэх билээ гэж хэлсэн чинь өөрийн хамаатан гэх охин байгаа тэрийгээ чам руу явуулчихъя гэж хэлээд гар утсаа тасалсан. Би нөхрийн хамт автомашинаа янзлаад зогсож байхад 94195454 гэсэн дугаараас залгаад эгч мөн үү ах танд хэлсэн гэсэн 500.000 төгрөг аваад ир гээд намайг явууллаа гэхэд би Саруул гэх хүнийг зах руу дагуулж өгөөд 500.000 төгрөгийг гэх хүнд тоолж өгсөн...гэх мэдүүлэг /7-р хх-ийн 214/,

28. Хохирогч С.**********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Намайг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зах дээр ажилтай байхад 13 цагийн үед 88812480 дугаарын утсаар нэрээ хэлээгүй нэг хүн надад Говь-Угтаал сумаас 150 ширхэг ямааны мах ачаад гарлаа ямааны мах ямар үнэтэй байна гэж надаас асуухаар нь би тухайн үед манхны үнэ хэлж л байсан юм тэр хүн утсаа тасалсан юм. Удалгүй дахин залгаад хотоос өвс тэжээл ачуулсан байгаа машин бензингүй Өлзийт хороолол дээр зогсож байна гэж хэлсэн. Би бодохдоо тэр хүнийг Говь-Угтаал сумын иргэн уяач хүнтэй андуурсан юм. Тэгээд би 18 цагийн үед 88812480 гэсэн дугаар луу залгаж жолоочийн дугаар болон банкны дансыг нь өгчих гэсэн юм. Надад тэр хүн 99780581 гэсэн дугаар өгөөд Хаан банкны 5315515383 гэсэн дугаартай данс өгсөн юм. Тэгээд би тэр данс руу 1.000.000 төгрөгийг өөрийнхөө 99069683 дугаарын утаснаас мобайлдаж мөнгөө шилжүүлсэн юм. Би тэр хүнээс чи ямар машинтай гарч байгаа юм гэхэд 50- 96 УНА улсын дугаартай шаланзтай гарч байгаа гэж хэлсэн. Тэр хүн надад өөрийнхөө нэрийг Улсын сайн малчин Бямбасүрэн гэж хүн байна гэж хэлсэн юм. Би тэр хүнийг л байна гэж бодоод данс руу нь мөнгөө шилжүүлсэн юм. Тэгээд би тэр шөнөө 23 цагийн үед нөгөө 99780581 гэсэн дугаар луу залгаад асуутал Бямбасүрэн гэж хүн энэ дугаар дээр байхгүй би ******* аймгийн засаг даргын тамгын газарт ажилладаг жолооч Эрдэнэчулууны Наранбаатар гэдэг хүн байна гэж хэлсэн.Тэр хүн надад эхлээд нуугаад хэлэхгүй байсан дугуй засвар дээрээс танихгүй хүн миний утсаар ярьсан гэж хэлснээ дараа нь манай эхнэрийн дүү хадмынд байхад миний утсыг барьж гүйгээд байсан. Тэр залуу янз янзын худлаа хэлээд залилан хийгээд байгаа байж магадгүй гэхээр нь би мөнгөө залилуулсандаа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм...” гэх мэдүүлэг/8-р хх-ийн 86-88/,

29. Хохирогч О.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би үл хөдлөх барьцаалсан зээл олгоно гэсэн мэдээлэл Фейсбүүк хаягаар явж байхаар нь ээжийнхээ нэр дээр байдаг хашаа байшинг барьцаалж зээл авахаар Зандарьяа гэх хүнтэй Фейсбүүкээр харилцаад Улаанбаатар хотод очиж уулзаад Хаан банкны ********** гэсэн данс руу урьдчилгаа хүү гэх 239.000 төгрөгийг тушаачих тэгээд өнөөдөр таны зээл хүсэж байгаа 5.000.000 төгрөгийг таны дансаар хийнэ гэсэн. Тэгээд Зандарьяа гэх хүн манай Хаан банкны лимит нь хэтэрчихсэн байна. Төрийн банкны данснаасаа мөнгө шилжүүлчихлээ удахгүй орно гэсэн. Тэрнээс хойш Зандарьяа гэх хүний утас нь холбогдохгүй болсон...Улаанбаатар хотод 32-ын автобусны буудал дээр уулзсан. Зандарьяа нь ганцаар ирж надтай уулзсан...гэх мэдүүлэг /8-р хх-ийн 191-192 /,

...Би 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Хархорин захын хойд талын гүүрний тэнд уулзаж байсан. Тухайн үед надад мөнгө хэрэг болоод Фейсбүүк дээрээс зар харж байгаад холбоо бариад очоод уулзахад тухайн үед тэр залуу өндөр, цайвар царайтай, монхор унжуу хамартай хүн байсан. Тэгээд тэр залуу надтай уулзаад манай хөдлөх хөрөнгийн гэрчилгээний бүх зургийг аваад тухайн үед тань руу манай менежер залгаж ярина гэж хэлж байсан. Тэгээд тэр өдөртөө 7 буудлын Хаан банкны экспресс банкнаас Дамдинсүрэнгийн ********** гэдэг хүний данс руу 240.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 193-194 /,

30. Хохирогч Ш.**********ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед над руу 80296862 гэсэн дугаараас залгаад Хайрхан сумын мянгат малчин Дорж гэх хүн байна өмнө нь танайд мах өгч байсан одоо 100 ямааны мах аваачиж өгөх гэсэн юм. Тэгээд ямаануудаа хиллэж үзсэн чинь хамгийн бага нь 26 кг болж байна одоо өнөөдөр аймаг руу гарах гэж байна би хотруу элэгний эмчилгээндээ явах гээд замаараа чамд ямааны махаа өгчхөөд явъя над руу 5028247491 Сувд- Эрдэнэ гэсэн хүний данс руу 2.300.000 төгрөг хийгээдхээч энэ Улаанбаатар хотын элэгний эмнэлгийн эмч нь юм гэж хэлсэн. Тэгээд тэр хүний данс руу өөрийн дансанд байсан 1.300.000 төгрөгийг явуулсан. Гэтэл удалгүй залгаад үлдэгдэл 1.000.000 төгрөгөө хийгээдхээч гэхээр нь ******* гэх хүнээс 1.000.000 төгрөг зээлээд Сувд-Эрдэнэ гэх хүний данс руу явуулсан юм. Тэгээд тэр хүмүүс тэр өдрөө ирээгүй юм. Гэтэл маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өглөө 10 цаг 00 минутын үед дахин нөгөө дугаараас залгаад эндээс гарах гэсэн чинь өвс ачсан машин ирчихлээ хөлсийг нь өгөх гэсэн юм дахиад 5896167860 Бадамсүрэн гэх хүний данс руу 500.000 төгрөг хийчихээрээ жолоочийнх нь данс гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийн данснаас уг данс руу 500.000 төгрөг явуулчхаад та хэдэн цагийн үед ирэх юм бэ гэхэд одоо эндээс гарч байна 13 цагийн үед аймаг орчих байх гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний утас руу 17 цаг хүртэл залгахад утас нь холбогдоогүй...” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 22-23/,

31. Хохирогч Ч.**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Миний гар утас руу 2017 оны 08 дугаар сарын 07- ны 18 цаг 35 минутад ********** дугаарын утаснаас 3 дугаар багийн Мижигээ байна гэж ярьсан. Ярихдаа би хөдөө гэртэй байна Улаанбаатар хотод хүнээр мотор авах гээд захиулсан чинь мөнгө дутчихлаа надад бол мөнгө байна өглөө сумын төв ороод өгье гэхээр нь би ********** дугаартай Тэмүүлэн гэх дансны дугаар руу би 1 сая төгрөг шилжүүлсэн удалгүй цагийн дараа дугуй авах гэтэл мөнгө дутчихлаа гэж хэлээд 350.000 төгрөг зээлээч гэхээр нь би 5********** дугаартай Алтансүх гэсэн данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн. Мөн маргааш нь буюу 2017 оны 08 сарын 08-ны өдөр **********7 ********** гэсэн данс руу 500,000 төгрөг шилжүүлээч гэхээр нь шилжүүлсэн. Мөн өдөртөө 5026633110 дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлээч гэхээр нь би хар авч шилжүүлэлгүй Мижигээ рүү залгаж асуутал би тан руу яриагүй гэсэн юм. Ийм учраас цагдаагийн байгууллагад хандаж байна..” гэх мэдүүлэг / 9-р хх-ийн 185-186 /,

32. Хохирогч Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би Булган аймгийн Сайхан сумын төв 5-р багт мал мах хувиараа авдаг юм. 2017 оны 11-р сарын 13-ны өдөр 11 цагийн алдад намайг гэртэй байж байхад ********** дугаараас миний ********** дугаарын утас руу өөрийгөө Баасансүрэн байна гэж танилцуулаад чамд мал өгөх юм гэсэн гэхээр нь ямар Баасансүрэн байна гэсэн орос Баасансүрэн байна гэхээр яах гэж байгаа юм гэсэн мал авч байгаа юу ах нь хэдэн мал буюу 100 төлөг, 50 ямаа, 4 адуу өгөх гэсэн юм. Тэгэхээр нь би эргээд залгая гэж хэлчхээд эмнэлэг ороод сантехникч Бор гэх хүнээс Баасансүрэн гэх хүн танай дүүгийн хажууд байдаг билүү гэж асуусан чинь тийм байдаг гэсэн ба орос Баасансүрэн ах малаа зарж төвд орж ирнэ гэсэн гэж ярихаар нь гэртээ хариад байж байсан чинь 12 цагийн орчим дугаараас дахин залгаад ахад нь мөнгө хэрэгтэй байна хүүхэд с явах гээд байна нэг сая төгрөг 5029895049 тоот данс руу явуулчхаач эзэмшигч нь Отгонжаргал гэх хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд би тэр данс руу нэг сая төгрөг явуулсан. Ингээд байж байсан чинь 15 цагийн алдад дахин Баасансүрэн гэх хүн залгаад Булганаас дүү Сайханы хөдөө гэрүү дүү гарах гээд байна гурил будаа захих гэсэн юм чи 350,000 мянган төгрөг 5373092208 дугаарын данс руу хийчих гэхээр мөн тэр мөнгийг дээрх данс руу явуулсан дансны эзэмшигч нь Тэлмүүн байсан...” гэх мэдүүлэг, / 10-р хх-ийн 101-102 /,

33. Хохирогч Н.********** мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 07- р сарын 16-ны өглөө 10 цагийн үед намайг гэртээ байж байтал 95-тай мобикомын дугаараас үл таних хүн утсаар яриад Болдоо ахаа би З.Доржрагчаа байна би "Ланд-100" маркийн машин авсан юм. Тэгтэл миний машины кроп нь эвдэрчхээд болдоггүй та надад сэлбэг авах 500000 төгрөг өгөөч би үдээс хойш ноосоо аваад очно. Тэгээд ноосон дээрээсээ мөнгөө суутгаад өгөхөөс гэж ярьсан юм. Тэгэхээр нь би эхнэр Ганчимэг рүү утсаар яриад сая над руу З.Доржрагчаа ярьж байна чи З.Доржрагчаагийн данс руу 500000 төгрөг явуулчих гэж хэлсэн юм. Тэгээд би 2017 оны 07-р сарын 22-ны өглөө 11 цагийн үед Өвөрхангай аймгийн Хужирт сум руу явж байгаад замдаа З.Доржрагчаагийн ахтай тааралдаад З.Доржрагчаа ямар машин авсан юм гэж асуутал З.**********гийн ах З.********** машин аваагүй ш дээ гэж хэлэхээр нь би эхнэр лүгээ утсаар яриад З.Доржрагчаа машин аваагүй гэж байна чи З.Доржрагчаа руу яриад 500000 төгрөг авсан уу гэж асуу даа гэтэл удалгүй манай эхнэр над руу залгаад З.Доржрагчаатай би сая уулзлаа З.Доржрагчаа чамаас мөнгө аваагүй гэж байна гэж хэлсэн юм. Би З.Доржрагчаатай хуурай ах дүүгийн харьцаатай хүн байгаа юм. Би З.Доржрагчаатай уулзсан. З.Доржрагчаа надтай 2017 оны 07-р сарын 16-ны өдөр утсаар яриагүй, мөнгө аваагүй гэсэн. Эрэгтэй хүн байсан. Над руу мобикомын 95 тай дугаарын утсаар ярьсан юм. Би одоо тэр дугаарыг нь мартчихсан байна. Надад ХААН банкны ********** гэсэн дансны дугаар өгсөн юм. Би тэр өгсөн дансны дугаарыг нь эхнэр Ганчимэг рүү өгсөн…..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187-189/,

34. Хохирогч Х.**********мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 11 сарын 26-ны өдөр чи наашаа ирээд яах вэ ажлын гарз би хэд хоногоос аймаг орох ажилтай болчихлоо би аймаг орохдоо чамд зарах ямаагаа аваад очъё гэж хэлсэн. Тэгэхлээр нь би үнэхээр л тийм байх гэж бодоод ямаа авах урьдчилгааны мөнгө болох 2 сая төгрөгийг 2017 оны 11 сарын 26-ны өдрийн 11 цагийн үед тэр хүний өгсөн данс болох Хаан банкны 5248008886 тоот данс руу шилжүүлсэн. Мөн тэр хүн над руу дахин залгаад дахиад 1 сая төгрөг урьдчилгаа болгож өгөөч ах нь хямдхан өвс, тэжээл авах гэсэн юм гээд Хаан банкны ********** тоот данс өгсний дагуу би тэр данс руу 1 сая төгрөгийг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /10-р хх-ийн 226-228 /,

35. Хохирогч Л.**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 07 дугаар сарын 18-ны өглөө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвд явж байтал 12 цагийн орчимд миний өөрийн ********** гэсэн дугаар руу ********** гэсэн дугаараас залгасан. Тэгээд утсаа автал тэр хүн өөрийгөө Хишиг-Өндөр сумын иргэн Батбаяр байна гэж танилцуулсан. Тэгээд би яасан гэхэд би ноос өгөх гэсэн юм ноос авч байгаа юу гэсэн. Тэгэхээр би авч байгаа гэсэн чинь ноос өгнө гэсэн...Тэгээд миний утсанд эхлээд ********** гэсэн данс явуулаад утга нь болохоор сэлбэг авто плаза гэж бичээд явуулсан...Тэгээд би Хишиг-Өндөр сумын ХААН банк ороод сүүлд явуулсан данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш өглөө нь нөгөө утаснаас дахин залгаад мөнгө дутаад байна 250,000 төгрөг дахиад хийгээд өгөөч гэсэн. Тэгээд би дахиад ХААН банк ороод 250,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /11 -р хх-ийн 21-22/,

36. Хохирогч Д.**********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2017 оны 08 дугаар сарын 13-ны орой ********** утаснаас нэг хүн Сайхан сумын сайн малчин Авирмэдийн Лхагвасүрэн байна ноос өгөх гэсэн юм. Та мөнгө шилжүүлээч хүний бие муудаад байна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь бүтэн сайн банк ажиллахгүй сүлжээ байхгүй гээд шилжүүлээгүй. Гэтэл 8 сарын 14-нд дахин утасдаж одоо ноосоо ачиж байна. 1.8 кг ноос та яаралтай 1.000.000 төгрөг шилжүүлчих хүний бие муудаад байна гэсэн. Тэгээд 1.000.000 төгрөгийг ********** Энхтөр гэсэн данс мессежээр 10 цаг 38 минутад шилжүүлсэн. Гэтэл дахин мөнгө хэрэгтэй гээд 16 цаг 57 минутад 500.000 төгрөгийг Мягмарсүрэнгийн **********тоот дансанд хийлгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 163-165/

37. Хохирогч Б. **********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн “АВ” телевизэд борлон авна гэсэн зар өгсөн тэгсэн. 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр **********дугаарын утаснаас над руу залгаж Архангай аймгийн Өлзийт сумаас ярьж байна 100 толгой борлон зарна гэсэн тэгэхээр нь би тэр хүнтэй наймаа хийхээр утсаар ярилцсан би тэр хүнээс авах борлонгоо очоод авъя гэсэн чинь би өөрөө хүргээд өгье гэсэн. Тэгээд надад ********** гэсэн дансны дугаар өгч бензиний төлбөр болох 200.000 төгрөг шилжүүл гэсэн тэгэхээр нь би тэр хүнд итгээд 200.000 төгрөгийг надад өгсөн данс руу шилжүүлсэн, тэгээд хэсэг хугацааны дараа би нөгөө дугаар руу нь залгасан чинь утас холбогдохгүй болсон...Би борлон авах зар өгөхдөө нэг борлонг 40.000-с 50.000 төгрөгөөр худалдан авна гэсэн. Тэгсэн тэр хүн би чамд 30.000 төгрөгөөр өгье гэсэн тэгэхээр нь мөнгө шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг, /12-р хх -ийн 43-44/,

38. Хохирогч Ц.Т**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 04 дүгээр сарын 22-23-ны үед өөрийнхөө фейсбүүк хаягаар орж Контейнер зарна гэсэн олон тооны зартай танилцаж, зарууд дээр байсан утасны дугаараа залгаж асууж, тодруулж, зарим нэг зар дээр өөрийн утасны дугаарыг үлдээсэн. Тэгтэл 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн үед миний********** дугаарын утсанд танихгүй **********дугаараас дуудлага ирэхээр нь авсан чинь өөрийгөө********** гэх эрэгтэй хүн надтай холбогдож Та нөгөө контейнер сонирхсон хүн мөн үү гэхээр нь би Тиймээ би контейнер сонирхож байгаа гэхэд тэрээр надад нэг компани нэр хэлээд би уг компанийн менежер Батбаяр гэх хүн байна, манай Баянхонгор аймгийн Бууцагаан суманд авто замын далангийн ажлыг хятадын компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээгээр ажиллаж байгаад бууж байгаа юм. Тэгээд манай байрлаж байсан кэмпиндээ байсан ажиллагсдын гэр, контейнер зарах гэж байгаа гэхээр нь би- Ямар контейнерынх байгаа, хэдээр зарах гэж байгаа талаар асуухад тэрээр 40 тонн контейнер 5 сая төгрөгөөс 4.8 сая төгрөгт, 20 тонн контейнер 4 сая төгрөгөөс 3.5 сая төгрөгт өгнө гэсэн. Тэгэхээр нь би За тэгвэл би авъя, чи зургийг нь аваад над руу явуулаадах гэхэд тэрээр Миний утас зураг авч болдоггүй, та өөрөө ирээд үзэж болно, хэрвээ та урьдчилгаа мөнгөө өгчих юм бол бид нар одоо Улаанбаатар хот руу явах гэж байгаа болохоор ачааны авто машинд ачаад замдаа Баянхонгор аймагт буулгаад өгч болно гэсэн. Тэрээр анх ярьж байхдаа хэлсэн компанийн нь нэрийг одоо санахгүй байна. Тэгээд тэрээр- 2.5 сая төгрөгийн урьдчилгаа өгчих гэхээр нь би зөвшөөрсөн чинь тэрээр өөрийнхөө ярьж байсан 88827719 дугаараас миний утас руу “Пүрэвдолгор Ундармаа **********” дугаарын данс явуулаад- Энэ манай компанийн нягтлангийн данс байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би уг дансны дугаар ирснээс 1 цагийн дараа өөрийнхөө ********** дугаарын данснаас шууд мобайл банкаар 2.5 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд түүн рүү дахин утсаар яриад-Би мөнгөө шилжүүлчихлээ гэхэд тэрээр Тиймээ мөнгө чинь ирсэн байна, одоо ингээд ачаагаа ачаад явна, явахаараа ярина гэсэн. Тэгээд би дүүтэйгээ утсаар яриад болсон зүйлийн талаар хэлсэн чинь тэрээр Манай нэг найз өнгөрдөг жил *******д яг ингэж мөнгө шилжүүлээд залилуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /12-р хх-ийн 177-179/,

39. Хохирогч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өөрийнхөө фейсбүүк хаягаар орсон чинь Баянхонгор нэгдсэн бүлгэм гэх хаяг дээр Мал их хэмжээгээр зарна гээд********** дугаарын утсыг тавиад зар тавьсан байсан. Мөн мал авах хүсэлтэй хүн утасны дугаараа үлдээнэ үү гэсэн байсан. Тэгээд би мал авах шаардлагатай байсан болохоор тухайн утас руу залгасан чинь холбогдох боломжгүй байхаар нь өөрийнхөө ********** дугаарын утсыг үлдээсэн. Тэгтэл над руу зар дээр байсан ********** дугаарын утас залгахаар нь ярьсан чинь нэг эрэгтэй хүн байсан бөгөөд тэрээр- Мал зарахаар зар тавьсан чинь та дугаараа үлдээсэн байна гэхээр нь би-Тийм би мал авах санаатай байна гэхэд тэрээр- Би 30 ишигтэй ямаа зарна, нэг ишигтэй ямааг нь 60.000 төгрөгөөр зарна гэхээр нь би- Ямааг чинь авъя гэхэд тэрээр намайг хаана байгаа талаар асуухаар нь би Баянхонгор аймгийн Өлзийт суманд байгаа талаараа хэлсэн. Тэгтэл тэрээр- Би Маяти маркийн авто машинтай бензиний мөнгийг шилжүүлчих юм бол хүргээд өгч болно гэхээр нь би зөвшөөрсөн. Тэрээр над руу Б.Саранцэцэг гэх нэртэй 5035274737 дугаарын данс явуулахаар нь би өөрийнхөө данснаас тухайн данс руу нь 100.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Тэгтэл үдээс хойш 14 цагийн үед над руу нөгөө дугаараа дахин яриад- Манай дүү яаралтай хагалгаанд орох болоод байна , чи урьдчилгаа гээд 300.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би эхлээд малаа авч байж мөнгийг нь өгнө гэхэд дахин дахин гуйгаад байхаар нь итгээд түүний явуулсан С.******* нэртэй ********** дугаарын данс руу өөрийнхөө данснаас мобайл банкаар 300.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрээр тухайн үед малыг чинь аччихсан Бууцагаан сум өнгөрөөд явж байна, чи Нарийны гүүрэн дээр тосож байвал сайн байна, би эрхээ хасуулчихсан машин барьж явна гэж хэлсэн. Тэгээд түүний дараа түүний утас нь холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг / 12-р хх-ийн 223-225 /

 

40. Хохирогч Э.**********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...би 2019 оны 04 сарын 10-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд блок худалдаж авна гэсэн зар тавьсан. Тэгтэл 1 эрэгтэй хүн залгаад блок байна авах уу, мөн цемент байна гэхээр нь цемент блокыг авна гээд урьдчилгаанд 400.000 төгрөгийг нэг хүний дансанд шилжүүлсэн. Мөн түлшний мөнгө гээд 200.000 төгрөгийг бас нэг хүний данс руу шилжүүлсэн. Тэгтэл тэр эрэгтэй хүн надаас 600.000 төгрөгийг залилж аваад утас нь холбогдохоо больсон...” гэх мэдүүлэг/13-р хх-ийн 53-54/

 

41. Хохирогч Х.**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагийн орчимд би фейсбүүк орж байснаа Архангай аймгийн зарын групп руу орсон чинь “ямаа зарна авах хүмүүс утасны дугаараа үлдээнэ үү” гэсэн зар байсан. Доор нь коммент дээр нь хүмүүс утасны дугаараа зөндөө үлдээсэн байсан. Тэгээд би 88057402 дугаараа үлдээсэн. Удалгүй нэг цагийн дараа 86846461 дугаараас над руу залгаад ямаа авна гэсэн хүн мөн үү гэсэн тэгэхээр нь хэдэн ямаа байгаа юм бэ гэхэд 40 эм ямаа байна нэг ямааг нь 65.000 төгрөгөөр өгнө гэсэн тэгэхээр нь танайх хаана юм бэ гэхэд Архангай аймгийн Өлзийт сумын Улаанчулуут багт байдаг юм гэхэд нөгөө хүн би ямаагаа хүргээд өгье гэхээр нь би аваад ирэхээр нь тооцоогоо бэлэн хийнэ Улаанбаатар хотоос мобайл банкаар шилжүүлнэ гэж хэлсэн чинь ахынх нь хүүхэд хагалгаанд орох гээд аймгийн төв дээр байгаа чи сая төгрөгний урьдчилгаа шилжүүлчих би үлдсэнийг нь очоод авна гэхээр нь би танд сая төгрөгийн урьдчилгаа өгөхгүй харин 300.000 төгрөг өгье та наадхаасаа түлшээ хийгээд хүргээд өгчих үлдсэн нь очингуут нь шилжүүлж өгнө гэсэн нөгөө хүн маань за тэгье гээд над руу 5335006483 дугаартай хаан банкны данс өгсөн. Нямбаяр гэх нэртэй данс байсан. Би энэ данс руу 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 72-805 тоотод орших гэрээсээ шилжүүлсэн. Орой 18 цагийн үед Чинбат гэх хүн рүү ярьсан чинь манай энэ хавиар салхи шуургатай байна. Маргааш өглөө хүргээд өгнө гэхээр нь би за тэг тэг гэсэн. Маргааш нь залгахад дугаар нь холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг /13-р хх-ийн 143/,

42. Хохирогч Ж.**********ы мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

...2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тухайн үед ямар утсаар холбоо барьсныг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан миний 99019900 дугаарын утас руу намайг таньдаг юм шиг 1 хүн яриад Манхан суманд ноолуур аваад явж байна хүүхдийн төлбөр төлөх гээд бэлэн мөнгө хэрэг болоод байна гээд ярьсан. Тэгэхээр нь өөрийнхөө ********** дугаарын данснаас ********** дугаарын данс руу 500.000 төгрөгийг захын хажуу талын АТМ-ээс шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш тэр дугаар луу нь би залгаад огт утсаа аваагүй. Би өөрөө ноос, ноолуур худалдаж авч Баян-Өлгий аймгийн угаах үйлдвэрт угаалгадаг. Би өөрөө Буянт ноос ХХК-тай хүмүүс надаас мөнгө зээлж авч байдаг. Тэгээд буцаагаад ноолуур, ноосоо өгч байдаг болохоор тийм хүн юм болов уу гэж бодсон...Надтай утсаар холбогдож ярьсан хүний дуу хоолойг би танина. Нэлээн хурдан ярьдаг, нэлээн сэргэлэн байрын яриатай хүн байсан. Надтай ярихдаа намайг сайн таньдаг хүн шиг ярьж байсан. Тэгээд надтай ярихдаа хүүхдийн төлбөр нэхээд сандраад байна хүүхэд хичээлээсээ хоцрох гээд байна. Би орохоороо чамд бүх юмаа өгнө гэж ярьсан...” гэх мэдүүлэг, /13-р хх-ийн 191-192/,

...би 500.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 500.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /13-р хх-ийн 207-209/,

43. Гэрч О.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Зандаръяа эхлээд хүнээс мөнгө авах гэж байгаа юм. Чи дансныхаа дугаарыг өгөөч чиний дансанд мөнгө хийлгээдхий гэсэн. Би тухайн үед би тухайн үед юм бодохгүй тэг, тэг гээд дансаа өгсөн юм. Тэгээд сүүлд нь 600.000 төгрөг хийлгэж авахдаа 150.000 төгрөгийг нь чи ав ах нь дүүдээ их баярлалаа гэсэн юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 /,

...2017 оны 07 сарын 27-ны өдөр 17 цагийн үед миний 99432432 гэсэн гар утасны дугаар луу Зандаръяа гэх манайх хуучин Баянхайрхан багт байхад нэг хороонд байсан ах дугаараас залгаж яриад юу хийж байна ахын дүү, амралт тавтай юу, хаана байна гэхээр нь аймгийн төв дээр байна гэж хэлэхэд аан за за ах нь Дорноговь аймагт нэг компанид нягтлан хийж байгаа ах наанаас чинь хүнээс мөнгө авах ёстой чи ХААН банкны дансаа өгчих чиний данс руу хийлгэнэ, мөнгө орохоор би чамд өөр дансны дугаар өгнө чи буцаагаад тэр данс руу хийгээрэй гэсэн. Тэгээд удалгүй 17 цаг 50 минутын үед миний дансанд Энхээ гэсэн гэсэн утгатай 1.000.000 төгрөг шилжиж орсон. Мөнгө орж ирсний дараа Зандаръяа ах залгаж яриад мөнгө орсон уу энэ данс руу шилжүүл гээд нэг дансны дугаар хэлсэн би л нарангийн ХААН банкны АТМ дээр очиж нөгөө данс руу 1.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Зандаръяа ах дахин надтай ярьж одоо нөгөө мөнгө хийсэн данснаас дахиад 600.000 төгрөг орно тэрийг бас энэ данс руу хийгээрэй гэсэн. Удалгүй 2 цагийн дараа 600.000 төгрөг миний дансанд орж ирсэн тэр үед Зандаръяа ах над руу залгаж яриад за ахын дүү наад мөнгөнөөсөө 450.000 төгрөгийг нь нөгөө данс руугаа шилжүүл чи 150.000 төгрөгийг нь өөртөө үлдээгээд хэрэглэ чамд их баярласан шүү ахын дүү гэж хэлсэн. Би 450.00 төгрөгийг бас л нарангийн ХААН банкны АТМ дээр очиж шилжүүлсэн Тэрнээс хойш 2 хоногийн дараа Зандаръяа ах нууцлагдсан дугаараас яриад ах нь Баянхонгор аймаг дээр явж байна аймаг орох гэж байна чи нөгөө 150.000 төгрөгөөсөө 50.000 төгрөгийг ахдаа шилжүүлээч би аймагт очоод чамд өгий гэхээр нь би нөгөө өмнө 2 удаа мөнгө шилжүүлсэн данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш дахиж надтай яриагүй, би ч залгаж яриагүй...Тэгсэн 2017 оны 07 сарын 30-ны өдөр гэж хүн аавтай уулзаад танай хүүгийн дансанд мөнгө хийгээд залилуулчихаа гээд намайг дуудаж уулзаад чи тэр хүнтэй ямар холбоотой юм гэхэд би болсон үйл явдлыг үнэн зөвөөр хэлсэн тэгсэн гэж хүн хохирлоо барагдуулна гээд манай ааваас 1.600.000 төгрөг авсан...гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 38-39/, /15-р хх-ийн 94-95/

44. Гэрч Г.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2017 он 07 сарын сүүлээр байх яг өдрийг сайн санахгүй байна. би өөрийн төрсөн ах ы Оргил баг Ган-Өргөө 6Б тоот байранд байж байхад 13-14 цагийн орчим ах над руу яриад гадаа нэг хүн ирнэ сейфээс 250.000 төгрөг аваад тэр хүнд өгчих гэсэн. Би сейфээс нь 250.000 төгрөг аваад гадаа гарсан чинь 2 залуу зогсож байсан. Та 2 мөнгө авах хүмүүс үү гэсэн чинь залуу гар утсаа өгөөд та энэ хүнтэй ярь гэхээр нь аваад ярьсан чинь нэг залуу чи Жагаагийн дүү юу наад хүүхдэдээ мөнгөө өгөөд явуулчих гэхээр нь за гээд өгөөд явуулсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38/

45. Гэрч А.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...2018 оны 10 сарын 18-ны өдөр 10 цагийн үед зүс үл таних 1 хүн Баянзүрх худалдааны төвд миний лангуун дээр гурил будаа авъя гээд ирсэн. Тэгээд тэр хүн гурил-25кг 5-н уут, наран цэцгийн тос 2л-2 ширхэг, будаа 25 кг-1 уут, гоймон-2 ширхэг тус тус нийт 249.900 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан. Тэгээд данс руу чинь хийлгэчихье гээд миний тоот дансыг аваад 1 хүн рүү байн байн утсаар яриад байсан. Тэгээд байж байтал********** тоот данснаас 1.500.000 төгрөг миний ********** тоот данс руу орж ирсэн. Тэгээд тэр хүн 1.500.000 төгрөг хийлгүүлчихлээ. Үлдсэн 1.250.000 төгрөгийг нь АТМ-с аваад өг гээд би АТМ-с авч өгсөн...Өндөр нуруутай саравчтай малгай өмссөн байсан.Хар бараандуу хувцас өмссөн. Гунзгай бордуу царайтай, туранхайдуу хүн байсан... гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 235-236 /,

46. Гэрч Ж.**********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 10 сарын 17-ны орой 19 цагийн үед Жи мобайлын урд талбай руу явж байхад араас нэг хүн дуудсанаа таниас юм асууя гэсэн.Тэгээд би тэг тэг гэхэд тэр залуу би өнөөдөр хөдөөгөөс ирсэн, ажил хөөцөлдөх гэсэн юм, Машинаа зогсоолд тавьсан чинь ачсан байна гэсэн. Мөнгөний хэрэг гарлаа. Тэгээд би таны дансыг ашиглаж мөнгө авах гэсэн юм гэсэн. Манай эхнэр таны данс руу мөнгө шилжүүлнэ гэсэн. Тэгээд байж байтал ********** тоот данснаас миний ********** тоот данс руу 1.000.000 төгрөг орж ирсэн. Би тэр залууд Ард кино театр руу харсан АТМ-с эхлээд 200.000 төгрөг, дараа нь 800.000 төгрөг авч өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 237-238/,

47. Гэрч А.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 02 сарын 14-ний өдөр би цагаан сарын юм бэлдэх гээд сум орж ирэхэд ченж ********** гэх хүн та надаас мөнгө өгөөч гэж утсаар ярьсан уу гэхээр нь би үгүй тэгж яриагүй гэж хэлсэн юм. Гэтэл Нямаа үл таних хүн таны нэрийг барьж надаас мөн авчихлаа гэж хэлсэн тул энэ асуудлыг шалгуулахаар би цагдаад хандсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40/,

48. Гэрч Б.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 02 дугаар сарын 12-ний өдөр аав ийн Соната 7 маркийн **** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байгаад Сонгинохайрхан дүүргийн Гэмтлийн автобусны буудлаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн суугаад хархорин худалдааны төв орно гэж хэлсэн. Тэгээд эрэгтэй нь ахын дүү дансныхаа дугаар байна уу? Ах, эгч 2 автобусанд хамаг юмаа алдчихлаа. Хөдөөгөөс дүүгээсээ мөнгө шилжүүлж авах гэсэн юм гэж хэлээд миний дансны дугаарыг утсан дээрээ бичиж авсан. Тэр ах өөрийн утсаараа нэг хүнтэй ах нь автобусанд юмаа алдчихлаа би нэг данс өгье чи тэр данс руу мөнгө шилжүүлчих гэж хэлээд мессежээр миний дансыг явуулсан дараа тэр 2 ярилцахдаа Хар хорин орж үхрийнхээ тушаа аваарай, би мориндоо хивэг авъя гэж ярилцаж байгаад Хархорин захын эсрэг талын Хаан банкны экспресс рүү эрэгтэй нь миний картыг авч ороод би эхнэртэй нь үлдсэн. Тэгээд 40- 50 минут болсон. Тэгээд гарч ирээд баярлалаа ахын дүү мөнгөө авчихлаа гэж хэлээд таксины 2500 төгрөг өгөөд явсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 43-45/,

49 . Гэрч М.**********ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...манай эхнэр надад ********** гэсэн дугаарыг өгөөд энэ хүн ишиг зарна гэж байна гэхээр нь би тухайн дугаар луу залгаж ярьсан. Тэр хүн надтай ярихдаа би Алтай сумын хүн байгаа юм. Цагаан байшин дээрээс хямдхан түлш худалдаж аваад нэг мөр гармаар байна. Одоо надад түлшний мөнгө байдаггүй гэж хэлсэн. Тэгээд би ишиг авах мөнгөнөөсөө 350.000 төгрөг эхлээд шилжүүлсэн...надаас мөнгө авахдаа өөрийн нэрийг Амарсайхан гэж байсан. Мөн Алтай сумд мал хариулж байдаг. Манайх өөрөө 70 орчим ишигтэй ах дүүсээсээ ишиг цуглуулна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 158-159 /,

50. Гэрч Н.**********гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...намайг залилсан тэр хүн д ишиг зарна Алтай сумаас ачаад гарч байна шатахууны мөнгө хэрэгтэй гэж хэлээд 350.000 төгрөг залилж авсан байсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 160 /,

 

51. Гэрч Л.**********ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би Улаанбаатар хотод таксинд явж байсан. Тэгэхэд өндөр туранхай залуу миний таксинд 5 дугаар сургуулийн баруун талын зам дээрээс суугаад явсан. Тэгэх замдаа өөр нэг хүнтэй утсаар яриад байсан бөгөөд тэр нь миний ********** гэсэн дансанд 350,000 төгрөг шилжүүлэн хийсэн. Тэр мөнгийг нөгөө залуу сансрын орчимд хаан банкны АТМ -ээс авч явсан. Би энэ мөнгөнөөс ямар ч мөнгө аваагүй...Миний дансаар мөнгө шилжүүлэн авсан хүн нь 1А гэсэн дугаартай 5 хүний зургийн 3 гэсэн дугаартай зураг дээр байна харин 2Б гэсэн дугаартай 5 хүний зургийн 5 дээр байна. Би энэ хүнийг сайн таньж байна. Энэ хүн надад өөрийн овог нэрээ хэлээгүй би энэ хүнийг урьд өмнө таньж мэддэггүй байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 165-167/,

 

52. Гэрч Т.**********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 10 сарын 14-нд манай аав хүн рүү мөнгө шилжүүлэх хэрэгтэй болчихлоо гээд миний эзэмшлийн Төрийн банкны ********** данснаас 500.000 төгрөг Хаан банкны ********** дугаарын данс руу шилжүүлсэн. Тухайн мөнгө нь манай аав **********ын мөнгө байсан юм...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 213-214 /,

 

53. Гэрч Т.С**********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би хаан банканд********** дугаарын данс эзэмшдэг...Би Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Гранд плаза төвийн 1-р давхарт Турк хувцас зардаг юм. 2018 оны 10 сарын 14-нд өндөр, туранхай, бор царайтай, саравчтай хар малгайтай, 25 орчим насны эрэгтэй хүн орж ирээд 130.0 төгрөгийн хувцас авсан. Тэгээд манай ээж хөдөөгөөс мөнгө шилжүүлэх гэсэн юм чи дансаа өгөөч авсан хувцасныхаа тооцоог бас хийх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би Гранд плазагийн зүүн талд байх Хаан банкны АТМ-ээс би өөрөө очиж ээжээс нь шилжүүлсэн гэх 500.000 төгрөгийг авч өгсөн. Тэгээд л авсан барааныхаа тооцоог хийгээд явсан...тухайн залууг харвал танина...гэх мэдүүлэг, / 2-р хх-ийн 221-223 /,

 

54. Гэрч Т.**********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 07 сарын 24-ний өдөр **********гийн ********** гэдэг хүний Хаан банкны ********** дугаарын данс руу 470.000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ сүүлд мэдсэн чинь Д.Гансүх гэдэг хүний данс биш Энхбаярын Э.Жамбалням гэдэг хүний данс байсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 10-11 /,

 

55. Гэрч Э.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...2018 оны 07 сарын 24-ний өдөр 11 цагийн үед Хавдрын автобусны буудлын тэр хавиас 30 орчим насны залууг би таксинд явж байгаад авсан. Тухайн хүн 120 мянгат орно гээд явсан. Явах замдаа тухайн хүн өөрийгөө Ховд аймгийн Дарив сумын харьяат мянгат малчин гэж байсан. Мөн тэгээд машин дотор явж байхдаа би картаа хаячихсан таны данс руу мөнгө хийгээд авчхаж болох уу эхнэр мөнгө шилжүүлэх гээд би хотоос машин авах гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би болно болно гээд нөгөө хүнд Хаан банкны дансны дугаараа өгсөн. Нөгөө хүн машин дотор байж байхдаа утсаар ярьж байгаад миний дансны дугаарыг өгч байсан. Хан-Уул дүүргийн хойд талын Хас банкны АТМ-ээс нөгөө хүн миний данснаас 400.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 18-19/,

56. Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...манай нөхөр ишиг худалдаж авах гэж байхад нь хамт байж байгаад мөн адил ишиг худалдаж авахаар болсон юм билээ. Тэгээд нөгөө хүн рүү шатахууны мөнгө гэж 450.000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 58 /,

 

57. Гэрч С.**********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...********** гэсэн данс байдаг. Би энэ дансыг эзэмшээд 5 орчим жил болж байгаа... 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот Гандангийн хойд хэсгийн буудлын тэндээс нэг өндөр залуу таксинд суусан. Тэр залуу Цайз зах орно гэж байсан бөгөөд замдаа явахдаа дүү нь баларч байна машиндаа бүх зүйлсээ хийгээд хаалгыг нь цоожилсон тэгээд бичиг баримтаа авч чадахгүй байна одоо Цайз зах явахаас гэж байсан. Мөн замд явж байхдаа танд банкны карт байна уу хүнээс мөнгө ирэх юм гэхээр нь би өөрийн дансны дугаарыг хэлж өгсөн бөгөөд тэр залуу миний дансаар дамжуулан 450,000 төгрөг авсан. Тэр мөнгийг 11 дүгээр хорооллын АТМ-ээс би авч өгсөн. Харин нөгөө залуу машиндаа суугаад үлдсэн байсан. Би мөнгийг нь авч өгөөд Цайз зах явах юм байх гэж бодсон чинь 100 айл дээр буухаар боллоо гээд автобусны буудал дээр үлдсэн юм...Миний дансаар мөнгө шилжүүлэн авсан хүн нь 1А гэсэн дугаартай 5-н хүний зургийн 3 гэсэн дугаартай зураг дээр байна. Харин 2Б гэсэн дугаартай 5 хүний зургийн 5 дээр байна. Би энэ хүнийг царайг нь хараад таамаглаж байна. Энэ хүн надад өөрийн овог нэрээ хэлээгүй, би энэ хүнийг урьд өмнө таньж мэддэггүй байсан. Ямар ч байсан ганцаараа явж байсан бөгөөд өөрийгөө Сэлэнгэ аймагт газар тариалангийн ХХК-тай гэж байсан. Мөн Да хүрээ зах дээр машины ченж хийдэг гэх утгатай зүйл хэлсэн...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 63-65 /,

58. Гэрч Д.**********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Манай нөхөр О. шонгийн мод авах гээд ******* аймгийн Нэгдсэн зарын группэд зар тавьсан юм. Тэгтэл нэг хүн утсаар холбогдоод шонгийн мод зарахаар тохиролцсон. Тэгээд манай нөхөр 200.000 төгрөг тухайн хүний данс руу хийсэн юм. Тухайн хүн Тайшир сумаас шонгийн мод ачуулна гэж манай нөхөртэй ярьсан талаар манай нөхөр надад хэлсэн...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 102-103/,

59. Гэрч Д.**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 07 сарын 01-нээс 08 сарын 01-ний хооронд би амарч байсан бөгөөд амарч байх хугацаандаа таксинд явсан. Тэгэхэд Улаанбаатар хотод Ханийн материалын эцсээс нэг өндөр залуу таксинд суугаад 3, 4-р хорооллын авто плаза орно гэсэн. Тэгж явах замдаа надаас Хаан банкны данс болон карт байгаа эсэх талаар асуусан. Би карт байгаа гэдгээ хэлээд дансны дугаараа үзүүлсэн. Тэр залуу ярихдаа миний машин эвдэрсэн. Манай ах над руу мөнгө шилжүүлэх юм гэж хэлсэн. Тэгээд 100 айлын авто плаза орно гээд цааш явсан. Ингэж явах замд миний утсанд мессеж ирсэн бөгөөд авч үзэхэд 200.000 төгрөг орсон байсан. Тухайн мөнгийг 100 айлын авто плазагийн орчимд байдаг Хаан банкны АТМ-ээс авсан бөгөөд таксины мөнгө болох 10.000 төгрөгийг надад өгч үлдсэн мөнгийг нөгөө залуу авч явсан...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 106-107/,

60. Гэрч Б.**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Манай нөхөр П. нь контейнер худалдаж авах гээд ******* аймгийн зарын группэд миний интернэт хаягаар зар тавьсан юм тэгтэл манай нөхөр нэг хүнээс контейнер худалдаж авах гээд тээврийн хөлс гээд 450.000 төгрөг шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлж аваад тухайн хүн нь утсаа унтардагтаа алга болчихсон...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 161-162 /,

61. Гэрч М.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2018 оны 07 сарын 18-ны орой эхнэр ********** хүүхдийн хамт **** УНК улсын дугаартай приүс маркын автомашинтайгаа таксинд явж байсан чинь Хорооллын эцэс автобусны буудлын урд талын явган хүний гарц дээрээс үл таних нэг залуу ганцаараа суугаад Шархад ороод хүнээс юм аваад Дүнжингарав орно гэж хэлээд суусан. Тэгээд явж байх замдаа хүнд даацын автомашины сэлбэг авна гэж ярьж байгаад гар утсаараа нэг хүнтэй ярьж байгаад надаа ах та дансны дугаараа өгөөч надад карт байхгүй байна над руу хүн мөнгө хийх гээд байна гэхээр нь би ********** гэсэн эхнэрийнхээ дансыг өгсөн. Тэгээд би төв аймгийн Заамарт алтны уурхайд инженер хийдэг хотод сэлбэг авахаар ирлээ манайх нэг таньдаг сэлбэгийн газартай тэндээс шөнө байсан хамаагүй сэлбэгээ авдаг гэж ярьж байгаад намайг жолоочоор авч болно эргээд холбогдъё гээд миний утасны дугаарыг авч байсан. Тэгээд бид хэд шар хадны техникийн зах ороод хаан банкны атм-нээс манай эхнэрийн данснаас 450.000 мянган төгрөг шилжүүлж авсан...Би тэр залууг харвал таних байхаа их онцлог царайтаа залуу байсан. Онигор нүдтэй, унжгардуу царайтаа, хамар нь монхор томдуу, дэлдэн чихтэй , шөвгөр эрүүтэй 30 гаруй насны туранхай биетэй өндөрдүү нуруутай залуу байсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 164-165 /,

62. Гэрч Ц.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2018 оны 07 сарын 18 ны орой нөхөр хүүхдийн хамт **** УНК улсын дугаартай приүс маркын автомашинтайгаа таксинд явж байсан минь Хорооллын эцэс автобусны буудлын урд талын явган хуний гарц дээрээс ул таних нэг залуу ганцаараа суугаад Шархад ороод хүнээс юм Дүнжингарав орно гэж хэлээд суусан. Тэгээд явж байх замдаа хүнд даацын автомашины сэлбэг авна гэж ярьж байгаад гар утсаараа нэг хүнтэй ярьж байгаад надаа ах та дансны дугаараа өгөөч надад карт байхгүй байна над руу хүн мөнгө хийх гээд байна гэхээр нь би **********гэсэн дансны дугаараа өгсөн. Тэгээд би төв аймгийн Заамарт алтны уурхайд инженер хийдэг хотод сэлбэг авахаар ирлээ манайх нэг таньдаг сэлбэгийн газартай тэндээс шөнө байсан хамаагүй сэлбэгээ авдаг гэж ярьж байгаад манай нөхрийг жолоочоор авч болно иргээд холбогдъё гээд миний утасны дугаарыг авч байсан. Тэгээд бид хэд шар хадны техникийн зах ороод хаан банкны атм-нээс манай эхнэрийн данснаас 450000 мянган төгрөг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 166-167 /,

63. Гэрч Ц.**********ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 09 дугаар сарын 05-ний өглөө 10 цагийн багцаа БЗД-ийн 16-ийн автобусны буудлын тэр хавиас санагдаж байна туранхай, өндөр, бор залууг таксинд явж байхдаа миний дансыг авсан. Тухайн залуу машинд суугаад хороолол явна ах буяны ажилтай явж байна надаас өөр толгойлох хүн байхгүй ажил ихтэй явна ах болж өгвөл хурдан яваад өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд явж байгаад нөгөө залуу утсаар ярьж байгаад ах танд дансны дугаар байна уу гэхээр нь тиймээ байна гэсэн. Тэгээд миний ********** тоот дансыг аваад утсаар ярьж байсан нөгөө хүндээ өгсөн. Удаагүй нөгөө залуу ахаа таны данс руу мөнгө орсон гээд тэгээд сансрын тэр хавьд байрлах Хаан банкны салбар дээр зогсоод би тухайн залууд картаа нууц дугаартайгаа өгөөд тэгээд явуулсан. Тэгсэн нөгөө залуу удаагүй эргэж гарч ирээд мөнгө авч болохгүй байна гээд тэгээд би нөгөө залуутай буцаж ороод картаараа мөнгө авах гэсэн картын хугацаа дууссан тул олгох боломжгүй гээд тэгээд би нөгөө залууг дагуулаад ботаникт байх гэр лүүгээ явсан. Гэрт очиж паспортоо аваад БЗД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АСАЙТ худалдааны төвийн Хаан банк руу ороод би паспортоо үзүүлж 150.000 төгрөг авсан Тэгээд тухайн залуу тэндээсээ мөнгөө аваад шууд яваад өгсөн....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 207-08/,

64. Гэрч Г.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Манайх байшингийнхаа халаалтын шугамаа шинэчлэх гээд турбай, паар зэрэг эд зүйлс хэрэгтэй болоод охин Б.Баярмаагийн Фейсбүүк хаягаар аймгийн нэгдсэн зарын группэд зар тавьсан юм. Тэгтэл дугаарын утсаар үл таних хүн утсаар холбогдоод турбай, паар зэрэг эд зүйлс зарна би Тайшир суманд ирчихсэн байна одоо урьдчилгаа болох 300.000 төгрөг данс руу хийчих одоо цагийн дараа ачаад очлоо гэж хэлсэн. Тэгээд тухайн данс руу 300.000 төгрөгийг манай эхнэр шилжүүлсэн юм. Тухайн цаг хугацаанаас хойш тэр хүн гар утсаа унтраасан дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 236-237 /,

65. Гэрч Б.**********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...манайх байшингийнхаа халаалтын шугамаа шинэчлэх гээд турбай, паар зэрэг эд зүйлс хэрэгтэй болоод би өөрийн Б.Баярмаа гэсэн Фэйс Пүүк хаягаараа аймгийн нэгдсэн зарын группэд зар тавьсан юм. Тэгтэл дугаарын утсаар үл таних эрэгтэй хүн утсаар холбогдоод турбай, паар, цемент зэрэг эд зүйлс зарна гээд холбогдсон тэгэхээр нь би ээж Ч. дугаарыг өгсөн тэгээд л тэр хүн манай ээж, аавтай холбогдсон юм. Паар, турбай хэлсэн. Тэгээд явж байгаад нөгөө залуу утсаар ярьж байгаад ах танд дансны дугаар байна уу гэхээр нь тиймээ байна гэсэн. Тэгээд миний ********** тоот дансыг аваад утсаар ярьж байсан нөгөө хүндээ өгсөн. Удаагүй нөгөө залуу ахаа таны данс руу мөнгө орсон гээд тэгээд сансрын тэр хавьд байрлах Хаан банкны салбар дээр зогсоод би тухайн залууд картаа нууц дугаартайгаа өгөөд тэгээд явуулсан. Тэгсэн нөгөө залуу удаагүй эргэж гарч ирээд мөнгө авч болохгүй байна гээд тэгээд би нөгөө залуутай буцаж ороод картаараа мөнгө авах гэсэн картын хугацаа дууссан тул олгох боломжгүй гээд тэгээд би нөгөө залууг дагуулаад ботаникт байх гэр лүүгээ явсан. Гэрт очиж паспортоо аваад БЗД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АСАЙТ худалдааны төвийн Хаан банк руу ороод би паспортоо үзүүлж 150.000 төгрөг авсан Тэгээд тухайн залуу тэндээсээ мөнгөө аваад шууд яваад өгсөн...гэх мэдүүлэг/3-р хх-ийн 207-208 /,

66. Гэрч Г.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Манайх байшингийнхаа халаалтын шугамаа шинэчлэх гээд турбай, паар зэрэг эд зүйлс хэрэгтэй болоод охин Б.Баярмаагийн Фейсбүүк хаягаар аймгийн нэгдсэн зарын группэд зар тавьсан юм. Тэгтэл дугаарын утсаар үл таних хүн утсаар холбогдоод турбай, паар зэрэг эд зүйлс зарна би Тайшир суманд ирчихсэн байна одоо урьдчилгаа болох 300.000 төгрөг данс руу хийчих одоо цагийн дараа ачаад очлоо гэж хэлсэн. Тэгээд тухайн данс руу 300.000 төгрөгийг манай эхнэр шилжүүлсэн юм. Тухайн цаг хугацаанаас хойш тэр хүн гар утсаа унтраасан дахиж холбогдоогүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 236-237/,

67. Гэрч Б**********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...манайх байшингийнхаа халаалтын шугамаа шинэчлэх гээд турбай, паар зэрэг эд зүйлс хэрэгтэй болоод би өөрийн Б.Баярмаа гэсэн Фэйс Пүүк хаягаараа аймгийн нэгдсэн зарын группэд зар тавьсан юм. Тэгтэл **********6 дугаарын утсаар үл таних эрэгтэй хүн утсаар холбогдоод турбай, паар, цемент зэрэг эд зүйлс зарна гээд холбогдсон тэгэхээр нь би ээж Ч. дугаарыг өгсөн тэгээд л тэр хүн манай ээж, аавтай холбогдсон юм. Паар, турбай зарах хүнд манай ээж урьдчилгаа болох 300.000 төгрөг данс руу хийсэн гэсэн тэр цагаас хойш тэр хүн дахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг / 3-р хх- ийн 240-241 /,

68. Гэрч Г.**********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 30 орчим насны өндөр туранхай ах орж ирээд өнөөдөр манай эхнэрийн төрсөн өдөр. Ах нь цэцэг худалдан аваад бэлэглэх гэсэн чинь бэлэн мөнгө байхгүй байна. Ахад нь бас бэлэн мөнгө байхгүй байна гээд ахын дүү ахдаа картаа дансаа өгчих гэхээр нь би надаас цэцэг худалдан авах гэж байгаа болохоор нь карт дансаа өгөөд манай ажлын хажууд байх Төрийн банкнаас тэр ах миний картыг ашиглаж 300.000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд тэр ах миний картыг өгөөд ахын дүү цэцгээ бэлдэж байгаарай гээд гарч яваад орж ирээгүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 248-249/,

69. Гэрч Д.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Миний отгон хүү ********** нь 1993 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* сумын хүн эмнэлэгт төрсөн юм. Дээрээ 3 ах, 2 эгчтэй бөгөөд ах, эгч нар нь бүгд тусдаа гарсан бөгөөд ах, эгч нар нь ямар нэгэн асуудалгүй энгийн, хэвийн амьдарч байгаа. Харин миний нөхөр Гонгор нь 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод эмчлэгдэж байгаад хүнд өвчний улмаас нас барсан юм. Зандаръяа нь манай отгон хүү бөгөөд бага зэрэг дураараа зантай, аав нь их эрхлүүлдэг байсан юм. Мөн Есөнбулаг сумын 3 дугаар сургуульд сурч байсан бөгөөд 5 дугаар ангиасаа сургуулиас гарч мал маллах болсон юм. Ер ********** нь түргэн зантай, хөдөлгөөнтэй,онгироо, буруу сэргэлэн зантай учир одоо ийм байдалтай болсон байна...гэх мэдүүлэг /15-р хх-ийн 97/

70. Гэрч М**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

..манай эхнэртэй нэг хүн утсаар холбогдоод манай ачааг Баян-Уул сумруу ачиж өгөхөөр тохироод 300.000 төгрөг аваад утсаа хаагаад алга болсон...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 139-140 /,

71. Гэрч Ч.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 06 сарын 08-ны шөнө 00 цагийн үед Төгөөгийн авгай Хишиг утсаар яриад Тайшир сумын хуримт багийн “Дулааны хөх толгой” гэх газраас өвөлжөөний хашааныхаа банзыг ачуулах гэсэн юм. Ачуулах унаагаа олчихлоо мөнгө шилжүүлэх арга байна уу? Мобайл банктай хүн байна уу гэсэн. Тэгээд надад 5********** тоот дансыг утсаар хэлж би тэмдэглэж авсан. Би тухайн үед мобайл банктай хүн хийгээд Батаа руу утсаар ярихад миний мобайлд мөнгө байгаа гэж хэлсэн. Тэгээд би Батаа руу 5028373769 тоот дансыг утсаар ярьж хэлээд 200.000 төгрөг шилжүүлүүлсэн. Би Батаад 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 142 /,

72. Гэрч Д.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 06 сарын 07-ны шөнө 23 цаг 45 минутад Ч.Э********** утсаар яриад нэг хүний данс руу 200.000 төгрөг хийгээдэхмээр байна мобайлд чинь мөнгө байна уу? гэсэн. Тэгээд би Эрдэнэбаатараас ********** тоот дансыг тэмдэглэж аваад мобайл банкаар 200.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш өглөө нь аймаг явах гээд урдуур гарахад Ч.Эрдэнэбаатар миний данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 143 /,

73. Гэрч Д.**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...миний бие 2018 оны 06 сарын үеэр 22 цагийн үед Сансарын колонкийн буудал дээр зогсож байхад үл таних 25-30 орчим насны саарал малгайтай хромон гуталтай бэлтгэлийн хувцастай биерхүү залуу суугаад явж байгаад замдаа ахаа танд Хаан банкны карт байна уу би хөдөөгөөс бензиний мөнгө авах гэсэн юм гэхэд нь би ********** дансны дугаараа өгөхөд миний данс руу 200.000 төгрөг орж ирээд Ахуй үйлчилгээний Хаан банкны АТМ-с би 200.000 авч өгсөн....гэх мэдүүлэг /4-р хх-ийн 147/,

74. Гэрч М.**********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Миний төрсөн дүү **********с завхан аймгийн Цагаан- Чулуут сумаас Говь- алтай аймгийн Баян-Уул сум руу нүүх гээд машин хайж байгаад ачаа ачна гэсэн зар явж байхаар нь тухайн машины жолоочтой холбогдоод хашаагаа ачуулахаар болоод тухайн жолоочтой урьдчилгаа мөнгө өгөхөөр манай дүү надад өгсөн байсан мөнгөнөөсөө энэ жолоочийн данс руу 100.000 мянган төгрөг хийчихээ гэхээр нь би дүү Баттөгсийн мөнгөнөөс тухайн машины жолоочийн ********** дугаартай данс руу 100.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мобайл банкаар шилжүүлсэн юм...гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 148 /,

75. Гэрч Д.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...манай эхнэр Д. Говь-Аlтай аймгийн нэгдсэн зарын группэд мал зарна гэсэн зар хараад утасныхаа дугаарыг үлдээсэн байсан. Тэгтэл үл таних хүн утсаар холбогдоод би ишиг зарна гэж хэлээд залилаад 700.000 төгрөг тухайн хүнд өгсөн байсан. Тухайн мөнгийг миний эзэмшлийн Хаан банкны ********** дугаарын данснаас манай эхнэр Д. шилжүүлсэн байсан...гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 1 /,

76. Гэрч Э.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...би Хаан банканд дугаартай дансыг эзэмшдэг. Миний дансанд 2 удаагийн үйлдлээр 780.000 төгрөг орсон. Уг мөнгийг би над руу шилжүүлсэн гэх анхаа гэх залуугийн хэлсэн данс руу буцаагаад шилжүүлсэн. Анхаа гэх залуу над руу 80978853 дугаарын утсаар залгаад надаас мөнгөө дансаар авсан. Би фейсбүүкээр уг хүнтэй танилцаж байсан...гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 46 /,

77. Гэрч Э.**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...би Хаан банканд ********** дугаартай дансыг эзэмшдэг. Миний дансанд 2 удаагийн үйлдлээр 780.000 төгрөг орсон. Уг мөнгийг би над руу шилжүүлсэн гэх анхаа гэх залуугийн хэлсэн данс руу буцаагаад шилжүүлсэн. Анхаа гэх залуу над руу 80978853 дугаарын утсаар залгаад надаас мөнгөө дансаар авсан. Би фейсбүүкээр уг хүнтэй танилцаж байсан...гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 46 /,

78. Гэрч Ч.**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...би Хаан банкны 5**********дугаарын данс эзэмшдэг нь үнэн. 2018 оны 09 сарын 12-ны өдөр 17 цагийн үед ажлаасаа тараад 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр явж байхад өндөр туранхай зузаан уруултай, хар нүдний шилтэй, цэнхэр жинсэн өмдтэй 25 орчим насны эрэгтэй хүн таараад та надад туслаач манай ээж 3 дугаар эмнэлэгт хэвтэж байгаа юм. 18 цагт хагалгаанд орох гэж байгаа юм эмчилгээний төлбөр хийх гэсэн юм. Таны дансаар мөнгө аваадахъя гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Удалгүй миний данс руу төгрөг орж ирсэн. Тухайн мөнгийг 3 дугаар эмнэлэг дотор байх Голомт банкны АТМ-с авч өгсөн...гэх мэдүүлэг /5-р хх-ийн 3-4/,

79. Гэрч Э.П**********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...би Хаан банканд 5**********дугаартай дансыг эзэмшдэг. Миний дансанд 2 удаагийн үйлдлээр 780.000 төгрөг орсон. Уг мөнгийг би над руу шилжүүлсэн гэх анхаа гэх залуугийн хэлсэн данс руу буцаагаад шилжүүлсэн. Анхаа гэх залуу над руу 80978853 дугаарын утсаар залгаад надаас мөнгөө дансаар авсан. Би фейсбүүкээр уг хүнтэй танилцаж байсан...гэх мэдүүлэг / 5-р хх-ийн 46 /,

80. Гэрч Н.**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Манайх ******* аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 3-47 тоотод оршин суудаг юм. Манай хадам аав Г.********** би ач, зээ хоёртоо даага авч өгөмөөр байна чи аймгийн зарын группэд зар тавиадах гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 07-р сарын 03-нд даага авна гэсэн зар өөрийн facebook хаянаасаа оруулсан юм. Тэгээд удалгүй нэг хүн утасны дугаараа явуулаач гэсэн тэгэхлээр нь нөхрийнхөө дугаарыг өгсөн. Тэгээд манай нөхөр аав хоёр тухайн хүнтэй утсаар ярьсан. Тэгээд даага худалдаж авахаар болсон. Манай нөхрийн данснаас манай хадам аав Г. мөнгө шилжүүлсэн нийт 780.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгө манай хадам аав Г.**********йн мөнгө байсан юм....гэх мэдүүлэг /5-р хх-ийн 56-57 /,

81. Гэрч Д.Н**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би Хаан банкид 5********** дугаарын данс эзэмшдэг... Хаяа таксинд явж байхад хүмүүс дансаар чинь мөнгө шилжүүлээд аваадахъя гэж байдаг хаяа мөнгийг нь авч өгдөг...” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 58- 59/,

82. Гэрч Х.**********ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 07 сарын 12-ны өдөр таксинд явж байхад Драгоны урд талын буудлаас эрэгтэй, эмэгтэй 2 залуу таксидсан юм. Тэгээд эрэгтэй нь би хөдөөгөөс ирсэн ардаас хүн мөнгө шилжүүлэх ёстой юм. Надад карт байдаггүй. Танд виза карт байгаа талаар асуухад би байгаа талаар хэлсэн. Тэгээд миний данс руу мөнгө хийхээр болоод миний Хаан банкны********** дугаарын данс руу 390.000 төгрөг шилжүүлж хийсэн...” гэх мэдүүлэг, /5- р хх-ийн 66-67 /,

83. Шүүгдэгч Г.Згийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

... Би 2017 оны 08 сард Аnhаа Аnhаа гэх нэртэй хуурамч фейсбүүк хаяг нээсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус хаягаараа фейсбүүкт орж байтал ******* Я, гэх хаягаар ******* зарын группэд 40 тонны контейнер худалдаж авна гэсэн зар байсны дагуу би 2018 оны 10 сарын 13-ны өдөр би тус хаяг руу чат бичиж 99489542 гэх дугаарыг нь чатаар авсан. Тэгээд би өөрийн 86915115 дугаараас 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 99489542 дугаар руу залгатал нэг эмэгтэй хүн утас авахаар нь би хөшөөтийн уурхайд ажилладаг юм бөгөөд манай замын кемп бууж байгаа юм. 40 тонн, 20 тонны чингэлгүүд байна. 40 тонн нь 3.5 сая, 20 тонных 2.5 сая төгрөг гэж би хэлээд урьдчилгаа 1,900,000 төгрөг авахаар тохиролцсон. Тус 1,900,000 төгрөгөө 3 гааж авсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед би Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байдаг “Сэлэнгэ” захын 88 тоот дэлгүүрийн эзэн үл таних эгчийн дансаар 750,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 21-ны оройн 21 цагийн орчимд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3.4-р хороололд байдаг гутал зардаг дэлгүүрийн худалдагч, үл таних эгчийн дансаар 1,000,000, 2018 оны 10 дугаар сарын 24-ны оройн 21 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг жимс ногоо зардаг дэлгүүрийн худалдагч үл таних ах эгч 2-ын дансаар 150,000 төгрөг нийт 1,900,000 төгрөгийг 99489542 дугаарын эзэн Явраагийн ******* гэх эмэгтэйгээс авсан. Танихгүй бөгөөд би тус чингэлэг худалдана гэж ярьж байх үедээ танд чингэлэг худалдан авалтын НӨТ-ийн баримт өгөх тул та надад гэрийн хаяг, овог нэр мэдээллээ өгнө үү гэж хэлээд тус мэдээллүүдийг мессежээр авсан. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 184-186/

84. Шүүгдэгч Г.Згийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

“...2017 оны 07 дугаар сарын 20-ны үед санагдаж байна.********** гэсэн санагдаж байна. Уг дугаараас залгаад Тайшир сумын Бор гэж хүн байна. Ноос өгнө та мөнгөө урьдчилаад өгчих гэж хэлсэн юм. Тэгээд өмнө нь таньж мэддэг болох 1 хорооны хүүхэд болох ын өөрийнх нь Хаан банкны дансаар дамжуулан 200.000, 600.000 төгрөгөөр 2 хувааж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-101-р хуудас,

“...би энэ хэргийн талаар гэрчийн мэдүүлэг дээр бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан байгаа. Тийм учраас тухайн мэдүүлэг дээр өөрчилж, эсхүл нэмж хэлэх зүйл алга. Би бүх зүйлийг үнэн бодитоор ярьсан байгаа гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 190-191-р хуудас/,

 “...би энэ хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Би дээрх хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгт бүх зүйлийг үнэн зөв ярьсан байгаа тул өөр нэмж ярьж хэлэх зүйл алга. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 244-245-р хуудас/,

 “...Он сарыг нь санахгүй байна. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан. Тэгээд ******* гэх хүний утсыг зар дээрээс олж хараад би жи мобайлын нэг дугаараас залгаж ярьсан санагдаж байна. Дугаараа санахгүй байна. Тэжээл авах гэсэн юм гээд 400 мянган төгрөг гудамд явсан танихгүй хүнийг гуйж хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм данс карт хэрэг болоод байна гэж хэлээд тухайн танихгүй хүнийхээ данс руу хийлгэж тэр даруйд нь авсан...Ер нь энэ хэрэг болон бусад бүх хэрэг дээр ******* аймгийн зарын нэгдсэн групп гээд байдаг юм. Тэндээс харж, судалж байгаад утасны дугаарыг нь авч байгаад ярьдаг юм. Бүх хэрэг дээр энэ үйлдэл маань адилхан байгаа...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 49-51-р хуудас/,

 “...Надад сонсгож байгаа хуулийн зүйл ангийг би хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэрчийн мэдүүлэг дээр би болсон зүйлийг үнэн зөвөөр бүгдийг тодорхой ярьсан байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 171-172-р хуудас/,

“...2018 оны 10 сарын 14-ний өдөр Говь- Алтай аймгийн зарын нэгдсэн группэд 50 ишиг, 20 ямаа, 10 хонь яаралтай зарна гэж хуурамч зар тавин иргэн Ч.ыг хуурч мэхлэн 500.000 төгрөг залилан авсан....”

“...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Би дээрх үйлдлийн талаар өмнө гэрчийн мэдүүлгээр бүх зүйлийг тодорхой ярьсан тул дахин нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 231-232-р хуудас/,

“...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 26-27-р хуудас/,

“...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 66-70-р хуудас/,

“...ямар ч байсан гэх хүнтэй ярьж шонгийн мод зарна гэж хэлээд 200.000 төгрөг авсан үйлдлээ санаж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 122-123-р хуудас/,

“...би мөн л өмнөх үйлдлүүдийн адил зарын группээс харж байтал он сарыг нь сайн санахгүй байна контейнер худалдаж авна гэсэн зар байхаар нь мөн л зар дээр байсан утас руу нь ярьж контейнер зарах хүн болж яриад урьдчилгаа мөнгө төгрөг гэж 450.000 төгрөг бусдаас залилж авсан байгаа...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 173- 174-р хуудас/,

.....үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 212-213-р хуудас/,

“...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 3-4/,

“...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 07 сард т би эмээл ломбардад тавина гэж хэлээд урьдчилгаа болгож 1 сая төгрөг аваад үлдсэн мөнгийг нь дараа нь авсан 8002-той дугаараас би Ариунсан гэх хүн байна. Надад барьцаанд тавих эмээл байна гэж хэлээд ярьсан юм. надтай ярьж итгээд мөнгө шилжүүлнэ гэсэн. Би өмнө таньж мэдэх нэг хорооны хүүхэд болох ын Хаан банкны дансыг хэлж тухайн данс руу 1 сая төгрөг шилжүүлж аваад үлдсэн мөнгийг нь маргааш нь мөн ын Хаан банкны данс руу оруулж авсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 52- 54-р хуудас/,

“...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Энэ оны зун байсан санагдаж байна. Сар өдрийг нь би санахгүй байна. Мөн л интернэт фейсбүүк орж зарын группээс харж байтал малын хашааны мод Тайшир сумаас Баян-Уул сум руу ачуулна гэсэн утгатай зар байхаар нь зар дээр байсан утасны дугаараар холбогдож яриад би тээврийн жолооч болж яриад ачаа ачна гэсэн байдлаар тухайн хүнтэй яриад тээврийн зардал мөнгө урьдчилж авна гэж хэлээд эхлээд 100 мянган төгрөг аваад дараа нь 200 мянган төгрөг нэмж авсан. Мөнгийг мөн л танихгүй хүний дансаар авч өмнө өгсөн хэргийн мэдүүлэг дээрх шиг байдлаар зарцуулаад дууссан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 155-156-р хуудас/,

“...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 10-14-р хуудас/,

“...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Даага зарах гэж Г. гэх хүнтэй утсаар ярьж 780.000 төгрөг залилж авсан нь үнэн...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 76-77-р хуудас/,

“...Он сарыг нь санахгүй байна. Ямар ч байсан энэ оны хавар байсан. Зар дээрээс харж байтал ишигтэй ямаа авна гэсэн зар хараад юнителийн 8682-той дугаараас залгаад би ямаа зарна гэж худал хэлээд 400 мянган төгрөг урьдчилгаа болгож аваад дараа нь унаа замын зардал хэрэгтэй гэж 1 сая төгрөгөөр нэг аваад, 100 мянган төгрөг мөн нэмж авсан. Дээрх мөнгөнүүдийг мөн өмнөх хэргүүдийн адил гудамд явж байсан танихгүй хүнд дансаар нь мөнгө авах хэрэгтэй байгаа талаар тайлбарлаж хэлээд дансаар нь оруулж авсан байгаа...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 143-144-р хуудас/,

“...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 21-22-р хуудас/,

“...2018 оны 10-р сард байхаа би фейсбүүк зарын группэд өвс зарна гээд зар тавих үед 9903 бил үү 9901 гэсэн дугаар нэг эрэгтэй хүн залгаж орж ирээд ******* аймгийн ******* сумын засаг дарга гэдэг хүн байна өвс авмаар гэсэн юм. Тэгэхээр нь тэр хүнд урьдчилгаа 1.000.000 төгрөг өгчих гэхэд за гэхээр нь би Хархорин захад үйл ажиллагаа явуулдаг алт мөнгөний дархнаас мөнгөн гинж, мөнгөн бугуйвч худалдаж аваад тэр хүний данс руу 1.000.000 төгрөгийг нь шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 94-95-р хуудас/,

“...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Говь- Алтай аймгийн нэгдсэн зар дээр гэх хүн зар тавьсан. Зарын доор ы гар утасны дугаар байхаар нь гар утас руу нь залгаж ярьсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 130-132-р хуудас/,

“... *******оос 200.000 төгрөг залилан авахдаа Өндөр ээж гэх нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагчийн дансаар дамжуулж авсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 181-182-р хуудас/,

“...2018 оны 07-р сар билүү 08-р сард байхаа Ариунаа гэх эмэгтэй хүн рүү залгаад өөрийгөө танилцуулаад ноос өгнө гэж хэлээд 200.000 төгрөг авсан юм. Тухайн үед Ариунаа гэх хүн рүү ярьсан ба би өөрийнхөө нэрийг хэн гэж хэлсэн талаараа санахгүй байна...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 205-206/

“...би ******* аймгийн нэгдсэн группэд контейнер авна гэсэн зар байхаар нь 2018 оны 06 сарын 09-нд тухайн хүнтэй холбогдоод би контейнер зарна гэж яриад эхлээд 1 сая төгрөг авсан. Дараа нь 1.200.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 247-248-р хуудас/,

“...Дундговь аймаг руу явдаг шуудангийн жолоочтой би уулзаж таараад гэдэг ченжийн талаар сонсож дуулаад утасны дугаарыг нь олж аваад тэгээд ярьсан юм. д би мал зарна гэж хэлээд урьдчилгаа зардал болгож 1 сая төгрөг ******* аймагт байх Цэрмаагийн дансаар дамжуулж авсан юм. Цэцэгмаа гэгчийг би таньж мэдэхгүй дэлгүүрт зогсож байхаар нь дансаар чинь мөнгө авах хэрэгтэй байна гэж худлаа хэлээд дээрх мөнгийг шилжүүлж авсан юм...” гэх мэдүүлэг, /8-р хх-ийн 170-171-р хуудас/,

“...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 167-168-р хуудас/,

“...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгт дэлгэрэнгүй ярьсан байгаа...” гэх мэдүүлэг /10-р хх- ийн 79-80-р хуудас/,

“...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /10-р хх-ийн 71-72-р хуудас/,

“...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 98-р хуудас/,

“...2019 оны 04 сарын сүүлээр би Улаанбаатар хотод байх үедээ олон нийтийн сүлжээ фейсбүүкийн Баянхонгор аймгийн зар дээр контейнер зарна авах хүн байвал утасны дугаараа үлдээнэ үү гэсэн зар тавьсан чинь нэг хүн утасны дугаараа үлдээсэн байсан. Би уг дугаар луу залгасан чинь нэг эрэгтэй байхаар нь контейнер зарна Бууцагаан сумын чиглэлд баригдаж байгаа авто зам барих ажилд ашиглаж байгаа 40 тонны хэмжээтэй 2 контейнер зарна. 2 контейнерыг нийт 5 сая төгрөгт зарна гэж тохиролцсон. Тэгээд би энэ хүнд урьдчилгаа 2.5 сая төгрөгийг манай нягтлангийн данс руу шилжүүл гээд Улаанбаатар хотын их дэлгүүрийн бэлэн мөнгөний машин дээр нэг танихгүй хүнээс дансаар мөнгө шилжүүлж авъя гээд тэр танихгүй хүний дансыг явуулсан. Удахгүй данс руу 2.5 сая төгрөг орсон байхаар нь уг мөнгийг нь авсан...” гэх мэдүүлэг /12-р хх-ийн 163-164-р хуудас/,

“...2019 оны 04 сард байхаа өдрийг санахгүй байна би олон нийтийн цахим сүлжээ фейсбүүк дээр ишигтэй ямаа зарна гэсэн зар тавьсан чинь 1 залуу миний над руу утсаар яриад би ямаа авъя гэхээр нь надад ишигтэй 50 тооны ямаа байна гэсэн чинь бүгдийг нь худалдаж авъя гэхээр нь түлшний мөнгө яах юм бэ гэтэл түлшний мөнгө явуулъя гэхээр нь 100.000 төгрөг явуулчих гэсэн чинь тэгье гэсэн би нэг танихгүй хүнтэй уулзаж дансаар чинь мөнгө шилжүүлээд авъя гээд нэг хүний дансыг ашиглаж 100.000 төгрөгийг авсан тэгээд хэсэг хугацааны дараа дахин утсаар ярьж малаа аваад гараад явж байна миний дотны хүн хагалгаанд орох гэж байна урьдчилгаанд 300.000 төгрөг шилжүүлэх гээд дахин нэг танихгүй хүний дансыг ашиглаж 300.000 төгрөгийг авсан. Би тухайн үед 88517879 гэсэн дугаар ашигласан юм...” гэх мэдүүлэг /12-р хх-ийн 200-201-р хуудас/,

“...2019 оны 04 дүгээр сард байхаа. Би Улаанбаатар хотод байх үедээ олон нийтийн цахим сүлжээн дээр ишигтэй ямаа зарна гэсэн зар тавьсны дагуу нэг хүн утсаа үлдээсэн байхаар нь уг үлдээсэн дугаар луу нь залгаж яриад ямаа зарна гэсэн чинь бүх ямааг чинь худалдаж авна гэхээр нь нийт 50 тооны ишигтэй ямаа зарна түлшний мөнгө хэрэгтэй байна гээд Улаанбаатар хотод нэг танихгүй хүний дансаар 200.000 төгрөгийг шилжүүлж авсан би тэр хүнтэй дахин холбоо бариагүй. Би тэр хүнд Жинст суманд ямаа байгаа Жинст сумаас ачиж явуулна гэж худлаа ярьж 200.000 төгрөгийг авсан....” гэх мэдүүлэг /12-р хх-ийн 241-242-р хуудас/,

“...2019 оны 04 дүгээр сард байхаа өдрийг санахгүй байна ******* аймагт байх үедээ олон нийтийн цахим сүлжээ фейсбүүк дээр Баянхонгор аймгийн зарын групп дээр блок худалдаж авна гэсэн зар байхаар зар тавьсан дугаар луу нь залгасан чинь нэг эмэгтэй хүн утсыг авсан блок зарна Бууцагаан суманд байгаа гэсэн чинь хэдийг авахаа шийдчихээд эргээд холбоо барина гэж хэлээд утсаа тасалсан хэсэг хугацааны дараа над руу буцааж утсаар залгаад хэд байгаа гэхээр нь би 2000 ширхэг байна гэсэн чинь бүх блокийг чинь авъя гэхээр нь тэгээ тэг гэж хэлээд би тэр эмэгтэйд урьдчилгаа 500.000 төгрөгийг шилжүүл гэсэн чинь за гэсэн тэгээд би ******* аймаг дахь Цагдаагийн газрын урд талд байх Хаан банкны бэлэн мөнгөний машин дээр очиход нэг эрэгтэй танихгүй хүн байхаар нь дансаар чинь мөнгө шилжүүлээд авъя гэж хэлсэн чинь манай дүүгийн данс байгаа юм гээд зөвшөөрсөн би блок авна гэсэн эмэгтэй рүү уг танихгүй хүний дансыг месежээр явуулсан удаа ч үгүй уг данс руу 500.000 төгрөг орж ирэхээр нь АТМ-ээс 500.000 төгрөгийг аваад утсаар яриад мөнгө орж ирсэн орой блок чинь Бууцагаан сумаас орой гарна гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө би тэр эмэгтэй рүү утсаар өчигдөр орой блокоо гаргах гэсэн чинь амжсангүй өнөөдөр гаргана гэж хэлсэн тэгээд орой дахин блок авна гэсэн эмэгтэй рүү утсаар яриад түлшний мөнгө хэрэгтэй байна 200.000 төгрөг шилжүүл гээд Ховд аймгаас Улаанбаатар хот руу явдаг автобусны жолоочийн данс руу хийлгүүлж авсан би 200.000 төгрөгний 30.000 төгрөгөөр автобусны зардалд жолоочид өгсөн үлдсэн 170.000 төгрөгийг авсан тэрнээс хойш би дахин тэр эмэгтэйтэй холбоо бариагүй...” гэх мэдүүлэг /13-р хх-ийн 26-27-р хуудас/,

Зандаръяагийн “...би хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /13-р хх-ийн 156-158-р хуудас/,

 ... Би 2500000 төгрөгийг авсан. Аймгийн “РасеЬоок” зар дээр Ц. нь
20 маркийн авто машин авна гээд зар тавьсан байхаар өөрт байсан юнителийн
дугаараас Ц.ийн дугаар луу залгаад приус маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд монголд орж ирсэн машин зарна гэж ярьсан. Тэгсэнмашиныхаа зургийг “Аnhаа Аnhаа” гэх өөрийн fасеЬоок хаягаас ийн
Fасеbоок хаяг луу явуулсан. Тэгээд машин авахаар болж тохиролцсон. Би тэр үед т Говь-алтай аймгийн Алтай суманд байгаа гэж хэлсэн. удалгүй залгаж орж Алтай сумаас гарах болж байна уу гэж хэлсэн одоо гарах гэж
байна Улаанбаатар хотод хүний бие өвдөөд байна 1500000 төгрөг өгөөч гэжхэлэхэд дансаа явуулчих гэхээр Улаанбаатар хотод байдаг танихгүй хүний нь өгч 1500000 төгрөг авсан. Би одоо маргааш аймгийн төв рүү явъя гэж хэлсэн. Маргааш өглөө өөрийн дугаараасаа залгаад гарах болж байсан юм уу гэж асуухад одоо гарлаа гэж хэлээд мөнгө хэрэгтэй дахиад 1,000,000 төгрөг өгчих гэж хэлэхэд тэгье гээд дансаа явуулчих гэхээр Улаанбаатар хотод байх танихгүй хүний данс явуулаад 1,000,000 төгрөг авсан. дахин над руу залгаад гарсан уу ах гэхээр нь гараад явж байна гэсэн. Тэгээд үдээс хойш дахиж би өөрөө залгаад сум орж байна гэсэн. Орой аймгийн төв орж байна гэж рүү яриад утсаа унтраасан. гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 239-240/ болон 2-р хх-ийн 235 дугаар хуудсанд авагдсан мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол, 1 дүгээр хавтаст хэргийн 169-171 дугаар хуудсанд авагдсан эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 225-228, 2 дугаар хавтаст хэргийн 29-33, 148-152, 194-196, 3 дугаар хавтаст хэргийн 1-2, 47-51, 94-95, 148-150, 152-154, 195-196, 228-229, 4 дүгээр хавтаст хэргийн 124-126, 241-243, 5 дугаар хавтаст хэргийн 44-45, 47-49, 5 дугаар хавтаст хэргийн 118-123, 6 дугаар хавтаст хэргийн 106-109, 219-226, 7 дугаар хавтаст хэргийн 167-170, 223-225, 9 дугаар хавтаст хэргийн 2, 128-130, 11 дүгээр хавтаст хэргийн 29-30, 13 дугаар хавтаст хэргийн 132-134 хуудсанд авагдсан таньж олуулах ажиллагаа явуулсан, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 5 дугаар хавтаст хэргийн 185, 190 дугаар хуудсанд авагдсан дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, 6 дугаар хавтаст хэргийн 17-18, 185, 7 дугаар хавтаст хэргийн 2-33, 36-47, 87, 92-93, 96-99, 247, 8 дугаар хавтаст хэргийн 3, 120-158, 9 дүгээр хавтаст хэргийн 30-36, 213-215, 10 дугаар хавтаст хэргийн 54-57, 126, 133, 135, 11 дүгээр хавтаст хэргийн 59-62, 122-130, 167-168 12 дугаар хавтаст хэргийн 49-56, 170, 207-210, 13 дугаар хавтаст хэргийн 3, 42-44, 60-61, 135, 138, 193 дугаар хуудсанд авагдсан хаан банкны дансны хуулга, 7 дугаар хавтаст хэргийн 220-221 дугаар хуудсанд авагдсан Самсунг S6 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 11 дүгээр хавтаст хэргийн 53-55 дугаар хуудсанд авагдсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 11 дүгээр хавтаст хэргийн 235 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 169 дугаар хуудсанд авагдсан мобиком корпорацын албан тоот, 12 дугаар хавтаст хэргийн 77 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, 12 дугаар хавтаст хэргийн 147-148 дугаар хуудсанд авагдсан ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 15 дугаар хавтаст хэргийн 105 дугаар хуудсанд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.З болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

   Иймд шүүхээс шүүгдэгч Г.З нь 2017 оны 07 дугаар сарын 22-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр хүртэл 42 удаагийн үйлдлээр бусдыг зар мэдээ, цахим хэрэгсэл ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож 42 удаагийн үйлдлээр Баянхонгор аймгийн 4 хүн,, ******* аймгийн харьяат 22 хүнээс, Ховд аймгийн 2 иргэнээс, Завхан аймгийн 2 иргэнээс, -уул аймгаас 1, Дундговь аймгаас 1 иргэнээс, Архангай аймгийн 2 иргэнээс, Булган аймгийн 7 иргэнээс Улаанбаатарын хотын 1 иргэнээс нийт 42 хохирогчид 37.755.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Г., Я.*******, Ц., Ц.*******, Б.*******, Ч., Г.*******, Н., О., , Г., Ч., Р., , Д., Г., , М., А., Т., Н.*******, Б., М., М., Б., С., О., Ш., Ч., Б., , , Л., Д., Ж., Б., Ц., С., ,, Х., Ж. нарын мэдүүлэг болон, гэрч нарын мэдүүлэг хохирогч Д.ы дансны хуулбар, шүүгдэгч Д.Саранцэцэгийн дансны хуулбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Згийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Иймд шүүхээс шүүгдэгч Г.Зг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Г.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч Г.З нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нараас залилан авсан мөнгийг ядуу амьдралын баталгаажих түвшин доогуур хүмүүст зориулсан гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт энэ талаар нотолсон нотлох баримт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Г.З нь хохирогч нараас залилан авсан мөнгийг өөртөө зориулж өөрийн амьдралын эх үүсвэр болгож гэмт хэрэг үйлдэж байсан гэж шүүх дүгнэлээ.

            Залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилах гэмт хэрэг гэж үзнэ. Бусдын эд хөрөнгийг зээл нэрээр халхавчлан залилан мэхэлж авах нь уг зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй, тухайлбал, барьцааны хөрөнгөгүй, хөрөнгө нь байлаа ч гэсэн эрхийн зөрчилтэй, тухайн эд хөрөнгийг барьцаалах бүрэн эрхгүй этгээд барьцаалсан, түүнчлэн Иргэний хуульд заасан барьцааны гэрээ байгуулах журмыг санаатай зөрчсөн байдаг зэргээр иргэний эрх зүйн зээлийн гэрээнээс ялгагдана.

            Энэ тохиолдолд шүүгдэгч Г.З нь цахим хэрэгсэл ашиглаж бусдын хэрэгцээ шаардлагыг ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

            Шүүгдэгч Г.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.З нь хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй тул шүүгдэгч Г.Згаас 1. 800.000 төгрөг гаргуулж хохирогч , / Регистрийн дугаар ДЗ79122811 / ******* аймгийн Тайшир сумын Галуут багт оршин суух, Г.д, 2. 1.900.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ДБ73082506 /, ******* аймгийн Есөнбулаг сумын Жинст баг 20-р байрны 2-18 тоотод оршин суух, Я.*******д, 3. 2.500.000 төгрөг гаргуулж хохирогч, / регистрийн дугаар ИС85072415 /, ******* аймгийн Есөнбулаг сумын Харзат баг 15-35 тоотод оршин суух, Ц.т, 4. 400.000 төгрөг гаргуулж хохирогч хохирогч / регистрийн дугаар ДО7803051 /, ******* аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, Ц.*******ид, 5. 350.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ДЭ85041701 / , ******* аймгийн ******* сумын Олонбулаг багт оршин суух, Б.*******д, 6. 500.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ДП72060114 /, ******* аймгийн Есөнбулаг сумын Баяншанд баг 5 тоотод оршин суух Ч.т, 7. 470.000 төгрөг гаргуулж хохирогч, / регистрийн дугаар ДЗ84050214/ , ******* аймгийн ******* сумын Баянсан багт оршин суух, Г.*******д, 8. 450.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ДК76120913 /, ******* аймгийн ******* сумын Олонбулаг багт оршин суух, Н.д, 9. 200.000 төгрөг гаргуулж хохирогч, / регистрийн дугаар ДЭ84111510 /, ******* аймгийн Есөнбулаг сумын баг 3-11 тоотод оршин суух, О.д, 10. 450.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ДЕ91061717 /, ******* аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг Сутай хороо 1-54 тоотод оршин суух, д, 11. 150.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ДИ67042801 /, ******* аймгийн сумын Улаантуг багт оршин суух, Г.д, 12. 300.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ДБ7513027 /, ******* аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг Сутай 1-66 тоотод оршин суух,Ч.д, 13. 1.600.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ДЭ70102116 /, ******* аймгийн Оргил баг 17-р байр 2-15 тоотод оршин суух, Р.т, 14. 300.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ДБ84100109 /, ******* аймгийн Баян-Уулын ******* хайрхан багт оршин суух, т, 15. 700.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ИЙ86052605 /, ДЭ70102116, ******* аймгийн Есөнбулаг сумын Баяншанд баг 5-2 тоотод оршин суух, Д.д, 16. 780.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ДЮ56080719 /, ******* аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг 3-47 тоотод оршин суух, Г.ид, 17. 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ДМ79051511 /, ******* аймгийн Есөнбулаг сумын Рашаант багт оршин суух ад, 18. 200.000 төгрөг гаргуулж хохирогч хохирогч / регистрийн дугаар ДЮ68010713 /, ******* аймгийн Есөнбулаг сумын Харзат багт оршин суух М.эд, 19. 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ДК91103032 /, ******* аймгийн ******* сумын Чацран багт оршин суух А.т, 20. 250.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ДЗ78120216 /, ******* аймгийн Есөнбулаг сумын Оргил баг Холбооны байр 1-5 тоотод оршин суух, Т.д, 21. 200.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ПЮ73032578 /, Ховд аймгийн т сумын багийн шинэ 24 айлын 12 тоотод оршин суух, Н.*******ид, 22. 200.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ДЮ76060862 /, ******* аймгийн Есөнбулаг сумын Жинст баг 41-5 тоотод оршин суух Б.д, 23. 2.200.000 төгрөг гаргуулж хохирогч, / регистрийн дугаар ДЖ84051510 /, ******* аймгийн Есөнбулаг сумын Нардаг 9-43 тоотод оршин суух, М.д, 24. 2.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Завхан аймгийн Улиастай сумын Богдын голын Гандангийн 1.23 тоотод оршин суух М.өд, 25. 500.000 төгрөг гаргуулж хохирогч -Уул аймгийн сумын 7-ын Зурагтын 4.33-д оршин суух Б.д, 26. 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7.14.3.32 оршин суух С.д, 27. 240.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар МН89092760 / , Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3 дугаар баг дугаар хэсэг 198б тоотод оршин суух О.т, 28. 2.800.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар АЭ71010104 /, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг 3-305 тоотод оршин суух Ш.д, 29. 1.850.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ГЕ75032412 /, Булган аймгийн Могод сумын 5-р багт оршин суух, Ч.д, 30. 1.350.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ГЗ92092610 /, Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багт оршин суух, Б.ад, 31. 500.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ГД76031776 /, Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багт оршин суух Болдод, 32. 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ГГ83091716 /, Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн 6д-гийн 6-9 тоотод оршин суух, д, 33. 750.000 төгрөг гаргуулж хохирогч, / регистрийн дугаар ГЮ80042767 /, Булган аймаг Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух Л.т, 34. 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч, / регистрийн дугаар ГЮ67073191 /, Булган аймаг Булган сумын 3-р баг 3а-3-4 тоотод оршин суух, Д.д, 35. 165.000 төгрөг гаргуулж хохирогч,/ регистрийн дугаар ГЭ81100517 /, Булган аймгийн Булган сумын 5-р баг 18-2-22 тоотод оршин суух, Ж.од, 36. 200.000 төгрөг гаргуулж хохирогч, / регистрийн дугаар АЮ91080336 /, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг БТ14-04 тоотод оршин суух, Б.т, 37. 2.500.000 төгрөг гаргуулж хохирогч,/ регистрийн дугаар ВЮ73032377 /, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 58-9 тоотод оршин суух, Ц.т, 38. 400.000 төгрөг гаргуулж хохирогч хохирогч,/ регистрийн дугаар ВП92041210 /, Баянхонгор аймгийн Өлзийт сум Бурхан багт оршин суух С.од, 39. 200.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ВЛ91032319 /, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 51-25 тоотод оршин суух т, 40. 600.000 төгрөг гаргуулж хохирогч,/ регистрийн дугаар ВБ95042007 /, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р багийн 41-Б3 тоотод оршин суух,т, 41. 300.000 төгрөг гаргуулж хохирогч, / регистрийн дугаар АА84041737 /, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 72-805 тоотод оршин суух, Х.т, 42. 500.000 төгрөг гаргуулж хохирогч / регистрийн дугаар ДЮ7002211 /, Ховд аймгийн т сумын т баг 1-р баг 30 айлын 17 тоотод оршин суух Ж.д тус тус олгохыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Мөн хохирогч Ц. нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр ******* аймгаас Баянхонгор аймагт ирж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд тус аймагт ирж зочид буудалд байрласан зардалд 103900 төгрөгийг гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон, энэ нь тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал гэж шүүх дүгнэсэн тул шүүгдэгч Г.Згаас 103.900 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.т олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.З нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр хүртэл 70 хоног цагдан хоригдсон, 2019 оны 05 дугаар сарын 17-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 15-ний өдөр хүртэл нийт 433 хоног цагдан хоригдсон хугацааг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж тооцов.

Шүүгдэгч Г.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 15-ний өдрөөс тоолж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.З нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Г.Зг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүгдэгч  Г.Зг таван / 05 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Г.Зд таван / 05 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Згийн хэргийн учир дөрвөн зуун гучин гурван хоног / 433 / хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Г.Згаас гучин долоон сая долоон зуун тавин таван мянган / 37.755.000 / төгрөг гаргуулж үүнээс

1. 800.000 төгрөг гаргуулж хохирогч Г.д,

2. 1.900.000 төгрөг гаргуулж хохирогч Я.*******д,

3. 2.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.т,

4. 400.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.*******ид

5. 350.000 төгрөг гаргуулж хохирогч Б.*******д,

6. 500.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.т,

7. 470.000 төгрөг гаргуулж хохирогч Г.*******д,

8. 450.000 төгрөг гаргуулж хохирогч Н.д,

9. 200.000 төгрөг гаргуулж хохирогч О.д,

10. 450.000 төгрөг гаргуулж хохирогч д,

11. 150.000 төгрөг гаргуулж хохирогч Г.д,

12. 300.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.д,

13. 1.600.000 төгрөг гаргуулж хохирогч Р.т,

14. 300.000 төгрөг гаргуулж хохирогч т,

15. 700.000 төгрөг гаргуулж хохирогч Д.д,

16. 780.000 төгрөг гаргуулж хохирогч Г.ид,

17. 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч ад,

18. 200.000 төгрөг гаргуулж хохирогч М.эд,

19. 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч А.т,

20. 250.000 төгрөг гаргуулж хохирогч Т.д,

21. 200.000 төгрөг гаргуулж хохирогч Н.*******ид,

22. 200.000 төгрөг гаргуулж хохирогч Б.д,

23. 2.200.000 төгрөг гаргуулж хохирогч М.д,

24. 2.000.000 төгрөг гаргуулж, хохирогч М.өд

25. 500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.д,

26. 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч С.д,

27. 240.000 төгрөг гаргуулж хохирогч О.т,

28. 2.800.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.д,

29. 1.850.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.д,

30. 1.350.000 төгрөг гаргуулж хохирогч Б.ад,

31. 500.000 төгрөг гаргуулж хохирогч од,

32. 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч д,

33. 750.000 төгрөг гаргуулж хохирогч Л.т,

34. 1.500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.д,

35. 165.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.од,

36. 200.000 төгрөг гаргуулж хохирогч Б.т,

37. 2.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.т,

38. 400.000 төгрөг гаргуулж хохирогч С.од,

39. 200.000 төгрөг гаргуулж хохирогч т,

40. 600.000 төгрөг гаргуулж хохирогчт,

41. 300.000 төгрөг гаргуулж хохирогч Х.т,

42. 500.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.д тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Згаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 103.900 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.т олгохыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.    

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж түүний эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                             

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Зд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.БАТЦЭНГЭЛ