Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 91

2020 оны 03 дугаар сарын 24 Дугаар 2020/ШЦТ/91 Номгон

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,

Шүүгдэгч: М.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000340068 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор
аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
авто засварчин мэргэжилтэй, малчин, Одоо Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах “Амар” сэлбэгийн дэлгүүрт худалдагч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын шүүхийн ,2019 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэг жил хорих ял оногдуулахгүй нэг жил тэнсэж ,1000.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж байсан М.С

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч М.С нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор
аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Их-тайга 2
нэртэй рестораны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
Х.Пүрэврагчааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/   

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1.Шүүгдэгч М.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр найзуудтай тараад бид нар Баянхонгор сумын 9 дүгээр багийн Их тайга нэр караоке руу 19 цагийн үед дуулж байхад бид нарын пиво дуусахаар нь би респешинээс нь дахиж пиво захиалахаар очиход хажуу талын ширээн дээр миний танигдах хүмүүс байхаар нь би тэд нартай мэндэлж байхад хажуугаас Эрдэнэцогт сумын заан тэр байна гэхээр нь би танихгүй юм байна гэж хэлсэн чинь манай найз Батмөнх тэр залуутай маргалдаж байгаад гадаа гарахаар нь би тантай зодолдохгүй гэж хэлэхэд хувцас хунараа тайлаад байхаар нь би Пүрэврагчаагийн уруул руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 70/

      2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 3. Хохирогч Х.Пүрэврагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би найз Жанцандорж Батмөнх нарын хамт Их тайга-2 гэх бааранд 22 цагийн орчимд орсон. Тэнд ороод би 1 шил пиво уучхаад явах гээд гадаа гарч ирээд дэлгүүр рүү ганцаараа орж тамхи авчхаад гараад ирсэн чинь Их тайгын үүдэнд найз Батмөнхтэй 4-5 орчим залуу муудалцаад маргаад байсан. Тэгээд би болиоч гээд хэлчхээд л асаагуур авах гээд гараа халаасандаа хийсэн чинь нэг залуу нь миний уруул руу цохичхоод намайг тонгойход бүгд зугтаагаад би ганцаараа яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

4. Гэрч М.Элбэгбуянгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Батмөнх, Сэр-Од бид 3 эрүүлжүүлэгдсэн. Цагдаа дээр ирэхэд Сэр-Одод зодуулсан гэх ах орж ирээд Сэр-Одыг зааж намайг зодсон хүн байна гэж зааж байсан. Тэгэхээр нь би Сэр-Од руу харахад түүний гар нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 53 дугаартай шинжээчийн:

              1. Х.Пүрэврагчаагийн биед доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

              2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

              3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 25/ болон хавтаст хэргийн 82 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч М.Сын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч М.С нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Их-тайга”-2 нэртэй рестораны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
Х.Пүрэврагчааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Х.Пүрэврагчаагийн мэдүүлэг, гэрч М.Элбэгбуянгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 53 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч М.Сод эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүх шүүгдэгч М.Сод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч М.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.С нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч М.С нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.С нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын шүүхийн ,2019 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэг жил хорих ял оногдуулахгүй нэг жил тэнсэж ,1000.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж байсан боловч уг тэнссэн хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр дууссан бөгөөд хэрэг шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө ялыг эдэлж дууссан тул түүний урьд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.                              

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Сыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч М.Сыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

           5. Шүүгдэгч М.С нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.         

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.              

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ