| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/1005/Э |
| Дугаар | 1020 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 1020
2020 06 02 2020/ШЦТ/1020
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч А.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Их мянган овогт Абт холбогдох эрүүгийн 2006 00000 1225 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Их мянган овогт г, Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 153 тоотод түр оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намянжу 33б-48 тоотод түр оршин суух хаяагтай, урьд ял шийтгэлгүй, /РД:,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч А.Бнь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд өөрийн төрсөн дүү болох А.Маралмаатай “чиний байрны зээлэнд хамтран зээлдэгч учраас миний данснаас хугацаа хэтрэлтийн мөнгө болох 97,000 төгрөгийн банк татаад авчихлаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Бнь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд өөрийн төрсөн дүү болох А.Маралмаатай “чиний байрны зээлэнд хамтран зээлдэгч учраас миний данснаас хугацаа хэтрэлтийн мөнгө болох 97,000 төгрөгийн банк татаад авчихлаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.Бгэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт А.Бмэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
2. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[2],
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний №5138 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...А.Маралмаагийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй. 5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх тул өөрөө өөртөө учруулах боломжгүй. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[3],
4. Гэрч А.Мөнхзаяагийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тэр өдөр ажил дээрээ байж байхад манай эгч Болортунгалаг орж ирсэн. Болортунгалаг эгч Маралмаа эгчийн байрны зээлэн дээр хамтран зээлдэгч болсон байсан. Маралмаа эгч зээлээ хугацаандаа төлөөгүй тул Болортунгалаг эгчийн данснаас мөнгө татаж авсан байсан. Тэгээд Болортунгалаг эгч Маралмаа эгчийн лангуун дээр очиж мөнгөө нэхэж маргалдсан. Гэтэл мөнгийг нь Маралмаа эгч өгөхгүй байсан. Тэгээд би өөрийн лангуун дээр очиж утсаа аваад ирэхэд Маралмаа, Болортунгалаг эгч нар үсдэлцсэн байдалтай хоорондоо ноцолдож байсан. Маралмаа эгч Болортунгалаг эгчийн хөлөнд нэг удаа өшиглөсөн. Болортунгалаг эгч Маралмаа эгчийг нэг удаа гараараа цохиж байсан бөгөөд тэр цохилт оносон эсэхийг би хараагүй. Би тэр хоёрыг салгатал Болортунгалаг эгчийн мөр мултарсан байсан. Өмнө нь 2, 3 удаа мөр нь мултарч байсан гэж Болортунгалаг эгч хэлж байсан. Би тэр хоёрыг салгахад Болортунгалаг эгчийн дээд уруул нь шалбарсан, хүзүү зулгарсан байсан. Маралмаа эгчийн хамраас нь цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг[4],
5. Хохирогч А.Маралмаагийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр хэргээс болж миний хамар хавдаж, зүүн нүд хөхөрч, тархи хөдөлсөн байсан. Дээрх гэмтлийг Б эгч намайг лангууны ард зогсож байхад гараараа зүүн хөмсөг хэсэгт 1 удаа цохиод үргэлжлүүлэн 2 удаа хамар хэсэгт гараараа цохисон, мөн үснээс зулгааж гэмтэл учруулсан. Харин би Болортунгалаг эгчийн үснээс нь зулгаасан. Мөн нэг удаа цээж хэсэгт түлхэж лангуунаасаа гаргасан. Би нэг ч удаа цохиж өшиглөөгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг[5],
6. Шүүгдэгч А.Б иргэний үнэмлэхний лавлагаа[6], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7],
7. Хохирогч А.Маралмаа, шүүгдэгч А.Бнарын гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлт[8] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч А. гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчийн зүгээс сайн дураараа эвлэрсэн, цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч А.Б эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч А.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Болортунгалагт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг А. анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Их мянган овогт йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч алин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч А.Бнь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн хавтаст хэргийн 2 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 37 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 36 дугаар тал
[8] Хавтатс хэргийн 57, 58 дугаар тал