Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00012

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Зүүн түрүү, Рашаант баг, 3-02 тоотод оршин суух Боржигон овогт Энхбаярын Болдбаатар /РД:ГЭ88092316/-ын нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, 6а-17-8 тоотод оршин суух Чулуут овогт Лхагвасүрэнгийн Баянмөнх /РД:ГИ87051210/-д холбогдох машины үнэ 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Э.Болдбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Болдбаатар миний бие Хуиндай соната-5 маркийн автомашиныг 2013 онд худалдан авч хэрэглэж байсан. Уг машиныг 2016 оны 4 сард Л.Баянмөнхөд худалдахаар аман тохиролцоо хийсэн. Л.Баянмөнх нь тохиролцсон 2000000 төгрөгөө 2016 оны 7 сард өгөхөөр Хуиндай саната-5 машиныг урьдчилан авсан. Гэтэл 2016 оны 8 сард уулзахад машиныг зарсан тул 2016 оны 9 сард мөнгийг өгнө гэж хойшлуулсан. Мөн 2016 оны 12 сард уулзахад 7 хоноод өгнө гэж дахин хойшлуулсан боловч одоог хүртэл өгөөгүй байна. Иймд иргэн Л.Баянмөнхөөс машины мөнгө болох 2000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Э.Болдбаатар нь хариуцагч Л.Баянмөнхтэй харилцан тохиролцож машины үнэ 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим болох 500000 төгрөгөөсөө татгалзаж хариуцагч Л.Баянмөнх нь Э.Болдбаатарын нэхэмжилсэн 1500000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулан талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Э.Болдбаатарын нэхэмжлэлтэй Л.Баянмөнхөд холбогдох машины үнэ 2000000 төгрөг гаргуулах тухайиргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Э.Болдбаатар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим болох 500000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1500000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаарталууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Зүүн түрүү, Рашаант баг, 3-02 тоотод оршин суух оршин суух Боржигон овогт Энхбаярын Болдбаатарын нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, 6а-17-8 тоотод оршин суух Чулуут овогт Лхагвасүрэнгийн Баянмөнхөд холбогдох машины үнэ 2000000 /хоёр сая/төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Э.Болдбаатар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим болох 500000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Л.Баянмөнх нь Э.Болдбаатарын нэхэмжилсэн 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Болдбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Баянмөнхөөс 11738 /арван нэгэн мянга долоон зуун гучин найм/ төгрөг, Төрийн сангаас 23475 /хорин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Болдбаатарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН