| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0143/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/144 |
| Огноо | 2020-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Шүүгдэгч: О.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, 1998 оны 06 дугаар сарын 26 -ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эмэгтэй , бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, О.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ц.******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
...Би усанд орох гэ айлд очиход манай ах сууж байсан. Тэгээд усанд орчхоод гарч ирэх үед бүгд согтуу байсан. Тэгээд унтлагын өрөө ороод хувцсаа солиод байж байхад араас орж ирээд орон дээр дарах гэсэн тэр үед би түлхсэн тэгээд гарч ирсэн тэгээд маргалдаж байхад чи хэзээ ийм болсон юм гичий минь янхан минь гэхэд нь би ус буцалгагч шидсэн. Тэгээд намайг цохих гэж дайрах үед би цохисон. Тэр үед газар тавьсан цэцгийн саван дээр унаж унахдаа хамраараа унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч Ц.Баттөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шиг санагдаж байна найз ******* ******* хамт орой очсон. Тэгээд тэнд 2 шил архи уугаад Пүрэвсүрэн, Мөнхбат бид 3 тэнд хоносон. Архи ууж байхад цаад өрөөнд нь хүүхэн байсан юм шиг байна лээ тэрийг нь би мэдээгүй. Маргааш өглөө нь босоод дахиад шилтэй архи байхаар нь тэрийг нь уугаад дууссан. Тэгэхэд нөгөө өрөөнөөс хүүхэн гарч ирж байсан. Би тухайн үед өглөө архи уугаад жаахан согтсон байсан. Би дахиж гараад 0.5 литрийн архи дахин авч ирээд бүгдээрээ уусан. Тэр өглөө *******,*******,******* 3 орж ирээд бидний архинаас уулцсан. Тэгээд тэр хүүхнийг явуулаач танихгүй хүүхнийг гэж би Пүрэвсүрэн хэлж байсан. Тэрнээс болоод би тэр хүүхэнтэй маргасан юм шиг байна лээ тэгээд тэр хүүхэн алгадахаар нь би зөрүүлээд алгадсан. Тэгээд өөр зүйл болоогүй би босоод эргээд харахад нэг юм намайг цохих шиг болсон. Би газар ойчихдоо цэцгийн сав мөргөж ойчсон. Тэрийг бас би сайн санахгүй байгаа юм ямар ч байсан би унасан яалт ч үгүй шалан дээр хамраас цус гоожоод хэвтэж байснаа мэдэж байгаа юм. Тэгээд би ухаан алдсан уу архиндаа болоод орон гаран болсон уу нэг мэдсэн чинь гэртээ ирсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
4. Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны баруун бүс худалдааны төвд ажлаа хийж байхад 15 цагийн үед миний гар утас руу ******* залгахаар нь би яасан юм бэ гэсэн чинь танай нөхөр Баттөр эмнэлэгт байна хүрээд ир гэхээр нь гар утсаа салгаад эмнэлэгт очиход манай нөхөр болон ******* нар байхгүй байсан. Би эмнэлгээс гэртээ очсон чинь нөхөр Баттөр ганцаараа хэвтэж орон дээр хамраас нь цус гарчихсан хэвтэж байхаар нь эмнэлэг рүү дагуулж яваад эмчид үзүүлж оёдол хийлгэчхээд гэртээ ирсэн. Манай нөхөр баруун талын шанаа нь хавдаж хөхөрч, шалбарсан, хамар нь зүсэгдэж цус гарч байснаас өөр шарх сорви байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22/
5. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай шинжээчийн:
1. Ц.Баттөрийн биед хамарт шарх, баруун доод зовхи, зүүн мөрөнд цус хуралт баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдөр учирсан байх боломжтой....гэх дүгнэлт /хх-ийн 33/ болон хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч О.М урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч О.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ц.******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.Баттөрийн мэдүүлэг, гэрч Г. мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 39 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч О.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар ус буцалгагчийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг ус буцалгагчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Мын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч О.Мд буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.М нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдав.
Шүүгдэгч О.М нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Мыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч О.М нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ус буцалгагчийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг ус буцалгагчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч О.Мын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч О.Мд буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ