| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0131/Э |
| Дугаар | 137 |
| Огноо | 2020-06-16 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 137
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа, хохирогч В.Г , шүүгдэгч Г.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2020/0131/Э индекстэй, 2015000540100 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 3, аав,ээжийн хамт оршин суух, урьд өмнө ял шийтгэлгүй, Г овгийн Г.М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь /яллах дүгнэлтээр/ 2020 оны 01 дүгээр сарын 2728-ны үед Булган аймгийн Бүрэнхангай суманд үйл ажиллагаа явуулдаг Х ХХЗ-ны засварын талбай дээр байсан 50 ковшийн дугуй, обудыг “цалингаа өгөхгүй байгаа гэх нэрийдлээр” илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.Г ийн өгсөн: М т маш их итгэж байсан. Тусгайлан сургалтанд суулгаад бичиг баримт өгч байсан. Цалингийн өр авлага байхгүй. Цалингаа урьдчилж авсан. 1 сард аймагт ирэх ажилтай болчихоод байж байхад М Улаанбаатарт байна гээд 60 000 төгрөгөөр эм танг авч өгсөн. Замаараа М дээр очиж цай уусан. Тэгээд М тэй тохирсон гэж М хэлсэн. Уурхайг хараад байж байя гэсэн. М ийг байхад хүнсний зүйл авч өгсөн байсан. М явсны дараа хоол хүнсийг оготно идлээ гэсэн. Хүнсгүй боллоо гэхээр нь тийм зүйл байхгүй гэсэн. М ийг очиход яриулахгүй байсаар байгаад Улаанбаатар явсан. М т итгээгүй байсан бол хэн хэн нь асуудалд орохгүй байсан. Дээр нь нэмж алга болсон зүйл байгаа ч компанийн зүгээс нэхэмжлээгүй. Цаашид ажлаа сайн хийгээрэй гэх байна. Нэхэмжлэх зүйлгүй гэв.
2015000540100 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Гэрч С.Ж гийн өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 29-нд 16 цагийн үед цагаан өнгийн портер маркийн машины хаалганы цаана цаашаа хараад зогсож байсан. Намайг харахад 2-3 ачсан том ковшийн дугуй ачсан цагаан портер байсан. Би гэрт гурил зуурч байх зуураа гарч харсан юм..., ямар ч байсан М гэх “Х” ХХК-д ажилладаг залуу 2 цүнхтэй хувцас бариад гүйгээд тэр цагаан портерт сууж байгаа харагдсан... гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 дүгээр хуудас /,
Гэрч Ц.Х ын өгсөн: ... миний жолооддог ковшийн зүүн талын урд талын дугуйг манайд манаачаар ажиллаж байсан М хулгайлж авч явсан юм. Уг дугуйг 2019 оны 10 дугаар сард 4 сая гаран төгрөгөөр шинээр нь худалдаж авсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Г.Х гийн өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр “Х” ХХК-ны ажилтан М гэх залуу үдээс хойш цагаан өнгийн портер машинтай ирээд хашаанд байсан ковшийн дугуйг салгаад аччихсан байсан. М хэлэхдээ захирал мэдэж байгаа миний цалинг намраас хойш өгсөнгүй, хоол унд өгөхгүй байна цалингийн оронд авч байгаа юм гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Д.И ын өгсөн:...ковшийн дугуйг М гэх хүнээс 2020 оны 01 дүгээр сарын 27-28-ны үеэр ковшны обудтай дугуй цагаан өнгийн потер маркийн машинд ачаад авчирч өгсөн. Тэр үед М гэх залуу олон хоног хоол хүнсний зүйлгүй уурхай дээр манаач хийж байгаа юмаа тийм болохоор энэ ковшийн дугуйг танд мөнгөний оронд түр тавчихья би Х ХХК-ны инженер байгаа юмаа гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Яллагдагчаар Г.М ын өгсөн: ... 2020 оны 01 дүгээр сарын 28 билүү 29-ны өдөр Х ХХК-ны хашаанд байсан 50-ковш маркийн тээврийн хэрэгслийн урд талын шинэ дугуйг обудын хамт портер маркийн тээврийн хэрэгслээр ачиж авч явсан..., Заамар суманд байдаг хүнд 1.500.000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас /, дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 дугаар хуудас/, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний дүгнэлт /хх-ийн 32-36, 40-44, 48-52 дугаар хуудас / иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/ болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.М нь 2020 оны 01 дүгээр сарын 27-28-ны үед Булган аймгийн Бүрэнхангай суманд үйл ажиллагаа явуулдаг Х ХХЗ ны засварын талбай дээр байсан 50 ковшийн дугуй, обудыг “цалингаа өгөхгүй байгаа гэх нэрийдлээр” илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль, бусаар 2.030.000 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч В.Г , гэрч С.Ж , Ц.Х , Г.Х , Д.И нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний дүгнэлт, иргэний үнэмлэхний лавлагаа урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Г.М нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.М т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН