Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00017

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-24-15 тоотод оршин суух Ш.Баатархүүгийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон малчны хороо 02 тоотод оршин суух О.Батсайханд холбогдох, 723000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар  сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Баатархүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны эхээр О.Батсайханаас банз, палк авах нөхцөлтэйгээр 4600000 төгрөгийг өгсөн юм. 2014 оны 09 дүгээр сар хүртэл нийт 3477000 төгрөгийн мод нийлүүлээд 1123000 төгрөг үлдсэн. Үүнээс 400000 төгрөгийг дансаар шилжүүлж үлдэгдэл 723000 төгрөгийг өдийг хүртэл өгөхгүй байгаа тул О.Батсайханаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Баатархүү шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч О.Батсайхан нь нэхэмжлэлийн шаардлага болох 723000 төгрөгийг төлж барагдуусан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Ш.Баатархүү нь О.Батсайханд холбогдуулан 723000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь 723000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх тайлбарыг нэхэмжлэгч Ш.Баатархүү нь шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарШ.Баатархүү нь О.Батсайханд холбогдуулан 723000 /долоон зуун хорин гурван мянга/ төгрөг гаргуулахтухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 21902 /хорин нэгэн мянга есөн зуун хоёр/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 10951 /арван мянга есөн зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН