| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0373/Э |
| Дугаар | 427 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., 18.6.1., 20.7.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 427
2020 06 03 2020/ШЦТ/427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч С.Мөнхгэрэл /томилолтоор/,
шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,
шүүгдэгч Ч.Ч, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт А.З, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Илжгэн овогт Г.Б, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ч.Ч нарт холбогдох эрүүгийн 2011 00253 0086 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх 2 охины хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 22 дугаар байрны 98 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Боржигин овгийн А.З, регистрийн дугаар / /,
Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 13 дугаар байрны 168 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Илжгэн овгийн, регистрийн дугаар / /,
Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шихихутуг Их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймаг Жаргалант 2 дугаар баг, Жаргалант 2 дугаар байр, 2 тоотод оршин суух хаягтай боловч одоо Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 55 дугаар байрны 15 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Боржигон овгийн Ч.Ч, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.З, Г.Б нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талд хохирогч Ю.Өлзийсайханы эзэмшлийн "Самсунг Жи-6" загварын гар утсыг авахаар хүч хэрэглэж довтлон дээрэмдсэн,
мөн шүүгдэгч А.З нь хохирогч Ю.Өлзийсайханыг дээрэмдэх явцдаа түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж түүний эрүүл мэндэд духны баруун дээд хэсэг болон баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
мөн 2019 оны 07 дугаар сард Булган аймгийн Орхон сумын Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай гялгар уутны хамт 67 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, улмаар 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд 67 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг авто машин болон өөрийн биедээ, мөн 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны гадна өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
шүүгдэгч Ч.Ч нь А.З, Г.Б нарыг бүлэглэн дээрэмдэж авсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж уг гар утсыг авч бусдад 168,000 төгрөгөөр худалдаж 143,000 төгрөгийг нь өөртөө авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дээрэм, хар тамхины хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрсөн. Дээрмийн хэргийн тухайд би л дээрэм хийсэн.Миний хаууж л Г.Б явж байсан.Дээрэмдэх санаа зорилго байгаагүй.Г.Б намайг хохирогчоос гар утсыг нь авсныг мэдээгүй. Гар утас авсныхаа дараа байрнуудын дунд гаргаж ирж Г.Б, Ч.Ч нарт харуулсан. Мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгч Баярболд бид гурвыг суулгаж байгаад хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдийг хуурамчаар авсан. Ийм байдлаар мэдүүлэг өгвөл танай хоёр найз чинь хэргээс сална гэж хэлсэн. Тийм учраас би мөрдөн шалгах ажиллагаанд өөр мэдүүлэг өгсөн.Дээрэм хийхэд Г.Б мэдээгүй.10-20 секунд л болсон.Унангуут нь утсыг нь аваад зугтаарай гэсэн.Гэхдээ дээрэм хийхийг мэдсээр байж зогсоогоогүй л байх.Үнэхээр харамсаж байна.Гэмшиж байна.Бага ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед ингээд хэлчих тэгээд хэлчих гээд байсан.Гэмшиж байна.Хэрэг бол хийгээгүй.Чингүүнийг гэрт хүргэж өгөөд л явж байсан.Утсыг Чингүүн А.З хоёр яриад л зарсан.Манай найз гүйгээрээ гэхээр гүйсэн.Тухайн үед найзыгаа хориглоогүй л миний буруу, бас 25000 төгрөг авч дэргүүр явсан нь буруу.Б ага ял оногдуулж өгнө үү гэв...”.
Шүүгдэгч Ч.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохиролоо барагдуулсан байгаа, гэм буруу хүлээн зөвшөөрч байна.Гэмшиж байна.Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1/ Шүүгдэгч А.З, Г.Б нар нь бүлэглэн хохирогч Ю.Өлзийсайханы эзэмшлийн Самсунг Жи-6 загварын гар утсыг авахаар хүч хэрэглэж довтлон дээрэмдсэн үйлдлийн тухайд:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас/,
Хохирогч Ю.Өлзийсайханы биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас/,
Хохирогч Ю.Өлзийсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд санагдаж байна, яг хэдэн цаг болж байсныг нь сайн санахгүй байна гэр рүүгээ харихаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага зэрэг халамцуу явж байх үед араас маань хэн нэгэн дагаж байгаа юм шиг чимээ гарсан бөгөөд эргээд харах үед үл таних 2 залуу над руу улам дөхөөд гараа даллаад гүйгээд ирсэн бөгөөд миний бие эхлээд гүйгээд ирсэн үл таних залууд хандан “дүү андуураад байна уу” гэж хэлсэн бөгөөд тус залуу нь үгийн зөрүүгүй гараа далайгаад намайг цохиод эхэлсэн бөгөөд тухайн үед надад маш эвгүй сэтгэгдэл төрөөд зугтах гэсэн боловч цагаан өнгийн машины хойно хальтраад унасан ба тухайн үед намайг үргэлжлүүлээд тэрхүү над руу дайрсан залуу миний дээр гараад гараараа цохиод байсан...намайг дээрэмдэх гэж байгаа гэдгийг ойлгоод айгаад гар утсаа куртикнийхаа халааснаас гаргаад баруун гартаа барьж өөдөөс нь гаргасан. Тухайн үед намайг цохиж байсан залуу гарт байсан гар утсыг маань авсан ба тэдгээр 2 залуу ертөнцийн зүгээр зүүн чиглэлд гүйгээд явсан. ...Ямартай ч миний нүүрэн тус газар руу нилээн хэдэн удаа цохьсон бөгөөд тухайн үед миний нүүрний зарим нэг хэсгүүдэд хөндүүрлэн өвдөж, хавдсан байсан. ...Шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцлаа, хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.З нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...5 дугаар сургуулийн ойролцоо түцнээс тамхи аваад татаад гурвуулаа хамт явж байгаад 5 дугаар сургуулийн ойролцоо байдаг СU /си юү/ дэлгүүрийн ойролцоо Ч.Чээ ард хоцроод үлдсэн ба Г.Б бид 2 урд гараад түрүүлээд алхаад явж байгаад Баянбүрдийн ойролцоо байрлах орон сууцнуудыг голын замаар алхаж байхад нэгэн халамцуу ах ганцаараа урд маань гараад алхаж явж байсан. Тэрхүү ахын ард нь дөхөөд очих үед тэрхүү ах “...ахын дүү нар андуурах гээд байна уу” гэж хэлсэн бөгөөд тухайн үед би түүнд “...андуурчихлаа” гэж хэлээд түүнийг 3-4 удаа цохиж, улмаар хоорондоо зодолдож эхэлсэн бөгөөд тухайн үед Г.Б миний хажууд зогсож байсан ба харин хойно нилээд хол зайд Ч.Чээ биднийг хараад зогсож байхыг би анзаарсан бөгөөд тухайн ахыг цохих үед ах газарт унасан бөгөөд тухайн үед нь би гарт нь байсан гар утсыг нь аваад Г.Бд хандан “зугтаарай” гэж хэлээд бид хамтдаа буцаад ертөнцийн зүгээр зүүн зүг рүү чиглэж гүйгээд 5 дугаар сургуулийн ард байрлах байрнуудын голоор орсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...СU /си юү/ дэлгүүрийн ойролцоо Ч.Чээ ард хоцорч үлдсэн бөгөөд А.З бид 2 цаашаа Баянбүрдийн зүг чиглээд алхаад явж байх замд нэгэн халамцуу ах урд алхаад явж байсан бөгөөд түүнийг дагаж явах үед тэрхүү ах А.Зыг “дүү андуураад байна уу” гэж хэлсэн бөгөөд тухайн үед А.З “тийм андуураад байна” гэж хэлээд түүнтэй ноцолдож эхэлсэн ба нүүрэн тус газарт нь цохьсон. Ингээд тэр 2 зодолдож байгаад үл таних ах газарт унасан бөгөөд А.З нь тэрхүү ахын гар утсыг нь авсан бөгөөд “гүйгээрэй андаа” гэж хэлсэн. ...5 дугаар сургуулийн хойд талын байрны голд ирээд А.Зын авсан гар утсыг нь үзсэн. ...Сансарын түнелын орчимд очих үед бидний урд бас нэг ах согтуу явж байхад А.З нь Ч.Чээ бид 2-т хандаж “3-уулаа хамт дээрэм хийх үү” гэхэд Ч.Чээ нь тухайн үед “үгүй ээ би айгаад байна” гэж хэлэхээр нь бид дээрэм хийхээ больсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...А.З нь “гурвуулаа дээрэм хийх үү” гэж хэлэхээр нь би тухайн үед “айгаад байна” гэж хэлсэн. Ингээд дээрмийн талаар яриад цааш нь алхаад явж байхад 5 дугаар сургуулийн урд талын СU /си юү/ дэлгүүрийн хажууд дээгүүрээ бараан өнгийн богино нэхий дээл өмссөн, насыг нь мэдэхгүй байна, биерхүү өндөр биетэй согтуу байдалтай үл таних эрэгтэй хүн явж байсан. ...Тухайн үед А.З тэр согтуу эрэгтэй хүнийг харчихаад “гурвуулаа энэ ахыг дээрэмдэж, эд зүйлийг авья гэхээр нь би дахин “би айж байна, би ийм зүйл хийж чадахгүй” гэж хэлэхэд А.З нь “чи наанаа байж бай” гэж хэлээд намайг 5 дугаар сургуулийн урд талд үлдээгээд А.З, Г.Б хоёр тэр согтуу эрэгтэй хүний араас дагаад явчихсан. ...13 дугаар хороолол орохоор яриад явж байтал А.З куртикнийхээ халааснаасаа гар утас гаргаж үзүүлээд “энэ ямар маркийн гар утас вэ" гэж надаас асуухаар нь би маркийг нь мэдэхгүй байсан болохоор “маркийг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 233 дугаар хуудас/,
2/ Шүүгдэгч А.З нь 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө хохирогч Ю.Өлзийсайханыг нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийн тухайд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1696 дугаартай шинжээчийн “...Ю.Өлзийсайханын биед духны баруун дээд хэсэг болон баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,
3/ Шүүгдэгч Ч.Чий гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж “Самсунг Жи-6” загварын гар утсыг авч бусдад 168,000 төгрөгөөр худалдаж 143,000 төгрөгийг нь өөртөө авсан үйлдлийн тухайд:
“Ч.Ч.Ч” гэх нэртэй фэйсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Чээс 168,000 төгрөгийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Д.Тэнгис нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр фэйсбүүкээр нэг хүнтэй холбогдоод гар утсаа тулахаар болсон. Би тэр хүний Самсунг Жи-6 загварын гар утсыг шалгаж аваад өөрийнхөө Хуавей пи-20 лайт гар утсыг өгөөд зөрүүнд нь блүтүүт чихэвч, 15,000 төгрөг нэмж өгсөн. ...миний хувьд би өөрийн гар утсаа фэйсбүүк чатаар харилцан тохиролцож, Х.Отгонбаатар гэх хүнтэй сольсон бөгөөд уг гар утсыг тэр хүн нь 168,000 төгрөгөөр бусдаас худалдан авсан байсан бөгөөд тухайн худалдан авсан үнэ гэх 168,000 төгрөгийг хүлээн авахад татгалзах зүйлгүй. Аав маань үүнийг хүлээн зөвшөөрч байгаа учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Иймд намайг хохиролгүй болгосонд талархаж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
Гэрч Х.Отгонбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...миний тавьсан зарын доор Ч.Ч гэсэн цахим хаягнаас 2018 оны Жи-6 загварын гар утас хямдхан зарна гэж хэлсэн. Тэгээд тэр хүнтэй чат бичихэд хар өнгийн гар утас байгаа гэж хэлсэн эхлээд 200,000 төгрөгөөс яриад зарна гэсэн тэгээд 180,000 төгрөгөнд өгөхөөр болсон. Тэгэхээр нь миний мөнгө хүрэхгүй байгаа тул 165,000 төгрөгөнд зарах уу гэхэд за бодож байгаад хариу хэлнэ гэсэн тэхээр нь би өнөөдөр цалингаа авсан эхнэртээ гар утас худалдан авч өгөх гэж байгаа юм гэж хэлсэн. ...88557420 дугаарыг өгөөд эхлээд цагаан байрны автобусны буудал дээр гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.З нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ч.Ч болон Г.Б нарт “би тэр ахын гар утсыг нь авчихлаа, үүнийг хардаа” гэж хэлээд 2 найздаа үзүүлсэн. Ч.Ч нь гар утсыг хараад “самсунгийн утас байна, зарья” гэж хэлсэн. ...Ч.Ч нь фэйсбүүкээр дамжуулан зарахаар болсон. Түд удалгүй тус гар утсыг нэг хүн авахаар болоод Ч.Чтэй харилцаад байх шиг байсан бөгөөд Ч.Ч нь “утсыг зарахаар болчихлоо, гараад зарчихаад хүрээд ирье” гэж хэлээд тус гар утсыг аваад гараад явсан. Удалгүй тэр гар утсыг 168,000 төгрөгөөр зарчихлаа гээд ороод ирсэн. Ингээд тухайн гар утсыг зарсан мөнгөний 143,000 төгрөгийг Ч.Ч авсан бөгөөд 25,000 төгрөгөөр нь ундаа тамхи болон хоол хүнс авахаар болоод Г.Б дэлгүүр рүү гараад явсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...А.З нь Ч.Чээс “андаа энэ утсыг зараад өгчих” гэж хэлэхэд Ч.Ч “за тэгье” гэж хэлээд фэйсбүүкээр гар утсыг аарахаар болсон бөгөөд нэг хүн авья гэж байна гэж хэлээд гэрээс тус утсыг авч гараад нэг хүнд зарчихаад 168,000 төгрөгтэй ороод ирсэн. Үүний 143,000 төгрөгийг Ч.Чэд А.З нь өгсөн бөгөөд 25,000 төгрөгөөр миний бие хоол хүнсний зүйл дэлгүүрээс худалдан авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,
“Юнител ХХК”-ний 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05-01/939 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ч.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр А.З, Г.Б хоёр А.Зын гэрт байна гэхээр нь би өөрийн гэрээсээ хоолны материал аваад А.Зын гэрт 11 цагийн үед очсон ба А.З нь нөгөө согтуу байсан ахаас дээрэмдсэн гэсэн “самсунг Жи-6” маркийн хар хөх өнгийн гар утсыг надад өгөөд “чи наад гар утсаа зараад өөрийнхөө гар утсаа ломбарднаас авчих” гэхээр нь би өөрийнхөө Ч.Ч гэх нэртэй фэйсбүүкээр дамжуулан “Гар утасны хар зах” болон “Гар утасны худалдаа” гэх нэртэй 2 фэйсбүүк группт дээрх гар утасны зургийг оруулаад “2018 оны самсунг жи-6 гар утсыг 200,000 төгрөгөөр зарна” гэсэн утгатай зарыг оруулсан. ...Ингээд дээрх гар утсыг худалдаж авахаар “ogino ogino” гэсэн нэртэй фэйсбүүк хаягны эзэн нэг эрэгтэй хүн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагийн үед Баянбүрдийн ард талын нийтийн байрны дэргэд буюу А.Зын гэрийн хажууд ирж бэлнээр 168,000 төгрөг өгч, гар утсыг шалгаж сайн үзэлгүй худалдаж аваад явсан. ...Улмаар бид гурав гадаа гарч 5,000 төгрөгөөр тамхи авч татаад надад 143,000 төгрөг үлдэхээр нь тухайн 143,000 төгрөгийг аваад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 233 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.З-ын Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдлийн тухайд:
Шүүгдэгч А.З-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.З-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 809 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “А.З ...915” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 810 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “ЧД-1 Өвс” гэж хаягласан ногоон өнгөтэй ургамал мэт зүйл, тугалган цаас тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2-р жагсаалтанд багтдаг болно. Уг ургамал мэт зүйлийн гялгар ууттай, хаягтай нийт жин нь 67 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 64 грамм болов...” гэх дүгнэлт, гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 242 дугаартай “...А.З нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. А.З нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.З нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.З нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрүүдэд хэрэг хариуцах чадвартай байсан байна. А.З нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. А.Зт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. А.З нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.З нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би энэ ургамлыг Каннабис гэх ургамал мөн эсэхийг нь мэддэг хүн таарвал асуучих санаатай биедээ авч явж байсан юм. ...найз Г.Б нь надад Каннабис гэх ургамал байгаа эсэхийг огт мэдээгүй байсан, би ч байгаа гэдгээ хэлээгүй байсан, харин цагдаагийн газар миний биед үзлэг хийх үед гарч ирэхэд л мэдсэн байх...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.З, Г.Б нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талд хохирогч Ю.Өлзийсайханы эзэмшлийн "Самсунг Жи-6" загварын гар утсыг авахаар хүч хэрэглэж довтлон дээрэмдсэн, мөн шүүгдэгч А.З нь хохирогч Ю.Өлзийсайханыг дээрэмдэх явцдаа түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж түүний эрүүл мэндэд духны баруун дээд хэсэг болон баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн 2019 оны 07 дугаар сард Булган аймгийн Орхон сумын Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай гялгар уутны хамт 67 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, улмаар 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд 67 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг авто машин болон өөрийн биедээ, мөн 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны гадна өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Ч.Ч нь А.З, Г.Б нарыг бүлэглэн дээрэмдэж авсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж уг гар утсыг авч бусдад 168,000 төгрөгөөр худалдаж 143,000 төгрөгийг нь өөртөө авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас/, хохирогч Ю.Өлзийсайханы биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас/, хохирогч Ю.Өлзийсайханы “...2020 оны 01 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнийн 01-02 цагийн орчимд санагдаж байна, яг хэдэн цаг болж байсныг нь сайн санахгүй байна гэр рүүгээ харихаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага зэрэг халамцуу явж байх үед араас маань хэн нэгэн дагаж байгаа юм шиг чимээ гарсан бөгөөд эргээд харах үед үл таних 2 залуу над руу улам дөхөөд гараа даллаад гүйгээд ирсэн бөгөөд миний бие эхлээд гүйгээд ирсэн үл таних залууд хандан “дүү андуураад байна уу” гэж хэлсэн бөгөөд тус залуу нь үгийн зөрүүгүй гараа далайгаад намайг цохиод эхэлсэн ...тэрхүү над руу дайрсан залуу миний дээр гараад гараараа цохиод байсан...намайг дээрэмдэх гэж байгаа гэдгийг ойлгоод айгаад гар утсаа куртикнийхаа халааснаас гаргаад баруун гартаа барьж өөдөөс нь гаргасан. Тухайн үед намайг цохиж байсан залуу гарт байсан гар утсыг маань авсан ба тэдгээр 2 залуу ертөнцийн зүгээр зүүн чиглэлд гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудас/, “Дамно” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/, шүүгдэгч А.Зын “...Тэрхүү ахын ард нь дөхөөд очих үед тэрхүү ах “...ахын дүү нар андуурах гээд байна уу” гэж хэлсэн бөгөөд тухайн үед би түүнд “...андуурчихлаа” гэж хэлээд түүнийг 3-4 удаа цохиж, улмаар хоорондоо зодолдож эхэлсэн бөгөөд тухайн үед Г.Б миний хажууд зогсож байсан ба харин хойно нилээд хол зайд Ч.Чээ биднийг хараад зогсож байхыг би анзаарсан бөгөөд тухайн ахыг цохих үед ах газарт унасан бөгөөд тухайн үед нь би гарт нь байсан гар утсыг нь аваад Г.Бд хандан “зугтаарай” гэж хэлээд бид хамтдаа буцаад ертөнцийн зүгээр зүүн зүг рүү чиглэж гүйгээд 5 дугаар сургуулийн ард байрлах байрнуудын голоор орсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Бгийн “...СU /си юү/ дэлгүүрийн ойролцоо Ч.Чээ ард хоцорч үлдсэн бөгөөд А.З бид 2 цаашаа Баянбүрдийн зүг чиглээд алхаад явж байх замд нэгэн халамцуу ах урд алхаад явж байсан бөгөөд түүнийг дагаж явах үед тэрхүү ах А.Зыг “дүү андуураад байна уу” гэж хэлсэн бөгөөд тухайн үед А.З “тийм андуураад байна” гэж хэлээд түүнтэй ноцолдож эхэлсэн ба нүүрэн тус газарт нь цохьсон. Ингээд тэр 2 зодолдож байгаад үл таних ах газарт унасан бөгөөд А.З нь тэрхүү ахын гар утсыг нь авсан бөгөөд “гүйгээрэй андаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар хуудас/, шүүгдэгч Ч.Чий “...А.З нь “гурвуулаа дээрэм хийх үү” гэж хэлэхээр нь би тухайн үед “айгаад байна” гэж хэлсэн. Ингээд дээрмийн талаар яриад цааш нь алхаад явж байхад 5 дугаар сургуулийн урд талын СU /си юү/ дэлгүүрийн хажууд дээгүүрээ бараан өнгийн богино нэхий дээл өмссөн, насыг нь мэдэхгүй байна, биерхүү өндөр биетэй согтуу байдалтай үл таних эрэгтэй хүн явж байсан. ...Тухайн үед А.З тэр согтуу эрэгтэй хүнийг харчихаад “гурвуулаа энэ ахыг дээрэмдэж, эд зүйлийг авья гэхээр нь би дахин “би айж байна, би ийм зүйл хийж чадахгүй” гэж хэлэхэд А.З нь “чи наанаа байж бай” гэж хэлээд намайг 5 дугаар сургуулийн урд талд үлдээгээд А.З, Г.Б хоёр тэр согтуу эрэгтэй хүний араас дагаад явчихсан. ...13 дугаар хороолол орохоор яриад явж байтал А.З куртикнийхээ халааснаасаа гар утас гаргаж үзүүлээд “энэ ямар маркийн гар утас вэ" гэж надаас асуухаар нь би маркийг нь мэдэхгүй байсан болохоор “маркийг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 233 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1696 дугаартай шинжээчийн “...Ю.Өлзийсайханын биед духны баруун дээд хэсэг болон баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/, “Ч.Ч.Ч” гэх нэртэй фэйсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас/, шүүгдэгч Ч.Чээс 168,000 төгрөгийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Д.Тэнгисийн “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр фэйсбүүкээр нэг хүнтэй холбогдоод гар утсаа тулахаар болсон. Би тэр хүний Самсунг Жи-6 загварын гар утсыг шалгаж аваад өөрийнхөө Хуавей пи-20 лайт гар утсыг өгөөд зөрүүнд нь блүтүүт чихэвч, 15,000 төгрөг нэмж өгсөн. ...миний хувьд би өөрийн гар утсаа фэйсбүүк чатаар харилцан тохиролцож, Х.Отгонбаатар гэх хүнтэй сольсон бөгөөд уг гар утсыг тэр хүн нь 168,000 төгрөгөөр бусдаас худалдан авсан байсан бөгөөд тухайн худалдан авсан үнэ гэх 168,000 төгрөгийг хүлээн авахад татгалзах зүйлгүй. Аав маань үүнийг хүлээн зөвшөөрч байгаа учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Иймд намайг хохиролгүй болгосонд талархаж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/, гэрч Х.Отгонбаатарын “...миний тавьсан зарын доор Ч.Ч гэсэн цахим хаягнаас 2018 оны Жи-6 загварын гар утас хямдхан зарна гэж хэлсэн. Тэгээд тэр хүнтэй чат бичихэд хар өнгийн гар утас байгаа гэж хэлсэн эхлээд 200,000 төгрөгөөс яриад зарна гэсэн тэгээд 180,000 төгрөгөнд өгөхөөр болсон. Тэгэхээр нь миний мөнгө хүрэхгүй байгаа тул 165,000 төгрөгөнд зарах уу гэхэд за бодож байгаад хариу хэлнэ гэсэн тэхээр нь би өнөөдөр цалингаа авсан эхнэртээ гар утас худалдан авч өгөх гэж байгаа юм гэж хэлсэн. ...88557420 дугаарыг өгөөд эхлээд цагаан байрны автобусны буудал дээр гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар хуудас/, шүүгдэгч А.Зын “...Ч.Ч болон Г.Б нарт “би тэр ахын гар утсыг нь авчихлаа, үүнийг хардаа” гэж хэлээд 2 найздаа үзүүлсэн. Ч.Ч нь гар утсыг хараад “самсунгийн утас байна, зарья” гэж хэлсэн. ...Ч.Ч нь фэйсбүүкээр дамжуулан зарахаар болсон. Түд удалгүй тус гар утсыг нэг хүн авахаар болоод Ч.Чтэй харилцаад байх шиг байсан бөгөөд Ч.Ч нь “утсыг зарахаар болчихлоо, гараад зарчихаад хүрээд ирье” гэж хэлээд тус гар утсыг аваад гараад явсан. Удалгүй тэр гар утсыг 168,000 төгрөгөөр зарчихлаа гээд ороод ирсэн. Ингээд тухайн гар утсыг зарсан мөнгөний 143,000 төгрөгийг Ч.Ч авсан бөгөөд 25,000 төгрөгөөр нь ундаа тамхи болон хоол хүнс авахаар болоод Г.Б дэлгүүр рүү гараад явсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Бгийн “...А.З нь Ч.Чээс “андаа энэ утсыг зараад өгчих” гэж хэлэхэд Ч.Ч “за тэгье” гэж хэлээд фэйсбүүкээр гар утсыг зарахаар болсон бөгөөд нэг хүн авья гэж байна гэж хэлээд гэрээс тус утсыг авч гараад нэг хүнд зарчихаад 168,000 төгрөгтэй ороод ирсэн. Үүний 143,000 төгрөгийг Ч.Чэд А.З нь өгсөн бөгөөд 25,000 төгрөгөөр миний бие хоол хүнсний зүйл дэлгүүрээс худалдан авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар хуудас/, “Юнител ХХК”-ний 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05-01/939 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 174 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.Чий “...А.З нь нөгөө согтуу байсан ахаас дээрэмдсэн гэсэн “самсунг Жи-6” маркийн хар хөх өнгийн гар утсыг надад өгөөд “чи наад гар утсаа зараад өөрийнхөө гар утсаа ломбарднаас авчих” гэхээр нь би өөрийнхөө Ч.Ч гэх нэртэй фэйсбүүкээр дамжуулан “Гар утасны хар зах” болон “Гар утасны худалдаа” гэх нэртэй 2 фэйсбүүк группт дээрх гар утасны зургийг оруулаад “2018 оны самсунг жи-6 гар утсыг 200,000 төгрөгөөр зарна” гэсэн утгатай зарыг оруулсан. ...Ингээд дээрх гар утсыг худалдаж авахаар “ogino ogino” гэсэн нэртэй фэйсбүүк хаягны эзэн нэг эрэгтэй хүн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагийн үед Баянбүрдийн ард талын нийтийн байрны дэргэд буюу А.Зын гэрийн хажууд ирж бэлнээр 168,000 төгрөг өгч, гар утсыг шалгаж сайн үзэлгүй худалдаж аваад явсан. ...Улмаар бид гурав гадаа гарч 5,000 төгрөгөөр тамхи авч татаад надад 143,000 төгрөг үлдэхээр нь тухайн 143,000 төгрөгийг аваад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 233 дугаар хуудас/, мөн шүүгдэгч А.Зын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас/, шүүгдэгч А.Зын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 809 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “А.З ...915” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 810 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “ЧД-1 Өвс” гэж хаягласан ногоон өнгөтэй ургамал мэт зүйл, тугалган цаас тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн 2-р жагсаалтанд багтдаг болно. Уг ургамал мэт зүйлийн гялгар ууттай, хаягтай нийт жин нь 67 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 64 грамм болов...” гэх дүгнэлт, гэрэл зураг /2 дугаар хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 242 дугаартай “...А.З нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. А.З нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.З нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.З нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрүүдэд хэрэг хариуцах чадвартай байсан байна. А.З нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. А.Зт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. А.З нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/, шүүгдэгч А.Зын “...Би энэ ургамлыг Каннабис гэх ургамал мөн эсэхийг нь мэддэг хүн таарвал асуучих санаатай биедээ авч явж байсан юм. ...найз Г.Б нь надад Каннабис гэх ургамал байгаа эсэхийг огт мэдээгүй байсан, би ч байгаа гэдгээ хэлээгүй байсан, харин цагдаагийн газар миний биед үзлэг хийх үед гарч ирэхэд л мэдсэн байх...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.З-ыг Г.Б-тэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта-9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, авто машин болон өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн А.З нь Г.Б-тэй бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ч.Ч-ийг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугын болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлтэндээ: шүүгдэгч А.З, Г.Б нарыг бүлэглэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж А.З-т 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн шүүгдэгч А.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх эсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял, мөн А.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулж, 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, нэмт нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сар 32 хоногийн хугацаагаар тогтоох,
шүүгдэгч Ч.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх, бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлт гаргасан болно.
Харин шүүгдэгч А.З, Ч.Ч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруу маргахгүй, хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас шүүх хуралдаанд оролцож хохирол төлбөрөө төлсөн, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн санал гаргасан.
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нар гэм буруу хүлээн зөвшөөрөхгүй, бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэгт оролцоогүй гэж А.З мэдүүлж байгаа, дээрмийн гэмт хэрэг бол материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэтэл гар утас авсныг мэдээгүй байгаа, зөвхөн мөнгөөр л юм авсан л үйлдэл байгаа, үйлдлээрээ нэгдсэн гэж байгаа нь эргэлзээтэй байгаа тул хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр суурьнаас оролцож дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Г.Б-г А.Зтай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 41 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талд хохирогч Ю.Өлзийсайханы эзэмшлийн "Самсунг Жи-6" загварын гар утсыг авахаар хүч хэрэглэж довтлон дээрэмдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримт, мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Шүүх, шүүгдэгч А.З, Ч.Ч нарт ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 5 сар 32 хоногийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч Ч.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.
Харин шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх гэм буруутайд тооцсон /гэм буруугийн хувьд хүлээн зөвшөөрөөгүй/ түүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах, түүнд ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял онгдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч А.З, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.З, Г.Б нарт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч Ч.Ч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүх тооцсон болно.
Хохирогч Ю.Өлзийсайхан нь “хохирлоо барагдуулж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.З, Г.Өлзийсайхан нар нь нийт 126 хоног цагдан хоригдсоныг, тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “гялгар уутны хамт 64 грамм жинтэй, дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт А.З, Илжгэн овогт Г.Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн шүүгдэгч Боржигин овогт А.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, авто машин болон өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн А.З-ыг Г.Б-тэй бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Боржигон овгийн Ч.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч А.З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар,
-шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүгдэгч А.З-т оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 32 хоног тогтоож, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 5 сар 32 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.З, Г.Б нарын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 126 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “гялгар уутны хамт 64 грамм жинтэй, дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.З, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ч.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ