Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 543

 

 

 

 

 

    

 

 

   2020          05           28                                    2020/ШЦТ/543

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар /томилолтоор/

шүүгдэгч Х.И-, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны  0 дүгээр сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 0, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 тоотод түр оршин суух, Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дүгээртэй шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулсан, /РД:00000000/ Б овогт Х.И- холбогдох эрүүгийн 1905037411165 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Х.И- нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42А байрны 52 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж О.Б- эзэмшлийн 2 ширхэг бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 599.173 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг,

- Мөн 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан Ө.Д- эзэмшлийн 46-19 УНП улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.И- шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол бүрэн төлсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч О.Б- мөрдөн байцаалтанд: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн гэр болох Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42А-52 тоот гэрээсээ гараад өөрийн Гүнтэд байрлах зуслан руугаа найз хүүхэн Б- хамт өдрийн 12 цагийн үед явсан. Тэгээд зуслан дээрээ очоод нэг хоночихоод маргааш нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 07-ны 13 цагийн үед өөрийн гэртээ ирсэн. Тэгээд гэр лүүгээ ороод ирсэн чинь гал тогооны өрөөний тавилганы дээр байрлах компьютерийн хайрцаг шарах шүүгээн дээр байрлал нь өөрчлөгдөөд тавигдсан байсан. Тэгээд би гэр орноо шалгаад том өрөөний хар өнгийн шкафанд байсан миний 2 ширхэг бугуйн цаг алга болсон байсныг мэдээд цагдаа дуудсан. ...Би Boss брэндийн хар өнгийн бугуйн цагийг буцааж хүлээж авсан. Харин нөгөө Burberry гэх брэндийн цагийг АНУ-д амьдарч байгаа ...Б.П- асуухад уг цаг нь одоо зарагдахаа больсон байна, үнэ ч тодорхой биш байна гэж хэлсэн. Тийм учир би одоогийн ханшаар уг цаг нь ямар үнэтэй байгааг мэдэхгүй учир “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ний үнэлгээ болох 599.173 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/,

Хохирогч Ө.Д- мөрдөн байцаалтанд: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед хамаатны дүү болох Б- болон түүний хүүхэдтэй бид гурав Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Говь сауны баруун талаар уруудсан зам дагуу 25 дугаар байрны зогсоол дээр 46-19 УНП улсын дугаартай “Ниссан Тида” маркийн автомашинтайгаа ирж зогсоод манай дүү Б- хүүхэдтэйгээ хамт АТМ ороод би замын эсрэг талын хүнсний дэлгүүрээс чихэр аваад жолооч талын толио хавтсыг нь скочдоод дүү Б- хөдөөнөөс ирсэн чихэр, жимсээ багажнаас авахдаа би автомашины түлхүүрээ жолооч талын хаалганд зоолттой орхиод бид гурав гэртээ орж амарсан. Өглөө 8 цагийн үед би ажил руугаа явах гээд түлхүүрээ гэртээ хайгаад олоогүй гараад иртэл автомашинаа тавьсан зогсоол дээр миний машин байхгүй байсан болохоор цагдаад хандсан. ...би автомашинаа буцаан авсан бөгөөд миний автомашинд сэв зураас гэмтэл учраагүй. Надад одоо гомдол санал огт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 75-76/,

Гэрч Р.О- мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их хурлын гишүүн Э- уулзалтын урилгыг өөрийн 42а байранд өөрийн хүү болох Х.И- хамт тараасан. Тэгээд би Х.И- 42а байрны 3-р орцонд айлуудаар өгөөрэй гээд явуулсан юм. ...Тэгээд Х.И- удалгүй 3-р орцны айлуудаар тараачихлаа гээд ороод ирсэн. ...дараа нь би Х.И-ай хамт мэдүүлэг өгөхөд Х.И-ыг Б- гэрээс цаг хулгайлчихсан гэдгийг мэдсэн бөгөөд Х.И-ыг Б- гэр рүү яаж орсон талаар асуухад гэр нь онгорхой байсан гэж надад хэлсэн. ...мөн Б- ахын гэр нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр урилга тараагаад явж байхад хаалга нь онгорхой бөгөөд үүдэнд нь нэг гутал байхаар нь Б- ахыг дуудтал дуугарахгүй байхаар нь 5-10 минут хүлээгээд хүн гарч ирэхгүй байхаар нь гэр рүү нь ороод том өрөөнд нь хар шкафанд байсан 2 цагийг авчихсан юм гэж надад хэлсэн. ...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны сагсны талбайгаас өөрийн хүү Х.И-ыг олоод 25 дугаар байрны гадна орцны үүдээр явж байтал 25 дугаар байр руу орох зам дагуу Ниссан Тида маркийн автомашины түлхүүр зоолттой байхыг харсан. ...бид хоёр автомашинд суугаад утасны дугаар байна уу гэж хайсан. ...утасны дугаар хайж байгаад байхгүй болохоор нь хүүтэйгээ буусан. Буугаад хүүгээсээ түлхүүрийг нь яасан гэж асуухад автомашин дотор үлдээсэн гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 77-78/,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-8, 63-64/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 23-25, 83-85/,

 

Яллагдагчаар Х.И- мөрдөн байцаалтанд: “...ийнхүү тараагаад явж байгаад 42а байрны 3-р орц руу ороод 1 давхараас эхлэн тарааж байгаад 2 давхар руу гартал О.Б- ахын гэр болох 52 тоотыг тогштол хаалга нь онгорхой байсан. Б- ахыг дуудтал хүн дуугарахгүй байхаар нь гэр рүү ороод хүн орж ирэхнүү гээд хэсэг хүлээгээд зогссон. Тэгтэл хүн орж ирэхгүй байхаар нь том өрөөнд нь байрлах шилэн хар шкаф руу хартал түүн дээр “Burberry” брендийн бугуйн цаг байхыг олж хараад очоод автал цаана нь хар өнгийн Hugо Boss брендийн бугуйн цаг нь мөн байж байхаар нь хоёр цагийг нь хоёуланг авчихаад 2-3 минут яахаа мэдэхгүй бодож зогсож байгаад уг хоёр цагийг хувцасныхаа халаасанд хийгээд гэрийнх нь хаалгыг хаагаад гараад явсан. ...Уг машин дээр очоод асаагаад хорооллын замаар Дүэл гэх нэртэй компьютер тоглоомын газар дотор 2 хоног тоглож хоночихоод байж байтал манай найз У гэх хүүхэд намайг машинаар хүргээд өгөөч гээд би зөвшөөрөөд хоёр найзыгаа хүргэж өгөхөөр болоод уг тоглоомын газраас гараад хоёр найзыгаа суулгаад 1 найзыгаа буулгахаар 100 айл руу явж байтал замдаа Баянбүрдийн тойрог өнгөрөөд цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 44, 96/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Нэг: Х.И- нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42А байрны 52 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж О.Б- эзэмшлийн 2 ширхэг бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 599.173 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Х.И-ын “...ийнхүү тараагаад явж байгаад 42а байрны 3-р орц руу ороод 1 давхараас эхлэн тарааж байгаад 2 давхар руу гартал О.Б- ахын гэр болох 52 тоотыг тогштол хаалга нь онгорхой байсан. Б- ахыг дуудтал хүн дуугарахгүй байхаар нь гэр рүү ороод хүн орж ирэхнүү гээд хэсэг хүлээгээд зогссон. Тэгтэл хүн орж ирэхгүй байхаар нь том өрөөнд нь байрлах шилэн хар шкаф руу хартал түүн дээр “Burberry” брендийн бугуйн цаг байхыг олж хараад очоод автал цаана нь хар өнгийн Hugо Boss брендийн бугуйн цаг нь мөн байж байхаар нь хоёр цагийг нь хоёуланг авчихаад 2-3 минут яахаа мэдэхгүй бодож зогсож байгаад уг хоёр цагийг хувцасныхаа халаасанд хийгээд гэрийнх нь хаалгыг хаагаад гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/, хохирогч О.Б-: “...гэр лүүгээ ороод ирсэн чинь гал тогооны өрөөний тавилганы дээр байрлах компьютерийн хайрцаг шарах шүүгээн дээр байрлал нь өөрчлөгдөөд тавигдсан байсан. Тэгээд би гэр орноо шалгаад том өрөөний хар өнгийн шкафанд байсан миний 2 ширхэг бугуйн цаг алга болсон байсныг мэдээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/, гэрч Р.О-: “...Х.И-ыг Б- гэрээс цаг хулгайлчихсан гэдгийг мэдсэн бөгөөд Х.И-ыг Б- гэр рүү яаж орсон талаар асуухад гэр нь онгорхой байсан гэж надад хэлсэн. ...мөн Б- ахын гэр нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр урилга тараагаад явж байхад хаалга нь онгорхой бөгөөд үүдэнд нь нэг гутал байхаар нь Б- ахыг дуудтал дуугарахгүй байхаар нь 5-10 минут хүлээгээд хүн гарч ирэхгүй байхаар нь гэр рүү нь ороод том өрөөнд нь хар шкафанд байсан 2 цагийг авчихсан юм гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 23-25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

Хоёр: Х.И- нь 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан Ө.Д- эзэмшлийн 46-19 УНП улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

үйлдсэн хэргээ мэдүүлсэн Х.И-ын “...Уг машин дээр очоод асаагаад хорооллын замаар Дүэл гэх нэртэй компьютер тоглоомын газар дотор 2 хоног тоглож хоночихоод байж байтал манай найз У- гэх хүүхэд намайг машинаар хүргээд өгөөч гээд би зөвшөөрөөд хоёр найзыгаа хүргэж өгөхөөр болоод уг тоглоомын газраас гараад хоёр найзыгаа суулгаад 1 найзыгаа буулгахаар 100 айл руу явж байтал замдаа Баянбүрдийн тойрог өнгөрөөд цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96/, хохирогч Ө.Д-: “...би автомашины түлхүүрээ жолооч талын хаалганд зоолттой орхиод бид гурав гэртээ орж амарсан. Өглөө 8 цагийн үед би ажил руугаа явах гээд түлхүүрээ гэртээ хайгаад олоогүй гараад иртэл автомашинаа тавьсан зогсоол дээр миний машин байхгүй байсан болохоор цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 75-76/, гэрч Р.О-: “...25 дугаар байрны гадна орцны үүдээр явж байтал 25 дугаар байр руу орох зам дагуу Ниссан Тида маркийн автомашины түлхүүр зоолттой байхыг харсан. ...бид хоёр автомашинд суугаад утасны дугаар байна уу гэж хайсан. ...утасны дугаар хайж байгаад байхгүй болохоор нь хүүтэйгээ буусан. Буугаад хүүгээсээ түлхүүрийг нь яасан гэж асуухад автомашин дотор үлдээсэн гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 77-78/, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

шүүгдэгч Х.И-ын идэвхтэй үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлтээр, нууцаар хохирогчийн гэрт сэм орж, хүч хэрэглэхгүйгээр, эд зүйлсийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн,

мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” нь тус тус гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Хяналтын прокуророос Х.И-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон өмгөөлөгч нар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно. 

 

Улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Х.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

      

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Х.И- нь хохирогч Ө.Д- автомашиныг буцаан өгсөн, хохирогч О.Б- хохирлын барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Х.И-т шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Х.И-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлыг төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.    

Шүүгдэгч Х.И-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн мөн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо  нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

Х.И- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Х.И-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт  01 жилийн  хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.И-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт  01 жилийн  хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг  нэг хоног хорих ялаар тооцож 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 01 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Түүнд оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 132 хоногийн эдлэх ялд нь оруулан тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Х.И-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд,

- “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.И-ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.И-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 40 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 01 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.И-т оногдуулсан 01 жил 01 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Х.И-ын цагдан хоригдсон 132 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.И-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ

 

 

  

 

 

 

    

 

 

   2020          05           28                                    2020/ШЦТ/543

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар /томилолтоор/

шүүгдэгч Х.И-, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны  0 дүгээр сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 0, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар гудамж 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 тоотод түр оршин суух, Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 41 дүгээртэй шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулсан, /РД:00000000/ Б овогт Х.И- холбогдох эрүүгийн 1905037411165 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Х.И- нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42А байрны 52 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж О.Б- эзэмшлийн 2 ширхэг бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 599.173 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг,

- Мөн 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан Ө.Д- эзэмшлийн 46-19 УНП улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.И- шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол бүрэн төлсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч О.Б- мөрдөн байцаалтанд: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр би өөрийн гэр болох Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42А-52 тоот гэрээсээ гараад өөрийн Гүнтэд байрлах зуслан руугаа найз хүүхэн Б- хамт өдрийн 12 цагийн үед явсан. Тэгээд зуслан дээрээ очоод нэг хоночихоод маргааш нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 07-ны 13 цагийн үед өөрийн гэртээ ирсэн. Тэгээд гэр лүүгээ ороод ирсэн чинь гал тогооны өрөөний тавилганы дээр байрлах компьютерийн хайрцаг шарах шүүгээн дээр байрлал нь өөрчлөгдөөд тавигдсан байсан. Тэгээд би гэр орноо шалгаад том өрөөний хар өнгийн шкафанд байсан миний 2 ширхэг бугуйн цаг алга болсон байсныг мэдээд цагдаа дуудсан. ...Би Boss брэндийн хар өнгийн бугуйн цагийг буцааж хүлээж авсан. Харин нөгөө Burberry гэх брэндийн цагийг АНУ-д амьдарч байгаа ...Б.П- асуухад уг цаг нь одоо зарагдахаа больсон байна, үнэ ч тодорхой биш байна гэж хэлсэн. Тийм учир би одоогийн ханшаар уг цаг нь ямар үнэтэй байгааг мэдэхгүй учир “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ний үнэлгээ болох 599.173 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/,

Хохирогч Ө.Д- мөрдөн байцаалтанд: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед хамаатны дүү болох Б- болон түүний хүүхэдтэй бид гурав Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Говь сауны баруун талаар уруудсан зам дагуу 25 дугаар байрны зогсоол дээр 46-19 УНП улсын дугаартай “Ниссан Тида” маркийн автомашинтайгаа ирж зогсоод манай дүү Б- хүүхэдтэйгээ хамт АТМ ороод би замын эсрэг талын хүнсний дэлгүүрээс чихэр аваад жолооч талын толио хавтсыг нь скочдоод дүү Б- хөдөөнөөс ирсэн чихэр, жимсээ багажнаас авахдаа би автомашины түлхүүрээ жолооч талын хаалганд зоолттой орхиод бид гурав гэртээ орж амарсан. Өглөө 8 цагийн үед би ажил руугаа явах гээд түлхүүрээ гэртээ хайгаад олоогүй гараад иртэл автомашинаа тавьсан зогсоол дээр миний машин байхгүй байсан болохоор цагдаад хандсан. ...би автомашинаа буцаан авсан бөгөөд миний автомашинд сэв зураас гэмтэл учраагүй. Надад одоо гомдол санал огт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 75-76/,

Гэрч Р.О- мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их хурлын гишүүн Э- уулзалтын урилгыг өөрийн 42а байранд өөрийн хүү болох Х.И- хамт тараасан. Тэгээд би Х.И- 42а байрны 3-р орцонд айлуудаар өгөөрэй гээд явуулсан юм. ...Тэгээд Х.И- удалгүй 3-р орцны айлуудаар тараачихлаа гээд ороод ирсэн. ...дараа нь би Х.И-ай хамт мэдүүлэг өгөхөд Х.И-ыг Б- гэрээс цаг хулгайлчихсан гэдгийг мэдсэн бөгөөд Х.И-ыг Б- гэр рүү яаж орсон талаар асуухад гэр нь онгорхой байсан гэж надад хэлсэн. ...мөн Б- ахын гэр нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр урилга тараагаад явж байхад хаалга нь онгорхой бөгөөд үүдэнд нь нэг гутал байхаар нь Б- ахыг дуудтал дуугарахгүй байхаар нь 5-10 минут хүлээгээд хүн гарч ирэхгүй байхаар нь гэр рүү нь ороод том өрөөнд нь хар шкафанд байсан 2 цагийг авчихсан юм гэж надад хэлсэн. ...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны сагсны талбайгаас өөрийн хүү Х.И-ыг олоод 25 дугаар байрны гадна орцны үүдээр явж байтал 25 дугаар байр руу орох зам дагуу Ниссан Тида маркийн автомашины түлхүүр зоолттой байхыг харсан. ...бид хоёр автомашинд суугаад утасны дугаар байна уу гэж хайсан. ...утасны дугаар хайж байгаад байхгүй болохоор нь хүүтэйгээ буусан. Буугаад хүүгээсээ түлхүүрийг нь яасан гэж асуухад автомашин дотор үлдээсэн гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 77-78/,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-8, 63-64/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 23-25, 83-85/,

 

Яллагдагчаар Х.И- мөрдөн байцаалтанд: “...ийнхүү тараагаад явж байгаад 42а байрны 3-р орц руу ороод 1 давхараас эхлэн тарааж байгаад 2 давхар руу гартал О.Б- ахын гэр болох 52 тоотыг тогштол хаалга нь онгорхой байсан. Б- ахыг дуудтал хүн дуугарахгүй байхаар нь гэр рүү ороод хүн орж ирэхнүү гээд хэсэг хүлээгээд зогссон. Тэгтэл хүн орж ирэхгүй байхаар нь том өрөөнд нь байрлах шилэн хар шкаф руу хартал түүн дээр “Burberry” брендийн бугуйн цаг байхыг олж хараад очоод автал цаана нь хар өнгийн Hugо Boss брендийн бугуйн цаг нь мөн байж байхаар нь хоёр цагийг нь хоёуланг авчихаад 2-3 минут яахаа мэдэхгүй бодож зогсож байгаад уг хоёр цагийг хувцасныхаа халаасанд хийгээд гэрийнх нь хаалгыг хаагаад гараад явсан. ...Уг машин дээр очоод асаагаад хорооллын замаар Дүэл гэх нэртэй компьютер тоглоомын газар дотор 2 хоног тоглож хоночихоод байж байтал манай найз У гэх хүүхэд намайг машинаар хүргээд өгөөч гээд би зөвшөөрөөд хоёр найзыгаа хүргэж өгөхөөр болоод уг тоглоомын газраас гараад хоёр найзыгаа суулгаад 1 найзыгаа буулгахаар 100 айл руу явж байтал замдаа Баянбүрдийн тойрог өнгөрөөд цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 44, 96/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Нэг: Х.И- нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42А байрны 52 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж О.Б- эзэмшлийн 2 ширхэг бугуйн цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 599.173 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Х.И-ын “...ийнхүү тараагаад явж байгаад 42а байрны 3-р орц руу ороод 1 давхараас эхлэн тарааж байгаад 2 давхар руу гартал О.Б- ахын гэр болох 52 тоотыг тогштол хаалга нь онгорхой байсан. Б- ахыг дуудтал хүн дуугарахгүй байхаар нь гэр рүү ороод хүн орж ирэхнүү гээд хэсэг хүлээгээд зогссон. Тэгтэл хүн орж ирэхгүй байхаар нь том өрөөнд нь байрлах шилэн хар шкаф руу хартал түүн дээр “Burberry” брендийн бугуйн цаг байхыг олж хараад очоод автал цаана нь хар өнгийн Hugо Boss брендийн бугуйн цаг нь мөн байж байхаар нь хоёр цагийг нь хоёуланг авчихаад 2-3 минут яахаа мэдэхгүй бодож зогсож байгаад уг хоёр цагийг хувцасныхаа халаасанд хийгээд гэрийнх нь хаалгыг хаагаад гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/, хохирогч О.Б-: “...гэр лүүгээ ороод ирсэн чинь гал тогооны өрөөний тавилганы дээр байрлах компьютерийн хайрцаг шарах шүүгээн дээр байрлал нь өөрчлөгдөөд тавигдсан байсан. Тэгээд би гэр орноо шалгаад том өрөөний хар өнгийн шкафанд байсан миний 2 ширхэг бугуйн цаг алга болсон байсныг мэдээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17/, гэрч Р.О-: “...Х.И-ыг Б- гэрээс цаг хулгайлчихсан гэдгийг мэдсэн бөгөөд Х.И-ыг Б- гэр рүү яаж орсон талаар асуухад гэр нь онгорхой байсан гэж надад хэлсэн. ...мөн Б- ахын гэр нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр урилга тараагаад явж байхад хаалга нь онгорхой бөгөөд үүдэнд нь нэг гутал байхаар нь Б- ахыг дуудтал дуугарахгүй байхаар нь 5-10 минут хүлээгээд хүн гарч ирэхгүй байхаар нь гэр рүү нь ороод том өрөөнд нь хар шкафанд байсан 2 цагийг авчихсан юм гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 23-25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

Хоёр: Х.И- нь 2019 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан Ө.Д- эзэмшлийн 46-19 УНП улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

үйлдсэн хэргээ мэдүүлсэн Х.И-ын “...Уг машин дээр очоод асаагаад хорооллын замаар Дүэл гэх нэртэй компьютер тоглоомын газар дотор 2 хоног тоглож хоночихоод байж байтал манай найз У- гэх хүүхэд намайг машинаар хүргээд өгөөч гээд би зөвшөөрөөд хоёр найзыгаа хүргэж өгөхөөр болоод уг тоглоомын газраас гараад хоёр найзыгаа суулгаад 1 найзыгаа буулгахаар 100 айл руу явж байтал замдаа Баянбүрдийн тойрог өнгөрөөд цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96/, хохирогч Ө.Д-: “...би автомашины түлхүүрээ жолооч талын хаалганд зоолттой орхиод бид гурав гэртээ орж амарсан. Өглөө 8 цагийн үед би ажил руугаа явах гээд түлхүүрээ гэртээ хайгаад олоогүй гараад иртэл автомашинаа тавьсан зогсоол дээр миний машин байхгүй байсан болохоор цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 75-76/, гэрч Р.О-: “...25 дугаар байрны гадна орцны үүдээр явж байтал 25 дугаар байр руу орох зам дагуу Ниссан Тида маркийн автомашины түлхүүр зоолттой байхыг харсан. ...бид хоёр автомашинд суугаад утасны дугаар байна уу гэж хайсан. ...утасны дугаар хайж байгаад байхгүй болохоор нь хүүтэйгээ буусан. Буугаад хүүгээсээ түлхүүрийг нь яасан гэж асуухад автомашин дотор үлдээсэн гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 77-78/, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

шүүгдэгч Х.И-ын идэвхтэй үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлтээр, нууцаар хохирогчийн гэрт сэм орж, хүч хэрэглэхгүйгээр, эд зүйлсийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн,

мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” нь тус тус гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Хяналтын прокуророос Х.И-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон өмгөөлөгч нар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно. 

 

Улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Х.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

      

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Х.И- нь хохирогч Ө.Д- автомашиныг буцаан өгсөн, хохирогч О.Б- хохирлын барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Х.И-т шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Х.И-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлыг төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.    

Шүүгдэгч Х.И-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн мөн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо  нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

Х.И- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Х.И-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт  01 жилийн  хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.И-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт  01 жилийн  хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг  нэг хоног хорих ялаар тооцож 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хугацааг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 01 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Түүнд оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 132 хоногийн эдлэх ялд нь оруулан тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Х.И-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд,

- “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.И-ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.И-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 40 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 01 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.И-т оногдуулсан 01 жил 01 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Х.И-ын цагдан хоригдсон 132 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.И-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ