| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0166/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/169 |
| Огноо | 2020-05-20 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч: О.Т, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор В.Дэлгэрмаагаас О.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн х
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин,
Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014.05.06-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 51.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж байсан, О.Т
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч О.Т нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар баг дунд хуруу гэх газраас Л.*******ийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж бусдад 2 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч О.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би өмнө гэрчээр өсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар үнэн зөв тодорхой ярьсан харин цаг хугацааны хувьд би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ шинэ жил болох гэж байсан болохоор 2019 оны 12 дугаар сарын 23 гээд мэдүүлсэн гэхдээ бол би яг өдрийг нь санахгүй байгаа ямар ч байсан 12 дугаар сард би *******ийн хул алаг гүү, борлог зүсмийн 2 тооны адууг ганцаараа Өлзийт сумын 5 дугаар багийн дунд түрүү гэх газарт хаданд хашиж байгаад буйлаар буйлгалдаад ганцаараа гаргаад гэдэс сэвсийг нь тэнд нь булаад өөрийн эзэмшлийн 1847 БНХ улсын дугаартай цэнхэр өнгийн 1200 маркийн тээврийн хэрэгслээр ачиж аймгийн төв руу оруулж ирээд хот явах гэж байсан мах ачсан машин байхаар нь ардаас дагаж явж байгаад нийтэд нь 1.480.000 төгрөгт зарсан ерөнхийдөө бол болсон зүйл ийм миний зүгээс хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа дахин хэрэг хийхгүй ******* нь намайг 3 гүү уясан гуйлгачин гэж хэлээд байхаар нь өс сансандаа авсан юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 58 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Л.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтэй болсон зүйлийн талаар бол ярьсан байгаа ерөнхийдөө би өөрийн адуу байдаг Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Дунд түрүү гэх газарт 2019 оны 12 дугаар сарын 10-ы өдөр очиж адуугаа эргэхэд манай адуунаас 2 тооны адуу алга байсан би өмнө нь 2 хоногийн өмнө намайг ирж адуугаа үзэхэд бүрэн байсан юм тэгээд ойр хавиар нь яваад хайтал Цохио түрүүний урд арын цохион дотор янзлаад 2 сэвсийг мөн ширний жижиг өөдсийг хаяад явсан байсан хажууд нь *******ийн машины мөр байсан тэгээд түүнийг авсан байна гэж сэжиглэсэн тэгээд байж байгаад сая өргөдөл бичиж өгсөн... Миний нэг морь нь бор зүсмийн нас гүйцсэн морь нөгөөх нь хул алаг гүү нас гүйцсэн морь байсан юм. Түвшин-төгсийн зүгээс миний дансанд 2.100.000 төгрөгийг хийсэн хохирол бүрэн төлөгдсөн байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 18-20 /,
4. Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Миний зүгээс ******* ахаас *******ийн алдсан 2 удааг авсан юм шиг байна лээ гэж сонсоод ******* ахад танай адууг Төгсөө буюу ******* авсан юм шиг байна лээ гэж хэлж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 30 /,
5. Гэрч Д.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Энэ оны цагаан сарын шинийн гурванд намайг цай уу гэхээр нь би *******ийн 2 адууг нядалж гаргаж явсан газар чиний машины мөр байсан гэж хэлэхэд тиймээ миний машины мөр гэж хэлсэн яг тэр 2 тооны адууг би авсан гэж хэлээгүй тэгээд би согтуудаа Мөнхөө буюу *******д Төгсөө *******ийн 2 тооны адууг авсан юм шиг байна лээ хажууд нь байсан машины мөр миний машины мөр гэж байна лээ гэж хэлсэн юм.манай мал мал нядалсан гэх газраар нь бэлчдэг юм тэгээд тэр хавиар байнга шахуу явдаг урд өдөр нь тэр газарт тийм газар булсан сэвс байгаагүй тэгээд мөр хартал *******ийн машины мөр байсан учир нь 2019 оны намар *******ийнхтэй саахалт намаржсан тийм болохоор бикап машины мөр гэдгийг сайн мэдэж байгаа юм манай энд *******өөс өөр том оврын тийм хээтэй дугуйтай машин унадаг хүн байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 31-32 /
6. Гэрч Г.,*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...******* нь 5 хүүхэдтэй малтай амьдралын боломж гайгүй айл. 4-5 жил болж байна, хүнд тусархуу хөдөө Эрдэнэцогт суманд мал малладаг даруухан томоотой хүн байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг би 2 жилийн өмнө цагаан сараар О.Төд бэлэн мөнгөөр нь 7.000.000 төгрөгөөр зарж байсан нэр шилжүүлж өгнө гэж явсаар байгаад өдий хүрсэн байна. Одоо бол энэ машин надад хамаагүй О.Тийн машин болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
7. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 143 дугаартай шинжээчийн:
1. Адуу 1 ширхэг 1.100.000 төгрөг
2. Адуу 1 ширхэг 1.000.000 төгрөг
Эд зүйлийн нийт үнэ 2.100.000 төгрөг...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39/
8. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 226 дугаартай шинжээчийн:
1. Мistubishi L200 1 ширхэг үнэ 4.500.000 төгрөг...гэх дүгнэлт / хх-ийн 42 / болон хавтаст хэргийн 5-6 дугаар хуудсанд авагдсан Л.*******ийн өргөдөл, хавтаст хэргийн 65-75 дугаар хуудсанд авагдсан төрийн банкны, хаан банк, голомт банк, хас банк нарын тодорхойлолт, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай, Баянхонгор аймаг улсын бүртгэлийн хэлтэс тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, хавтаст хэргийн 79 дүгээр хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, хавтаст хэргийн 80-81 дүгээр хавтаст хэргийн өмгөөллийн гэрээ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэх дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүхээс шүүгдэгч О.Т нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар баг дунд хуруу гэх газраас Л.*******ийн эзэмшлийн 2 тооны адууг өөрийн эзэмшлийн авто машиныг ашиглан хулгайлж бусдад 2 100 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст авагдсан хохирогч Л.*******, гэрч Б.*******, Д.******* нарын мэдүүлэг болон Энх-Нахиа ХХК-ийн 143, 226 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.Тийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Төд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин үүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаатай адил хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Тийн машин механизм ашиглаж хулгайлж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан хүндрүүлэх нөхцөл болгон УИХ-с 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр хуульчлан баталсан боловч шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “үйлдэл...ийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн...нд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “үйлдэл...г гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул уг хуулиар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй
Уг хэрэгт шүүгдэгч О.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч О.Т нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн Мицибуши пикап маркийн 1874 БНХ улсын дугаартай авто машиныг ашигласан бөгөөд уг авто машин буюу түүний үнэ дөрвөн сая таван зуун мянган / 4.500.000 / төгрөгийг шүүгдэгч О.Төөс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10 метр олс буюу бугуйл нэг ширхгийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг бугуйлыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Төд урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Төд нь урьд ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд мэдээлэл авагдсан тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Тийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч О.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч О.Төд зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч О.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч О.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүг ийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч О.Тийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан авто машин буюу түүний үнэ дөрвөн сая таван зуун мянган / 4.500.000 / төгрөгийг шүүгдэгч О.Төөс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч О.Тийн эзэмшлийн Мицибуши пикап маркийн 1874 БНХ улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг хэрэгцээний дагуу эзэмшигч О.Төд буцаан олгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 10 метр олс буюу бугуйл нэг ширхгийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг бугуйлыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
12 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Төд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ