Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 120

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Нарантуяа,улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалбаяр, хохирогч Т.Гантогтох, иргэний нэхэмжлэгч Т.Бямбажаргал, шүүгдэгч Д.Мандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Мандахад холбогдох эрүүгийн 2036000550082 дугаартай, 178/2020/0123/Э/ индекстэй хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1965 оны 06 дугаар сарын 10-ны  өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Ховд  аймгийн Жаргалант сумын Хайрхан  багийн 7-10 тоотод оршин суух, урьд Ховд аймгийн 6 дугаар хэсгийн ардын шүүхийн  1981 оны 11 сарын 04-ний өдрийн 40 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64-н А-д зааснаар 6 сар хорьж Эрүүгийн хуулийн 341 –д зааснаар 1 жилээр хойшлуулж шийдвэрлэсэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын гуравдугаар шүүхийн 2009 оны 04 сарын 24-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан гэх, ПЭ65061013 регистрийн дугаартай, Захчин овогт Даваагийн Мандах

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Мандах нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр “Шар хадны дөрөлж” гэх газарт өөрийн эзэмшлийн 82-83 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж 98-99 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Т.Гантогтохын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

                       Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн...уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн  нутаг Шар хадны дөрөлж гэх газар байв.Хэрэг гарсан газар 4 тээврийн хэрэгсэл байх бөгөөд 30-03 ХОҮ, 41-12УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд аймгийн чиглэлд явж байсан байдалтай зогсож байсан бөгөөд З-н цэгээр тэмдэглэв.Мөргөлдсөн гэх цагаан өнгийн 98-99ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын баруун хэсэгт унасан байдалтай байсан бөгөөд Б үсгээр тэмдэглэв.98-99 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсөн 82-83 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх газрыг А үсгээр, хөдлөх цэг буюу замын хашлагыг В цэгээр тэмдэглэв...А-гаас Б цэг хүртэл мөргүүлсэн 98-99 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хагарсан салсан эд зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 4-10-р хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт / хэргийн 11-12-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...уг тээврийн хэрэгсэл нь 82-83 ХОҮ улсын дугаартай том оврын 45 хүний суудалтай, ногоон алаг өнгийн автобус байх бөгөөд уг автобусны салхины шил хагарч цуурсан, хоёр их гэрлийн дундах шил салж унжсан, урд гупер баруун хэсгээрээ хагарч салсан, орж гарах хаалга салсан, шил нь хагарсан байдалтай байв... гэх тэмдэглэл / хэргийн 13-14-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... уг тээврийн хэрэгсэл нь 98-99 ХОҮ улсын дугаартай, цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн ар тал бүрэн, цааш чихэгдэж орсон байх бөгөөд зүүн хойт дугуйтайгаа нийлсэн, хойт гупер зүүн хэсгээрээ тасарч унасан,баруун, зүүн хойт гэрлүүд байхгүй, машины дээд дээвэр ханзарсан, урд гупер зүүн хэсгээрээ хагарсан, хойт багажны хаалганы шил хагарч төмөр нь салсан, зүүн хойт хаалга гажсан, шил нь хагарч зурагдсан байв... гэх тэмдэглэл / хэргийн 15-16-р хуудас/

Гэрч Г.Баатарболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...98-99 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн Приус урдаас ирж байсан. Тэр үед Приусын араас автобус явж байсан бөгөөд бид нарыг машинаасаа бууж ирэхэд уг автобус Приусыг мөргөөд замын хажуу руу унагасан. Тэгэхээр нь бид нар чирч явсан машинаа үлдээгээд миний машинаар тухайн мөргүүлсэн Приус дотор явсан Т.Гантогтох ахыг аваад аймаг явсан... гэх мэдүүлэг / хэргийн 18-19-р хуудас/

Гэрч Б.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Бид нар аймгаас гараад явж байтал нөгөө нуурын хажууд эвдэрсэн машин нь өөр нэг машинаар чирүүлээд урдаас ирж байсан.Тэгээд Т.Бямбажаргал “ нөгөө эвдэрсэн машин мөн байна” гээд замын хажуу руу шахаад зогссон.Машинаа зогсоогоод араас машин ирж байваа” гэж хэлээд дуусаагүй  байтал араас машин ирж мөргөөд манай машин  хажуу талаараа унасан.Т.Бямбажаргал машинаа бариад би урд талын суудал даар сууж явсан ба тухайн үедээ бүсээ зүүсэн байсан учраас гайгүй. Харин арын суудалд сууж байсан Т.Бямбажаргалын ах бүсээ зүүгээгүй байсан учраас яаж гарсныг мэдэхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 21-22-р хуудас/

Гэрч Т.Бямбажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би аймгаас гараад хөтөл даваад явж байтал замд нэг ногоон өнгийн автобус явж байхаар нь дохио өгөөд урд нь гүйцэт түрүүлж гарсан.Тухайн үед автобус их хурдтай явж байсан. Шар хадны дөрөлж тонгойгоод явж байтал урдаас манай дүү машинаа чирүүлээд ирж байхаар нь би зөрөөд баруун талдаа дохио өгөөд зогссон. Тэгээд толиндоо хартал араас автобус ирж байхаар нь найздаа” араас машин ирж байна шүү “ гэж хэлээд удалгүй араас автобус ирж мөргөсөн...гэх мэдүүлэг / хэргийн 24-26-р хуудас/

Гэрч Г.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би Д.Мандахын автобусад суугаад замдаа буухаар яриад явж байтал хөтөл даваад цагаан өнгийн Приус-30 машин гүйцэт түрүүлээд урд орсон. Шар хадны дөрөлж тонгойгоод явж байтал нөгөө цагаан машин яг зам дээр зогссон байсан.Тэр үед эсрэг урсгалд нэгнийгээ чирсэн хоёр машин мөн зам дээр зогссон байсан бөгөөд дундуур нь ямар нэгэн гарах зай байгаагүй учраас Приус машины араас автобус очоод мөргөчихсөн... гэх мэдүүлэг / хэргийн 28-29-р хуудас/

Гэрч Ж.Баттөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...урдаас нэгнийгээ чирсэн 2 машин ирж байсан ба манай автобусны урд явсан Приус машин тухайн хоёр машины уулзаад зогсож байх үед автобус Приусны араас очоод мөргөсөн.Тухайн үед цас ороод зам гөлөөнтэй байсан. Тэр хоёр машины хажуугаар дарж гарах, зөрөх ямар ч боломж байгаагүй. Аль нэг машиныг нь мөргөх юм байна  гэж бодож байтал араас нь мөргөсөн... гэх мэдүүлэг / хэргийн 33-35-р хуудас/

Гэрч Б.Ган-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Тухайн үед Т.Бямбажаргал ахын машины араас том автобус явж байсан.Бид нар замаа чөлөөлөөд зогсоод эргээд хартал Т.Бямбажаргал ахын машин замын хажуу руу унасан байсан.Тэгэхээр нь бид нар гүйж очоод дотор нь байсан хүмүүсийг гаргаж авсан.Би чирэгдэж явсан Приус-30 машины урд суудал дээр сууж явсан... гэх мэдүүлэг / хэргийн 41-42-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 204 дугаартай...Т.Гантогтохын биед дэлүүний няцрал,дотуур цус алдалт, зүүн дал ясны хугарал, баруун нүдний баруун хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Т.Гантогтохын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.Т.Гантогтохын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 66-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 186 дугаартай... Т.Бямбажаргалын биед тархи доргилт,баруун чихний ар хэсэгт  цус хуралт, дагзны зүүн хэсгийн хуйхан доорхи зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны хэсэгт цус хуралт, зүүн хөлийн шилбэний дотор хэсэгт цус хуралт, зүүн хөлийн шилбэний дотор дээд хэсэгт цус хуралт, зүүн хөлийн шилбэний дотор дунд хэсэгт цус хуралт, баруун хөлийн шилбэний дотор дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Т.Бямбажаргалын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 86-р хуудас/

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 15 дугаартай...8283ХОҮ улсын дугаартай автомашин жолоодож явсан Д.Мандах Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн  11.14-д заасан “ Жолооч урдаа яваа тээврийн хэрэгслийг зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон  хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг мөн дүрмийн 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын  нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 9899 ХОҮ улсын дугаартай  автомашин жолоодож явсан Т.Бямбажаргал Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж... зогсооно гэснийг зөрчсөн байна.Жолооч Д.Мандах нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14,12.1 дэх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.. гэх дүгнэлт / хэргийн 97-р хуудас/

Хохирогч Жавдуун овогт Төмөрбаатарын Гантогтохын / 1984.05.08-ны өдөр төрсөн, 37 настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Алтайн буйлааст ХХК-ний ХАБ-ын инженер ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...2020 оны 02 сарын 12-ны өдөр 11 цагийн үед аймгаас гараад явж байтал манай дүүгийн машин урдаас ирж байсан.Тэгээд би Т.Бямбадоржид “ энэ өнгөрөөд явж байна” гэж хэлээд ухаангүй болсон...Би дэлүүгээ авхуулсан. Дахин Улаанбаатар хот явж хагалгаанд орох шаардлагатай байгаа.10600000 төгрөгний хохирол нэхэмжилж байгаа.550000 төгрөгний баримтаа өглөө.Ойрын хугацаанд эм тариа авах зэрэг эмчилгээний 5 сая төгрөг хэрэгтэй байна... гэх мэдүүлэг / хэргийн 120-121-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Т.Бямбажаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...би Д.Мандахаас өөрийн машины үнэ 14500000 төгрөг, бусад зардалд 2900000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг ,

Шүүгдэгч Д.Мандахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байна гэх мэдүүлэг зэрэг баримт болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

2020 оны 02 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр Шар хадны дөрөлж гэх газарт 9899 ХОҮ улсын дугаартай  автомашин жолоодож явсан Т.Бямбажаргал замаа чөлөөлөлгүй машинаа зогсоосноос   82-83 ХОҮ улсын дугаартай автобус жолоодож явсан Д.Мандах  тухайн машины араас очиж мөргөн машинд зорчиж явсан Т.Гантогтоход хүнд гэмтэл, Т.Бямбажаргалд хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Мандах нь 82-83 ХОҮ улсын дугаартай автобус жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн  11.14-д заасан “ Жолооч урдаа яваа тээврийн хэрэгслийг зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон  хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг мөн дүрмийн 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын  нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед  тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг, 9899 ХОҮ улсын дугаартай  автомашин жолоодож явсан Т.Бямбажаргал нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж... зогсооно гэснийг тус тус зөрчиж  тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Т.Гантогтохын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, иргэний нэхэмжлэгч болон гэрч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 204 дугаартай дүгнэлт, замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгч Д.Мандахын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Мандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Т.Гантогтох нь баримтаар 529810 төгрөг, баримтгүй 9970190 төгрөг, нийт 10.500.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Бямбажаргал нь баримтаар тээврийн хэрэгслийн үнэлгээ 14.500.000 төгрөг, баримтгүй 2914000 төгрөг, нийт 17414000 төгрөг тус тус нэхэмжилсэн байна.

Хохирогч Т.Гантогтохоос шүүхэд ирүүлсэн хохирлын баримтаар 1079000 төгрөгний хохирол, иргэний нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн үнэ 14500000 төгрөгийг шүүгдэгч Д.Мандах нь төлөхөө илэрхийлсэн болно.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Мандах нь урьд Ховд аймгийн 6 дугаар хэсгийн ардын шүүхийн  1981 оны 11 сарын 04-ний өдрийн 40 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64-н А-д зааснаар 6 сар хорьж Эрүүгийн хуулийн 341 –д зааснаар 1 жилээр хойшлуулж шийдвэрлэсэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын гуравдугаар шүүхийн 2009 оны 04 сарын 24-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-143/, шийтгэх тогтоол, магадлалын хуулбаруудаар  тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Мандахын хувийн байдлын талаар гэрч Д.Дариймаагийн өгсөн...бид хоёр 1993 онд гэр бүл болсон.Гэр бүл болох үед би 3, Д.Мандах 4 хүүхэдтэй байсан.Бидний дундаас 1 хүүхэд төрсөн.Одоо хүүхдүүд тусдаа гарсан.... гэх мэдүүлэг / хэргийн 58-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Д.Мандахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Мандахыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Д.Мандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, хохирогчид 11050000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 14500000 төгрөгний хохирлыг төлөхөө илэрхийлснийг дурдах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Д.Мандах  нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хэрэгт авагдсан баримтаар тооцогдсон бодит хохирол болох 1079000 төгрөгийг хохирогч Т.Гантогтоход, 14500000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Т.Бямбажаргалд тус тус төлөхөө илэрхийлж байгаа. Цаашид гарах хохирлоо нэхэмжлэх эрх нь хохирогчийн хувьд нээлттэй.Түүний хувийн байдал болон хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж  өгнө үү гэх санал тус тус гаргасан.

Шүүхээс: Шүүгдэгч Д.Мандах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 01 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол ял оногдуулахыг шүүгдэгч Д.Мандахад тайлбарлаж  шийдвэрлэв.

            Шүүгдэгч Д.Мандах нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Мандахын 1271468 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Мандахаас 1079000 төгрөг гаргуулж хохирогч Т.Гантогтоход, 14500000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Бямбажаргалд тус тус олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Захчин овогт Даваагийн Мандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Захчин овогт Даваагийн Мандахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.Мандахад оногдуулсан 01 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Мандахад гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

5.Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Мандахаас 1079000 төгрөг гаргуулж хохирогч Т.Гантогтоход, 14500000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Бямбажаргалд тус тус олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол ял оногдуулахыг шүүгдэгч Д.Мандахад тайлбарласугай.

7.Шүүгдэгч Д.Мандах нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 1079000 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 14500000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Мандахын 152865 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

9.Шүүгдэгч Д.Мандахад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Мандахад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.ГАНТӨГС

Top of Form