Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00025

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Могод сумын 4 дүгээр багт оршин суух Ц.Чулуунбаатарын /РД:ГЕ57020712/ нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00006/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүү хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гочоо, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Чулуунбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Мал эмнэлэгт санитарч, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 1 дугаар сарын 25-ны өдрийг дуустал малчнаар, 1994 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Оч ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн нэгдэл болон компанийн захиргаанаас малчнаар ажиллаж байхад авч байсан цалинг дутуу бичсэн байгаа тул Булган аймгийн Могод сумын Оч нэгдэл Оч ХК-нд малчин, Мал эмнэлэгт санитарч хийж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Чулуунбаатар нь Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Мал эмнэлэгт санитарч, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 1 дугаар сарын 25-ны өдрийг дуустал малчнаар, 1994 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Оч ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн нэгдэл болон компанийн захиргаанаас малчнаар ажиллаж байхад авч байсан цалинг дутуу бичсэн, хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон, гарсан тушаал нь олдохгүй байгаа тул Ц.ЧулуунбаатарыгБулган аймгийн Могод сумын Оч нэгдэл Оч ХК-нд малчин, Мал эмнэлэгт санитарч хийж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Чулуунбаатар нь Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Мал эмнэлэгт санитарч, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 1 дугаар сарын 25-ны өдрийг дуустал малчнаар, 1994 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Оч ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 39 дугаартай цалингийн лавлагаа, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тухайн үед Ц.Чулуунбаатартай хамт ажиллаж байсан гэрч Г.Дамдиндоржийн өгсөн ..Би Ц.Чулуунбаатартай Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1979 оноос 1994 он хүртэл хамт айл аймаг байж мал маллаж байсан. Ц.Чулуунбаатар нь мал маллаж байгаад мал эмнэлэгт санитарч хийж байсан гэх мэдүүлэг, гэрч Г.Дайриймаагийн өгсөн ..Ц.Чулуунбаатартай Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1979 оноос 1994 он хүртэл хамт мал маллаж байсан. Ц.Чулуунбаатар нь мал маллаж байгаад мал эмнэлэгт хэсэг хугацаанд санитарч хийж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баавай овогт Цэвэг-Очирын Чулуунбаатарыг Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1994 оны 01 дүгээр сарын25-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Оч ХК-нд малчнаар 13 /арван гурав/ жил, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталБулган аймгийн Могод сумын Мал эмнэлэгт санитарчаар 03 /гурав/ жил, улсад нийт 16 /арван зургаа/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторБулган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ                                 Л.ДАРЬСҮРЭН