Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 624

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч  Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Ц.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч Ц.С-д холбогдох эрүүгийн 2005019461045 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-нд Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 0 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, нөхөр 0 хүүхдийн хамт Сонгинохайрхан 00 дугаар хороо 0 дугаар байрны 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД:0000000/, Б овогт Ц.С-

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:                            

Ц.С- нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Асе нэртэй пабад маргааны улмаас Ч.М- зодож биед тархи доргилт, баруун хөмсөг, зулайн хуйханд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн бугалга баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.С- шүүх хуралдаанд: Би яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Өөрийн гэм буруу дээр маргахгүй байгаа. Нөхөр маань гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснээс болж би Ч.М- биед халдсан нь үнэн. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна гэв.    

        Хавтаст хэргээс:

Хохирогч Ч.М- мөрдөн байцаалтанд: “2020 оны 5 дугаар сарын 26-нд манай гэрт нэг үл таних эмэгтэй ирээд ээж аав хоёртой уулзаад намайг асуусан байсан бөгөөд миний гар утас руу залгаагүй байж манай эгчийг миний утсыг авахrүй байна гээд залгуулсан байсан. Тухайн үед би гар утсаа авахад манай эгч надад танай ажлын газрын эрэгтэйн эхнэр гэх эмэгтэй ирээд хэл ам хийгээд байна гэж надад хэлсэн. Би эгчид наад хүндээ гар утсаа өгчих гээд яръя гэж хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэй надтай уулзмаар байна гэхээр нь би өмнө нь энэ талаар хэлээд хариугаа өгсөн гэж хэлээд одоо тийм их шаардлагатай байгаа бол уулзъя гэж хэлсэн. Тэгээд би уулзах газраа очоод хүлээж бай би ажлаа амжуулаад очно гэж хэлсэн. Гэтэл надад би хорооллын эцэст нэг газар олоод байж байя гэж хэлсэн бөгөөд би утсаар ярьж дуусаад нэг цаг гаран болсоны дараа хорооллын эцэст очиж утсаар ярьж уулзаад АСЕ гэх пабад хамт орсон. Тэгээд тэндээ нэг нэг ус захиалаад би танилцъя гэж хэлсэн, гэтэл надтай танилцахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө эмэгтэйд хандаад чи өмнө нь нөхөртэйгөө хардаад нэг удаа утсаар ярьсан би тэр үед хаа хамааралгүй манай ажилтан гэхдээ гэр бүлийн асуудлаа өөрсдөө шийд гэж хэлээ биз дээ гэтэл хэсэг чимээгүй байж байснаа чи манай нөхөртэй хэдэн оноос хойш явалдаад байгаа юм бэ гээд асуусан. Тэгэхээр нь би чамд хэлээд байгаа шүү дээ би танай нөхөртэй хамаагүй уулзаад байгаа юм байхгүй гэж хэлсэн. Гэтэл ууж байсан усаа над руу цацаад босож ирээд намайг гартаа барьж байсан стаканаараа нүүрний баруун нүдний орчим цохисон тэгээд би гараараа нүдээ дартал нөгөө эмэгтэй намайг үснээс атгаад сандал дээрээс зулгаагаад унагаасан. Тэгээд байж байтал хамгаалагч гэх залуу ирээд бид хоёрыг салгах гээд байсан боловч нөгөө эмэгтэй гараа тавихгүй байсан. Энэ үед намайг нэг удаа хөлийн өвдгөөрөө баруун нүд рүү өвдөглөсөн тэгээд жаахан байж байгаад гараа тавиад бид хоёрыг хамгаалагч гэх хоёр эрэгтэйн нэг нь нөгөө эмэгтэйг зуураад салгаад тусгаарласан энэ үед нөгөө хамгаалагч нар саатуулаад би текний ард байж байхад цагдаа нар ирээд нөгөө эмэгтэйг надтай хамт хорооллын эцэст байдаг цагдаагийн хэсэгт очсон бөгөөд тэнд мэдүүлэг өгөөд гэмтэл орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/,

Гэрч Ц.У- мөрдөн байцаалтанд: “2020 оны 5 дугаар сарын 26-нд 15 цагийн үед хоёр эмэгтэй орж ирээд манай пабын хойд цонхны орчим суугаад манай пабаас хоёр цэвэр ус аваад уусан. Тэгээд нэг их удаагүй багцаагаар 20 гаруй минут болоод байж байхад манай цонхны өмнө байсан нөгөө хоёр эмэгтэйн нэг нь болох нөгөө эмэгтэйгээс арай бордуу гэмээр царайтай махлаг эмэгтэй намайг харахад ууж байсан стакантай усаа нөгөө эмэгтэйнхээ нүүр рүү цацаж байгаа харагдсан. Тэгээд би хэрүүл маргаан боллоо гээд яваад очих үед нөгөө махлаг эмэгтэй нь зодуулсан гэх бүлтгэр нүдтэй туранхай эмэгтэй ямар нэг юм ярихгүй толгой баруун нүдний хөмсөг орчмоос цус гараад мөн толгойноос нь цус гараад байж байсан...миний харсанаар махлаг бор эмэгтэй лав нөгөө бүлтгэр туранхай эмэгтэйг стаканаар толгой дээр нь 2-3 удаа цохиод авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Гэрч Ш.О- мөрдөн байцаалтанд “Ц.С- бид хоёр 2003 оноос хойш нэг гэр бүл болоод дундаасаа хоёр хүүхэдтэй, одоог хүртэл хамт амьдарч байгаа юм. Би өөрөө гэр бүлээс гадуур хамт ажилладаг эмэгтэй Ч.М- 2017 оны өвөл танилцаад уулзаж учрах болсон бөгөөд 2018 оны сүүлээс их уулзахаа больсон юм...Ч.М- гар утас чатаар харилцаж байхад манай эхнэр миний facebook хаягаар орж мэдээд улмаар хамт ажилладаг хүмүүсээс Ч.М- дугаарыг олж аваад байнга хэрүүл маргаан хийгээд сэтгэл нь таатай бус байгаад байхаар нь би гэрийнх нь хаягийг өгчихсөн юм...Тухайн үед би эхнэр Ц.С-д өөрийн буруугаа хүлээсэн байсан боловч Ч.М- тэрийг үгүйсгээд байсан гээд маргаж гар хүрсэн байсан. Энэ тухай нь хэрэг маргаан болсны дараа Ч.М- надад хэлсэн...Хэрэг маргаан гарах үед өөрөө манай эхнэрт үнэнээ хэлээгүй болохоор уурандаа л тийм зүйл болсон байсан. Би болсон явдалд өөрөө харамсаж байгаа бөгөөд эхнэрээ энэ хэрэгт холбогдуулсанд харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 6300 дугаартай шинжээчийн “Ч.М- биед тархи доргилт, баруун хөмсөг, зулайн хуйханд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн бугалга баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнrөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30/,

Яллагдагчаар Ц.С- мөрдөн байцаалтанд: “Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...уурандаа ууж байсан усаа цацаад аягаар нь толгойн дух орчим нь цохиод боссон. Намайг босоход сандал дээрээ байхаар нь би өөрийнх ууж байсан усны аягаар нь дахиад нэг удаа цохисон бөгөөд энэ үед гараас аяга нь мултраад уначихсан. Тэгэхээр нь шууд гараараа үснээс нь зулгаагаад автал хамгаалагч нар ирээд салгах гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/ болон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/ зэрэг болно.

       Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүгдэгч Ц.С- 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Асе” нэртэй пабад Ч.М- өөрийн нөхөр Ш.О-тай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

       үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ц.С- “...уурандаа ууж байсан усаа цацаад аягаар нь толгойн дух орчим нь цохиод...би өөрийнх нь ууж байсан усны аягаар нь дахиад нэг удаа цохисон бөгөөд энэ үед гараас аяга нь мултраад уначихсан. Тэгэхээр нь шууд гараараа үснээс нь зулгаагаад автал хамгаалагч нар ирээд салгах гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/, хохирогч Ч.М-ийн “...би танай нөхөртэй хамаагүй уулзаад байгаа юм байхгүй гэж хэлсэн. Гэтэл ууж байсан усаа над руу цацаад босож ирээд намайг гартаа барьж байсан стаканаара нүүрний баруун нүдний орчим цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/, гэрч Ц.У-ын “...миний харсанаар махлаг бор эмэгтэй лав нөгөө бүлтгэр туранхай эмэгтэйг стаканаар толгой дээр нь 2-3 удаа цохиод авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 /, гэрч Ш.О-ын “...Би өөрөө гэр бүлээс гадуур хамт ажилладаг эмэгтэй Ч.М- 2017 оны өвөл танилцаад уулзаж учрах болсон бөгөөд 2018 оны сүүлээс их уулзахаа больсон юм...Ч.М- гар утас чатаар харилцаж байхад манай эхнэр миний facebook хаягаар орж мэдээд...өөрөө манай эхнэрт үнэнээ хэлээгүй болохоор уурандаа л тийм зүйл болсон байсан. Би болсон явдалд өөрөө харамсаж байгаа бөгөөд эхнэрээ энэ хэрэгт холбогдуулсанд харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/ шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Улсын яллагчаас Ц.С- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Ц.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.С- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ц.С-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

         1. Б овогт Ц.С- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ц.С- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

       3.Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

       4. Ц.С- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ