Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч : В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Хохирогч: Б.Т,

Өсвөр насны шүүгдэгч: Ө.Т, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914004030042 тоот хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Өсвөр насны шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 36-А1 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  Ө.Т

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ө.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 3-11-348 тоотод оршин хашаанд байх Б.Тгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох гэрт 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр. хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад 34.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн өсвөр насны яллагдагч Ө.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 14- ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 20-30 тоотод байх Ө.Хадбаатарын хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 1 040 000 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа цонхыг хагалж 95 000 төгрөгийн нийт 1 135 000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны яллагдагч Ө.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 3-11-348 тоотод оршин хашаанд байх Б.Тгийн эзэмшлийн хун автомашинд 2019 оны 05 сарын 07-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар эд зүйл хулгайлж бусдад 418 000 төгрөгийн хохирол учруулсан

Өсвөр насны яллагдагч Ө.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 3-11-348 тоотод оршин хашаанд байх Б.Тгийн эзэмшлийн байнга амьдрах зориулалтай орон байр болох гэрт 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад 350 000 төгрөгийн хохирол учруулсан

Өсвөр насны яллагдагч Ө.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн нутаг 2-23 тоотод оршин хашаанд байх Д.Баасанбатын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох байшинд 2019 оны 11-дүгээр сарын 11-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад 300 000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа цонхыг хагалж 40 000 төгрөгийн нийт 340 000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

         1. Өсвөр насны шүүгдэгч Ө.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

  ...Би хүлээн зөвшөөрч байна. Би энэ айл руу бол орох нь орсон тэгэхдээ ээмэг, бөгж зүүлт аваагүй. Харин иштэй чихэр, шоколад бюу наборыг бол идсэн. Би мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж өөр зүйл ярихгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 198-199/,

2. Өсвөр насны шүүгдэгч Ө.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Ө.Хадбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Манай байшингийн ертөнцийн зүгээр зүүн урд талын цонх хагарсан байсан урт 1.20 метр өргөн нь 1.10 метртэй би цонхоо шиллүүлж янзлуулахад 105.000 төгрөгөөр засаж янзалсан байгаа хагарсан цонхоо 105.000 төгрөгөөр үнэлнэ...би тэгээд ажил дээр байж байгаад шууд гэртээ очсон чинь гэрийн байшингийн урд талын цонхыг хагалаад гэрээс миний манан хөөрөг, манай хүүхэд барьж байсан хоёр самсунг з-8 маркийн гар утас дэлгэц нь хагарсан нөт-4 маркийн гар утас, эхнэрийн мөнгөн гинж, бэлэн мөнгө 30 000 төгрөг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29, 54/,

4. Хохирогч Д.Баасанбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нөхөр Амаржаргал бид хоёр хөдөө гэртээ байж байхад манай байшин руу хулгай орсон байна гэхээр нь шууд аймаг орж ирээд гэртээ ирсэн гэртээ иртэл цагдаа нар ирээд үзлэгээ хийгээд явсан байсан гэрийнхээ эд зүйлийг шалгахад мөлхөө тавилга онгойлгоод хөөрөг байсан даалинг гаргаж хаяад хөөрөг нь байхгүй мөн тэнд хийсэн байсан машины түлхүүр мөн нэг өнгийн гар утас байхгүй байсан ...Цонхоо 85 000 төгрөгөөр шилүүлсэн урь нь 1 метр өргөн нь 50 см... /1-р хх-ийн 33/,

5. Хохирогч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Орро А5 маркийн гар утас, түрүүвч 280 000 төгрөг бэлнээр иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, мэргэшсэн жолооны үнэмлэх, хаан банкны виза карт алдагдсан.,.2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед гэртээ хариад хашааны хаалга онгойлгоод машинаа хашаандаа оруулж тавиад гэрийнхээ цоожийг онгойлгоод ортол зүүн талын орон дээр нэг бор царайтай охин хүүхэд хар цүнх тэвэрсэн сууж байсан. Би айж сандарсандаа дуу гарахгүй байсан чинь гаднаас манай хүү ээж хоёр орж ирсэн ээж наадах чинь нөгөө хулгайч чинь биш үү гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд би тэр эмэгтэйг наад цүнхэндээ юу хийчихсэн юм өгөөдөх гээд тэр эмэгтэй рүү ойртсон чинь намайг түлхэж унагаагаад гэрээс гараад зугтаасан би араас нь гүйгээд гүйцээгүй манай хашаагаар гараад зүүн талын нарийн гудамжаар өгсөж гүйгээд дараагийн хоёр нарийн гудамжаар гараад баруун тийш айлын хашаа руу орсон. Тэгээд тэр хашааны урд хэсгээр даваад дараагийн хашаа руу ороод давж гарч гараад гудам өсгөөд алга болсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-39, 216/,

.... Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй  ер нь бол манай гэрт нийт 3 удаагийн хулгай орсон эхний удаа нь болохоор 2019 оны 04 дүгээр сарын 20-23-ны үед хулгай орсон ингэхэд гэрийн авдар дотор байсан марьлд боосон байсан 4 ширхэг мөнгөн аяга байснаас 3 ширхэг шинэ мөнгөн аягыг нь аваад явсан байсан дараа нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өглөө гэрийн хаяанд байсан машинаас ОРРО маркийн гар утас түрийвчтэй бичиг баримт бэлэн 280.000 төгрөг байсан түүнийг аваад явсан байсан дараа нь 2019 оны 05  дугаар сарын 14-16-ны үед байсан байх манай гэрт тооноор тэр охин орж ирж сууж байгаад надад баригдаад намайг гэрийн хаалгаар түлхэж гараад зугтаагаад явсан учир нь тэр өдөр гэрийн хаалга гаднаасаа цоожтой би гэрийн хаалга өөрөө онгойлгож орж ирсэн тэгэхэд манай ээж мөн манай 7 настай хүү хамт бас байсан. Сүүлд нь би цагдаад энэ Тогтохбаяр гэх охиныг баригдахаар нь уулзсан тэгэхэд яг манай гэрт сууж байсан охин мөн байсан надад хэлэхдээ машин дотроос чинь л юм авсан гэр рүү чинь ороогүй гээд байсан хүүхэд гэхэд арай дэндүү хүүхэд байна лээ өөр нэмж ярих зүйл байхгүй….гэх мэдүүлэг /2-р хх-ийн 08-09/

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Т мэдүүлэхдээ:  2019 оны 4 дүгээр сарын 21-нд манайд хөдөөгөөс хүн ирэх ёстой байсан учраас өглөө ажилдаа явахдаа гэрийнхээ түлхүүрийг гэрийн цавагт хийчхээд явсан. Орой ажлаа тараад ирэхэд хөдөөгөөс ирэх ёстой хүн маань ирээгүй, гэр онгорхой байсан. Тэгээд ороод хартал хамаг юм сандаачаад хаячихсан хулгай орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Түүний дараа манай нөхөр хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд машинаа гаднаа тавьчхаад гэртээ ороод хүүхдээ хувцаслаад гараад ирэх хооронд машинд байсан түрүүвч, гар утсыг нь авсан байсан. Сүүлд бас ажлаа тараад гэртээ иртэл энэ хүүхэд манай гэрт сууж байсан. Манайхаас 4 мөнгөн аяга алдагдсан. Нэгийг нь хашаа давуулаад шидчихсэн байсан. Тэр нь одоо эвдэрхий ашиглах боломжгүй болсон манайд байгаа гэв.

7. Хохирогч Б.Т мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

...энэ танай байгууллагад шалгагдаж байгаа охин Ө.Т гэх охин манай 3 ширхэг мөнгөн хаяг аваад байх гэж бодож байна. тухайн үедээ олдохгүй байх гэж бодоод цагдаад мэдэгдээгүй юм.Манай мөнгө аяга дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, баг гарын мөнгөн аяга 2 ширхэг алдагдсан байсан би мөнгө аягаа үнэлбэл дунд гарын мөнгө аягаа 180 000 , хоёр бага гарын мөнгөн аягаа үнэлбэл дунд гарын мөнгөн аягаа нэгийн 130 000 нийт 260 000 төгрөгөөр тус тус үнэлэх байх, тухайн үед манай гэрийн цоожийг эвдэж манай гэрт ороогүй цоожийг онгойлгоод гэрт орсон байсан би гэрийн түлхүүрээ гэрийн цавагт хийчхээд явдаг юм гэрийн цавгаас гэрийн цоожны түлхүүр аваад гэр онгойлсон байсан, манай гэрийн түлхүүр цавагт байдаг талаар яаж мэдсэн юм би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12/,

8. Хууль ёсны төлөөлөгч Ө.Давхарбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.....Миний төрсөн дүү байгаа юм. Дүү бид 2 багаасаа аавынхаа төрсөн ахынд эхнэр дээр хамт өссөн. Манай дүү хүнд тусархуу гэр орны ажилд сайн одоо 11 дүгээр ангид  сурдаг. Хичээл сурлагдаа сайн манай ээж намайг 3 настай байхад өнгөрсөн аавтайгаа нээх хамт байгаагүй гэхдээ жилдээ дүү бид хоёр дээр ирж очдог. Одоо өөр хүнтэй суугаад Улаанбаатар хотод амьдардаг....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43/

9. Өсвөр насны шүүгдэгч Ө.Т мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:

....Би Эрдэнэмандал сургуулийн 11 А ангид сурдаг 2019 оны 11А ангид сурдаг. 2019 оны 11 дүгээр  сарын 14-ны өглөө Баянхонгор аймаг Баянхонгор сумын 2-36-1 тоот гэрээсээ өглөө 07 цаг 30 минутад хичээлдээ явлаа гээд гэрээсээ гараад хөх толгой уруудаж яваад 7 дугаар багийн 7-2-23 тоот хашаанд манай ангийн хүүхдийн гэр нь байдаг юм. Би гэрт нь очсон чинь гэр нь цоожтой байхлаар нь хашаанд  нь ороод гэрийн хойд талд нь байсан  байшингийн  цонхны доод талд байсан чулууг аваад цонхны хаглаж би хагалсан цонхоороо байшинд орсон байшинд ортол гэрийн хойд талд  байсан саарал өнгийн мөлхөө тавилгын 2-3 шургуулга онгойлгож дотор нь байсан хувцас хунарын гаргаж шургуулгад байсан даалинтай хөөргө байсан даалингийн үлдээгээд алга өнгийн хөөргийн аваад буйдан дээр цагаан өнгийн гар утас байхлаар нь аваад буцаад цонхоор гараад явсан. Надтай өөр хүн байгаагүй би ганцаараа байсан. би тэр хашаанаас гараад урд талын эсрэг талын гудамжаар орж тэр гудамжинд алхаж яваад онгорхой ногоон өнгийн хаалга онгорхой байхлаар нь тэнд өнөөх хулгай хийсэн хөөргөө үлдээчхээд явсан тэгээд тэндээсээ цаашаа гудамжаар алхаж бас цагаан өнгийн гар утасны цэнэг дуусчихлаар нь хаячихсан юм, уул нь хулгай хийсэн зүйлсээ мөнгө болгох гээд авсан юм тэгээд зарж чадахгүй болохоор нь замдаа хаячихсан юм. Уул нь өглөө найзындаа очиж хамт сургууль явах гэсэн чинь манай ангийн хүүхэд гэрээсээ гараад сургуульдаа явчихсан гэрт нь хүн байхгүй гэр нь цоожтой байхаар нь байшингийн цонхны хаглаж гэрт орсон би мөнгө хайж орсон юм тэгтэл мөнгө байгаагүй тэгэхлээр нь мөнгө болгочих эд зүйлс аваад буцаад цонхоор гарсан. Одоо надад тэр гэрээс хулгай хийсэн хөөргө, гар утас байхгүй гудамжинд хаячихсан. Хөөргө гар утас хоёр хаясан газраа иргээд олох байх.  Тэндээсээ хөх толгой өгсөөд 5-6 гудамж эзэнгүй айлууд хараад сүлжиж алхаж явж байтал 7-20 дугаар гудамжинд алхаж явтал нэг эзэнгүй айл байхлаар нь хашаанд ороод машины хажууд нэг чулуу байхлаар өнөөх чулууг аваад цонхны хагалж цонхоор байшинд орсон мөнгөн зүүлт мөлхөө тавилгын дээд хэсэгт байхлаар нь авсан, цагаан шургуулга онгойлгосон чинь хөөргө байсан. Өнөөх хөөргийн аваад, хөөргөний хажууд  талд хоёр ширхэг гар утас байсан. Тэр хоёр гар утсыг нь аваад дахин өөр шургуулга онгойлгон чинь 5000 мянгантын дэвсгэртээр 2 ширхэг, 10.000 мянган төгрөг аваад тэгээд би тэр айлаас буцаад цонхоор гараад гудамжны хойд талд байдаг дэлгүүрт орж нэг ширхэг хурууны лент аваад дахин 2-3 гудамж цаг өнгөрөөх гэж тэрүүгээр алхаж яваад өнөөх хулгай хийсэн хөөргөө гудамжинд хаясан, мөнгөн хүзүүний зүүлт нь надад байгаа, мөнгийг нь дэлгүүр ороод чихэр боорцог аваад дуусгачихсан. Одоо үлдсэн ганц хүзүүний зүүлт байгаа. Би нийт хоёр айлын цонхоор орж хулгай хийсэн мөнгө болгочих эд зүйлс аваад ломбардад тавьж мөнгө болгох гэсэн боловч зориг хүрээгүй тэгээд хулгай хийсэн зүйлсээ замдаа хаячихсан юм. Гудамжаар алхаж явахдаа эзэнгүй байна гэдгийн хараад айлын цонхны чулуугаар цохиж гэрт нь орж эд зүйлс хулгай хийсэн. Урьд өмнө хулгай хийж байгаагүй, гудамжаар алхаж яваад мөнгө хэрэг болоод айл орсон. Айлд орж юм хулгай хийсэн нь миний буруу дахин хулгай хийхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 55-57

10. Иргэний хариуцагч Ж.Өлзийбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....Би хот руу яваад 10 жил болж байгаа манай охин Т болон Давхарбаяр нарыг 06 сартайгаас нь манай төрсөн ахын эхнэр Урантуяа авч өсгөж өдий зэрэгт хүргэсэн тэгэхдээ бол би холбоотой байдаг жилд 1-2 удаа Баянхонгор аймагт ирдэг яг хүүхдийнхээ ямар хэрэгт холбогдсоныг би бол мэдэхгүй байгаа сүүлд Цагдаагийн газрын барилга дээрээс унасан сургаар ирж аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1 сар харсан хүүхдээсээ болсон зүйлийн талаар асуухад би гинж гар утас хоёр л авсан гээд байгаа бусдыг нь Алтангадас гэх цагдаагаас айгаад авсан гээд хэлсэн гэж л хэлж байсан уг хүүхэд нь дуугүй ямар нэг буруу зүйл хийчихээр хүүхэд биш байгаа юм. Би одоо ажил төрөл байхгүй тусдаа өөр хүнтэй суугаад 2 нярай хүүхэдтэй 1 хүүхэд маань ой нэг сартай нөгөөдөх нь 02 сартай эхнэр хотод нялх биетэй байдаг амьдралын боломж муу яаж төлөх эсэхээ гайхаад л байж байна. Хийн халаагуурын зааварчилгаа дээр агаар салхи нэвтэрдэггүй тасалгаа дотор  тус халаагуурыг хэрэглэхийг хориглосон заалттай байдаг гэтэл уг өрөө нь агаар алхи нэвтэрдэг хаалга цонхтой өрөө юм. Хүүхдийн сэтгэл зүй хэвийн бус байгаа ямар нэг зүйл ярих гэхээр надтай ерөөс ярилцахгүй өмнө бид хоёр элэн далангүй харилцаатай байдаг байсан. Т янз бүрээр авсан зүйлээ хэлчих гэж асуухаар утас гинж хоёр л авсан гээд байгаа өөр нэмж ярих зүйлгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/

11. Гэрч  Д.Дудаарай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....Би 2018 оны хавар 89950548 дугаарыг өөрийн нэр дээрээ авсан манай нөхөр 88950548 дугаарыг барьдаг 89950548 гэсэн дугаарыг ашиглаж байгаад 2019 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Тогтохбаяр надаас илүү сим дугаар байна уу  гэхээр нь яах гэж байгаа юм гэхэд утсанд хийх гэж байгаа юм гэхээр нь дээрх дугаарыг өгч бариулсан. Ө.Т нь хөдөө зуны амралтаараа Өлзийт сумын “намаг” гэх газар байгаад хичээлдээ орох гээд ирээд миний нэр дээр байх дугаарыг авсан. Тэгэхэд ямар маркийн гар утсанд хийсэн талаар мэдэхгүй манай ахын цагаан өнгийн LG  маркийн цагаан өнгийн гар утсыг барьдаг байсан түүндээ хийх гэж бодоод дугаараа өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69/

12. Гэрч Р.Урантуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

....2004 онд ээж нь нас бараад 6 сартайдаа над дээр үлдэж байсан. Түүний эгч нь ой гарантай байсан би багаас нь өсгөж өдий зэрэгтээ болгосон. Мэдээ орсон цагаасаа төлөв даруухан, үг дуу цөөтэй, удаан дуу, хичээл сурлагадаа сайн ухаан эрүүл саруул, хичээл сургуулиа тасалдаггүй ямар нэгэн муу зуршил байхгүй, хүнд тусархуу миний үгэнд сайн ордог үгнээс гардаггүй, биеийн тамирт сайн. Ер нь манайд  байдаг байсан аав нь надтай хамт өсгөж байгаад сүүлийн 2 жил хот руу явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/

13. Гэрч Н.Дүүрэнжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.... Би 2019 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөө Ө.Тын 11а анги дааж авч ажиллаж байна хичээл сурлагдаа дундаж хэвийн, зан төлөвийн хувьд бүрэг даруухан ангийнхаа хүүхдүүдтэй энгийн байдлаар харилцдаг элдэв муу зуршилгүй ямар нэг байдлаар анги хамт олноороо нийлдэггүй ангийн хүүхдүүдтэй жигд харьцдаг яг дотно найз гэвэл ганц найзтай би ангийнхаа хүүхдүүдийн хувийн зан чанарыг тодорхойлох судалгаа явуулахад Тогтохбаяр нь флегматик хэв шинж нь давамгайлсан хүүхэд гэж гарч ирсэн анги хамт олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй сайн оролцдог хувийн хэрэг дээр бол эхэндээ идэвхтэй хүүхэд байж байгаад дунд ангид орохоосоо бүрэг хүүхэд болсон байдаг. Энэ нь аав нь орхиж явсантай холбоотой байж магадгүй тэгээд эцэг эхийн хайр халамжгүй байдлаас болж бүрэг болсон байх гэж бодож байгаа....гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/

14. Гэрч Д.Солонго мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 08 цагийн үед манай гэрийнхэн гэрээсээ бүгдээрээ гарч явсан гарч явахдаа хашааныхаа хаалгыг гаднаас нь чагталж хаагаад явсан тэгээд тэр өдрийн 13 цаг өнгөрч байхад өөрийн оршин суух Баянхонгор сумын 7-20-30 тоотод байх байшин буюу гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой байсан тэгээд хаалганаас гэр лүүгээ хартал манай байшингийн зүүн урд талын том хагарсан дээд жижиг цонх нь онгорхой байсан тэгээд нөхөр Хадбаатар руу залгачхаад гэртээ ортол манай байшин буюу гэр дотор нил шил бутарсан бурхны авдрыг онгойлгосон тагийг нь доош аваад доторх эд зүйлүүдийг бутраагаад 2 хүүхдийн хуучин түрийвч зэргийг гаргаад хувцасны шүүгээ зэргийг уудалсан байсан тэгээд байж байтал манай нөхөр цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 71/,

15. Гэрч Н.Волоож мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

.... 2019 оны 05 дугаар сард хүүгийндээ ирсэн байсан тэгээд дөрийг нь бол санахгүй байна бэр Тогосмаа түүний хүүгийн хамт гадуур явж байгаад гэртээ ирсэн тэгээд Тогосмаа ач хүү би хоёроос түрүүлж яваад гэрийнхээ хаалгыг онгойлгоод ороод гэртээ орсон байсан тэгээд би араас нь машинаас буугаад гэрт ороод баруун талын орон дээр суучхаад хартал гэрийн зүүн талын орон дээр нэг гэзгээ нэг боосон бордуу царайтай эмэгтэй хүүхэд байсан тэгэхээр нь би Тогосмаагаас энэ юун хүүхэд вэ гэтэл Тогосмаа гүй харин тийн ийм хүүхэд байна гээд цагдаа руу залгаад байгаа бололтой хурдан ирээрэй гээд байсан тэгэхээр нь би нөгөө хулгай чинь биш үү гээд хэлтэл нөгөө Тогосмаагийн хажуу талаар нөгөө охин шүр хийгээд гэрээс гараад гүйсэн тэгээд араас нь Тогосмаа гараад гүйсэн тэгээд манай нарийнаар гаргаад хойноос хөх толгой хүртэл хөөгөөд алдчихлаа гэж орж ирсэн...миний харсан хүүхэд мөн шиг байна нүд нь яг ийм хүүхэд байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222/,

           16. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 96 дугаартай шинжээчийн:

           1. Хэргийн газраас илрүүлж, бэхжүүлэн авсан гарын мөрүүдээс 2,3,8,9,11 гэж дугаарласан гарын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

            2. Папилон салбар станцад 2019-041-БНХ /8,9,10/ дугаараар бүртгэлтэй гарын мөр Өлзийбаатар овогтой Тогтохбаярын баруун гарын эрхий, дунд, ядам хурууны хээгээр үүсэгдсэн байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 98-99/,

17. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 246 дугаар шинжээчийн:

1. Орро А5 маркийн гар утас 1 ширхэг 350.000 төгрөг

2. Түрүүвч 1 ширхэг 20.000 төгрөг,

3. Иргэний үнэмлэх 1 ширхэг 20.000 төгрөг

4. Жолооны үнэмлэх 1 ширхэг 12.500 төгрөг

5. Мэргэшсэн жолооны үнэмлэх 12.500 төгрөг

6. Хаан банкны виза карт 1 ширхэг 3000 төгрөг , нийт дөрвөн зуун арван найман мянга 418.000 төгрөг гэх  дүгнэлт /1-р хх-ийн 106-107/

18. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 588 дугаар шинжээчийн:

1. Хөөрөг 1 ширхэг 160.000 төгрөг

2. LG маркийн гар утас 1 ширхэг 120.000 төгрөг

3. Түлхүүр 1 ширхэг 20.000 төгрөг нийт гурван зуун мянга 300.000 төгрөг...гэх дүгнэлт /1-р хх-ийн 111/

19. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 634 дугаар шинжээчийн:

1. Вакум цонх 1 ширхэг 40.000 төгрөг нийт 40.000 төгрөг...гэх дүгнэлт /1-р хх-ийн 116/

20. Энх-Нахиа ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 587 дугаартай шинжээчийн:

1. Хөөрөг 1 ширхэг 700.000 төгрөг

2. Samsung S8 1 ширхэг 300.000 төгрөг

3. Note-4 1 ширхэг 100.000 төгрөг

4. Мөнгөн гинж 1 ширхэг 60.000 төгрөг нийт нэг сая дөчин мянга 1.040.000 төгрөг...гэх дүгнэлт /1-р хх-ийн 120/

 

21. Энх-Нахиа ХХК-ны  2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 633 дугаартай шинжээчийн:

1. Вакум цонх 1 ширхэг 95.000 төгрөг нийт ерэн таван мянга 95.000 төгрөг..гэх дүгнэлт /1-р хх-ийн 126/

 

22.  Энх-Нахиа ХХК-ны  2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 246 дугаартай шинжээчийн:

1. Мөнгөн хослол 1 ком 25.000 төгрөг

2. Ууттай иштэй чихэр 4500 төгрөг

3. Шоколад 3 ширхэг нэг бүрхийн үнэ 1500 төгрөг нийт 4500 төгрөг нийт гучин дөрвөн мянга 34.000 төгрөг....гэх дүгнэлт /1-р хх-ийн 225-226/

23. Энх-Нахиа ХХК-ын  2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 631 дугаартай шинжээчийн:

1. Дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг 150.000 төгрөг

2. Бага гарын мөнгөн аяга 2 ширхэг нэг бүрийн үнэ 100.000 төгрөг нийт 200.000 төгрөг, Эд зүйлийн нийт үнэ 350.000 төгрөг...гэх дүгнэлт /2-р хх-ийн 17/

24. Нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаартай:

1. Өсвөр насны яллагдагч  Ө.Т нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл, болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

2. Өсвөр насны яллагдагч  Ө.Т нь сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй.

3. Өсвөр насны яллагдагч  Ө.Т нь мэдрэлийн ямар нэгэн өвчингүй, урьд өмнө нь өвчилж байсан өөрийн өгүүлэмж өвчны карт байхгүй байна.

4. Өсвөр насны яллагдагч  Ө.Т нь урьд өмнө нь ямар нэгэн сэтгэл мэдрэлийн өвчнөөр өвчилж байгаагүй.

5. Өсвөр насны яллагдагч  Ө.Т нь тухайн хэрэг үйл явдал болсноос хойш сэтгэцийн хувьд Сэтгэл гутралыг үнэлэх Цунгийн сорилоор 43 оноотой буюу хувийн, Сэтгэл түгших Цунгийн сорилд 45 оноотой буюу дунд зэргийн сэтгэл түгшилттэй байна....гэх дүгнэлт /1-р хх-ийн 82/

25. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 015 дугаартай:

1. Хэргийн газраас илрүүлж, бэхжүүлэн авсан А4-ийн хэмжээтэй цагаан цаасны нэг талд дакто хальсаар нааж бэхжүүлэн авсан гарын мөрүүдээс 1,3,6,7,8,9 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэх мөрүүдийг 2019-001-БНХ 1,2,3,4,5,6 гэсэн кодоор кодлон хайлт хийхэд нэгдсэн санд МИ003810011971 дугаараар бүртгэгдсэн Өлзийбаатар овогтой Тогтохбаярын зүүн гарын чигчий хурууны дардастай хувийн шинж тэмдгүүд болох 1 салаалалт, 2 эхлэл, 3 нийлэлт, 4 салаалалт, 5 нийлэлт, 6 нийлэлт, 7 салаалалт, 8 салаалалт, 9 салаалалт, 10 эхлэл зэрэг шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 231/, болон хавтаст хэргийн 14-20 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлт, хавтаст хэргийн 22-25 дугаар хуудсанд авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн  47, 49-50  дугаар хуудсанд авагдсан эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хавтаст хэргийн 51-52 дугаар хуудсанд авагдсан нас тоолсон тухай тэмдэглэл, хүүхдийн төрсний гэрчилгээ, хавтаст хэргийн 131 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт дүгнэлт хүргүүлэх тухай, хавтаст хэргийн 158 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас, 164-167 дугаар хуудсанд авагдсан голомт банк, хаан банк, төрийн банк, хас банк нарын тодорхойлолт,  хавтаст хэргийн 174-175 дугаар хуудсанд авагдсан хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын хуудас, сэтгэл зүйн тодорхойлолт, 2 дугаар хавтаст хэргийн 55-56 дугаар хуудсанд авагдсан хүсэлтийг хүлээн авч хангасан тухай прокурорын газар хариу мэдэгдэх хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 23-30 дугаар хуудсанд авагдсан эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 41-43 дугаар хуудсанд авагдсан  мэс заслын өмнөх дүгнэлт, 2 дугаар хавтаст хэргийн 44 дугаар хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл,  хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 12-17 дугаар хуудсанд авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг баримтуудыг шинжлэн судалсан болно.

  Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ө.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.11.348 тоот байх Б.Тгийн гэрээс буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан, 2019 оны 05 дугаар 07-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.11.348 тоот хашаанд байх авто машинаас хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлж нийт найман зуун хоёр мянган төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7.20.30 тоотод байх Ө.Хадбаатарын гэрээс буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч нэг сая нэг зуун гучин таван мянган төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7.2.23 тоотод оршин суух Д.Баасанбатын гэрээс буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гурван зуун дөчин мянган төгрөгийг хохирол учруулсан үйл баримтууд тус тус болсон нь хохирогч Б.Т, Ө.Хадбаатар, Д.Баасанбат нарын мэдүүлэг гэрч Д.Дудаарай, Д.Солонго, Н.Волоож нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 246, 587, 588, 631, 633, 634 дугаартай дүгнэлт, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 96 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Тгийн өгсөн мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч Ө.Тын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ө.Тыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч  хулгайлсан  ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байгаа боловч Шүүх өсвөр насны шүүгдэгч Ө.Тт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар тус бүрд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь өсвөр насны шүүгдэгч Ө.Т нь авто машинаас эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдсэн боловч өөр бусад гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн байх тул түүнд хамгийн хүнд зүйл хэсгээр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 Хууль тогтоогчоос бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүн болгож “энэ гэмт хэргийг” гэж бусад үйлдлийг хүндрүүлэн хуульчилсан тул хамгийн хүнд зүйл хэсгээр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Ө.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн  шударга ёсны зарчмыг баримталж, Эрүүгийн хуульд заасан хорих ялыг оногдуулж уг хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, харин  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил түүнээс доош тогтоосон өсвөр насны хүн гэж үзэж шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь  зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна” гэж заасан бөгөөд  өсвөр насны шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 15 нас  07 сар 01 хоногтой байсан хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх өдөр 16 нас 05 сар 28 хоногтой байсан байна.

Өсвөр насны шүүгдэгч Ө.Т нь хохирогч Б.Тгийн гэрт гурван удаагийн үйлдлээр найман зуун хоёр мянган төгрөгийн хохирол учруулж мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг зуун далан хоёр мянган төгрөгийг төлж барагдуулж зургаан зуун гучин мянган төгрөг нэхэмжилж байгаа талаар илэрхийлсэн, хохирогч Ө.Хадбаатарт нэг сая нэг зуун гучин таван мянган төгрөгийн хохирол учруулж гинж буюу түүний үнэ жаран мянган төгрөгийг буцааж өгсөн талаар нотлох баримт авагдсан бөгөөд Ө.Хадбаатарт нэг сая далан таван мянган төгрөг төлүүлэхээр тус тус шүүхээс шийдвэрлэв.

Харин хохирогч Д.Баасанбат нь гурван зуун дөчин мянган төгрөгийн хохирол учирсан боловч уг мөнгийг нэхэмжлэхгүй талаар илэрхийлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Ө.Таас уг мөнгийг гаргуулахгүй байхаар шийдвэрлэж хохирогч Д.Баасанбатад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлд “7-14 хүртэлх насны  болон....иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг, эх....хариуцан арилгана” гэж заасныг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Ө.Тын хууль ёсны төлөөлөгч төрсөн эгч  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2.36.А.1 тоотод оршин суух Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн туслах тогооч Өлзийбаатарын Давхарбаяр, төрсөн эцэг  89905309 дугаарын утас ВЛ76043015 регистрийн дугаартай Жамбалын Өлзийбаатар нараас  нийт нэг сая долоон зуун таван мянган / 1.705.000 / төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Тд учирсан хохирлоос нөхөн төлөгдөөгүй зургаан зуун гучин мянган / 630.000 / төгрөг, хохирогч Ө.Хадбаатарт учирсан хохирлоос нөхөн төлөгдөөгүй нэг сая далан таван мянган / 1.075.000 / төгрөгийг тус тус олгох нь зүйтэй дүгнэж хохирлыг барагдуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Ө.Т нь хохирогч Ц.Баасанбатад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдоогүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Ө.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Ө.Т нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 34.4 дүгээр зүйлийн 5,   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                                                                    ТОГТООХ

1. Өсвөр насны шүүгдэгч  Ө.Тыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч  хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  өсвөр насны шүүгдэгч  Ө.Тыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2, 3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Тт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялын шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг / 01 /  жилийн хугацаагаар хойшлуулж, зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 8.6 дугаар зүйлийн 3-д зааснаар  өсвөр насны шүүгдэгч Ө.Т нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх шийдвэр гаргах, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Тын хууль ёсны төлөөлөгч Ө.Давхарбаяр, Ж.Өлзийбаатар нараас нэг сая долоон зуун таван мянган / 1.705.000 / төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Тд зургаан зуун гучин мянган / 630.000 / төгрөгийг, хохирогч Ө.Хадбаатарт нэг сая далан таван мянган / 1.075.000 / төгрөгийг тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         7. Өсвөр насны шүүгдэгч Ө.Т нь хохирогч Ц.Баасанбатад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдоогүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5-д зааснаар  өсвөр насны шүүгдэгч Ө.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.             

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  өсвөр насны шүүгдэгч Ө.Тт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.