| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадарчын Сайханцэцэг |
| Хэргийн индекс | 182/2016/01528/И |
| Дугаар | 85 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 85
| 2017 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 182/ШШ2017/00085 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ерөнхий сайд Амарын гудамж-2 тоот, өөрийн байр, “Номин хишиг” ХХК /РД: 2618427/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчид г-17 гудамж, 372 тоотод оршин суух, Тэмээч овогт Самдангийн Бямбадорж /РД: ЙС84122511/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, их сургуулийн 47, 4 тоот, “Женерал даймекс” ХХК /РД: 5113466/-д холбогдох
7,582,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Номин хишиг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр №14/сЮЗ тоот Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг Женерал даймекс ХХК-тай байгуулсан бөгөөд түрээсийн гэрээнд Женерал даймекс ХХК-нийг төлөөлөн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал С.Бямбадорж гарын үсэг зурсан. Түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд нэг сарын түрээсийн төлбөр 630,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Түрээслэгч нь 2014.07.23-нд 630,000 төгрөг, 2014.09.15-нд 1,200,000 төгрөг, 2014.10.17-нд 375,000 төгрөг, 2014.11.18-нд 300,000 төгрөг буюу нийт 2,505,000 төгрөгийг төлснөөс хойш ямар нэг төлбөр төлөөгүй тул гэрээний хугацаа дуусахад түрээсийн байрыг чөлөөлүүлсэн. Түрээсийн гэрээний 4.3, 6.1-д заасны дагуу үлдэгдэл төлбөр 5.055.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 10,860,075 төгрөг болж байгааг багасган 2,527,500 төгрөг болгон нийт 7,582,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Женерал даймекс” ХХК, С.Бямбадорж нар нь хариу тайлбар ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Номин хишиг” ХХК нь хариуцагч “Женерал даймекс” ХХК, С.Бямбадорж нарт холбогдуулан 7,582,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна.
Уг эвлэрлийн гэрээнд: хариуцагч “Женерал даймекс” ХХК, С.Бямбадорж нар нь нэхэмжлэлийн шаардлагааас 5,055,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “Номин хишиг” ХХК 2,527,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.
Хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч нь татгалзаж байна гэжээ.
Энэ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч нарын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр “Номин хишиг” ХХК нь төлөөлүүлэх эрхээ О.Отгонбаярт олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Номин хишиг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 68,125 төгрөгийг гаргуулж “Номин хишиг” ХХК-д олгосугай.
3. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ