| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадарчын Сайханцэцэг |
| Хэргийн индекс | 182/2016/04698/И |
| Дугаар | 187 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 187
| 2017 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 182/ШШ2017/00187 | Улаанбаатар хот |
Зохигчид эвлэрсэнийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 10-р хороо, “Чингис хаан” олон улсын нисэх буудалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-1, өөрийн байранд байрлах “Монгол шуудан” ХК-д холбогдох
15,542,890 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Чингис хаан” олон улсын нисэх буудал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа төрийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд захирлын эрх хэмжээнд өртөпг суурилсан төлбөрт үйлчилгээний жагсаалт батлах эрх хэмжээ хамаардаг билээ. Ачаа, шуудан тээврийн цогцолборын үйлчилгээний үнэлгээг тус нисэх буудлын захирлын тушаалаар баталдаг болно.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирлын 2015 оны 12 дугаар гарын 16-ны А/107 дугаар тушаалаар 300 кг-аас дээш ачаа, шууданг олгохдоо эчаа хүлээн авагчаас кг тутмаас хоногийн 50 төгрөг байхаар баталж тус үйлчилгээг авдаг байгууллага аж ахуйн нэгжид албан ёсоор танилцуулсан байна.
Гэтэл Монгол шуудан төрийн өмчит компани нь тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрч үйлчилгээг авсан боловч шуудангийн үйлчилгээний хүнд ачааны төлбөрөө 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүртэл хугацаанд төлөөгүй байх бөгөөд уг төлбөр нь 15 542 890 / арван таван сая таван зуун дөчин хоёр мянга найман зуун ерэн/ төгрөг байна. Энэ нь иргэний хуульд заасан үүрэг хүлээгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа үйлдэл юм.
Ачаа, шуудан, тээврийн цогцолборын төлбөртэй үйлчилгээний 300 кг-аас дээш ачаа хүлээн авагчийн төлбөрт 15,542,890 төгрөг гаргуулах,
Иймд хүнд ачааны төлбөрт үйлчилгээний хураамж болох 15 542 890 / арван таван сая таван зуун дөчин хоёр мянга найман зуун ерэн/ төгрөгийг хариуцагч “Монгол шуудан” ТӨХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Монгол шуудан” ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гадаад шуудан тээвэрлэх үйл ажиллагаа нь дэлхий нийтийн практик болон олон жилийн туршлагаар шуудангийн илгээмжийн үйлчилгээний хөлсийг авиа компаниуд төлдөг өөрийн жишгээ тогтоосон үйл ажиллагаа юм. Гэтэл Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирлын “Төлбөртэй үйлчилгээний хураамж батлах тухай” 2014 оны 12 сарын 16-ны өдрийн А/107 дугаар тушаалаар гадаадаас ирэх 300 кг-аас дээш ачаа, шууданг олгохдоо ачаа, шууданг хүлээн авагчаас кг тутмаас хоногийн 50 төгрөгийн хураамж авахаар баталсныг манай компани үндэслэлгүй гэж үзэн энэ талаар удаа дараа тус байгууллагад албан бичгээр мэдэгдэж тогтсон стандартын дагуу шийдвэрлэхийг санал болгосон боловч нэхэмжлэгч тал хүлээж аваагүй болно.
Гэтэл нэхэмжпэгч тал нэхэмжлэлдээ “... “Монгол шуудан” ХК нь тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрч үйлчилгээг авсан боловч үйлчилгээний төлбөрийг төлөөгүй байгаа нь иргэний хуульд заасан үүрэг хүлээгч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа үйлдэл юм ...” гэж бичсэн байх бөгөөд манай компани нь нэхэмжлэгч талтай дээр дурдсан үйлчилгээг авах тухай ямар нэгэн гэрээ байгуулаагүй тул гэрээний үүргийн асуудал энд тавигдах учиргүй юм.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын иргэний хуулийн 40.2-т “Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэлд дурдсан хураамжийн талаар хоёр тал харилцан хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийх замаар шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэгч нь шүүхийг ашиглан өөрийн хүсэл зоригоо нөгөө талдаа тулган хүлээлгэхээр санаархаж хууль бус шаардлага гаргасан гэж үзэж бид үзэж байна.
Монгол Улсын Үндсзн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шуудангийн тухай хууль, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 02 сарын 06-ны өдрийн 30 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм”, “Дэлхийн шуудан холбооны дүрэм” зэрэг бүх нийтээр дагаж мөрдөх хууль, дүрмээр шуудангийн үйлчилгээ, технологи, үйл ажиллагааг зохион байгуулах, шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч, түрээслэгч болон өөрийн сүлжээ бүхий шуудангийн үйлчлэгчид болон үйлчлүүлэгчдийн (иргэн, аж ахуйн нэгж, байгууллага) хоорондын харилцааг зохицуулдаг.
Улс хоорондын шуудангийн үйлчилгээтэй холбоотой харилцааг Монгол Улсын олон улсын гэрээнд дээр дурдсан дүрэмд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Гадаад шуудантай холботой харилцааг Монгол Улсын нэгдэн орсон “Дэлхийн шуудан холбооны байгууллагын дүрэм”, 1984, 1989, 1994, 1999 онуудын Дэлхийн шуудан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит хурлаар батлагдсан протоколууд, Шуудангийн санхүүгийн үйлчилгээний хэлэлцээрээр зохицуулдаг.
Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирлын Тштбестэй үйлчилгээний хураамж батлах тухай” 2014 оны 12 сарын 16-ны өдрийн А/107 дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр буюу нийтээр дагаж мөрдөх дүрэм журам тогтоосон шийдвэр юм.
Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гэдэг нь хуулиар тусгайлан эрх ригзсон этгээдийн заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэр байдаг. Төрийн захиргааны байгууллагын дотоод асуудлыг зохицуулсан бус иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заавал дагаж мөрдөхөөр журамласан зэрэг шинжийг агуулсан байвал нийтээр дагаж мөрдөх акт байна гэж хуульчилсан байдаг.
Иймд дээр дурдсан Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх т^.длын захирлын 2014 оны А/107 дугаар тушаал нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад бүх нийтээр заавал дагаж мөрдөхөд чиглэгдсэн шийдвэр учраас “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам’’-д тавигдах дараах шаардпагуудыг хангасан байх ёстой. Үүнд:
Шийдвэрийн заалт нь хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх,
Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх,
Шийдвэрийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгуулага хянаж, бүртгэсэн байх,
Нэгэнт хариуцагч тал нь дээр дурдсан ундэслэлүүдээр нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Чингис хаан” олон улсын нисэх буудал нь хариуцагч “Монгол шуудан” ХК-д холбогдуулан 15,542,890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна.
Уг эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал /цаашид “Нэхэмжлэгч” гэх/-ыг төлөөлж “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал Д.Мөнхбаатар, нөгөө талаас хариуцагч “Монгол Шуудан” ТӨХК /Цаашид “Хариуцагч” гэх/-ыг төлөөлж “Монгол Шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал
Б.Анхбаатар нар /цаашид хамтад нь “Талууд” гэх/ харилцан тохиролцож энэхүү
гэрээг байгуулав.
1. Нэхэмжлэгч “...300 кг дээш ачаа шууданг олгохдоо ачаа хүлээн авагчаас
кг тутмаас 50 төгрөг авахаар үйлчилгээний тарифиндаа заасан байхад
2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлөлгүй явсаар 2016
оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 15.542.890 /арван
таван сая таван зуун дөчин хоёр мянга найман зуун ерөн мянга/
төгрөгийг “Монгол Шуудан” ТӨХК-аас гаргуулах” тухай нэхэмжлэлийн
шаардлага гаргаж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны
шүүхэд хандсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараахь
байдлаар хангахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцов.
2. Хариуцагч нь Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үйлчилгээний тариф буюу
15.542.890 /арван таван сая таван зуун дөчин хоёр мянга найман зуун
ер/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө “Чингис
Хаан” Олон улсын нисэх буудлын дансанд шилжүүлэх.
3. Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд
гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэнд тооцох.
4. Хариуцагч нь гэрээний 2 дугаар зүйлд заасан төлбөрийг заасан
хугацаанд шилжүүлсэн тохиолдолд барагдуулсан өдрөөс эхлэн гэрээ
хүчин төгөлдөр болох бөгөөд хэрэв шилжүүлээгүй тохиолдолд үл маргах
журмаар нэхэмжилсэн үнийн дүн болон 2016 онд гарсан нийт төлбөрийг
барагдуулна.
5. Талууд уг үйлчилгээний үнэ тарифтай холбоотой асуудлаар дахин
шүүхэд хандахгүй байхаар тус тус харилцан тохиролцов.
6. Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын
үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт
нелөөлөөгүй болно.
7. Энэ гэрээ нь 2-т заасан үүргээ хариуцагч тал бүрэн биелүүлснээр, төлбөр тооцоо арилсанд тооцож, талууд эвлэрснийг гэрчилнэ гэжээ.
Энэ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч нарын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр “Монгол шуудан” ХК нь төлөөлүүлэх эрхээ Ц.Нямдашд, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн итгэмжлэлээр “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь төлөөлүүлэх эрхээ Б.Алтаншагайд олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ