Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/173

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Хохирогч: С.Ц,

Шүүгдэгч: С.М, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1972 оны 11 сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.М

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2
дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сарын 14-наас 15-нд шилжих шөнө С.Цийг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1.Шүүгдэгч С.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. Манай гэр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд байдаг бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр группээ сунгуулах ажлаар Баянхонгор аймгийн төвд ирсэн юм. 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр группээ сунгуулчхаад тэр өдөртөө аймагт хоноод маргааш өглөө нь хоносон айлаасаа гарж яваад Г гэдэг айлд очсон чинь Ц, түүний нөхөр, Г нар архи уугаад сууж байсан, тэгээд би тэднийд ороод тэд нарын ууж байсан архинаас нь хувааж уугаад сууж байсан чинь архи дуусах гэж байхад Ций нөхөр и нь Цийг дэлгүүр лүү яваад нэг шил архи аваад ирээч гэсэн чинь Ц нь дэлгүүр лүү яваад нэг нутаг гэх шилтэй нэг шил архи аваад ирсэн, тэгээд тэр архинаас нь бид нар хувааж уугаад тал дундуур болсон байхад нь тэднийхээс гарч явахдаа би Гд би зах ороод эгчийн 2 ширийг тушаачхаад ирье чи байж байх уу гээд Гд хэлсэн чинь Г би одоо удахгүй хөдөө явна чи хурдан яваад ирэхгүй юу гэсэн, тэгээд би зах дээр очиж үхрийн шир тушаачхаад эргээд Ггийн гэрт нь очсон чинь Г хөөө явчихсан байсан, тэгээд би гэрт нь орсон чинь Ц, Ггийн эхнэр нар унтаж байсан тэгээд би тэд нараас Г хаачсан бэ гэсэн чинь Гг хөдөө явчихсан гэсэн, тэгэхээр нь би ******* гэдэг айлыг асуусан чинь урд талын гудамжинд гэж зааж өгсөн, тэгээд би *******ийнд очсон чинь Ц тэр *******ийнд оччихсон байсан. Тэгээд *******ийнхээр орчхоод хүнд юм аваачиж өгчхөөд ирье гээд тэднийхээс гарч яваад хүнд машины бичиг баримтаа аваачиж өгчхөөд эргээд *******ийнд очсон чинь тэднийд *******, ******* хоёр байсан ба би тэднийд архи уугаад байж байсан чинь тэднийд *******, Ц хоёр ороод ирсэн, тэгээд тэр хоёрт архинаасаа хийж өгөөд бид нар архиа хувааж ууж байсан чинь архи нь дуусчихаар нь би ахиж гарч яваад ахиж нэг ил архи авчраад Шарка гэдэг айлд орж уусан, тэгээд эргээд *******ийн гэрт нь орсон чинь тэгээд бүгд хармаагаа уудлаад ганц юм олоод уучих юмсан гэсэн чинь *******ийн хармаанд мөнгө байгаагүй харин миний халаасанд 1,000 төгрөг л байсан, тэгээд би энэ дээр нэмээд ганц юм олоод ирэхийг'бодъё гээд тэднийхээс гараад явсан чинь миний араас Ц гарч ирээд цуг явъя гэхээр нь бид хоёр цуг дэлгүүр явж байгаад эхлээд Ц нь явж байгаад газарт унасан, тэгээд би түүнийг босгож ирээд хоёулаа явж чадахгүй юм байна буцъя гээд буцаагаад хөтлөөд явж байвал цагдаагийн машин хүрээд ирсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 173-174 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: Би группээ сунгуулахаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр аймгийн төв рүү орж ирсэн. группээ сунгуулчхаад тэр өдөртөө аймагт хоноод маргааш өглөө нь хоносон айлаасаа гарж яваад Г гэдэг айлд очсон чинь Ц, түүний нөхөр, Г нар архи уугаад сууж байсан. Тэгээд архинаас ууж байгаад зах ороод эгчийн 2 ширийг тушаачхаад ирье чи байж байх уу гээд Гд хэлсэн чинь би одоо удахгүй хөдөө явна чи хурдан яваад ирэхгүй юу гэсэн. Тэгээд би зах дээр очиж үхрийн шир тушаачхаад эргээд ирсэн чинь Ций нөхөр, Ганбанзай нар хөдөө явчихсан, Ц, Ггийн эхнэр нар унтаж байсан. Тэгэхээр нь би ******* гэдэг айлыг асуусан чинь урд талын гудамжинд гэж зааж өгсөн, тэгээд би *******ийнхээр орчхоод хүнд юм аваачиж өгчхөөд ирье гээд тэднийхээс гарч яваад хүнд машины бичиг баримтаа аваачиж өгчхөөд эргээд *******ийнд очсон чинь тэднийд *******, ******* хоёр байж байсан. Би авчирсан нэг шил архиа тэднийд ууж байсан чинь *******, Ц хоёр ороод ирсэн. Тэгээд тэр хоёрт архинаасаа хийж өгөөд бид нар архиа тал хүртэл нь хувааж уугаад Шарка гэдэг айлд орчхоод буцаад *******ийн гэрт орж ирж үлдсэн архиа ууж дуусгасан. Тэгээд нэмж архи авах гээд бүгд халаасаа уудалсан чинь миний халаасанд 1000 төгрөг л байсан. Тэгээд би энэ дээр нэмээд ганц юм олоод ирэхийг бодъё гээд тэднийхээс гараад явж байсан чинь миний араас Ц гарч ирээд цуг явъя гэхээр нь хамт явсан. Замд Ц надаас 40.000 төгрөг өгчих буудал оръё гэхээр нь чамд өгөх мөнгө байхгүй гээд цааш явсан. Гудамжны үзүүрийн дэлгүүрүүд хаалттай байхаар нь арван мянгат руу явъя гээд явж байхад Ц замын хажуу тал руу шургаад унасан, би Цийг босгоод хоёулаа явж чадахгүй юм байна буцъя гээд байж байтал цагдаагийн машин хүрээд ирсэн. Тэгсэн чинь Ц энэ хүн намайг хүчиндчихлээ гэж цагдаа нарт хэлсэн, гэхдээ би шүүхээс гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна миний буруу гэв.

 3. Хохирогч С.Ций мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

..... Манай гэр Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багт байдаг юм, Баянцагаан суманд байдаг манай эмээ нас бараад би нөхөр хүүхдийн нь хамт Баянцагаан суманд очиж буяны ажилд нь оролцчихоод 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянцагаан сумаас аймгийн төвд ирсэн, тэгээд аймагт байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Г гэдэг хүний гэрт нь тэдний эхнэр Бадамханд, нөхөр Г, манай нөхөр и бид нар эхлээд нэг шил архи хувааж уугаад, дараа нь би дэлгүүр лүү яваад ахиад нэг шил архи авчраад бид нар хувааж уусан, тэр архинаас нь би нэг их уугаагүй, нэг рүнк архи л уусан. Тэгээд архиа ууж дуусчхаад манай нөхөр и, Г нар хөдөө явлаа гээ мотоциклоороо хөдөө явсан. Тэгээд би Ггийн гэрт нь нойр хүрээд байхаар нь жаахан унтаж байгаад *******гийн гэрт нь очсон чинь ******* нөхөртэйгөө хамт байж байсан, тэгээд ******* намайг цуг яваад цэцэрлэгийн хүүхэд аваадахъя гэхээр нь би тэрэнтэй хамт яваад цэцэрлэгээс хүүхдийг нь авчирсан. Тэгээд ирчхээд ******* бид хоёр ******* гэдэг айлд хамт орсон чинь тэднийд *******, *******, наана нь нэг танихгүй ах тэд нар ари уугаад байж байсан, тэгээд ******* бид хоёрт тэд нар тэр ууж байсан архинаасаа өгөөд архинаасаа бид хоёр нэг нэг рүнк архи уучихаад эргээд бид хоёр *******гийн гэрт нь орсон. Тэгээд *******гийн гэрт нь ороод гэрт нь *******, нөхөр Шарка бид нар хамт байж байсан чинь ******* нэг шил архи аваад ороод ирсэн, тэгээд тэр архиа задлаад бид нар бүгдээрээ буюу Шарка, *******, ******* бид нар нэг нэг рүнк архи уучхаад үлдэгдэл архиа аваад ******* тэднийхээс гараад явсан. Тэгээд би жаахан байж байгаад араас нь гарж яваад ******* гэдэг айлд орсон чинь тэднийд *******, ******* нар нөгөө Шаркаагийнхаас авч гарсан тал шил архиа хувааж уугаад байж байсан, наад нэг рүнк архи өгөхөөр нь би уусан, тэгээд архиа хувааж ууж дуусчхаад ******* надад хоёулаа яваад ганц шил архи аваад ирье гэхээр нь би одоо дэлгүүр цоожтой байгаа ш дээ гэсэн чинь онгорхой байгаа гээд байсан, тэгэхээр нь би за гээд хамт яваад *******ийн гэрээс гарж хамт яваад гудамжны үзүүрийн дэлгүүр дээр очсон чинь дэлгүүр нь цоожтой байсан, тэгсэн чинь ******* хоёулаа арван мянгатын дэлгүүр оръё гэсэн, тэгэхээр нь би за тэгье гэсэн, тэгээд жаахан цаашаа явж байгаад автомашины замын хажуугийн жалга руу намайг түлхэж оруулаад газарт хүчээр дарж хэвтүүлээд ******* миний өмдийг тайлаад дээрээс дарж байгаад өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд 2-3 удаа хөдөлсөн, тэгээд би болиоч гээд орилоод эсэргүүцээд түлхсэн чинь миний нүүр лүү гараараа цохисон, тэгээд эсэргүүцсээр байгаад би босоод ирсэн, тэгээд би *******аас зугтаагаад явж байсан чинь замын хажууд цагдаагийн машинтай тааралдсан, тэгээд тэр цагдаад би болсон асуудлын талаар хэлсэн юм. Тэр үед эхлээд ******* нь надтай хамт явж байгаад замын хажуугийн жалганд оруулаад гэнэт дарж аваад газарт унагаагаад миний дээрээс дарж хэвтээд миний өмдийг ******* өөрөө татаж тайлаад бас өөрийнхөө өмдийг шувтлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэн рүү хийгээд 2-3 удаа хөдлөхөөр нь би эсэргүүцээд орилоод түүнийг түлхсэн чинь тэр ******* миний нүүр лүү гараараа цохиод зүүн талын хацраас цус гарсан, тэгээд би эсэргүүцсээр байгаад босоод *******аас зугтааж явж байгаад цагдаатай тааралдсан юм...гэх мэдүүлэг / хх-ийн 52-56 /

... 2018 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн шөнө Г ахынд намайг хонож байхад манай нөхөр и хөдөөгөөс ирсэн юм, тэгээд би нөхөртэйгөө тэр шөнө бэлгийн харьцаанд орсон юм. Тэр өдрийн өдөр нь *******, ******* нартай бол би буудалд ороод нэг нэг удаа бэлгийн харьцаанд орсон, тэгээд буудалд өдөр орсон болохоор оройд нь аймгийн төвд Г гэх айлд хоноод байж байхад шөнө манай нөхөр и хөдөөгөөс ирсэн, тэгээд тэр айлд шөнө бид хоёр хонохдоо би нөхөртэйгөө нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Би тэр үед бэлгэвч хэрэгдээгүй ээ. *******, ******* нар нь намайг хүчиндээгүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ц мэдүүлэхдээ: Би С.Мыг танихгүй, намайг Шарка ахынд очиход урд талын айлд нь ирчихсэн байсан. Намайг Шарка ахынд байж байтал ******* эгч урагшаа оръё гэхээр нь хамт ортол хүмүүс архи уугаад сууж байсан. Тэгээд архинаас нь хамт ууж байгаад буцаад Шарка ахынд орсон чинь бас нэг шил архи авчирсан байсан. Тэр архийг нь ууж дуусгаад ******* дэлгүүр орчхоод ирье гээд гарсан. Удалгүй би араас нь гарсан. Тэгээд хамт дэлгүүр оръё гэхээр нь хамт явсан. Гудамжны үзүүрийн дэлгүүр хаалттай байхаар нь арван мянгат руу явсан. Тэгээд явж чадахгүй юм байна гээд замаасаа буцаад явж байгаад замын хажуу руу ойчсон. Тухайн үед би тийм их согтуу байгаагүй. Тэгээд босоод цааш явж байгаад эргүүлийн машинтай таарсан. Тэгсэн намайг яагаад нүүр чинь улайчихсан юм гэхээр нь С.Мыг цохисон гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газар очиж мэдүүлэг өгчхөөд Шарка гэдэг айлд очиж хоносон. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

      5. Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өрийн 23 цаг 50 минутад иргэн С.Ций биеийг эмнэлэг дээрээ үзсэн. Үзэх үед тэр эмэгтэй архи уучихсан, бөөр ууц нуруугаар өвдөнө гэсэн зовуурь хэлж байсан, үзлэгээр биеийн байдал тогтвортой, гадна бэлэг эрхтэнд ил гэмтэл шарх байхгүй, умай, дайвар эмзэглэлгүй, доошоо цайвар өнгийн ялгадас гарсан, толь тавьж харахад умайн хүзүү цэвэр, сувгаас ялгадас гараагүй байсан. Эход харахад умай дайвар голомтот өөрчлөлтгүй, умайд"Т хэлбэрийн спираль тавьсан байсан. Би үзээд үтрээний үрэвсэл гэсэн онош тавьсан... Үзэх үед аль хацар нь билээ нэг хацар нь шалбарчихсан байсан, гэхдээ би үзээд бичсэн эмчийн үзлэг дээрээ эмэгтэйчүүдийн үзлэгээ л бичсэн. Тэр эмэгтэй өөрөө бол надад ямар нэгэн зүйл хэлээгүй ээ. Харин тэр эмэгтэйг дагуулж ирсэн ******* гэдэг эмэгтэй цагдаа нь л хүнд хүчиндүүлсэн гэсэн үзээд өгөөч гэж хэлж байсан, яг Ц гэх тэр эмэгтэй нь бол надад өөрөө ямар нэгэн зүйл хэлээгүй, би юу болсон гэж бол асуугаагүй ээ, ямар зовүүрь байна л гэж асууж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 72/

6. Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.....Би 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр томилгоот хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 17 дугаар гудамжны 5 тоотод согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлагын дагуу уг дуудлагын хаяг руу явж байгаад Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн гэр хорооллуудын голд 2 дугаар багийн 17 дугаар гудамжны ойролцоо явж байхад машины гэрэлд ягаан цамцтай нүүр нь цус болсон эмэгтэй хүн машины гэрэлд харагдахаар нь би машинаа зогсоогоод уг эмэгтэй дээр очиж юу болсон талаар асуухад тэр эмэгтэй би хүнд хүчиндүүлчихлээ, энэ хүн намайг хуурч дэлгүүр лүү хамт явъя гэж хэлж дагуулж яваад жалганд аваачаад хүчиндчихлээ гэсэн, тэр хүн нь тэр эмэгтэйн хамт цуг зогсож байсан ба тэгээд би цагдаагийн газарт энэ талаар хэлж мэдээлэл өгсөн юм...гэх мэдүүлэг / хх-ийн 79-80 /

7. Гэрч Р.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр намайг гэртээ байж байсан чинь 16:00 цагийн үед ******* манайд ороод ирсэн, тэгээд хүний машины бичиг баримт аваачиж өгье, хоёулаа цуг явах уу гэхээр нь би цуг явж байсан чинь би уушиг муутай тул амьсгаадаад явахааргүй байхаар нь би за би амьсгаадаад явж чадахааргүй байна чи явчхаад ир гэсэн чинь ******* за гээд ганцаараа явсан, тэгээд би эргэж гэртээ ороод байж байсан чинь нэлээд удаж байгаад 20:00 цаг өнгөрч байхад ******* нутаг гэсэн нэртэй, 0,75 литрийн хэмжээтэй архи аваад ороод ирсэн, тэгээд тэр архийг нь манайд байсан *******, ******* бид гурав тэр архийг нь хувааж уугаад сууж байсан чинь манай эхнэрийн дүү ******* манайд орж ирсэн, тэгээд бид нар манайд хоол идэх гээд байж байсан чинь гаднаас тэр Ц гэх нэртэй эмэгтэй манайд ороод ирсэн, тэгээд уугаад дуусаагүй байсан архиа бид нар бүгдээрээ хувааж уусан. Тэгээд архи уу дуусчхаад ******* дахиад нэг ганц юм олж ирнэ гээд гараад явсан. Ц ******* нар нь ч гэсэн манайхаас гараад явсан. Тэгээд бүр орой 22:00 цагийн үед *******гийнд намайг дуудаж байна гэхээр нь манайд байсан ******* бид хоёр тэр ******* гэх айлд очсон чинь тэднийд *******, *******гийн нөхөр ******* Ц, ******* дөрөв нутаг гэсэн нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи уугаа: байж байсан, тэгээд ******* бид хоёр нэмэгдэж ороод бид нар бүгдээрээ тэр архийг нь хувааж уусан. Тэгээд архийг нь хувааж ууж дуусчхаад ******* бил хоёр эргээд гэртээ очоод байж байсан чинь манайд ******* хүрээд ирсэн- тэгээд араас нь тэр Ц гэх эмэгтэй ороод ирсэн ба манайд орж ирээд эрэгтэй хүн байж нэг шил архи авчих чадал байх байлгүй дээ гэж хэлсэн, тэгсэн чинь ******* надад 1,000 төгрөг л байгаа би нэг гарчхаад ирье гээд манайхаас гарсан чинь араас нь Ц нь дагаад гараад явсан, тэгээд тэрнээс хойш юу болсныг би мэдээгүй, эргэж манайд Ц, ******* хоёр хоёулаа ирээгүй тэр чигээрээ таг чиг алга болчихсон. Тэр *******, Ц нар нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 22:00 цаг өнгөрч байхад л гарч явсан санагдаж байна, гэхдээ би яг цаг хараагүй, барагцаагаар л хэлж байгаа юм. Манайхаас гарж явахдаа Ц, ******* нар нь нэг их согтоогүй байх шиг байсан. Тэр хоёр манайхаас гарж явахдаа ******* архи олж авах гээд л надад 1,000 төгрөг байна би гарчхаад ирье гээд манайхаас гарсан чинь л тэр Ц нь араас нь дагаад гарсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 68-71/

8. Гэрч Х.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....С.Ц нь манай танил бөгөөд хөдөө Жинст суманд амьдардаг, аймагт ирэхээрээ манайд ирдэг юм. 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр нөхрийнхөө хамт манайд ирсэн бөгөөд нөхөр и нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөртэй хамт хөдөө явсан, С.Ц нь энэ хойгуур манайд үлдсэн юм. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр өдөр нь Ц нь манайд байж байгаад өдөр нэг гадуур гарж явчхаад жаахан байж байгаад эргэж манайд ирээд 2 хүүхдээ аваад гараад явсан юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөө Ц манай гэрт ороод ирсэн. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 09:00 цагийн үед л Ц нь манайд орж ирсэн, тэгээд орж ирж манайд байсан бидонтой уснаас хийж аваад залгилаад уугаад байхаар нь би чи чинь хаагуур яваад байгаа юм бэ, хүүхдээ ч харахгүй гэсэн чинь тиймээ Бадмаа эгчээ гэчхээд гараад явсан. Тэгээд нэлээд байж байгаад хоёр хүүхдээ аваад эргээд хүрээд ирсэн. Тэгээд ирэхээр нь би түүнийг харсан чинь нүүрнийх нь аль талын хацар дээр билээ халцарчихсан байхаар нь би яасан юм бэ гэсэн чинь надад юу хэлэхгүй байсан. Тэр үед Ц нь бусдад хүчиндүүлсэн эсэх талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй ээ, би энэ талаар мэдээгүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/

9. Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2018 оны 12 дугаар сарын 12-р сарын эхээр манай эхнэрийн эмээ нь Баянцагаан суманд байдаг бөгөөд тэр эмээ нь нас бараад би эхнэр Ций хамт тэр эмээгийнх нь оршуулах ажилд нь оролцоод 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянцагаан сумаас Баянхонгор аймгийн төвд ирээд гэдэг айлд ирчихсэн байж байсан чинь гийн нөхөр нь намайг хөдөө ханьтай цуг яваад ирье гэхээр нь би2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хөдөө яваад 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15:00 цагийн үед хөдөөгөөс ирсэн юм. Намайг хөдөөгөөс ирсэн чинь Ций аль хацар дээр нь билээ шалбарчихсан байхаар нь би яасан гэсэн чинь юм хэлэхгүй байсан. Би хацраа хаана яаж гэмтээсэн, бусдад хүчиндүүлсэн эсэх талаар яг юу болсон талаар би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 75-78/

10. Гэрч П.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Намайг хөдөө явж байгаад 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр гэртээ ирсэн чинь манай гэрт манай эхнэр *******, мөн Ц гэдэг гээд нэг эмэгтэй 2 хүүхэдтэйгээ хамт манай гэрт байж байсан. Тэгээд би гэртээ ороод цай хоол идээд байж байсан чинь гаднаас манай гэрт ******* хүрээд ирсэн. Ирэхдээ 0,5 литрийн хэмжээтэй нутаг гэсэн архи гаргаж ирээд бид нарт өгсөн, би тэр архинаас нь 2 рүнк уусан, ******* бас уусан тэгээд би хөдөө явж ирсэн ядраад байна та нар одоо яв яв гэсэн чинь ******* авчраад уугаад тал дундуур үлдсэн байсан архиа аваад гараад явсан тэгээд би гэрээсээ гараад жорлонд ороод бие засчхаад гэртээ эргээд ороод ирсэн чинь Ц нь 2 хүүхдээ үлдээчхээд гараад явсан байсан. Тэгээд манайхан унтах болоод манай эхнэр ******* 2 хүүхдэд нь ор засаж өгөөд манай гэрийнхэн бүгдээрээ амарсан. Тэгээд өглөө сэрэхэд манайд ирчихсэн унтаж байсан, би шөнө хэдэн цагт ирснийг нь би мэдээгүй ээ. Би хөдөө ажлаар явж байгаад 2018 оны 12 дугаар сарын 20:00-22:00 цагийн орчимд л ирсэн байх гэхдээ би яг цаг хараагүй ээ, барагцаагаар л хэлж байна. Намайг гэртээ ирэхэд манай эхнэр *******, мөн Ц гэх тэр эмэгтэй 2 хүүхэдтэйгээ ирсэн ба манай эхнэр ******* тэр үед архи уугаагүй байсан, тэр Ц гэх эмэгтэй ч гэсэн архи уугаагүй байх шиг байсан, би яг сайн анзаарч хараагүй ээ, харахад л архи уугаагүй зүгээр юм шиг л байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 81-84/

11. Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....С.Ций нөхрийнх нь аав нь манай найз байж байгаад нас барсан юм. тэгээд 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдөр Ц нөхөр ийн хамт манай гэрт ирчихсэн байж байгаад маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн өглөө Ций нөхөр и бид хоёр манай гэрт байсан тал шил архийг хувааж уусан, тэгээд архиа ууж дуусчхаад Цийг нөхөр и нь дэлгүүр лүү явуулаад нэг шил архи авч ирсэн, тэр архийг нь и бид хоёр аваад хөдөө явсан юм. Тэгээд бид хоёр хөдөө яваад нэг хоноод 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орой ирсэн. Би *******ын манайд ирсэн эсэхийг би мэдэхгүй байна. 2018 онь 12 угаар сарын 14-ний өдрийн өглөө бол и бид хоёр гэрт байсан тал шил архиа хувааж уучхаад Ц дэлгүүр лүү яваад нэг шил архи аваад ирэхээр нь тэрийг нь бид хоёр хөдөө хүнд аваачиж өгөх гээд аваад явсан. Би өмнө нь архины эмчилгээ хийлгээд дахиад архи уучихсан болохоор жаахан архи уугаад л согтчихдог юм, би тэр өдөр *******ыг манай гэрт ирснийг би санахгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/

12. Гэрч Д.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 02 дугаар сарын 15-ний өдөр би Баянхонгор сумын 2 дугаар багт би айлд байж байсан чинь гаднаас Шарка гэж дууддаг ******* нэг эмэгтэйг дагуулаад ороод ирсэн, тэгээд намайг гараад ганц юм аваад өгөөч гэхээр нь би тэр хоёртой хамт гарсан, тэгээд гадаа гараад таксинд сууж яваад төвд орон сууцанд очиж хүнээс 60,000 төгрөг авсан, тэгээд мөнгөө аваад дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээтэй ерөөл архи, 1 ундаа аваад Жаргалант зочид буудалд орсон, тэгээд өрөөнд ороод бид гурав юм ярж сууж байгаад архиа хувааж уугаад дуусгасан, тэгээд гарахаар болоод би түрүүлж гараад гадаа гараад тамхи татаж байсан, тэгсэн чинь Шарка, тэр эмэгтэй хоёр гарч ирээд тэгээд бид нар явцгаасан....гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/

13. Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 17:00 цаг өнгөрөөгөөд цэцэрлэгээс хүүхдээ аваад гэрүүгээ явж байсан чинь гудамжны үзүүр дээр Цийг 2 хүүхдээ аваад явж байхад нь тааралдсан. Тэгээд бид нар бүгдээрээ манай гэрт очоод би галаа түлэх гээд байж байсан чинь ******* гэдэг манай хажуу талын айлын хүн намайг дуудахаар нь Ц бид хоёр цуг гэрт нь орсон чинь *******ийнд Батаа, *******, ******* тэр гурав нэг шил архи задалчихсан хувааж уугаад сууж байсан, тэгээд бид хоёрт архи өгөөд Ц бид хоёр гурав гурван рүнк архи уусан. Тэгээд тэднийд байж байтал манай гэрийн хаалга дугарахаар нь би гэртээ очсон чинь манай нөхөр ******* хөдөөгөөс ирж байсан, тэгээд би нөхөртэйгөө хамт гэртээ байж байсан чинь миний араас Ц манай гэрт хүрч ирээд байж байсан чинь Ций араас нь ******* тал шил архи барьчихсан орж ирээд хувааж уух гэсэн чинь манай нөхөр ******* уухгүй гээд намайг архи уусан байна гээд жаахан уурлаад байж байсан чинь ******* гараад яваад өгсөн, удаа ч үгүй Ц бас гараад яваад өгсөн. Тэгээд Ц 2 хүүхдээ манайд орхичихсон байсан ба хүүхдүүд нь уйлаад байсан, хүүхдүүдэд нь ор засаад унтуулсан. Тэгээд өглөөгүүр Ц манай гэрт орж ирсэн, тэгэхээр нь би хаагуур яваад ирэв гэсэн чинь цагдаа дээрээс ирлээ гэсэн, тэгээд манайд жаахан байж байгаад өглөө 09:00 цаг өнгөрөөгөөд 2 хүүхдээ аваад манайхаас гараад явсан. Хамгийн сүүлд Ц манайхаас гарж явахдаа нэлээд их согтсон байсан, харин ******* нэг их согтоогүй байх шиг байсан. Тэр хоёр 21:00 цагийн үед л гарсан байх би гэхдээ яг цагийг нь хараагүй ээ, барагцаагаар л хэлж байгаа юм. Эхлээд ******* нь манайхаас гараад явсан, араас нь нэлээд байж байгаад ойролцоогоор 20-30 минутын дараа Ц гараад явсан, тэгээд тэр шөнө ирээгүй, маргааш өглөө нь үүрээр л ирсэн.... гэх мэдүүлэг / хх-ийн 87-88 /

14. Шүүгдэгч С.Мын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

....Өнөөдөр би группээ сунгуулчхаад 2-31-6-6 тоотод оршин суух гэдэг айлд очсон.тэр айлд энэ Ц, түүний нөхөр, тэр айлын , түүний эхнэр нар бүгдээрээ архи уугаад сууж байсан, тэгээд би тэд нарын ууж байсан архинаас нь 2 рүнкээр архи уусан, тэгээд би зах руу яваад эргээд иртэл ийн эхнэр, Ц, бас нэг залуу нар гэрт нь унтаж байсан. Тэгээд би тэд нараас ******* гэдэг айл хаана вэ гэж асуусан чинь Ц гэх эмэгтэй нь сэргээд босоод ирсэн, тэгээд *******гийнх хаана вэ гэж асуусан чинь манай урд талын гудамжинд гэж зааж өгсөн. Тэгээд Ц, ******* бид нар 0,75 литрийн хэмжээтэй хоёр шил архи аваад хувааж уусан. Тэгээд архи уугаад дуусаж байтал энэ Ц гэх эмэгтэй нь ******* ахаа надад 1,000 төгрөг байна гэхээр нь би надад ч гэсэн 1,000 төгрөг байна гэсэн, тэгээд Ц ахаа одоо яах вэ гэсэн гэхээр нь би ах нь үзүүрийн дэлгүүрээс мөнгийг нь өгөөд нэг шил архи авчиж болох байлгүй ээ гээд Ц бид хоёр хамт явсан ба тэгээд явж байгаад 2 дугаар багийн гэр хорооллын 30-р гудамжны ойролцоо явж байгаад Ц нь өөрөө замын хажуу руу өөрөө өнхрөөд ойчихоор нь би босгоод байж байтал цагдаагийн машин хүрээд ирсэн, тэгсэн чинь энэ Ц гэх эмэгтэй намайг хүчиндэх гэж дайрсан гэж цагдаад хэлсэн, тэгээд бид нар хамт цагдаагийн газар дээр ирсэн юм аа...гэх мэдүүлэг /хх-ийн 65/

Нэмж хэлэхэд Ц нь 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр архи авахаар дэлгүүр лүү хамт явж байхдаа та надад 40,000 төгрөг өгвөл хоёулаа унтъя гэж хэлсэн, сүүлдээ 30, 20, 10 мянган төгрөг өгвөл унтъя гээд байсан, тэр үед нь би чамд өгөх 40,000 төгрөг битгий хэл би зардлын 10,000 төгрөг байхгүй яваа гэж хэлсэн юм.Бид нар гэх айлд бол архи уугаагүй ээ, харин Г гэж дууддаг айлд очиж архи уусан, тэрийгээ л андуурч хэлсэн байхаа. Би тэр өдөр эхлээд тэр Ггийн гэрт нь очсон чинь тэднийд Г, түүний эхнэр, Ц, Ций нөхөр и гэх хүмүүс архи уугаад сууж байсан, тэгээд би тэднийд ороод тэр архинаас нь хувааж уучхаад байж байсан чинь Г Ций нөхрийг нь хөдөө явъя гэсэн, тэгсэн чинь Ций нөхөр нь байж бай би эхнэрийг нэг юманд явуулаадахъя гэж хэлсэн, тэгээд эхнэр нь гарж яваад удалгүй нэг шил архи аваад хүрээд ирсэн, тэгээд тэр архийг нь хувааж ууж байгаад би дуусаагүй байхад нь би зах орчхоод ирье гээд гараад явсан. Тэгээд би зах дээр оччихоод эргээд Ггийн гэрт нь очсон чинь гэрийнх нь зүүн талын орон дээр Ггийн эхнэр, Ц нар унтаж байсан, тэгээд би тэд нарыг сэрээгээд Гг явчихсан юм уу гэж асуусан чинь явчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******гийнхныг мэдэх үү гэж асуусан чинь манай урд алын урд талын гудамж гэж зааж өгсөн, тэгээд би *******гийнд очихоор алхаж яваад урд талд нь нэг айлд орсон чинь *******ийнх байсан тэгээд би ******* хоёулаа хүний бичиг баримт хамт аваачиж өгчхөөд ирье гэсэн чинь за гээд цуг явснаа амьсгаадаад явж чадахгүй байна гэсэн, тэгээд би хүнд бичиг баримтаа өгчхөөд дэлгүүрээс нэг шил нутаг нэртэй 0,75 литрийн архи аваад эргээд *******ийнд ирсэн тэгээд тэр архиа *******, тэднийд байсан ******* хоёрын хамт хувааж уугаад байж байсан чинь *******, Ц нар хүрээд ирсэн, тэгээд үлдсэн архиа бид нар хувааж уусан. Тэгээд би архийг нь ууж дуусчхаад тэднийхээс гарч яваад эгч Ганболд дээрээ очоод 6,000 төгрөг аваад эргээд Амаагийнд очсон чинь тэднийд *******, нөхөр Шаркаагийн хамт, Ц нар архи уугаад байж байсан тэгээд би өөрөө авч очсон архиа гаргаад ууж байгаад урд талын хоёрыг дуудчихъя гээд *******, ******* нарыг дуудсан чинь тэр хоёр ороод ирсэн, тэгээд тэр Шаркагийнд тэр архиа ууж дуусчхаад *******, ******* хоёр гэр лүүгээ явсан, би араас нь *******ийн гэрт нь ороод байж байтал миний араас Ц ороод ирсэн, та дөрөв дөрвөн эрэгтэй хүн байж нэг шил юм аваад өгч чадахгүй юу гэж хэлсэн, тэгэхээр нь би ахад нь 1,000 төгрөг байна гэж би хэлсэн тэгээд шил юм уучихмаар байна гээд байхаар нь би явъя даа гээд гэрээс нь гарсан чинь цуг явъя ахаа гэд цуг явсан. Тэгээд бид хоёр гарж яваад замдаа ахаа та надад 40.000 төгрөг өгвөл тантай унтъя гээд сүүлдээ 30.000, 20.000, 10.000 төгрөг өгвөл унтъя гээд байхаар нь би чамд өгөх 40.000 төгрөг битгий хэл ахад нь зардлын 10.000 төгрөг алга гэж хэлсэн. Тэгээд бид 2 явж байгаад гудамжны үзүүр дээр очсон чинь дэлгүүр хаалттай байсан. Тэгээд би арван мянгат орвол яах бол гээд бид хоёр явж байсан чинь замын хажуугийн шуудуунд Ц өнхрөөд ойчсон. Тэр үед би дээрээс нь дараад ойччихсон, тэгээд босгоод чи явж чадахгүй юм байна гээд би баруун гараас нь сугадаад явах гэсэн чинь газарт шургаад унасан тэгээд босгоод шуудуунаас гараад иртэл цагдаагийн машин хүрээд ирсэн. Тэгээд цагдаагийн машин ирсэн чинь л энэ хүн намайг хүчиндсэн гээд цагдаад хэлчихсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/

15. Гэрч У.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би ******* ахтай хамт нэг гэр бүлд хамт амьдардаггүй, би гэр бүлийнхээ хамт, ******* өөрийнхөө гэр бүлийнхээ хамт надаас тусдаа амьдардаг. ******* ах нь манай нөхрийн төрсөн ах бөгөөд төлөв даруухан зантай, тайван, дөлгөөн зантай, архи дарсыг бол тааруулаад хэрэглэчихдэг, би энэ айлын бэр болоод 10 гаран жил болж байна энэ хугацаанд ямар нэгэн гаж буруу зан ааш гаргаж байгаагүй, төлөв даруухан зантай, үг дуу цөөтэй хүн байгаа юм. ******* ах нь хүний үгнээс гардаггүй, үг дуу цөөтэй, ажилсаг, хамаатан садангийн дунд нэр хүнд сайтай хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/

16. Гэрч С. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Би ******* ахтай хамт нэг гэр бүлд хамт амьдардаггүй, би гэр бүлийнхээ хамт, ******* өөрийнхөө гэр бүлийнхээ хамт надаас тусдаа амьдардаг. С.М ах нь миний төрсөн ах бөгөөд хүний үгнээс гардаггүй, үг дуу цөөтэй, ноомойдуу зантай, ажилд сайн багаасаа хар бор ажил хийж өссөн, гэр бүл хамаатан садангийн дунд нэр хүнд сайтай ажилсаг ямар нэгэн гаж буруу зан ааш байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 95-96/

17. Шинжээч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би мөрдөгчөөс ирүүлсэн шинжээч томилсон тогтоолын дагуу иргэн С.Ций биед эрүүл мэндийн байдлыг тогтоох зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр эмэгтэйчүүдийн үзлэг хийсэн. Үзлэгээр С.Ций охин хальс нь 5 болон 11 цагийн түвшинд хуучин урагдалтай, урагдлын зах ирмэгээр цайвар цагаан өнгийн сорвижилттой байсан, хэсэг газрын үзлэгээр зүүн хацарт 1,5x0,5 см. хамрын зүүн угалзны доод хэсэгт 0,2x0,2 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн гялалзсан зулгаралттай байсан. Мөн үзлэгийн явцад С.Ций үтрээнээс арчдас, наалдац нийт 8 ширхгийг авч бэлгийн замын халдварт өвчин болон, эр бэлгийн эс илрүүлэх зорилгоор шинжилгээнд явуулсан ба бактериологийн шинжилгээний 350 тоот хариунд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй. биологийн шинжилгээний 351 тоот хариунд эр бэлгийн эс илрээгүй гэж хариу ирсэн. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ээ. Шинжлүүлэгч С.Цийг шинжээч эмч би 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр үзэж, шинжилгээний дээж авсан, С.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө бусдад хүчиндүүлсэн гэж хэлсэн ба тухайн хэрэг болсноос хойш 4-5 хоногийн дараа надад ирж үзүүлсэн байна. Эр бэлгийн эс нь эмэгтэй хүний бэлэг эрхтэнд амьдрах орчин нөхцөлөөс хамаар1- дунджаар 72 цаг амьдрах чадвартай гэж үздэг учраас би хэрэг болсноос хойш 4-5 хоногийн дараа үзсэн учраас миний авсан дээжид эр бэлгийн эс, үрийн шингэ- илрэхгүй байх боломжтой юм...гэх мэдүүлэг /хх-ийн 109-110/

.....Эмэгтэй хүний жирэмсэн эсэхийг жирэмсний тест, сарын тэмдгийн мөчлөг зэргээр тодорхойлж болно. Мөн жирэмсний эхо харж жирэмсэн эсэхийг тодорхойлно. С.Ций хувьд жирэмсэн эсэхийг тодорхойлсон эход харуулсан тодорхойлолт баримтгүй байгаа тул жирэмсэн эсэхийг тодорхойлоогүй ээ. Тэгэхээр тэр үедээ жирэмсэн биш байсан байна л гэсэн үг. Эрэгтэй хун эмэгтэй хүний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтнээ хийгээд дур тавиагүй бол эмэгтэй хүн жирэмсэн болохгүй ээ. Эрэгтэй хүнээс эр бэлгийн эс умайн хөндийд орж эмэгтэй өндгөн эстэй нийлсэн тохиолдолд жирэмсэн болно...гэх мэдүүлэг /хх-ийн 113/

18. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн:

1. С.М нь бэлгийн бойжилт олсон байна. Бэлгийн харьцаанд орох буюу хурьцал үйлдэх чадамжтай байна.

2. С.М нь урьд өмнө нь хурьцал үйлдэж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

3. С.Мын биед болон бэлэг эрхтэнд голомтот гэмтэл, эмгэг өөрчлөлт үгүй байна.

4. С.М нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 104/

 19. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн:

              1. С.Ц нь бэлгийн бойжилт олсон байна. Хурьцал үйлдэх боломжтой.

              2. С.Ций охин хальс 5, 7, 11 цагийн түвшинд хуучин урагдалтай байна. Уг урагдлын үүссэн шалтгаан болон цаг хугацааг тогтоох боломжгүй.

              3. С.Ций бэлэг эрхтэнд голомтот гэмтэл, эмгэг өөрчлөлт үгүй байна.

              4. С.Ц үтрээнээс авсан арчдас, наалдац дээр хийгдсэн бактериологийн шинжилгээний хариунаас харахад бэлгийн замын халдварт өвчингүй байна.

              5. С.Ций биед зүүн хацар, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

              6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

              7. С.Ций багажийн шинжилгээний хариу ирүүлээгүй тул жирэмсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

              8. С.Ций үтрээнээс шинжилгээнд авсан арчдас, наалдац дээр үрийн шингэн илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 107/ болон хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд авагдсан согтуурал шалгасан тэмдэглэл, хавтаст хэргийн 27-36 дугаар хуудсанд авагдсан эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн тайлбар мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хавтаст хэргийн 44-48 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, тогтоол танилцуулсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 105-106 шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл, хавтаст хэргийн 176, 179 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, зэргийг шинжлэн судалсан болно.

          Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Ций зүүн хацар, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдсон талаар дурдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь уг зулгаралт гэмтлийг С.Мын үйлдлээс биш өөрөө ойчиж зулгарсан талаар мэдүүлж байгаа тул шүүгдэгч С.Мыг хохирогчийн биед гэмтэл учруулаагүй гэж шүүх дүгнэлээ.

              Харин хохирогч С.Ций хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж түүний согтуурсан байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг шүүгдэгч С.Мыг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

              Учир нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь өөрийнх нь хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн талаар зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй, өөрийг нь хүч хэрэглэн хүчиндсэн талаар тухайн үед хэрэг болсон газар ормоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн офицер Б.*******ийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч С.М нь 2018 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эмэгтэй С.Ций хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн үйл баримт болсон нь хохирогч С.Ций мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.*******, Б.******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Мыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч С.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хохирогч С.Ц нь шүүгдэгчтэй хамтран архидан согтуурсан зүй бус үйлдэл гаргасан ба түүний хувийн байдал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал буюу шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

            Шүүх шүүгдэгч С.Мын дотоож нэг ширхгийг, хохирогч С.Ций өмд нэг ширхгийг эд мөрийн баримтаар хураан авсан 2018 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх дотоож болон өмдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Мөн шүүх шүүгдэгч С.Мын эзэмшлийн улаан шар модон шкафыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг шкафыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч С.Мад буцаан олгож шийдвэрлэв .

 Шүүгдэгч С.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.М нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Шүүгдэгч С.М нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Мыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1–д заасныг журамлан шүүгдэгч С.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Мад зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч С.М нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

   6. Шүүгдэгч С.М нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.                         

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч С.Мын гэх дотоож нэг ширхэг, хохирогч С.Ций гэх өмд нэг ширхгийг эд мөрийн баримтаар хураан авсан 2018 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх дотоож болон өмдийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч С.Мын эзэмшлийн улаан шар модон шкафыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг шкафыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч С.Мад буцаан олгосугай.

             9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

             10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

             11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.БАТЦЭНГЭЛ