Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 02

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг: Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Б.Гыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг, гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насан хүрээгүй хүнийг, бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “шүүгдэгч Б.Г нь бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 15 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  13 /арван гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “15 жилийн” гэснийг “13 жилийн” гэж тус тус өөрчилсүгэй.

 

Хоёр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

Гурав: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө,  бичиг баримт ирүүлээгүй болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                 Ж.ДОЛГОРМАА

                                                          О.БААТАРСҮХ