| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадарчын Сайханцэцэг |
| Хэргийн индекс | 182/2017/00325/И |
| Дугаар | 325 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 325
| 2017 оны 02 сарын 08 өдөр | Дугаар 182/ШШ2017/00325 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Пийс тауэр барилга 7 давхар, 705 тоот “Вишнфанд ББСБ” ХХК /РД:2823624/-ийн нэхэмжлэлтэй,
Б.Ганбаярыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгох нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Өнөржаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Батсайхан овогтой Ганбаяр нь 2015 оны 02-р сарын 09-ны өдөр Вишнфанд ББСБ-ын Улаанбаатар-4 салбараас 10809546 тоот зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 3,2%-н хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Б.Ганбаяр нь үндсэн зээл 493.070 төгрөг, зээлийн хүү 196.180 төгрөг, торгуулийн хүү 14.300 төгрөг, нийт 703,550 төгрөгийн төлбөртэй байна. Анх зээл авсан хаяг болох СБД 18-р хороо, Бэлхийн 45-р гудамж 22 тоот хаягаар нь удаа дараа очсон боловч уг хаягаараа байхгүй байгаа тул эрэн сурвалжилж өнгө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК нь Б.Ганбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй бөгөөд хариуцагчаар оролцвол зохих Б.Ганбаяр нь хаана оршин суудаг нь тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-д зааснаар “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан байна.
Иймд нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн Б.Ганбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ