| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0151/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/154 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,
Шүүгдэгч: С.Я нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2*******0 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт ******* ******* ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.Я
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Я нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилд оруулж өгнө гэж иргэн Х.*******гаас 2*******0 оны ******* дугаар сард 500000 төгрөгийг хуурч мэхлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
... 2019 оны 12 дугаар сарын эхээр байхаа өдрийг санахгүй байна *******ы төрсөн дүү С.Б гэж хүүхэн байдаг бөгөөд уг С.Б нь нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажилладаг юм тэгээд С.Б нь над дээр ирээд *******ы эхнэр Х.*******г ажилд оруулж өгмөөр байна амьдрал ахуй нь хэцүү байна өргөдөл өгөхөөр авахгүй байна гэсэн тэрнээс хойш 1-2 хоногийн дараа би хүний нөөц *******той Нэгдсэн эмнэлэг дээр уулзаад манай нэг хамаатны эмэгтэй хүн байгаа үйлчлэгчээр оруулах гэсэн юм шалгалтыг өгөөд зохих журмыг дагуу оруулах гэсэн юм ажилд оруулаад өгөөчээ гээд хэлсэн чинь *******о нь та тэгвэл өргөдлийг өгүүлчхээ гэхээр өргөдөл гаргаж өг С.Бд хэлсэн тэрний дагуу *******ы эхнэр Х.******* нь ажилд орох өргөдлөө өгсөн байсан тэгээд хэсэг хугацаа өнгөрсөн байсан тэгээд шалгалт болж Х.******* нь шалгалтдаа тэнцсэн байсныг хүний нөөц *******о надад хэлж Х.Баярааг дуудаадахаа гэхээр нь Х.*******г би дуудаж хүний нөөц *******той уулзуулсан тэгээд хувийн хэрэг бүрдүүлдэг шүү гэхээр нь зарим бичиг цаасыг би янзалж өгөөд хүүхдийн тасагт томилогдсон байсан тэгээд ажиллах явцад Х.******* нь туршилтаар 3 сар ажиллах үед гайгүй сайн ажиллаж байгаа гээд ам сайтай байсан тэгтэл 2*******0 оны ******* дугаар сард нэгдсэн эмнэлэгт цомхотголоор үйлчлэгчээр ажиллаж байгаа хүмүүсийг гаргана гэж байсан бөгөөд ажлаас гаргах хүний нэрд Х.******* ороогүй харин өөр 1 жил орчим ажиллаж байсан хүнийг ажлаас гаргахаар болж мэдэгдэх хуудас өгсөн байсан би бодохдоо Х.******* нь ажлаасаа гарвал гарна гэж бодож байтал *******той таарч уулзсан чинь Х.*******г нэг удаадаа үлдээлээ ахиад хүмүүс ажлаас гаргахаар болбол Х.*******д мэдэгдэх хуудас өгч ажлаас гаргахаас өөр арга хэмжээ авна шүү гэж хэлэхээр нь би за за гэж хэлсэн. Тэрнээс хойш ******* надтай уулзсан чинь мэдэгдэх хуудас авсан Х.*******тай цуг ажилладаг үйлчлэгч эмэгтэй барьцаад би жил гаруй ажилчхаад чамд яагаад өгдөггүй юм бэ чи хүний нөөцөд юм өгсөн гээд ярьсан гэж байна аа манай Х.******* нь хаяа юм ойлгохгүй эргүү юм шиг байдаг гэж хэлсэн. Би Х.*******гаас ажилд оруулж өгнө гэж мөнгө аваагүй харин Х.*******гийн нөхөр *******аас 200.000 төгрөг авсан юм ямар учраас 200.000 төгрөгийг авсан гэхээр хүүхэд осолд ороод машин тэрэг нь юу ч үгүй болсон байна Улаанбаатар хот явах гэсэн юм мөнгөний хэрэг гараад байна гээд гуйсан чинь надад 200.000 төгрөг шилжүүлээд та боломжтой үедээ 150.000 төгрөгийг эргүүлж өгөөрэй 50.000 төгрөгийг өөрийнхөө хүүхдийн машин тэргэнд нэмэр болгоорой гэж хэлээд надад 200.000 төгрөгийг өгсөн өөр надад мөнгө төгрөг өгөөгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 67-71/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Я мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч Х.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Би Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр анх үйлчлэгчээр ажилд орсон намайг ажилд орох үед Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцөөр *******о гэх хүн цуг ажилд орж байсан би 3 хоног дагалдангаар ажиллаж байгаад жинхэлж тушаал гарч ажилдаа орсон юм. Уг ажилд орох үедээ шалгалт өгч орсон бөгөөд энэ тухайгаа нэгдсэн эмнэлэгт ******* хийдэг эгчид хэлсэн чинь надад би хүний нөөцтэй уулзаад ярьж хөөрөөд ажилд оруулаад өгье гэсэн. Тэгээд тэрнээс хойш хэд хоногийн дараа надтай уулзаад би хүний нөөц *******той уулзсан 500.000 төгрөг өгчих гэнээ тэгвэл ажилд жинхлээд өгье гэнээ гэхээр нь тухайн үед надад байсан 100.000 төгрөгийг өгөөд дараа нь дахин 200.000 төгрөгийг өгсөн би эгчийг уг мөнгийг хүний нөөц *******д өгсөн гэж бодсон. Тэгтэл дахин 2*******0 оны 01 дүгээр сард эгч үлдэгдэл 200.000 төгрөгөө өг гээд нэхээд байхаар нь надтай цуг ажиллаж байсан аас 200.000 төгрөг зээлээч энэ ажилдаа үлдэхийн тулд хүний нөөцөд өгөх гэж байгаа юм гээд үнэнээ хэлээд гуйсан чинь мөнгө байхгүй гэхээр нь би өөр хүнээс зээлж 200.000 төгрөгийг олж эгчид өгсөн. Би эгчийг уг мөнгийг хүний нөөц *******д өгсөн байх бодсон тэрнээс хойш би эгчтэй дахин холбоо барьж уулзаагүй байж байтал 2*******0 оны ******* дугаар сард намайг хүний нөөц дуудаад байхаар нь яваад очтол хүний нөөцийн өрөөнд , хүний нөөцийн ажилтан *******о нар байсан. Тэгтэл *******о намайг чи надад 500.000 төгрөгийн хахуул өгсөн юм уу аас чи хүний нөөцөд өгөх гэж байгаа гээд мөнгө гуйсан юм уу гэхээр нь үгүй би хүний нөөц *******д мөнгө өгөөгүй би гэрээ хийх гэж нэг удаа л өрөөнд нь орж байсан өөр орж байгаагүй би мөнгө төгрөг өгөөгүй тэр үед би 500.000 төгрөгийг т өгсөн гэдгээ хэлээгүй байж байгаад дараа нь дахин надаас хэл гээд шаардаад байхаар нь *******о болон нарт би эгчид 500.0000 төгрөгийг өгсөн эгч намайг энэ ажилд үлдээнэ хүний нөөцөд 500.000 төгрөгийг өгөх гэж байгаа гээд надаас авсан гэдэг үнэнээ хэлсэн. Би тухайн үед эгч надаас авсан 500.000 төгрөгөө хүний нөөц *******д өгөөгүй мөн уулзаагүй намайг хуурч надаас 500.000 төгрөгийг авсан би тухайн ажилд орох үедээ өөрөө шалгалт өгч тэнцэж орсноо мэдсэн эгч намайг ажилд тэнцсэн гэдгийг хүний нөөцөөс асууж мэдээд надад хэлээгүй хүний нөөцтэй уулзаж ажилд оруулчихлаа гэж намайг хуурч надаас 500.000 төгрөгийг авсан байна. би одоо хүртэл 500.000 төгрөгөө аваагүй байгаа мөн энэ явдлаас болж ажлаасаа гарч би хохирч байна. Мөн тухайн үед түр тушаалаар ажилд орсон хүмүүсийг заримыг нь ажлаас халах тухай яриа гарч ажлаас ыг гаргахаар болсон байсан бөгөөд нь ажлаасаа гарахгүй гээд миний хэлсэн зүйлийг хүний нөөцөд хэлж энэ бүх асуудал үүссэн байсан... Намайг надад зүгээр мөнгө өгсөн шүү гэж хэлээрээ гэхээр нь 200.000 төгрөг т хүүхдийн бие муудаад байна гэхээр нь би 200.000 төгрөг өгсөн гээд мэдүүлсэн юм миний энэ удаагийн мэдүүлэг үнэн зөв юмаа. Би ээс 500.000 төгрөгийг нэхэмжлэхгүй ...гэх мэдүүлэг, /хх-ийн 45-49/
4. Гэрч С.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Манай эхнэр Х.******* нь 2019 оны 11 дүгээр сард нэгдсэн эмнэлэгт ажилд ороод шалгалт өгсөн байсан тэгтэл эхнэр энэ талаараа нэгдсэн эмнэлэгт ******* хийдэг эгчид хэлсэн чинь би хүний нөөцтэй уулзаад ажилд баталгаатай оруулаад өгье гэж манай эхнэр Х.*******д хэлсэн байсан. Тэгтэл хэд хоногийн дараа эгч нь манай эхнэр *******тай уулзаад хүний нөөцтэй уулзсан 500.000 төгрөг өгчих тэгвэл ажилд нь үлдээгээд өгье гэж хэлэхээр нь эхнэр бид 2-т байсан 100.000 төгрөгөө өгсөн дараа хэд хоногийн дараа дахин 200.000 төгрөгийг өгсөн тэгтэл Нэгдсэн эмнэлэгт түр ажиллаж байгаа хүмүүсээс халах тушаал гарсан гэсэн яриа гарсан байсан бөгөөд эгч үлдсэн 200.000 төгрөгийг нэхээд халах тушаалаас манай эхнэрийг хассан шүү гээд байхаар нь эхнэр ******* бид 2 хүнээс мөнгө сурсан тэр үеэр эхнэр ******* цуг ажилдаг аас хүний нөөцөд мөнгө өгөх гэж байгаа гээд мөнгө гуйсан чинь өгөөгүй байсан тэгээд эхнэр ******* бид 2 хүнээс мөнгө төгрөг зээлээд үлдсэн 200.000 төгрөгийг эгчид өгсөн эхнэр ******* бид 2-оос авсан 500.000 төгрөгийг хүний нөөцөд өгсөн байх гэж бодсон тэрнээс хойш эгчтэй уулзаж холбоо бариагүй тэгтэл 2*******0 оны ******* дугаар сард ажлаас халагдах хүний нэрд манай эхнэртэй цуг ажилдаг нь орсон байсныг сүүлд мэдсэн. Тэгтэл хүний нөөц ******* гэх хүн нь манай эхнэр *******г дуудаж би тай цуг уулзаад би чамаас 500.000 төгрөгийн хахууль авсан юм уу гэж асуусан байхаар нь би дараа нь өөрийн биеэр хүний нөөц *******той уулзаж хахууль өгсөн гэж юу яриад байгаа юм бэ танд бид нар танд мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй эхнэр бид 2 эгчийн хүүхэд нь Улаанбаатар хотод авто осол гаргаад асуудалтай байгаа гэхээр нь 200.000 төгрөгийг хандивлаж өгсөн юм гэж хэлсэн намайг энэ байдлаар хүний нөөц *******д хэлээрэй гэж эгч хэлсэн юм тэгээд энэ асуудал үүссэн юм. Тэгтэл нь эгч нь эхнэр бид 2-ийг хуурч хүний нөөцөд мөнгө төгрөг өгөх гэж байгаа нэрээр эхнэр ******* бид 2-оос 500.000 төгрөгийг авсан байсныг тэр үед мэдсэн. эгч хүний нөөц *******д мөнгө өгөөгүй өөрөө ашигласан байсан бөгөөд эхнэр *******г өөрөө шалгалтдаа тэнцээд орсныг хэлэлгүй өөрөө хүний нөөцтэй уулзаж мөнгө төгрөг өгөөд ажилд оруулсан мэтээр худлаа ярьж эхнэр бид 2-оос 500.000 төгрөгийг авсан байна...гэх мэдүүлэг / хх-ийн 50-52 /
5. Гэрч Ж. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.....2*******0 оны ******* дугаар сарын 12-ны өдөр нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн үйлчлэгч Б. над дээр амрах бичиг авч орж ирсэн юм. Тухайн хүн нь ажлаас чөлөөлөгдөх мэдэгдэх хуудас нь ирсэн. Тэр хуудсыг нь өөрт нь өгсөн байсан юм. Тэгтэл ээлжийн амралт авах гээд ороод ирэхээр нь яагаад ажлаас гарах гэж байж ээлжийн амралт авахаар орж ирж байгаа юм бэ гэхэд би 1 жил ажилласан гэхээр нь би хуулиа судалъя гэж хэлсэн. Тэгтэл над руу уурлаад чи хүнээс 500,000 төгрөг авч хүн ажилд үлдээдэг юм байна лээ гэхээр нь чи юу яриад байна гэхэд удирдах зөвлөлийн хурлаар чи Х.*******г авч үлдсэн гээ биз дээ гэхэд нь би гайхаад хүүхдийн тасгийн үйлчлэгч Х.*******, Мянгандаваа нарыг дуудаад юу болоод байгаа юм намайг хүн гүтгээд байна гээд болсон асуудлыг хэлэхэд Х.******* нь би танд мөнгө төгрөг өгөөгүй ш дээ, тэгж би хэлээгүй ш дээ гээд байсан. Тэгээд нь мөн орж ирээд ******* чи тэгж хэлээ биз дээ, би хүн гүтгэвэл хуультай гэдгээ мэдэж байгаа гээд байсан. Би нэр төрөө сэргээлгэнэ, би цагдаад энэ асуудлаар гомдол гаргана гэхэд Х.******* нь би танд мөнгө өгөөгүй ш дээ гээд байдаг юм. Удирдах зөвлөлөөс хүмүүс орж ирээд энэ хүн халагдсан уу гэж орж асуусан юм. Х.******* ажлаас халагдсан юм уу гээд асуусан. нь удирдах зөвлөлийн хурлын дарга бөгөөд над дээр орж ирээд чамайг ажлаас халагдсан эсэх талаар асууж байсан гэж *******д хэлсэн юм. Тэгтэл ******* нь хэлэхдээ би эгчид мөнгө өгсөн юм. Танд үнэнээ хэлье гээд болсон зүйлийг хэлсэн юм. Тэгэхээр нь би эгч рүү утсаар залгаад таныг миний нэрийг барьж Х.*******гаас мөнгө авсан байна гэхэд би тэгээгүй гээд байсан. Цагдаа сэргийлэхээрээ шалгуулаа, миний шүүхээр явж байгаа ажил, алба багадаагүй шүү, би өөрөө *******, *******гийн нөхөр нартай уулзъя наад 2 хүн чинь чамтай очиж уулзах байх гэж хэлсэн юм. Тэр ярианаас цагийн дараа Х.******* нь манай өрөөнд орж ирээд би ажлаас гарчихъя та намайг цагдаад худлаа хэлсэн, хүн гүтгэсэн гэдгээр нь гомдол гаргачих гээд байхаар нь чи юу яриад байгаа юм, хүний нэр хүндэд халдчихаад юу яриад байгаа юм гэж загнаад явуулсан. Тэгээд удаагүй Х.*******гийн нөхөр нь орж ирээд манай эхнэр ******* буруу ойлгосон байна. эгчийн садны хүн нь би байна. эгчийн хүүхэд нь Улаанбаатар хотод авто машины осол үйлдээд асуудал ихтэй байгаа тухайн асуудалд нь 200,000 төгрөг хандивлаж өгсөн. Эхнэр *******даа ямар утгатай мөнгө өгч байгаагаа хэлэлгүй мөнгө Янжиндулам руу өгсөн гэж хэлсэн. Нөхөр нь надаас 9515...тай дугаар хэлээд дээрх дугаарыг та барьдаг уу гэж хэлэхэд, би тийм дугаар барьдаггүй гэж хэлсэн. Тэгээд л гараад явсан. Урьд өдөр нь Х.******* нь хэлэхдээ эгчид өгсөн гэдгээ хэлж байсан. надаас уучлалт гуйгаад та 2-ын дунд хүн зуучлаад ийм юм хийчих шиг боллоо гэж хэлж байсан. Х.******* нь эмнэлэг дээр хүмүүсээс мөнгөний хэрэг гараад зээлэх үедээ мөнгө зээлсэн хүмүүс яах гэж байгаа талаар асуухад хүний нөөцөд дээрх мөнгийг өгөх гэж байгаа юм гэдэг байдлаар яриа гаргасан байсан юм. Манай эмнэлэг дээр ажлын байрны тодорхойлолт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ Төрийн албаны тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой бүх ажилчдын ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдэнэ гээд шинэчилж ирүүлээгүй байгаа юм. Хүн ажилд авахдаа нэгдсэн эмнэлгийн даргатай зөвшилцөж байж, шийдвэр гаргах, ажилтнуудын шилжилт хөдөлгөөн, ажилд орсон гарсан бүртгэл, судалгаа, ажилд авах хүмүүсийн судалгаа хийж материал бүрдүүлэх, сонгон шалгаруулалтын комисст ажиллах гээд нэлээд ажил хариуцан ажилладаг юм...гэх мэдүүлэг / хх-ийн 53-55 /
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.Я нь 2*******0 оны ******* дугаар сард Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн ******* *******аар ажиллаж байхдаа нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байгаа иргэн Х.*******г ажлын байрны цомхотголд оруулахгүй ажилд авч үлдээх болсон тул хүний нөөцийн ажилтан Ж.*******д мөнгө өгөх хэрэгтэй гэж бусдын нэрийг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж таван зуун мянган / 500000 / төгрөгийг залилж авсан үйл баримт болсон нь хохирогч Х.*******гийн мэдүүлэг, гэрч С.*******, Ж.******* нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С. ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.Ят эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч С.Ят эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч С.Я нь өөрийн гэр бүл буюу төрсөн хүүхэд Ж.Энхтүвшин осолд орж түүний эмчилгээ болон авто машиныг засуулах төгрөгийг олохын тулд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан буюу хохирогч Х.*******гийн хадам ээжийн төрсөн дүү Жамбалтай нэг гэр бүл хамт амьдарч байсан харилцааг ашиглаж бусдын буюу Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн ажилтны Ж. нэрийг ашиглан түүнд мөнгө өгнө гэж хуурч мэхлэн хувьдаа мөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Я нь Нэгдсэн эмнэлэгт ******* *******аар ажиллаж байгаа бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 10.1.4-д заасан “төрийн үйлчилгээний албан тушаал” ангилалд хамаарах төрийн албан тушаалтан гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Яийн үйлдэл нь Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.1.б-д заасан “хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх” мөн дүрмийн 3.1.7.г-д заасан “авлигын орчин үүсэхээс урьдчилан сэргийлэх”, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 3.4-д заасан “Чин үнэнч, шударга байх зарчмын хүрээнд: Хууль ёсыг чандлан сахиж, дүрэм, журмыг биелүүлж, төвшин шударга…байх” мөн дүрмийн 8.7-д заасан “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрх, нэр төрийг хүндэтгэх, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэх, хувь хүний болон нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, зохих хандлагыг эзэмшсэн байна” хууль дүрмийн заалтыг зөрчиж эмнэлгийн ажилтны нэр хүндийг унагасан ёс зүйн зөрчил гаргаж гэмт хэргийг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Яийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2*******0 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч С.Ят буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ят авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Я нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Шүүгдэгч С.Я нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Яийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Яийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Ят оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Я нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч С.Я нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч С.Яийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2*******0 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч С.Ят буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Ят авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Ят авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ