Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч : Б.Бат-Оргил,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 26 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй,  *******

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун бүс” худалдааны төв дотор иргэн ******* халаасанд байсан мөнгөтэй түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 960.000 төгрөгийн хохирол,

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Баруун бүс худалдааны төв дотор иргэн П.*******ийн “Huawei Life 30” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 610.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:        

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “баруун бүс” худалдааны төв рүү хүүхдийн тос авах гэж орсон юм. Тэгээд хүүхдийнхээ тосыг аваад өөр юм үзэж явж байхад нэг эмэгтэй хүн нэг лангуунаас юм үзээд цаашаа хараад зогсож байсан халаасанд нь бор өнгийн их зузаан түрийвч харагдахаар нь тэр хүний халааснаас түрийвчийг нь хулгай хийгээд шууд баруун бүс худалдааны төвөөс гараад явсан. Тэгээд гэртээ ирээд түрүүвчийг нь онгойлгоод мөнгийг нь тоолоход 960.000 төгрөг байсан. 2020 оны 05 дугаар арын 08-ны өдөр би нүүрний тос авах гээд “Баруун бүс” худалдааны төв рүү орсон. Тэгээд нүүрнийхээ тосыг аваад явж байхад нэг хүүхэн юм үзээд зогсож байсан цамцных нь халаасанд утас нь байсан тэгээд би утсыг нь халааснаас нь аваад “баруун бүс”-ээс гараад гэр лүүгээ явсан. Тэгээд маргааш нь ээжтэй явж байхад нэг цагаан машинаас нэг хүүхэн бууж ирээд утсаа авъя гэхээр нь би гар утсыг нь өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 /

2.Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 4 цаг орчим “Баруун бүс” худалдааны төв дээрээс малгай худалдаж авахаар ороод ар утас, гар утасны дагалдах хэрэгсэл зардаг лангуун дээр гар утасны кэйс үзэж байгаад гадуур хувцасныхаа халаасанд хийсэн 960.000 мянган төгрөгтэй түрийвчээ халаасандаа үзсэн чинь алга болчихсон байсан. Тухайн үед би гар утасны лангуун дээр очихоос өмнө гадуур хувцасны халаасанд түрийвч байсан би түрийвчээ алдчих болов уу гэж бодоод халаасандаа түрийвчээ хийчхээд бариад аваад байсан. Гар утасны лангуун дээр очиж кэйс үзэхдээ халааснаасаа гараа аргаж гар утасны кэйс үзээд аваагүй тэгээд халаасандаа гараа хийсэн чинь түрийвчээ хулгайд алдсанаа мэдсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 29-31 /

4. Хохирогч П.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед “Баруун бүс” худалдааны төв рүү хүүхдэдээ тоглоом авахаар ороод бараа үзээд явж байгаад цамцны халаасанд хийсэн гар утсаа авах гээд халаасандаа гараа хийтэл миний “Huawei Life 30” маркийн гар утас алга болчихсон байхаар нь би цагдаагийн байгууллагад өөрийн биеэр ирж дуудлага өгсөн. Баруун бүс худалдааны төв рүү ороход миний гар утас цамцны халаасанд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/

5. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 276 дугаар шинжээчийн:

1. “Huawei Life 30”  маркийн гар утас 610.000 төгрөг....гэх дүгнэлт /хх-ийн 49/ болон хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэргийн 12-17 дугаар хуудсанд авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг баримтуудыг шинжлэн судалсан болно.

  Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун бүс” худалдааны төв дотор иргэн ******* халаасанд байсан мөнгөтэй түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 960.000 төгрөгийн хохирол,

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун бүс” худалдааны төв дотор иргэн П.*******ийн “Huawei Life 30” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 610.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт  болсон  нь хохирогч *******, П.******* нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 276 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч ******* т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг   хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн  шударга ёсны зарчмыг баримтлах нь  зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд улсын яллагчаас гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь хохирогч нарт   төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь                   

1. Шүүгдэгч  *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч  *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  зургаан / 06 / сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******т зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  бусдад  төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдсон эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5-д  зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4,  36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг   дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг   хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.БАТЦЭНГЭЛ