| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00469/И |
| Дугаар | 103/ШШ2017/00069 |
| Огноо | 2017-02-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2017/00069
| **************7 оны 0******* сарын 16 өдөр | Дугаар 103/ШШ**************7/00069 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******-******* ******* дугаар гудамжны ******* тоот хашаанд оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр гудамжны тоот хашаанд оршин суух, ******* овогт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг **************6 оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё., хариуцагч Ж., нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ё.Уранжаргал нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж. бид хоёр *******007 онд гэр бүл болоод *******008 онд том охин , **************0 онд хүү - төрж, найман жил хамт амьдарсан.
Гэтэл Ж. гэр бүлээс гадуур амьдралтай болсон бөгөөд ажил төрөл хийхгүй, амьдрал ахуйгаа өөд татах тал дээр анхаарал тавьдаггүй, архи дарс ууж дэмий сэлгүүцэх дуртай.
Иймд энэ хүнийг эр нөхрөө гэж найдаж амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг асрамжинд минь үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү, гэжээ.
Харицагч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ё.******* гаргасан шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, татгалзах зүйлгүй. Надад гэр бүлээс гадуур амьдрал байхгүй. Би шоронд орж, гарч ирснээс хойш бид хамт амьдраагүй *******-3 жил болж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ё.Уранжаргал, хариуцагч Ж. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч дээрх шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ё., хариуцагч Ж. нар *******007 онд гэр бүл болж, Улаанбаатар хот, ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст *******008 оны 10 дугаар сарын *******7-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн болох нь Г-319 дугаартай гэрчилгээний хуулбараар, хамт амьдарч байх хугацаанд охин Л. *******008 оны 10 дугаар сарын *******9-ний өдөр, хүү Л.- **************0 оны 3 дугаар сарын *******7-ны өдөр төрсөн болох нь Г-39*******, Г-177 дугаартай гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.
Зохигчид ********************* оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.******* дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар охин Л., хүү Л.- нарыг эх Ё.******* асрамжинд үлдээж, эцэг Ж.аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах бөгөөд тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч нь түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг анхааруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70*******00 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70*******00 төгрөгийг гаргуулж, улсын орлогод, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, *******0******* оноос мөрдөгдсөн, Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоох болон амьжиргааны баталгаажих доод түвшин, бүс нутгаар ******* дүүрэгт 183.700 төгрөгөөр тооцож, наснаас доош насны ******* хүүхдийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг *******.*******0*******.000 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 50.**************0 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******.1, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА