Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 617

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтлөн

улсын яллагч  Т.Оюунжаргал

шүүгдэгч Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н- нарт холбогдох эрүүгийн 1905037890979 дугаартай 2 хавтаст хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү, хүүхэд нарын хамт Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 00 байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:0000000/ Б овогт Б.А.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эцэг, эх, ах, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Согоотын 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:0000000/ Б овогт Э.А.

       3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 0, эцэг, эх, 0 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 0-р баг, 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:00000000/ Ч овогт Э.Б.

       4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Шархадын 00 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:0000000/ Б овогт Г.Н.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:                           

Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н- нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түмэн плаза төвийн урд хэсэгт хохирогч Э.Б- зодож биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, хоёр хацар, баруун чихний дэлбээнд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчид 1 сая төгрөг өгсөн” гэв.

Шүүгдэгч Э.А- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид 1 сая төгрөг өгсөн ” гэв.

Шүүгдэгч Э.Б- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчид 1 сая төгрөг өгсөн” гэв.

        Шүүгдэгч Г.Н- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ Гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч байна. Хохирогчид 1 сая төгрөг өгсөн” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Б- мөрдөн байцаалтанд: “2019 оны 9 дүгээр сарын 22-ны ...оройн 21 цагийн үед гэрээс гарч кино үзээд 01 цагийн үед ..Миланж пабад орж үйлчлүүлээд...03 цагийн үед пабаас гарахдаа 00 орсон суултуур дээр Айфоне маркийн утас байсан. Ингээд пабаас гарахдаа ...одоо эзэн нь залгах байхаа сая 00-с гарсан охины утас байх гэж хэлээд пабаас гараад Түмэн плаза дэлгүүрийн урд машины зогсоолд машин дээр очоод байж байтал уг утасны эзэн залгасан. Утсаа авъя гэж хэлсэн би Түмэн плаза дэлгүүрийн урдаас ирж ав гэж хэлсэн удалгүй 20-255 орчим насны 3 эмэгтэй ирсэн. Би утасныхаа кодыг тайлаад аваа би эзэнд нь өгмөөр байна гэж хэлсэн. Утасны кодыг буруу хийгээд блок хийсэн би та нарын хэн нь эзэн нь гэж мэдэхгүй байна гэхэд хэл амаар доромжлоод эхэлсэн. Үснээс зулгаагаад зодоон болсон. Намайг хэн нь яаж цохисон талаар мэдэхгүй байна. Доошоо тонгойсон зогсож байхад толгой руу нэг хатуу зүйлээр цохисон. Энэ үед би газар унасан гэтэл дээрээс өшиглөөд байсан, хажууд байсан нөхөр манай эхнэр жирэмсэн шүү гээд утсаа гаргаж ирээд зураг дарсан чинь утсыг нь нэг эрэгтэй хүн булаагаад авсан байсан. Ингээд би ухаан алдаад эмнэлэг дээр сэрсэн. Эрүүл мэндээрээ хохирсон, I phone x max512 маркийн утас алга болсон. Миний Самсунг Эс 9 Эджи маркийн утасны дэлгэц уян нь гэмтсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20-25/

       Гэрч М.М- мөрдөн байцаалтанд: “...ингээд удалгүй 3 эмэгтэй ирсэн. Эхнэр уг гурван эмэгтэйтэй ярилцсан. Эхнэр та нар олуулаа явж байна, би эзэн нь хэн бэ гэдгийг яаж мэдэх юм гээд утасныхаа кодыг хийчих гэсэн чинь кодыг мэдэхгүй блок хийсэн. Та нар эзэн нь биш байна шүү дээ гэж хэлсэн чинь тайрмал үстэй гар дээр шивээстэй эмэгтэй машинаас бууж ирээд юу гээд хуцаад байгаа юм бэ гэж орилоод бөөнөөрөө машинаас бууж ирсэн. Эхнэр та нар ингэж болохгүй 21 нас хүрсэн юм уу гэж хэлсэн. Ингээд утсаа авсан. 5-6 эмэгтэй эхнэр рүү дайрсан. Ингээд зодоон болсон. Би эхнэр жирэмсэн гэж хэлсэн боловч дайраад хөөрөөд байсан. Эхнэрийг газар унагаад түлхээд зодоод байсан. Г.Н- гэх охин ирээд энэ ах, эгч хоёрыг та нар аллаа шүү дээ гээд байсан. Нэг жижигхэн биетэй 150 см өндөртэй эмэгтэй нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Нэг хатуу цагаан саваар дотор нь юм байсан саваар эхнэрийн толгой руу цохиод ухаан алдуулсан. Энэ зодоон болох үед миний утас алга болсон” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 18-19/

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11557 дугаартай “Э.Б-ын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, хоёр хацар, баруун чихний дэлбээнд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл” гэсэн дүгнэлт /1хх-ийн 46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1530 дугаартай “Үзүүлэгч Э.Б- нь 2019.09.22-ноос 23-ны шөнө бусдад зодуулахдаа 5 долоо хоногтой жирэмсэн байжээ. Дээрх X/7-ны эмчийн тодорхойлолтонд Э.Б- нь 2019.10.03-ны өдөр ураг бүрэн зулбасан гэжээ. Э.Б-ын ураг зулбасан нь гэмтлийн болон гэмтлийн биш шалтгаантайг тогтоох боломжгүй байна. Э.Б-ын 2019.11.16-ны Лазермед-н толгойн КТГ-н шинжилгээнд зүүн нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай гэжээ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстын цус хуралттай хамт үүссэн байх боломжтой. Э.Б- нь 2019.9.23-нд шүүх эмнэлэгт үзүүлэхдээ хамарт ямар нэгэн гэмтэлгүй байсан байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 64-65/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 628 дугаартай “Шинжээч Т.Н-ийн 2019.9.26-ны өдрийн 11557 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1530 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Шинжээч эмч Т.Н- нь 2019.12.06-ны өдрийн 1530 дугаартай дүгнэлтэндээ Э.Б- нь ...2019.09.23-нд шүүх эмнэлэгт үзүүлэхдээ хамарт ямар нэгэн гэмтэлгүй байсан байна” гэх дүгнэлт гаргахдаа тухайн үед буюу 2019.09.23-нд үзлэгт гэмтэлгүй байсныг өөрийн бодит үзлэгийг үндэслэсэн тогтоосон байна. Э.Б-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, хоёр хацар, баруун чихний дэлбээнд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 92-93/,

Шинжээч Т.Н- мөрдөн байцаалтанд: “Ураг зулбасан тохиолдолд умайд цэвэрлэгээ хийж тухайн цэвэрлэгээ хийх явцад арчдас авч эд эсийн шинжилгээ хийж зулбалтыг гэмтлийн шалтгаантай эсэхийг тогтоох боломжтой. Э.Б-ын арчдас байхгүй тул эд эсийн шинжилгээ хийх боломжгүй байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68-69/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...манай эхнэр Э.Б-ын биед халдсан эмэгтэйчүүд энэ зурагнууд дотор байна. 2 дугаарт дугаарласан эмэгтэй манай эхнэрийг газар уначихсан байхад нүүр толгой руу гуталтай хөлөөрөө өшиглөөд зодоод байсан. Бусад эмэгтэйчүүдийг би хараад танихгүй байна, зааж өгч мэдэхгүй байна” гэжээ /1хх-ийн 125-126/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...00:00:00-00:04:30 минутын бичлэг байх ба 00:00:00-00:00:20 секундын хооронд хэрэгт  ач холбогдолтой зүйл байх ба 00:00:20-00:00:53 секунтэд хар өнгийн подволк, хар саарал өнгийн өмд өмссөн 18-25 орчим насны тайрмал үстэй эмэгтэй Түмэн плаза худалдааны төвийн ертөнцийн зүгээс баруун талаас зүүн тийш чиглэсэн гүйж байна, мөн түүний хажууд хар өнгийн цамц, хар өнгийн өмд өмссөн эмэгтэй мөн адил гүйж Түмэн плаза үүдний баганы араар орж байна. Хар өнгийн подволк, хар саарал өнгийн өмд өмссөн эрэгтэй, уг эмэгтэйг хорьсон байдалтай баганы араас түлхэж гарч ирж байна. Буцаад хоёул баганы араар орж байна, түүний дараа цагаан өнгийн подволк, хар өмд, цайвар гутал өмссөн эрэгтэй өмдний халаасанд хоёр гараа хийсэн байдалтай баганы араас гарч ирж байна. Үүний дараа хар өнгийн хагас хамцуйтай цамц өмссөн, цагаан өнгийн өмд өмссөн, урт шаргал задгай үстэй эмэгтэй эрэгтэй зууралдсан баганы араас гарч ирж байна.

00:00:00-00:00:53 секундэд цагаан өнгийн урт ноосон цамц, дотуураа цагаан цамц, цагаан өмд, хагас түрийтэй хагас гутал өмссөн хохирогч Б цагаан подволк, хар өмд, цагаан саарал гутал өмссөн М.М-ын хамтаар ертөнцийн зүгээс баруунаас зүүн тийш явж байна.  Хар өнгийн цамц, саарал өнгийн өмд өмссөн Э.А- газраас усны сав авч хөөж ирэн цохиж байна. /Хохирогч Б/ мөн өөдөөс нь дайран өшиглөж байна. Хар өнгийн малгайтай цамц өмссөн, саарал өнгийн өмд өмссөн үсээ задгай тавьсан эмэгтэй ирж мөн дайрч байна. Хар өнгийн малгай, хар өнгийн цамц, саарал өнгийн өмд өмссөн эрэгтэй хориод болиулж байна. Мөн саарал цамц, саарал өмд өмссөн эрэгтэй болиулж голоор нь орж салгаж байна. Мөн саарал малгай, хар цамц өмссөн, хажуудаа цүнх үүрсэн эрэгтэй мөн голоор зууралдаж дайрсан байдалтай, байх үед хохирогч Б нь хана налан унаж байна. Хохирогч Б- 3-н талаас дайрсан байдалтай бөөгнөрөл үүссэн байна. 00:01:42 минутад /хохирогч Б-/ газар ухаан алдсан байдалтай хэвтэж байна. Харин хэрэг болсон газарт байгаа хар өнгийн подволк, хар өнгийн шорт өмссөн урт шаргал үстэй /Э.Б-/, хар өнгийн подволк, саарал өнгийн өмд өмссөн /Э.А-/ нарт /хохирогч Б-/ руу дайрсан байдалтай байна.

        00:02:12 минутад газарт ухаан алдсан мэт /хохирогч Б-/ газар хэвтэж байна. Түүний ертөнцийн зүгээр зүүн талд шаргал өнгийн урт үстэй хар подволк , хар шорт өмссөн /Э.Б-/ газарт байсан усны сав авч хохирогч Б- болон түүний нөхөр М- руу дайрч байна. Ертөнцийн зүгээр баруун зүгт хар өнгийн гадуул хувцас өмссөн Н- газар сууж байгаа мэт үзэгдэж байна. Түүний хажууд хар өнгийн  гадуур хувцас түүний дотуур саарал өнгийн малгаатай цамц өмссөн, саарал өнгийн өмд, цагаан пүүз өмссөн эмэгтэй, түүний хажууд цагаан өнгийн өмд, цагаан өнгийн цамц, цагаан өнгийн өмд өмссөн, цагаан өнгийн гутал өмссөн 25-30 орчим насны эрэгтэй нь хамтаар зогсож байна. Ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт хохирогч Б- газар ухаан алдан унасан байдалтай байх ба түүнийг тойрон зогссон байна. Энэ үед Э.Б- гартаа усны сав барисан М-ын нүүрэн тус газарт 1 удаа цохиж байна. Цагаан саарал өнгийн хувцас өмссөн эрэгтэй Э.Б-г холдуулж салгаж байна. Ертөнцийн зүгээр, зүүн баруун талд хоёр хүн газарт ухаан алдсан байдалтай байна. Хохирогч Б-ыг цагаан өнгийн хувцас өмссөн 25-30 орчим насны эрэгтэй зүүн сугандаа тэвэрсэн байдалтай ертөнцийн зүгээр гартаа хөндлөн тэвэрч авч явж байна. Түүний араас М- алхаж явж байна. Үүний дараа бужигналдаж байсан хүмүүс тараад явж байна. Ертөнцийн зүгээр баруун буланд цагаан саарал өнгийн хувцас өмссөн 25-30 орчим насны эмэгтэй зогсож байна ” гэжээ. /хх-ийн 117-124/

      Г.Н-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...БГД-ийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Миланж пабд орж үйлчлүүлээд нэг шил пиво уусан. Ингээд цуг пабаас гарахдаа Г.Н, Б.А бид 3 нойл ороод гарахдаа утсаа мартаад гарсан байсан. Би пабаас гарахдаа найз залуу Т- дуудаад машинд би Н бид 2 суугаад, Б.А, Э.А , Э.Б- нар Э.А-гийн машинд суусан, Х такси бариад гэртээ харьсан. Ингээд машиндаа суугаад хөдлөөд явж байтал би Б.А- утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан, би дахиад залгатал утсыг нь авсан. Ингээд нэг эмэгтэй яриад би энэ утсыг нойлоос оллоо гэж хэлсэн гэхээр нь би сайн байна уу манай найзын утас байгаа юм аа та яг хаана байгаа юм бол гэж хэлсэн чинь, би нойлоос чи юу өгөх юм гэхээр нь надад байгаа нь 20.000 төгрөг байна гэж хэлсэн чинь Түмэн плазагийн урд ирээд энэ утсаа авбал ав гэж хэлсэн. Би машинаас буугаад очтол эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан. Би найзын утас байгаа юм аа гээд кодыг хийх гэтэл би хийнэ гээд уг эмэгтэй буруу хийгээд байсан. Би Э.А- руу утсаар залгаад та нар хаана байгаа юм гэсэн чинь Б.А- утсаа хаячхаад гэж өөдөөс хэлэхээр нь би Б.А- утас энд байна хүрээд ир гэж хэлсэн...Миний утас байгаа юм аа би утасны эзэн нь байна аа гэж хэлсэн чинь хэл амаар доромжлоод орилоод байсан...”  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 26-27/

       Г.Н-ын дахин гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Маргаж байгаад Б.А- үснээс зулгаасан. Тэгэхээр нь би болиочээ гээд тэр эмэгтэйг салгах гэтэл салахгүй байсан. Б.А- бас тэр эмэгтэйг зөрүүлээд үсдээд байсан ба Э.Б-, Г.Н-, Э.А- бид 4 салгах гээд дийлэхгүй байсан юм. Салгах явцдаа Э.Б- тэр эмэгтэйг том усны саваар цохиод байсан ба би хаашаа цохисныг нь анзаараагүй. Э.А- бас гартаа хагарсан пивоны шил барьсан байхаар нь би хаяулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 28-29/

        Хохирогч Э.Б-аас Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан “Э.Б- миний бие 2020.6.19-ний өдөр яллагдагч Э.Б-, Э.А-, Г.

Н-, Б.А- нараас хохирлын төлбөр 4.000.000 төгрөгийг хохирлын төлбөрт хохирлоо барагдуулан авсан ба цаашид гомдол санал, өөр нэхэмжлэх зүйлгүй болно” гэсэн бичгийн хүсэлт /1хх-ийн 236/

       Баянгол дүүргийн прокурорын газарт Г.Н-, Э.Б-, Б.А-, Э.А- нар тус тус гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас хохирогчийн хохиролд 4 сая төгрөгийг төлж барагдуулсан болно. Иймд хялбаршуулсан журмаар хэргийг шийдэж өгнө үү” гэсэн бичгийн хүсэлтүүд “1хх-ийн 237-240/

       Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас /1хх-ийн 129, 167, 176, 183/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 127, 159, 168, 177/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н- нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түмэн плаза төвийн урд хэсэгт хохирогч Э.Б- зодож биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, хоёр хацар, баруун чихний дэлбээнд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлийг үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.А-, Э.Б-, Г.Н-, Э.А- “ үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэсэн  нарын мэдүүлгүүд болон хохирогч Э.Б-ын “хэл амаар доромжлоод эхэлсэн. Үснээс зулгаагаад зодоон болсон. Намайг хэн нь яаж цохисон талаар мэдэхгүй байна. Доошоо тонгойсон зогсож байхад толгой руу нэг хатуу зүйлээр цохисон. Энэ үед би газар унасан гэтэл дээрээс өшиглөөд байсан, хажууд байсан нөхөр манай эхнэр жирэмсэн шүү гээд утсаа гаргаж ирээд зураг дарсан чинь утсыг нь нэг эрэгтэй хүн булаагаад авсан байсан. Ингээд би ухаан алдаад эмнэлэг дээр сэрсэн” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20-25/, гэрч М.М-ын“...5-6 эмэгтэй эхнэр рүү дайрсан. Ингээд зодоон болсон. Би эхнэр жирэмсэн гэж хэлсэн боловч дайраад хөөрөөд байсан. Эхнэрийг газар унагаад түлхээд зодоод байсан. Г.Н- гэх охин ирээд энэ ах, эгч хоёрыг та нар алаа шүү дээ гээд байсан. Нэг жижигхэн биетэй 150 см өндөртэй эмэгтэй нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Нэг хатуу цагаан саваар дотор нь юм байсан саваар эхнэрийн толгой руу цохиод ухаан алдуулсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 18-19/, шинжээчийн 11557 дугаартай дүгнэлт /1хх-ийн 46/, шинжээчийн 1530 дугаартай дүгнэлт /1хх-ийн 64-65/, шинжээчийн 628 дугаартай дүгнэлт /1хх-ийн 92-93/, шинжээч Т.Н-ийн  мэдүүлэг /1хх-ийн 68-69/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Улсын яллагчаас Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгч нарын хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н- нарт танилцуулсныг тэдгээр нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.А-, Б овогт  Э.А-, Ч овогт Э.Б-, Б овогт Г.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н-  нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт хураагдсан сиди бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал  хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ

  1. Шүүгдэгч Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Шүүгдэгч Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н-  нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

  1. Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

  1. Хэрэгт хураагдсан сиди бичлэг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал  хэрэгт хавсаргасугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-, Э.А-, Э.Б-, Г.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ссс 

 сс 