| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0165/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/168 |
| Огноо | 2020-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Шүүгдэгч: Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914003390083 тоот хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 2000 оны 05 сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн байлдагч, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х.Х
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Х нь Оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй яллагдагч Б.Ётай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвд оршин суух иргэн Н.Отгонбатын эзэмшлийн улаан өнгийн Саняа 175 маркийн мотоциклийг гэрийн гаднаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.365.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Х.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...2019 оны 04 дүгээр сарын дундуур санагдаж байна. Хөдөө гэрээс ээжийг сумд хүргэж өгөөд сумын төвөөр явж байтал Б.Даваадарьтай таараад Баян-Өндөр суманд аав шинэ мотоцикл аваад тавсан байгаа цуг яваад аваад ирье гэхэд тэгье гэж хэлээд бид 2 шууд Баян-Өндөр сум руу миний мотоциклоор яваад багцаагаар 22 цагийн үед очоод сумын гэр хорооллын гудамжаар тойроод явж байтал сумын зүүн талыг гэрэлт гудамжны зүүн талаасаа 3 дахь хашаан дотор гэрийн зүүн талд улаан өнгийн мотоцикл байхаар нь мотоциклоо хойд талын толгойн өдөрт аваачиж тавиад 2 уулаа хашаа руу алхаж ирээд мотоциклийг түрээд өөрийнхөө мотоцикл тавьсан газраа авчраад кондукторын утсыг би салгаад манийлдаж асаагаад Б.Даваадарь миний авчирсан ирсэн мотоциклийг унаад манай хөдөө гэр рүү явсан юм. Тухайн үед манай өвөлжөөн том гэр байсан, тэгээд Баян-Өндөр сумаас авсан мотоциклоо гэрийн ард аваачиж тавиад өөрийнхөө мотоциклийг унаад Б.Даваадарийг Баянцагаан суманд гэрт нь хүргэж өгчхөөд өглөө 09 цагийн үед жижиг гэр байсан. Гэртээ ирээд цайгаа чанаж байхаар нь ахыг өвөлжөөн дээрээс мотоцикл аваад ирье гэж дагуулаад өвөлжөөн дээр очоод би улаан мотоциклийг унаад ах хуучин мотоциклоо унаад жижиг гэртээ ирсэн юм. Тэрнээс хойш мотоциклийг унаж байгаад 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр цэрэгт явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 115-120/
2.Шүүгдэгч Х.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна би мотоциклийн үнийг буцааж төлсөн гэв.
3. Хохирогч Н.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...2018 оны 02 сард Баян-Өндөр суманд мотоцикл зардаг Ц.Лхагважаргал гэх хүнээс 2.000.000 төгрөгөөр зээлээр улаан өнгийн Саняа-175 гэсэн хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг худалдаж авсан юм аа, тэгээд мотоциклийн мөнгийг ноолуур гараад өгсөн юм тэрнээс хойш мотоциклоо хөдөө гэр сумын төв хооронд унадаг байсан 2019 оны 04 сарын 15-нд хөдөө явчхаад шөнө 21-н цагийн үед сумын төвийн гэртээ ирээд хашаандаа оруулаад гэрийн урд мотоциклоо тавьчихад унтаад, өглөө 09 цагийн үед босоод галаа түлэх гээд түлш авах гээд гэрээсээ гараад ирэхэд мотоцикл байхгүй байхаар нь ойр хавиар мөр үзэж байгаад цагдаад мэдэгдсэн юм....манай хашааны хаалга салаад унасан байсныг муу даавуугаар уясан байсан тэрийг таслаад миний мотоциклийг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 38-47 /
4. Гэрч Х.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....Х.Х ганцаараа ирсэн, ирчхээд хоёулаа өвөлжөө орчхоод ирье гэж хэлэхээр нь гэрээс гарч ирэхэд улаан өнгийн бөөрний 2 талын таг дээр 175 гэсэн бичигтэй банкин дээрээ Саняа гэсэн бичигтэй шинэвтэр, тохомтой мотоцикл байсан мотоциклоор өвөлжөө ороход өвөлжөөн дээр Х.Хгийн өөрийнх нь шар өнгийн хуучин мотоцикл байсан би Хаянхярваагаас унаж ирсэн улаан мотоцикл хэнийх болохыг асуухад Баян-Өндөр сумын залуутай мотоциклоороо сольсон юм гэхээр нь чиний мотоцикл энд байна, яагаад мотоциклоо өгөөгүй юм гэхэд Баян-Өндөр сумын залуу араас ирж мотоциклоо авна гэж хэлээд би Х.Хгийн мотоциклыг , Х.Х улаан мотоциклоо унаад гэртээ ирсэн...улаан өнгийн банкин дээрээ саняа гэсэн бичигтэй, 2 талын бөөрний таг улаан 175 гэсэн бичигтэй, урд баг хойд ачаа , 2 өвдгөвч никель байсан мөн хянах болон бусад эд ангиуд бүтэн байсан, улаан өнгийн нимгэн тохомтой, шинэвтэр мотоцикл байсан, манай дүү унасаар байгаад нэлээн муутгасан....гэх мэдүүлэг / хх-ийн 66-67, 75-77 /
5. Гэрч Г.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Х.Х нь манай 3 дахь хүүхэд байгаа юм, 2000 онд төрсөн, одоо Улаанбаатар хот Налайхын дүүргийн 014 дүгээр ангид цэргийн алба хааж байгаа, одоо 19 настай, эхнэргүй байгаа. Манай хүү янз бүрийн элдэв янзын ааш байхгүй, түргэндүү зантай, малд гярхай, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, техникт авьяастай хүүхэд байгаа, Баянцагаан сумын сургуулийг 2014 онд 8 дугаар анги төгссөн бүрэн бус дунд боловсролтой багаасаа мал дээр өссөн, мал маллаж, малаа өсгөж амьдарна гэж хэлдэг хүүхэд байгаа юм. Миний хүү ямар учраас хүний мотоцикл авсан талаар мэдэхгүй байна, сахилгагүй зангаасаа болсон болов уу гэж бодож байна, манай хүүхдүүдээс өмнө ямар нэг гэмт хэрэг зөрчилд орж байсан удаа байхгүй, хохирогч Н.Отгонбатад хохирлыг бүрэн барагдуулсан, одоо гомдол, саналгүй болсон...гэх мэдүүлэг / хх-ийн 71-72, 91-92 /
6. Гэрч Х.Уртнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, манай төрсөн дүү Х.Хаянхирваа цэрэгт явахаар болсон мөн би ямаагаа очиж самнахаар болоод 2019 оны 04 сарын сүүлээр ирсэн санагдаж байна, хэдний өдөр ирснийг бол санахгүй байна, Баянцагаан сумын 1-р багийн нутаг Хуцын уул гэх газар хөдөө гэртээ ирсэн, ирэхэд Х.Хаянхирваа хуучин улаан өнгийн мотоцикл унаж байсан, бөөрний таг дээр 175 гэсэн бичигтэй мотоцикл байсан тэгээд байж байтал 2019 оны 05 сарын эхээр Х.Хаянхирваа цэрэгт яваад өгсөн тэрнээс хойш тухайн улаан мотоциклыг би унаж байсан, тухайн мотоциклын мотор муудсан байсан тул моторт нь ээлж хийгээд, моторын голыг сольсон, солиход арлын дугаартай хэсэг нь тэр чигээрээ солигдсон юм тэгээд суманд байж байгаад Х.Хаянхирваагийн тангаргийн баяраар Улаанбаатар хотод ирсэн, тэрнээс хойш Баянцагаан сум ороогүй мотоцикл гэрт үлдсэн юм... Тухайн мотоциклийн банк, бөөрний 2 таг улаан өнгөтэй, бөөрний таган дээр 175 гэсэн бичигтэй, урд, хойд дугуй хээгүй, хуучин, арын ачаа ямар нэг салсан зүйл байхгүй байсан, урд баг нь никель, хар өнгийн хянахтай бага зэрэг хагарсан байсан, моторын гадна хальс дунд зэрэг үзэмжтэй байсан харин мотор утаа хаяад хүчгүй байсан тул бүрэн ээлж хийсэн юм. Мотор доторх дохиурын үүр нь эдэгдээд муудсан байсан тул үүр хэсгийн солиход моторын дугаартай хэсэг тэр чигээрээ солигдсон юм. Х.Хаянхирваа ямар нэг зүйл хэлээгүй, Х.Хаянхирваа Улаанбаатар налайх дүүрэг ЗХ-ны 014 ангид алба хааж байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 73-74 /
7. Гэрч О.Нэмэхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.....Би Баянцагаан сумын хэсгийн төлөөлөгчийг 2019 оны 03 сараас 2019 оны 11 сарын хооронд хийсэн юм, 2019 оны 05 сард санагдаж Баянцагаан сумын иргэн Б.Даваадарь буюу Борхүү нь над дээр ирээд Баянцагаан сумын 1-р багийн иргэн Х.Х Баян-Өндөр сумаас мотоцикл хулгайлаад хөдөө гэрийнхээ ард аваачиж тавьсан мотоциклыг авахдаа намайг дагуулж явсан, намайг дагуулж явахдаа Баян-Өндөр суманд аав шинэ мотоцикл аваад тавьсан байгаа, цуг очоод аваад ирье гэж хэлээд дагуулж явсан гэж хэлэхээр нь Баян- Өндөр сумын хэсгийн төлөөлөгчид энэ талаар хэлээд Баян-Өндөр сумын хэсгийн төлөөлөгч ирж мэдүүлэг аваад явсан юм, Б.Даваадарийн хувьд сэтгэцийн бага зэрэг эмгэгтэй байж магадгүй юм, зарим хийж байгаа зүйлээ олгодоггүй, 2019 оны 06 сард гэрээсээ гараад алга болсон байхад нь хөдөө хээрээс аймаг явлаа гээд явж байхад нь олж байсан юм, миний бодлоор бол Х.Х нь Б.Даваадарийг жаахан мангардуу болохоор мотоцикл авахдаа дагуулж явж өөрийнхөө мотоциклыг унуулж явсан байх...гэх мэдүүлэг / хх-ийн 87-88 /
8. Гэрч С.Дуламдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....2019 оны 04 сард санагдаж байна, хөдөөгөөс нэг хүн залгаад Баянцагаан сумын Мөргүүгийн ам гэх газар нэг мотоцикл байна гэж хэлэхээр нь тухайн газарт очиж үзэхэд даюун маркийн улбар шар өнгийн мотоцикл байсан, мотоциклыг үзэхэд бүх эд ангиуд нь хэвийн ямар нэг эвдрэл, гэмтэл гэх зүйл байгаагүй, мотоциклыг аваад сумын цагдаагийн байрны гражид хийсэн юм, тэгээд Н.Отгонбатын мотоцикл алдагдсан хэргийг шалгаж байгаад Х.Хг авсныг мэдээд ах Х.Бямбасүрэнгээс мэдүүлэг аваад Х.Хгийн хээр аваачиж тавьсан мотоцикл гэдгийг мэдсэн юм, тухайн мотоциклыг хээр байгааг хэлсэн хүн Баян-Өндөр сумын иргэн байсан, тухайн үед нэрээ хэлээгүй утсаар хээр мотоцикл байна гэж хэлэхээр нь би очиж үзээд авчирсан болохоор хэн гэдэг хүн байсныг мэдээгүй юм...гэх мэдүүлэг / хх-ийн 89-90 /
9. Нарийн мэргэжлийн эмч нарын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай:
1. Б.Даваадарь нь Сэтгэцийн хувьд Оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй.
2. Б.Даваадарь нь Сэтгэцийн хувьд Оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй, энэ өвчин нь төрөлхийн өвчин юм. Сэтгэцийн хувьд хэрэг үйлдэхийн өмнө болон хэрэг үйлдэх үед,одоо Оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй байна. Энэ нь 2014 онд сэтгэцийн эмчид үзүүлж онош тавигдсан байна. Мөн тархины цахилгаан бичлэгт тархины био цахилгаан идэвхжил насны нормоос удааширсан байна. Одоогийн сэтгэцийн байдалд:
Өөрийгөө илэрхийлэх чадвар сул
Сэтгэхүйн үйл ажиллагаа хоцронги,11-р анги төгссөн гэх боловч үсэглэж, уншиж чадахгүй, тоо бодож чадахгүй
Сэтгэхүйн хувьд ялгах, ангилах, дүгнэх чадваргүй зэргээр тодорхойлогдож байна. Зан төрхийн өөрчлөлттэй.
3. Б.Даваадарь нь сэтгэцийн хувьд Оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй учир болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Сэтгэцийн хувьд Оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй ч эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...гэх дүгнэлт /хх-ийн 177/
10. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 260 дугаар шинжээчийн:
1. Сания 175 маркийн улаан өнгийн мотоцикл үнэ 1.365.000 төгрөг нийт нэг сая гурван зуун жаран таван /1.365.000/ мянган төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-96/ болон хавтаст хэргийн 25-26 дугаар хуудсанд авагдсан хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд, хавтаст хэргийн 27-30 дугаар хуудсанд авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хавтаст хэргийн 31-35 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл, хавтаст хэргийн 99-108 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Х.Х нь Оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй Б.Даваадартай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын төвд оршин суух иргэн Н.Отгонбатын эзэмшлийн улаан өнгийн Саняа 175 маркийн мотоциклийг гэрийн гаднаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.365.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Н.Отгонбат, гэрч Х.Бямбасүрэн, Г.Ганчимэг, Х.Уртнасан, О.Нэмэхбаяр, С.Дуламдорж нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 260 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Х.Хг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч Х.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Х.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд улсын яллагчаас гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Х.Хтай гэмт хэрэг үйлдэхэд оролцсон Б.Даваадар нь Оюуны хүндэвтэр хомсдол сэтгэцийн өвчтэй, хэрэг хариуцах чадваргүй талаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжээч эмч нарын 2020 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 27 дугаар дүгнэлт гарсан бөгөөд Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Даваадард холбогдох хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.Х нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч Х.Хгийн эзэмшлийн Даюун 150 маркийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлд болсны дараа эзэмшигч Х.Хд буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Х нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Х.Хг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч овогт Х.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Хд зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Х нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Хаянхярваа нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Х нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Х.Хгийн эзэмшлийн Даюун 150 маркийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлд болсны дараа эзэмшигч Х.Хд буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ