Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 103/2017/00058/И |
Дугаар | 103/ШШ2017/00049 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2017/00049
20*******7 оны 02 сарын *******3 өдөр | Дугаар *******03/ШШ20*******7/00049 | Улаанбаатар хот |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот, 32.4 метр квадрат талбайтай, ******* өрөө орон сууцны өмчлөгч Б.******* болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 20************** оны ************** дүгээр сарын 07-ны өдөр ******* ******* ХХК-тай, Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот, 32.4 метр квадрат талбайтай, ******* өрөө орон сууцыг Худалдах, худалдан авах гэрээ байгуулан, захиалгын урьдчилгаанд 4.700.000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж дуусгасан.
Бидний амьдарч байгаа ******* дугаар байрыг ******* ******* ХХК, Улсын комисст хүлээлгэн өгөөгүйн улмаас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй болно.
Иймд Улаанбаатар хот, Багануур дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот, 32.4 метр квадрат талбайтай, ******* өрөө орон сууцыг Б.******* миний өмч болохыг тогтоож өгнө үү, гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Д. шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот байрны захиалагч Б.******* мөн бөгөөд байрны төлбөрөө төлсөн, ямар нэг зөрчилгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Иймд Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот байрыг Б.******* өмч болохыг тогтооход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот, 32.4 метр квадрат талбайтай, ******* өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Багануур дүүргийн ******* дугаар байрны ******* тоот орон сууцны захиалагч Б.******* мөн бөгөөд байрны төлбөрөө төлсөн, ямар нэг зөрчилгүй байх тул Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот орон сууц Б.******* өмч болохыг тогтооход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* ******* ХХК-иас Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот, 32.4 метр квадрат талбайтай, ******* өрөө орон сууцны өмчлөгч Б.******* болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг, хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамж 35*******00 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 35*******00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА