Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 103/2017/00056/И |
Дугаар | 103/ШШ2017/00055 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2017/00055
2017 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2017/000************** | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоот хашаанд оршин суух, ******* овогтой ******* ******* холбогдох, саатуулах байрны төлбөр 41*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. архидан согтуурч, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 162 картанд бүртгэгдэн саатуулагдаж, тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны төлбөр 41*******0 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул төлбөрийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Б. саатуулах байрны төлбөр 41*******0 төгрөгийг төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс, хариуцагч Б.оос саатуулах байрны төлбөр 41*******0 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 41*******0 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны 2002******* тоот дансанд тушаасан баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар хариуцагчаар 41*******0 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4**************0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 227******* төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Г.АРИУНАА