Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 103/2017/00056/И |
Дугаар | 103/ШШ2017/00055 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2017/00055
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 12 дугаар гудамжны 04 тоот хашаанд оршин суух, Багшийнхан овогтой Банзаагийн Баяндоржид холбогдох, саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Баяндорж архидан согтуурч, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 162 картанд бүртгэгдэн саатуулагдаж, тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны төлбөр 4150 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул төлбөрийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэтуул шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Б.Баяндорж саатуулах байрны төлбөр 4150 төгрөгийг төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс, хариуцагч Б.Баяндоржоос саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Баяндорж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 4150 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Хаан” банкны 200212001 тоот дансанд тушаасан баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар 4150 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2275 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Г.АРИУНАА