Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/230

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Уранчимэг,

Шүүгдэгч Л.Д, П.О, Б.Э,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Л.Д, П.О, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014001460224 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1990 оны 06 сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/413 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Б.Э,

2. Монгол улсын иргэн, 1991 оны 02 сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, П.О,

3. Монгол улсын иргэн, 1978 оны 10 сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 04 сарын 13-ны өдөр 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 сарын 09-ний өдөр өршөөлийн хуулиар өршөөгдсөн, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Л.Д,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Д, Б.Э, П.О нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох Ар өнц гэх газарт 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 сарын 09-ний өдөр хүртэл тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг явуулж байгаль орчинд 1.233.322 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Ар Өнц гэх газарт унагалдай трактортой иргэдийг очиж шалгахаар хамгийн сүүлд очиход эхлээд жалганд цагаан өнгийн фургон машинтай нэг хүн байсан тэгээд тэр хүнтэй уулзаад байж байхад араас нь саарал өнгийн прүс машинтай 3 хүн ирсэн юм, ингээд нийтдээ 4 хүн байсан юм. Өлзийт сумны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Гонгор, сумын хэсгийн төлөөлөгч Намжилдорж бид нар Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Ар өнц гэх газарт очиход унагалдай трактортой эдгээр хүмүүс очиж газар ухсан байсан бөгөөд бид нар тэдгээр иргэдийг одоо яв гээд алт угаах төхөөрөмжийн 2 ширхэг баригч гэх зүйлийг нь хурааж аваад тэдгээр хүмүүсийг одоо энд ажиллахгүй яв гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь эдгээр хүмүүс нь одоо явлаа гээд Өлзийт сумын төв дээр ирэхээр нь тэр хурааж авсан 2 ширхэг баригчийг нь эргүүлж бөгөөд явуулсан юм. Тэр үедээ бид нар эд зүйл хураан авсан тухай ямар нэгэн баримт үйлдээгүй эргүүлж өгөхдөө ч гэсэн ямар нэгэн баримт үйлдээгүй ээ ... Би одоо бодоход 2020 оны 01 дүгээр сард л очсон санагдаж байна би яг сар өдрийг нь санахгүй байна. Бид нарыг тэр үед очиход тэдгээр хүмүүс нь газар ухсан зүйл мэдэгдээгүй бид нар тэр үедээ энэ хүмүүс газар арай ухаагүй байгаа юм байна гэж бодсон юм. Бид нарыг баригчийг нь хурааж авахаар очиход гэрт нь 3 хүн унтаж байсан. Ар өнц гэх газарт эдгээр иргэдийн ухсан газар нь өмнө нь тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулж байсан газар бөгөөд тэр тусгай зөвшөөрөл нь одоо хүчингүй болчихсон байдаг юм, тэгээд тэр уурхайг ажиллахаа больсноос хойш гар аргаар ашигт малтмал олборлогч нар ч гэсэн нэмж ухсан хуучин ухагдсан газар байсан юм. Шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон хохирлыг л нэхэмжилж байна, энэ төлбөрийг төлчихвөл надад ямар нэгэн санал гомдол байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31, 33-34, 86-87/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн … Миний нэрийг Жанчивын Эрдэнэбүрэн гэдэг бөгөөд манай нутгийн хүмүүс намайг Бүрнээ гэж дууддаг юм. Манай гэр 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01, 02 дугаар саруудад Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Хэжүүгийн хөх толгой гэх газарт байх өвөлжөөндөө байсан. Манай гэр байсан газар нь Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Ар өнцийн Хэжүүгийн хөх толгой гэдэг газар байгаа юм. Өөрөөр хэлбэл Ар өнц гэдэг газарт л байдаг юм. Манай өвөлжөөний ойролцоо газар ухдаг трактор, монгол гэртэй хүмүүс ирчихсэн газар ухаад байсан, тэгж байгаад трактор нь эвдэрчихсэн гээд байсан. Тэгээд трактороо орхичихоод явчихсан байсан. Тэр хүмүүс нь 3-4 хүн л байх шиг байсан, нэг унагалдай трактор байсан, нэг монгол гэр байсан, угаах төхөөрөмж байсан өөр юм байгаагүй ээ, би хүмүүсийнх нь нэрийг нь мэдэхгүй байна. Би яг хэд хоног ажилласныг нь би мэдэхгүй байна, ямар ч гэсэн манай тэнд оччихсон байгаад л байсан, сүүлдээ явж нэг амарсан. Би цаг хугацааг нь үнэндээ санахгүй байна. 2020 оны 01, 02 дугаар сард байсан санагдаж байна заримдаа трактороо орхиод хүмүүс нь явчихсан байгаа харагдаж байдаг байсан. Тэнд 3 хүн байна уу даа л гэж би бодсон. Тэр газарт нь би тэд нарыг байрлаж байхад нь би яг тэд нар дээр очоогүй ээ, алсаас харахад л тоос босоод л байсан тэгэхээр газар ухсан байлгүй. Тэр газар нь өмнө нь ухагдсан газар байсан. Би алсаас хархад 3-4 хүн л байгаа харагдаж байсан би яг тэгж хүнийг нь тоолж үзээгүй ээ, алсаас хархад л 2 хүн нь тракторынхоо хажууд байсан, нэг хүн нь гэрийнхээ ойролцоол байгаад байгаа харагддаг байсан, тэгэхээр 3 хүн байсан санагдаж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89/,

Шүүгдэгч Б.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн … 2019 оны 12 дугаар сард шинэ жилийн өмнөхөн ******* би, ******* бид гурав Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Ар өнц гэх газарт очиж 1 хоног ажиллаад тэгээд трактор эвдрээд ажиллахаа больсон. Тэгээд шинэ жилийн дараа 2020 оны 01 дүгээр сарын эхээр очиж трактороо янзлаад 1 хоног ажиллаад байж байтал Өлзийт сумаас хүмүүс ирж угаах төхөөрөмжийн баригч, мотор зэргийг нь хурааж авч явсан. Тэгээд Өлзийт сумаас хураалгасан эд зүйлүүдээ аваад эргэж Ар өнц гэх газарт очоод 1 хоног ажиллаад байж байтал унагалдай тракторын явах эд анги нь эвдэрсэн, тэгээд трактороо аваад аймгийн төврүү оруулж янзлах гэж байсан чинь сумаас цагдаа нар очиж биднийг шалгасан. Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Ар өнц гэх газарт 2019 оны 12 дугаар сарын сүүлээр би яг өдрийг нь санахгүй байна анх очиж 1 хоног ажилласан, 2020 оны 01 дүгээр сарын эхээр очиж 1 өдөр ажилласан, тэгээд үүний дараа 2020 оны 01 дүгээр сарын дунд үеэр 2 хоног ажилласан, тэгээд үүний дараа 2020 оны 02 дугаар сард 1 өдөр ажиллаад цагдаад баригдсан. Тэр үед *******ийн эзэмшлийн цагаан өнгийн фургон машинаар гэр ачиж очсон, бас миний эзэмшлийн 17-42 УНЕ дугаартай саарал өнгийн прүс 20 маркийн машинаар би тэнд очсон байсан, унагалдай трактороо хүний машин гуйж ачиж аваачсан юм. Унагалдай трактор нь *******н эзэмшлийн трактор байгаа юм, угаах төхөөрөмж нь мөн *******нх байгаа юм. Тэр газарт үйл ажиллагаа явуулахдаа унагалдай тракторыг нь ******* ажиллуулсан, угаах төхөөрөмж нь өөрөө ажилладаг юм байна лээ, ******* цуг хамжилцаад байж байсан. Би тэд нарын хоол ундыг нь хийгээд аймгийн төв рүү явж тракторт нь шатахуун авчирдаг байсан, харин Батсайхан болохоор хамгийн сүүлд трактороо авч аймаг руу явах гэж байхад бид нарыг нүүлгэх гэж ирсэн юм. Унагалдай трактор, угаах төхөөрөмж зэрэг нь *******х байгаа юм, угаах унагалдай тракторыг нь ******* зарчихсан гэсэн яг хэнд зарсаныг нь би мэдэхгүй ээ, угаах төхөөрөмж нь байгаа эсэхийг би мэдэхгүй ээ ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 110-111/,

Шүүгдэгч П.Он мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *******, *******бид гурав Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Ар өнц” гэх газарт очоод газар ухаад шороог нь нэг удаа угааж байсан чинь трактор эвдрээд дахиж ажиллаж чадаагүй ээ, тэгээд трактороо янзалж чадахгүй байсаар байгаад 2020 оны 01 дүгээр сард ахиж тэр газарт очоод трактороо янзлах гээд байж байсан чинь Өлзийт сумын хүмүүс ирсэн. Тэгээд үүний дараа нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр очоод унаа дуудаад трактороо авах гээд байж байсан чинь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өглөө тракторыг ачиж Өлзийт сумын төв дээр авчирсан. Бид нар нийт 3 удаа л тэр Ар өнц гэх газарт очиж ажилласан, эхлээд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр очоод трактороо ажиллуулж чадаагүй, тэгээд 2019 оны 12 сарын 25-ны өдөр трактороо асаагаад нэг өдөр ажилласан чинь тракторын шланк нь задраад дахиж ажиллаж чадаагүй, тэгээд бид нар трактороо орхиж гэрлүүгээ яваад 2020 оны 01 дүгээр сарын 04-ний үед очоод тракторынхоо шланкыг нь зассан чинь жанам нь ажиллахаа больчихсон, тэгж байсан чинь Өлзийт сумын Захиргааны хүмүүс ирээд алт угаах баригчийг нь аваад явсан. Тэгээд тэрийгээ эргүүлж авч чадахгүй байсаар байгаад 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр алтны баригчаа буцааж аваад 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тэр Ар өнц гэх газарт очиж байж байхад Өлзийт сумын хүмүүс ирээд бид нарыг сумын төв дээр авчирсан. Тэр үед *******өөрийнхөө саарал өнгийн приус маркийн машинаар явж очсон байсан, гэрийг нь ******* хүнээс гуйж аваад өөрийнхөө цагаан өнгийн фургон маркийн машинаар ачиж очсон юм, харин унагалдай трактор, угаах төхөөрөмж зэрэг нь минийх байсан юм. Тэр үед бид нар шороог нь угааж үзсэн боловч ямар ч алт гараагүй бид нар ямар ч алт олборлоогүй ээ. Бид нар тухайн үед шороо угааж алт олох гэж л очсон юм тэгээд шороо угаасан боловч алт олж чадаагүй ээ. Тэр үед би унагалдай гэж нэрлэдэг 55 экскаватороо жолоодоод угаах төхөөрөмжөө ажиллуулаад экскаватороороо газраас шороо аваад угаах төхөөрөмж рүүгээ хийгээд угаах төхөөрөмж нь өөрөө шороог нь угаагаад алтыг нь ялгадаг юм, тэр үед тэгж шороо угааж үзсэн боловч алт олж чадаагүй ээ. Фургон машин нь *******ийнх юм байгаа юм, тэр машин нь түүнд байгаа байхаа, гэр нь ******* хүнээс гуйж авсан гэсэн, энэ талаар хэний гэр болохыг нь ******* л мэдэх байхаа. 55 экскаватор, угаах төхөөрөмж зэрэг нь миний эзэмшлийнх юм байгаа юм, гэхдээ тэр экскаватор, унагалдай трактор зэрэг нь одоо надад байхгүй ээ, би зарчихсан байгаа, мөн угаах төхөөрөмжөө залгаж ажиллуулж байсан цахилгаан үүсгүүр мотор нь одоо манайд байгаа. Би экскаватор, угаах төхөөрөмж хоёроо 2020 оны 02 дугаар сарын 15-ны үеэр ******* гэдэг хүнд экскаватор тракторыг нь 2.500.000 төгрөгөөр, угаах төхөөрөмжийг нь 300.000 төгрөгөөр зарчихсан юм. Экскаватор нь бичиг баримт улсын дугаар байхгүй, Төрөө гэдэг хүнээс 2019 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр экскаватор тракторыг нь угаах төхөөрөмжтэй нь хамтад нь 2.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тэр Төрөө гэх хүн нь Улаанбаатар хотод байдаг юм, би одоо утасны дугаарыг нь би мэдэхгүй байна, би гар утсаа гээгдүүлээд одоо би утасных нь дугаарыг нь мэдэхгүй байна. ******* гэх хүн нь Говь-Алтай аймаг руу л явсан гэсэн, би одоо бас утасных нь дугаарыг нь мэдэхгүй байна. ******* нь эхлээд 2.000.000 төгрөгийг өөрөө надад бэлэн мөнгөөр нь өгсөн, үлдэгдэл 800.000 төгрөгийг нь 2020 оны 02 дугаар сард миний Төрийн банк дахь данс руу шилжүүлж өгсөн. Би хэний ******* гэдэг болохыг нь би мэдэхгүй, өөрийнхөө нэрийг ******* л гэж хэлж танилцуулсан юм. Утасны дугаарыг нь би одоо мэдэхгүй байна, гэрийн хаягийг нь ч мэдэхгүй байна. Тэр ******* гэх хүн нь Говь-Алтай аймгийн л хүн гэсэн. Бид нар уг нь газарт шороо угааж алт олох гэж очсон боловч очоод шороо угааж үзэхэд ямар ч алт олоогүй ээ. Тэр Ар өнц гэх газарт очиж ажиллахыг бүгдээрээ ярьж байгаад л явсан юм. Бид нар сум орон нутагтайгаа гэрээ байгуулаагүй, сум орон нутагт ямар нэгэн хандив өгөөгүй, сумаас ажиллах зөвшөөрөл аваагүй ээ. Би экскаватор тракторыг жолоодож угаах төхөөрөмжийг ажиллуулж байсан, *******болохоор тогоочоор ажиллаж байсан, ******* ойр зуурын ажилд туслаад надад туслаад экскаватор, угаах төхөөрөмж зэрэг дээр надад хамжилцаад л байж байсан юм. Батсайхан болохоор 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бид нар дээр ирээд 1 хоноод л бид нартай цуг баригдаад Өлзийт сум дээр ирсэн юм. Бид нар байгаль орчинд учруулсан хохирлоо төлж барагдуулна. Бид нар ямар нэгэн компанийн нэрээр үйл ажиллагаа явуулаагүй ээ ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 116-119/,

Шүүгдэгч Л.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн … 2019 оны 12 дугаар сарын 20-ны үеэр би яг өдрийг нь санахгүй байна Энх-Амгалан, ******* бид гурав *******н унагалдай тракгор, угаах төхөөрөмж зэргийг аваад Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг Ар өнц гэх газарт очсон юм. Тэгээд тэр газарт нэг өдөр ажиллаад унагалдай трактор нь эвдэрчихсэн тэгээд ажиллахаа болиод бид нар гэр гэр лүүгээ яваад дараа нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үед эргэж очоод трактороо засаад нэг өдөр ажиллаж байсан чинь тракторын шланк нь тасарчихаад сольж хийх шаланк олдохгүй 7-8 хоносон. Тэгээд байж байсан чинь Өлзийт сумаас байгаль орчны хяналтын улсын байцаагч нь ирээд угаах төхөөрөмжийн баригч гэдэг зүйлийг нь хурааж аваад яваад тэгээд 5-6 хоногийн дараа очиж нөгөө хураалгасан баригч гэх зүйлээ очиж авсан юм. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Энх-Амгалан, ******* хоёр Ар өнц гэх газарт трактор дээрээ ирээд трактороо засаж байсан, тэгээд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би тэр хоёр дээр очоод трактороо засаад байж байгаад 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би Батсайхан руу утсаар яриад аймагт байгаа миний фургон машиныг аваад ирээч гэр ачиж явах гэсэн юм аа гэсэн тэгээд Батсайхан за гээд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн орой миний фургон машиныг жолоодоод бид нар дээр ирсэн тэгээд тэр оройдоо хоноод маргааш өдөр нь бид нарыг явах гэж байсан чинь Өлзийт сумаас цагдаа ирж бид нарыг шалгасан. Бид нар 2019 оны 12 дугаар сарын 25-ны үед очоод 2019 оны 12 сарын 26-ны өдөр нэг хоног ажиллаад тэгээд трактор эвдэрсэн. Тэгээд трактороо засах гэсэн чинь болохгүй байхаар нь 2019 оны 12 сарын 27-ны өдөр бид нар гэр лүүгээ явсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тэр Ар өнц гэх газарт очоод бас нэг хоног ажиллаад бас трактор эвдэрчихсэн, тэгээд тэр үед Өлзийт сумаас хүмүүс ирээд угаах төхөөрөмжийн баригчийг нь хурааж аваад явсан, тэгээд бид нар гэр гэр лүүгээ дахиж явчихаад 2020 оны 02 дугаар 05-ны өдөр Энх-Амгалан, ******* хоёр Ар өнц гэх газарт очоод 2020 оны 02 сарын 06-ны өдөр би тэр хоёрын араас нь очоод трактороо засах гэсэн чинь болохгүй байсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Батсайхан бид нар дээр ирсэн. 2020 оны 02 сарын 08-ны өдөр Өлзийт сумаас цагдаа нар ирж бид нарыг шалгасан. Тэр үед *******н эзэмшлийн 55 буюу унагалдай экскаватор трактор, угаах төхөөрөмж зэргээр ажилласан. Мөн миний эзэмшлийн 90-99 БНА дугаартай фургон машинаар гэр ачиж очсон, тэр гэр нь *******н гэр байгаа юм, харин *******өөрийнхөө приус маркийн машинаар тэнд очсон байсан. Гэр *******д байгаа байх, унагалдай трактор, угаах төхөөрөмж зэргийг нь зарчихсан гэсэн, яг хэн гэдэг хүнд зарсныг нь би мэдэхгүй ээ. Миний фургон машин Галуут суманд байгаа. Бид нар тухайн газарт очоод 2 хоног ажиллаад угаах төхөөрөмжөөрөө шороо угааж үзсэн боловч огт алт гараагүй ээ. Тухайн үед ******* экскаватор трактороо жолоодоод угаах төхөөрөмжийг нь мөн ******* ажиллуулсан, би очсон байх үедээ тракторынх нь хажууд байгаад түлшийг нь ойртуулж өгөөд л байж байсан юм. *******болохоор гал тогоо бариад хоол цай хийгээд байж байсан юм. Байгаль орчинд учруулсан хохирлоо бид нар хамтарч төлнө ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 126-127/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 20-24/,

“Нуман-Алтай” ХХК-ний 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 1/10 дугаартай шинжээчийн ... Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 232.907 төгрөг, мөн тус талбайд биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 29.349 төгрөг болж байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 38-61/,

Шүүгдэгч П.Он гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан үүсгэгч моторыг эд мөрийн баримтаар хураан авсан тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 73-76/,

Шүүгдэгч П.Он эзэмшлийн монгол гэр 1 ширхэг, 1 тооны морь, шүүгдэгч Л.Дийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 90-99 БНА улсын дугаартай фургон маркийн автомашин, 1 тооны морь, шүүгдэгч Б.Эгийн эзэмшлийн 1 тооны үхэр зэргийг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 79-85/,

“Энх-Нахиа” ХХК-ны 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 313 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-93/,

Шүүгдэгч Л.Д, П.О, Б.Э нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 130-135, 138-146, 152-196/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Л.Д, Б.Э, П.О нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох Ар өнц гэх газарт 2019 оны 12 сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсаны улмаас байгаль экологид 232.907 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Д, Б.Э, П.О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Л.Д, Б.Э, П.О нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Д, Б.Э, П.О нарын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль экологид 232.907 төгрөгийн хохирол учруулсан талаар “Нуман-Алтай” ХХК-ний 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 1/10 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтийг шүүх үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үнэлэв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-т зааснаар “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд учирсан 232.907 төгрөгийг 3 дахин буюу 698.721 төгрөгөөр нэмэгдүүлж техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 29.319 төгрөгийг нэмж нийт хохирлын хэмжээг 728.070 төгрөгөөр тооцсон ба уг хохирлыг шүүгдэгч Л.Д, Б.Э, П.О нар нь нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Л.Д нь өөрийн эзэмшлийн 90-99 БНА улсын дугаартай фургон маркийн автомашин, шүүгдэгч П.О нь өөрийн эзэмшлийн цахилгаан үүсгэвэр мотор, шүүгдэгч Б.Э нь өөрийн эзэмшлийн самсунги 55 маркийн трактор болон шороо угаагч ком төхөөрөмж зэргийг тус тус гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Э нь өөрийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан самсунги 55 маркийн трактор болон шороо угаагч ком төхөөрөмж зэргийг бусдад худалдан борлуулсан ба уг самсунги 55 маркийн тракторын үнэ 2.000.000 төгрөг, шороо угаагч ком төхөөрөмж 200.000 төгрөгийн үнэтэй болохыг “Энх-Нахиа” ХХК-ны 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 313 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтэнд дурджээ.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Л.Дийн эзэмшлийн 90-99 БНА улсын дугаартай фургон маркийн автомашин болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч П.Он эзэмшлийн цахилгаан үүсгэвэр мотор зэргийг тус тус хурааж, самсунги 55 маркийн тракторын үнэ 2.000.000 төгрөг, шороо угаагч ком төхөөрөмж 200.000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хувааж шүүгдэгч Б.Э, Л.Д, П.Он нараас тус бүр 733.333 төгрөгийг тус тус хураан авч, шүүгдэгч нараас хураан авсан 2.200.000 төгрөгөөс байгаль орчинд учруулсан хохирол болох 728.070 төгрөгийн хохирлыг гаргуулж Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын дэргэдэх Байгаль орчин уур амьсгалын санд олгож илүү гарсан 1.471.930 төгрөг болон 90-99 БНА улсын дугаартай фургон маркийн автомашин болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан үүсгэвэр мотор зэргийг тус тус улсын орлого болгов.

Шүүгдэгч Л.Д, Б.Э, П.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Д, Б.Э, П.О нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Л.Д, Б.Э, П.О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнээс хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн тул хохирол нөхөн төлөх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч П.Он эзэмшлийн монгол гэр, 1 тооны адуу, шүүгдэгч Б.Эгийн эзэмшлийн 1 тооны үхэр зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Дийн эзэмшлийн 90-99 БНА улсын дугаартай фургон маркийн автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Д, Б.Э, П.О нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э,  Л.Д, П.О нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Э,  Л.Д, П.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Э, Л.Д, П.Он нарт тус бүр оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Б.Э, Л.Д, П.Он нарын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Л.Дийн эзэмшлийн 90-99 БНА улсын дугаартай фургон маркийн автомашин болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан үүсгэвэр мотор зэргийг тус тус хурааж, самсунги 55 маркийн тракторын үнэ 2.000.000 төгрөг, шороо угаагч ком төхөөрөмж 200.000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хувааж шүүгдэгч Б.Э, Л.Д, П.Он нараас тус бүр 733.333 төгрөгийг тус тус хураан авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч нараас хураан авсан 2.200.000 төгрөгөөс байгаль орчинд учруулсан хохирол болох 728.070 төгрөгийн хохирлыг гаргуулж Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын дэргэдэх Байгаль орчин уур амьсгалын санд олгож илүү гарсан 1.471.930 төгрөг болон 90-99 БНА улсын дугаартай фургон маркийн автомашин болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан үүсгэвэр мотор зэргийг тус тус улсын орлого болгосугай.

            8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч П.Он эзэмшлийн монгол гэр, 1 тооны адуу, шүүгдэгч Б.Эгийн эзэмшлийн 1 тооны үхэр зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Дийн эзэмшлийн 90-99 БНА улсын дугаартай фургон маркийн автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9. Шүүгдэгч Б.Э, Л.Д, П.Он нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Э, Л.Д, П.Он нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.