Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 505

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/00505

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 21 дүгээр хороо,  Горькийн 22 дугаар гудамжны 736 тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар НЩ 61081365, Боржигон овогт Шагдарын Ганцэцэгийн хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаад:Хүсэлт гаргагч Ш.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бчигийн дарга   Д.Агиймаа  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ш.Ганцэцэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 1985  онд Политехникийн дээд сургуулийн барилгын инженерийн ангийг төгсөөд Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны томилолтоор тус яамны харьяа Үйлдвэрийн засварын конторт хуваарилагдан очиж тус конторт 1985.07.15-ны өдрөөс 1987.09.01-ний өдрийг хүртэл барилгын мастер  тушаалтай ажиллаж байгаад 1987 онд Төв аймагт шилжсэн.Энэ талаар хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн боловч архиваас лавлагаа гарахгүй байгаа болно.Иймд миний Түлш Эрчим хүчний Үйлдвэрийн яамны харьяа Үйлдвэрийн барилга засварын конторт  ажиллаж байсныг тогтоож  өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Ш.Ганцэцэгийн ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжтой  байна.

 

Ш.Ганцэцэг 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987  оны 9 дүгээр сарын 01-ний  өдрийг хүртэл  Түлш Эрчим хүчний Үйлдвэрийн яамны харьяа Үйлдвэрийн барилга засварын конторт  мастераар ажиллаж байсан  болох нь 1986  оны  4 дүгээр сарын 30-ны өдрийн Түлш Эрчим хүчний Үйлдвэрийн яамны харьяа Үйлдвэрийн барилга засварын контороос  олгогдсон  хөдөлмөрийн  дэвтэрт   1985 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Түлш Эрчим хүчний Үйлдвэрийн яамны томилолтоор барилгын мастераар томилсон тухай 1986 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 90 тоот туушаалын бичилт, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өөрийнх нь хүсэлтээр Төв аймгийн Цээл суманд шилжүүлсэн тухай Конторын даргын 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 85 дугаар тушаалын бичилт,  гэрч Д.Оюунцэцэг, М.Хайрош  нарын шүүхэд  гаргасан тодорхойлолт  зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Шагдарын Ганцэцэгийг 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987  оны 9 дүгээр сарын 01-ний  өдрийг хүртэл  Түлш Эрчим хүчний Үйлдвэрийн яамны харьяа Үйлдвэрийн барилга засварын конторт  мастераар ажиллаж байсныг  сэргээн  тогтооусгай.

 

2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Ш.Ганцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

           

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН