Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 426

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00426

Улаанбаатар хот

 

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 384 дугаар гарам, 29 дүгээр гудамжны 56 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ИЭ 57062217, Боржигон овогт Чогсомын Энхбаярын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 16 дугаар хорооо, Орхоны 2-1 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ДД 70102719, Мягмарын Мэндбатаад  холбогдох

 

29 910 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар арын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэрэг үүсгэснээр хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ч.Энхбаяр, түүний өмгөөлөгч С.Дангаасүрэн,  хариуцагчийн төлөөлөгч Б.Пүрэвхүү,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа  нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр М.Мэндбатаатай уулзаж Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд газар бүтээж өгнө гэсэн учир 61 910 000 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн боловч хэлсэндээ хүрээгүй учир надад өнгөрсөн хугацаанд 32 000 000 төгрөгийг буцаан өгсөн бөгөөд үлдэгдэл 29 910 000 төгрөгийг өгөхгүй байна.Иймд М.Мэндбатаагаас үлдэгдэл мөнгө 29 910 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ч.Энхбаяр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны эмээлт өгсөх замд байрлах 1,5 га газрыг худалдаж авахаар 61 910 000 төгрөгийг М.Мэндбатаад төлсөн байдаг боловч М.Мэндбатаа газрын нэрийг  Ч.Энхбатын нэр дээр шилжүүлж өгөөгүй тул дээрх мөнгөнөөс 32 000 000 төгрөгийг эргүүлэн өгсөн байдаг.Одоо үлдэгдэл 28 980 000 төгрөг байгаа,  1 000 000 төгрөгийг бид хоорондоо ярилцсан байгаа.Хариуцагч 27 000 000 төгрөгийг эргүүлэн төлнө гэж байгаа, үлдэгдэл 1 980 000 төгрөгт 2012 оны 3, 4 дүгээр улирлын торгууль 660 000 төгрөг, 2013 оны газрын төлбөр 1 320 000 төгрөг нийлээд 1 980 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч Ч.Энхбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Энэ газар манай охины нэр дээр байдаг боловч манайхыг худалдаж авахаас өмнөх үеийн газрын төлбөр, торгуулийн 1 980 000 төгрөгийг газрын албаны шаардлагаар төлсөн тул энэ газрыг авах зуучилж өгсөн М.Мэндбатаагаас 1 980 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд зарим дүнг буруу дурдсан байх бөгөөд Ч.Энхбаярт 27 000 000 төгрөг, Дашдулам, Алтансүх нарын авсан 10 000 000 төгрөг нийт 37 000 000 төгрөг өгсөн бөгөөд нэхэмжлэгчид 22 000 000 төгрөг өгөх үлдэгдэл бий гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сард 29 910 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлээ өөрчилсэн байдаг.Вера маркийн гар утасыг 550 000 төгрөгөөр, S3 маркийн гар утасыг 380 000 төгрөгөөр нэхэмжилж байснаа татгалзсан байгаа.Анх Ч.Энхбат М.Мэндбатаад хандаж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах 1,5 га газрыг худалдаж авахад дэмжлэг болж өгөхийг хүссэн тул харилцан ярилцаад газрын нэрийг шилжүүлж өгөхөөр тохирсон байдаг.Тухайн үед М.Мэндбатаад энэ газарт эзэмшигч байхгүй гэж хэлсэн боловч газрын албанаас энэ газрыг Алтанцэцэг гэдэг хүний нэр дээр байдаг гэсэн мэдээлэл гарч ирсэн тул газрын үнийг буцаахаар болсон.М.Мэндбатаа нийт 59 000 000 төгрөгийг Ч.Энхбаяраас авсан бөгөөд үүнээс 32 000 000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэгдэл 27 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа.Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах 2 газрын 1 газар гэж хольж яриад байна, нэрийг нь шилжүүлсэн газрын төлбөр 1 980 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Энэ газар нь Дайчинбаатар гэдэг хүний нэр дээр байсан газрыг нэхэмжлэгч Ч.Энхбаярын охинд шилжүүлснийг М.Мэндбатаа зуучилж өгсөн байдаг.Гэтэл энэ газрын төлбөрийг М.Мэндбатаагаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Энхбаяр хариуцагч М.Мэндбатаад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны хохиролд 28 980 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Ч.Энхбаяр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах 1,5 га газрыг худалдан авахаар М.Мэндбатаатай тохиролцож, түүнд газрын төлбөрийн 59 000 000 төгрөгийг төлсөн тухай үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Мөн М.Мэндбатаа дээрх хаягт байрлах газрын жинхэнэ эзэмшигчийг газрын албаны байгууллагаас мэдсэний улмаас уг газрыг Ч.Энхбаярын эзэмшилд шилжүүлэх боломжгүй болсон тул түүнд 32 000 000 төгрөгийг эргүүлэн өгсөн, одоо үлдэгдэл 27 000 000 төгрөгийг өгнө  гэж тайлбарлаж байна.

 

Үүнээс гадна Ч.Энхбаяр дээрхээс өөр газрыг 2014 онд М.Мэндбатаагийн зуучлалаар охиндоо авч өгсөн үйл баримтад зохигчид маргахгүй байх бөгөөд харин энэхүү газрыг нэхэмжлэгчийн охинд шилжүүлэхээс өмнөх үеийн буюу 2012 оны 3, 4 дүгээр улирлын торгуулийн болон 2013 оны газрын төлбөрийн 1 980 000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Нэг талаар нэхэмжлэгчийн Э.Мөнхтуяад шилжүүлсэн гэх газрыг өмнө нь  М.Мэндбатаа эзэмшиж байгаагүй, газрын нэрийг шилжүүлэхдээ Дайчинбаатартай нотариат дээр уулзсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

 

Нөгөө талаар Ч.Энхбаяр тухайн газрыг Э.Мөнхтуяагийн нэр байгаа гэж тайлбарлаж байх боловч түүний өмнөөс дээрх газрын төлбөр болон торгуулийн мөнгийг хариуцагчаас шаардах эрхгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 201.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар Мягмарын Мэндбатаагаас 27 000 000 /хорин долоон сая/ төгрөгийг гаргуулан Чогсомын Энхбаярт олгож, үлдсэн 1 980 000 /нэг сая есөн зуун наян мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 500  төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мэндбатаагаас 292 950 /хоёр зуун ерэн хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Ч.Энхбаярт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН