Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2017/00059

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 10*******/ШШ2017/00059

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 0******* тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн *******, ******* ******* *******т холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 2.275.205 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 2015 оны 09 дүгээр сарын 14-нйи өдөр үндэслэлгүйгээр ажлаас халагдсан бөгөөд хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын *******1-ний өдрийн 602 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон. Би 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* халамж ******* хэлтсийн ******* эрхлэлтийн албаны даргаар томилогдсон тул Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилогдох хүртэл хугацааны 2015 оны 09 дүгээр сарын 14-нөөс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл цалин 2.275.205 төгрөгийг олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* дүүргийн *******, ******* ******* *******т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 2.275.205 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг гаргажээ. Хариуцагч ******* дүүргийн *******, ******* ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон ....Нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 2.275.205 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгөх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. овогт нэхэмжлэлтэй, хариуцагч ******* дүүргийн *******, ******* ******* *******т холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 2.275.205 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ******* дүүргийн *******, ******* ******* хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 70.200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******5.100 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ