Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2017/00060

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        

         Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Сайнжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Суман тэрх” ХХК-д холбогдох Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байр, 1 дүгээр орцны 02 тоот, 49.08 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч П.Сайнжаргал болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад                                             

ТОДОРХОЙЛОХ нь

         Нэхэмжлэгч П.Сайнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “Суман тэрх” ХХК-тай, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 02 тоот, 49.08 метр квадрат талбайтай, 1 давхарын 2 өрөө орон сууцыг “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, урьдчилгаа 5.655.100 төгрөг төлж, хуваарийн дагуу үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

        “Суман тэрх” ХХК гэрээнд өөрчлөлт оруулж байрны хаягийг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 80 дугаар байрны, 1 дүгээр орцны 02 тоот, 1 давхарын 49.08 метр квадрат 2 өрөө орон сууц болгон өөрчилсөн.

         Тус байр 2013 онд ашиглалтанд орж, одоо хүртэл Улсын комисс хүлээн аваагүй тул оршин суугчид хохирсоор байна.

         Иймээс Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 80 дугаар байрны 1 дүгээр орцны 02 тоот, 1 давхарын 49.08 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг П.Сайнжаргал миний өмч болохыг тогтоож өгнө үү, гэжээ. 

         Хариуцагч “Суман тэрх” ХХК-ийн захирал Д.Одгэрэл шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 02 тоот байрны захиалагч П.Сайнжаргал мөн бөгөөд байрны төлбөрөө бүрэн төлсөн, 2013 оны 10 дугаар сард байрандаа орж одоог хүртэл оршин сууж байгаа тул гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. П.Сайнжаргал ямар нэгэн төлбөрийн тооцоогүй тул 80 дугаар байрны 02 тоотын хууль ёсны өмчлөгч мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна.            

           Иймд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 1 дүгээр орцны 02 тоот байрыг П.Сайнжаргалын өмч болохыг тогтооход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ. 

ҮНДЭСЛЭХ  нь

             Нэхэмжлэгч П.Сайнжаргал, хариуцагч “Суман тэрх” ХХК-д холбогдуулан Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байр, 1 дүгээр орцны 1 давхар 02 тоот, 49.08 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Суман тэрх” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 1 дүгээр орцны 02 тоот орон сууцны захиалагч П.Сайнжаргал мөн бөгөөд байрны төлбөрөө төлсөн, ямар нэг зөрчилгүй байх тул Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 1 дүгээр орцны 02 тоот орон сууц П.Сайнжаргалын өмч болохыг тогтооход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.          

          Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн  74.1, 74.2 дахь хэсэгт  заасныг тус тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч П.Сайнжаргал, хариуцагч “Суман тэрх” ХХК-иас Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байр, 1 дүгээр орцны, 1 давхар 02 тоот, 49.08 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч П.Сайнжаргал болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг, хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “Суман тэрх” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.

  •            . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг  тайлбарласугай.
  •         . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид  давж  заалдах, хяналтын  журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА