Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2017/00066

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 

батлах тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа  би,

Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 18 тоотод оршин суух, Даш овогтой Батжаргалд холбогдох саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

                                                                   ТОДОРХОЙЛОХ  нь

Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Батжаргал архидан согтуурч, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 162 дугаартай картанд бүртгэгдэн саатуулагдаж, тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны төлбөр 4150 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул төлбөрийг гаргуулж өгнө үү, гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэтуул шүүхэд гаргасан хүсэлтдээ: Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн саатуулах байрны эмч дэслэгч С.Эрдэнэтуул миний бие иргэн Д.Батжаргалд саатуулах байрны төлбөр 4150 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр саатуулах байрны цагдаа дэд ахлагч Тэмүүжинд аваачин өгсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, хариуцагч Д.Батжаргалаас саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэтуул, Д.Батжаргалаас саатуулах байрны төлбөр 4150 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр саатуулах байрны цагдаа дэд ахлагч Тэмүүжинд төлбөрөө аваачин өгсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний татгалзал нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол  улсын Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн  74.1, 74.2-д   заасныг тус  тус   удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь

           1. Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй, Даш овогтой Батжаргалд холбогдох саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

                                            ШҮҮГЧ                            Г.АРИУНАА