Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2017/00067

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2017/000*******7

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн ******* дугаар гудамжны ******* тоот хашаанд оршин суух, ******* овогтой ******* холбогдох, саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* архидан согтуурч, 201******* оны 12 дугаар сарын 31-ний өдөр 04 дугаартай картанд бүртгэгдэн саатуулагдаж, тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны төлбөр 4150 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул төлбөрийг гаргуулж өгнө үү, гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Ж.******* саатуулах байрны төлбөр 4150 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс, хариуцагч Ж.*******аас саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 4150 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ын Ж.******* саатуулах байрны төлбөр 4150 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төлсөн гэсэн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар 4150 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2275 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. ******* дүүрэг дэх ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* овогтой ******* холбогдох, саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Нэхэмжлэгч байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА