Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2017/00070

 

 

 

 

 

20*******7 оны 02 сарын *******6 өдөр

Дугаар *******03/ШШ20*******7/00070

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс

Зөрчил гаргагч *******964 оны *******2 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-*******, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны *******07 тоотод оршин суух, ******* овогт ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 20*******7 оны 0******* дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Д., зөрчил гаргагч П., нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтэндээ: П. байнга архидан согтуурч, нийтийн хэв журам зөрчиж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, орчин тойрондоо түгшүүр төрүүлэн, 20*******5 онд 2 удаа, 20*******6 онд 2 удаа тус тус эрүүлжүүлэгдсэн. 20*******5 онд ******* удаа, 20*******6 онд 2 удаа Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгуулын арга хэмжээ авч байсан бөгөөд дахин архидан согтуурч, нийтийн хэв журам зөрчсөн байх тул архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү, гэв.

******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж, эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Зөрчил гаргагч П. удаа дараа архидан согтуурч, гэр орондоо архичид цуглуулан, тухайн орчиндоо түгшүүр төрүүлдэг. Согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт-ээр 2-3 дугаар зэрэгт хамаарагдахаар тогтоогдсон бөгөөд эмч нар албадан эмчилгээнд явуулах шаардлагатай гэж дүгнэсэн. Мөн жижиглэнгээр хулгай хийж, орцонд зохисгүй үйлдлүүдийг хийдэг.

Иймээс зөрчил гаргагчийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү, гэв.

Зөрчил гаргагч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орцонд янз бүрийн үйлдэл гаргадаггүй. Тэр орцонд шээхийг манай орцны сэтгэцийн өвчтэй залуу хийдэг. Би түүнд хэлдэг, битгий шээгээд бай гэж. Архичдыг гэртээ цуглуулдаггүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

П. архи ууж, согтуурч архинд донтох өвчтэй болсон, согтуурсан, мансуурсан үедээ өөрийн хийж буй үйлдлээ мэддэггүй, нийгмийн хэв журмыг зөрчин бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинаас хамааралтай болсон болох нь согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, хүсэлт гаргагч, зөрчил гаргагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Цагдаагийн хэлтсийн удаа дараа эрүүлжүүлэгдсэн тодорхойлолт, зөрчлийн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул П. архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.*******, 4 дүгээр зүйлийн 4.******* дэх хэсгүүдэд зааснаар зөрчил гаргагч хөдөлмөрийн чадвартай зэргээс дүгнэхэд, архины албадан эмчилгээнд хамрагдах шаардлагыг хангасан байна.

П.ийн талаар эрх бүхий эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан комиссийн Архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлт, Цагдаагийн хэлтэст Эрүүлжүүлэгдсэн тодорхойлолт, Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг баримтууд нь нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх шаардлагыг хангасан, эргэлзээгүй, үнэн зөв, энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай баримтууд гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дахь зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.******* дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* Төв аймгийн Мааньт суман дахь албадан эмчилгээний газарт эмчлүүлэхээр тогтоосугай.

2.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.******* дэх хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацааг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллага тогтоох болохыг дурдсугай.

3.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар П.Арцсэдийг Төв аймгийн Мааньт суман дахь албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

4.П. албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

6.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийг өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА