Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00045/и |
Дугаар | 3 |
Огноо | 2017-01-04 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 3
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяадаргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч А.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 466-р байр 2-30 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 29 настай, Өөлд овгийн Нансалын Отгонбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 13-4 тоотод оршин суух, 1952 онд төрсөн 65 настай, Боржигон овгийн Доржсүрэнгийн Энхтогтоход холбогдох
Гэм хорын хохирол болох 3000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдоос гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Отгонбаяр, хариуцагч Д.Энхтогтох нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Бид харилцан тохиролцож нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 1500000 төгрөг болгон багасгаж хариуцагч тал 1500000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 500000 төгрөг мөн 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 500000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн Хаан банкны 5540303446 тоот дансанд шилжүүлж төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Отгонбаяр нь Д.Энхтогтоход холбогдуулан гэм хорын хохирол 3000000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1500000 төгрөг болгон багасгасныг хариуцагч зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй, Д.Энхтогтоход холбогдох иргэний хэрэгт 1500000 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Д.Энхтогтохоос 31475 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 31475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыгхариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Шүүхийн тогтоолд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
А.ҮҮРИЙНТУЯА