| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01303/И |
| Дугаар | 138/ШШ2016/01318 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2016/01318
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж,
Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* төвийн ******* тоотод байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******ын ******* ******* тоотод бүртгэлтэй боловч суманд оршин суух, овогт ийн РД:ЖН8408*******9*******5/-т холбогдох,
3032000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны *******0 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Зэтта-Финанс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э. нь 20*******4 оны 08 сарын 25-ны өдөр 50-*******5 ДОР улсын дугаартай ТOYOTA-PAUM маркийн автомашиныг Зэтта-финанс ХХК-ийн нэр дээр шилүүлж, уг машинаа унаж явах нөхцөлтэйгээр *******900000 төгрөгийг 8 хувийн хүүтэй ******* сарын хугацаатайгаар зээлж барьцаат зээлийн гэрээ байгуулсан юм. Уг гэрээнд зээл хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс нэг хоногийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцохоор тохирсон бөгөөд Э. нь өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлсэн мөнгөө хүү, алдангийн хамт төлөөгүй байна. Иймд үндсэн зээл *******900000 төгрөг, хүү *******52000 төгрөг, алданги 950000 төгрөг нийт 3032000 төгрөгийг Э.аас гаргуулж өгнө үүгэжээ.
Хариуцагч Э. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Зэтта-финанс ХХК-ийн зээлийн газраас *******900000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн хугацаанд хийж байсан үйл ажиллагаа минь дампуурч алдагдалд орсон учир зээлээ төлж чадаагүй. Миний бие Хасбанк, Норбу ББСБ болон хувь хүмүүст 30 орчим сая төгрөгийн өр төлбөртэй бөгөөд, эхнээсээ ШШГА-ны журмаар албадан гүйцэтгүүлж төлбөрөө өөрийн цалин орлогын 50 хувиар төлж байна. Би сумын Тамгын газарт ХАА-н мэргэжилтэн хийдэг ба сард 400000 төгрөгийн цалинтай, эхнэр 4 хүүхдийн хамт, ШШГА-ны журмаар цалин орлогын 50 хувийг суутгуулан аав, ээжээ бараадан амьдарч байна. Надаас нэхэмжилсэн 3032000 төгрөгийг гэрээ ёсоор төлөх ёстой боловч миний эдгээр байдлыг харгалзан үзэж гэрээнд заасан алдангаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нар 20*******6 оны ************** сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Зэтта-финанс ХХК нь хариуцагч Э.аас нэхэмжилсэн 3032000 төгрөг гаргуулах шаардлагын 500000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2532000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Зэтта-финанс ХХК нь хариуцагч Э.аас 3032000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусшүүхэд гаргажээ.
Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч болон хариуцагч, түүний өмгөөлөгч нар дараах эвлэрлийн гэрээг байгуулсан байна. Үүнд:
Нэхэмжлэгч Зэтта финанс ХХК нь хариуцагч Э.аас анх нэхэмжилсэн 3032000 төгрөг гаргуулах шаардлагын 500000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2532000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
*******. Нэхэмжлэгч Зэтта-финанс ХХК нь хариуцагч Э.аас 3032000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын 500000 /таван зуун мянга/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 2532000 /хоёр сая таван зуун гучин хоёр мянга/ төгрөгийгхариуцагч төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63500 төгрөгийн тал хувь 3**************3******* төгрөгийг төсвийн орлого болгож, үлдэх 3**************69 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамж 3**************3******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Зэтта-финанс ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ