| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00392/и |
| Дугаар | 4 |
| Огноо | 2017-01-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 4
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг Бурхийн 18-189 тоотод оршин суух Махуул овогт Зэстбалжирын Отгонпүрэвийн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хүсэлт гаргагч З.Отгонпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
З.Отгонпүрэв шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар цэцэрлэгт асрагчаар, 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус цэцэрлэгт тогоочоор тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Отгонпүрэв нь 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлӨвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар цэцэрлэгт асрагчаар, 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус цэцэрлэгт тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болоншүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай, 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаартай тушаалууд, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 71 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчид олгосон баярын бичгүүдийн хуулбар, гэрэл зургууд, гэрч Б.Бямбадолгор, О.Нарангэрэл, С.Долгорсүрэн нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Махуул овогт Зэстбалжирын Отгонпүрэвийг 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар цэцэрлэгт асрагчаар, 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус цэцэрлэгт тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА