Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 103/2017/00054/И |
Дугаар | 103/ШШ2017/00050 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2017/00050
2*******7 оны 02 сарын ************** өдөр | Дугаар *******0*******/ШШ2*******7/00050 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.*******риунаа би
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* дугаар хороо, *******-******* тоот байрны ******* тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* задгайн дугаар гудамжны *******5Б тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 525000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******7 оны 2 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т. 2*******5 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тус компаниас 50 дугаартай зээлийн гэрээ байгуулан, *******50.000 төгрөгийг барьцаагүй зээлж авсан бөгөөд 2*******5 оны *******2 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хүү, зээлээ төлөөгүй.
Иймд Т.ээс үндсэн зээл *******50000 төгрөг, хүү *******75000 төгрөг, нийт 525000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нэхэмжлэлийн шаардлага 525000 төгрөгнөөс 25000 төгрөгийг хасаж, 500000 төгрөгийг Т.ээс гаргуулж авмаар байна гэжээ.
Хариуцагч Т. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-иас 2*******5 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр *******50000 төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэгч нэхэмжилсэн 525000 төгрөгнөөсөө 25000 төгрөгийг хассан байна. Үлдэгдэл 500000 төгрөгийг 2*******7 оны ******* дугаар сараас эхлэн сар бүр *******00000 төгрөгийг төлж, 2*******7 оны 7 дугаар сард төлж барагдуулахаар харилцан тохиролцох хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч Т.ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 525000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 25000 төгрөгнөөс татгалзаж, 500000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2*******7 оны ******* дугаар сараас эхлэн сар бүр *******00000 төгрөгийг төлж, 2*******7 оны 7 дугаар сард төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон З*******ХИР*******МЖЛ*******Х нь:
*******. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т. холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 525000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 25000 төгрөгнөөс татгалзаж, 500000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2*******7 оны ******* дугаар сараас эхлэн сар бүр *******00000 төгрөгийг төлж, 2*******7 оны 7 дугаар сард бүрэн төлөхөөр зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******400 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 8200 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Т.ээс 8200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75. дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.*******РИУН**************