| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0111/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/116 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б-ид холбогдох эрүүгийн 1838006160151 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.Б-,
Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.Б-гийн итгэмжлэн хариуцуулсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод байрлах авто гражаас эд зүйл авч завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б- нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.Б-йн итгэмжлэн хариуцуулсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод байрлах авто гражаас эд зүйл авч завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1838006160151 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтушинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. Манайх Мөрөн сумын 13-р багийн ... тоотод шинээр байшин барьж байхад 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Д.Б- гэдэг хүн эхнэрийн хамт гэр барьж буусан. Д.Б- гэдэг хүнд хашаа гражаа хүлээлгэж өгеөд 2018 оны 07 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хот явсан. Манайх Д.Б-ийн буусан хашаанд байшин барих гэж байсан болохоор гражид багажаа оруулсан байсан. Нэг хувь түлхүүрийг би Д.Б-ид өгөөд явсан. Тухайн үед хүмүүс очиж манай байшинг барих гэж байсан болохоор багаж авч магадгүй гэж бодсондоо түлхүүрээ үлдээсэн. Би 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Мөрөн сумын 13-...тоотод байрлах хашаандаа очсон чинь хашаан дотор байрлалтай граж дотор байсан машины сэв гаргадаг багаж, цохилттой дрилл, Самсунг маркийн Эс-4 гар утас, флаш алга болсон байсан. Д.Б-аас асуухад эхлээд мэдэхгүй гээд байснаа сүүлдээ машины сэв гаргадаг багаж, цохилттой дрилл авсан гээд сэв гаргадаг багаж олж надад буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/
Гэрч Г.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 08 сарын үед би өөрийн Мөрөн сумын 4 дүгээр багийн ... тоотод байх авто засвараа ажиллуулж байтал 12 цагийн үед манай хашааны гадаа нэг юм асууя гэж намайг дуудсан хашааны хаалган дээрээ явж очтол тарган өндөр биетэй хар царайтай сахалтай 30 гаран настай хүн өөрийгөө машины күүзүү засвар хийдэг юм. Надад күүзүү засвар хийлгэх машин байвал хэлээрэй хамтарч ажиллая гэж ярьж байсан. Тэгээд найз нь хоёр хайрцагтай багаж мөнгөөр өгъе чухал мөнгөний хэрэг гарлаа гэж хэлсэн. Энэ хоёр багажаа нийлүүлээд 50.000 төгрөгөд зээл тавиад маргааш 70.000 төгрөг болгож өгнө гэж хэлээд мөнгө аваад явсан. Маргааш нь мөн ирээд надаас 15.000 төгрөг аваад явсан. Тухайн үед надаас 20.000 төгрөг нэхэхээр нь би цохиолттой дриль нь ажиллахгүй байна гээд 15.000 төгрөг өгсөн. Сая харсан зураг надад уг хоёр багаж зарсан хүн мөн байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/
Гэрч Ж.Б.н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өдрийн 16 цагийн үед нөхөр Д.Б- гэртээ ирсэн бөгөөд ах Н-н гэрт байж байгаад ирлээ гэж хэлсэн. Уг оройн 20 цагийн үед нөхөр Д.Б- гэрт байж байхад манай хашаан дотор байх гражаас эд зүйл хулгайд алдчихсан байна гэж хэлсэн. Яг юу болсон талаар надад хэлээгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас
Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Д.Б-ийг гэмт хэрэгт холбогдсон талаар 2018 оны 08 дугаар сарын эхээр Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод эд зүйл хулгайлсан гэж мэдсэн. Д.Б- надад хэлэхдээ машины сэв гаргадаг багаж авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/
Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Бибүлийн хамт 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Мөрөн сумын 13-...тоотод байрлах Г.Б-гийн хашааг нь сахих гэж түр буусан. Тэгээд 2018 оны 07 сарын 30-ны өдөр Г.Б- хашаан дотор байрдах авто гражийн түлхүүрээ надад өгөөд хүн ирж байшин барьж магадгүй хашааны эд зүйл сайн харж байгаараа гээд Улаанбаатар хот явсан. Ингээд 2018 оны 07 сарын 30-ны өдөр архи ууж байгаад граж дотор байсан Г.Б-гийн сэв гаргагч, цохилттой дрилл, самсунг маркийн гар утас, флаш зэрэг эд зүйлийг авч зах дээр сэв гаргагч, цохиолттой дрилл 2-ыг 65.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Самсунг маркийн гар утас, флаш хоёрыг танихгүй хүнд 1 шил архинаас өгсөн. Өөр эд зүйл аваагүй. Би ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Би Г.Б-д учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан. Би 335.000 төгрөг бэлнээр өгч, машины сэв гаргагч багажийг бүрэн бүтэн хүлээлгэн өгөөд, уучлалт гуйсан...гэх мэдүүлэг /хх-ийн 63-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийнтал/ Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан ттэмдэглэл /хх-ийн 18-р тал/ Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20-24- р тал/ Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын албан тоот /хх-ийн 25-р тал/ Мобиком корпораци ХХК-ийн албан бичиг /хх-ийн 26-р тал/ Жимобайл ХХК-ийн албан бичиг /хх-ийн 27-р тал/ Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 54-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөваймгийн Мөрөн сумын Наран багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуулас, /хх-ийн 66-69-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хузаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэргээс үзэхэд Д.Б- нь 2018 ондугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.Б-гийн итгэмжлэн хариуцуулсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод байрлах авто гражаас эд зүйл авч завшсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчийн мэдүүлгээр батлагдсан. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэшүүгдэгч Д.Б-ийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсны улмаас 560.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Б- нь хохирогч Г.Б-д 560.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч гомдол саналгүй болсон тухай мэдүүлэг, эвлэрлийн гэрээ /хх-ийн 66/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдааншинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Д.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Шүүгдэгч П.Д.Б- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн 1838006160151 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц овгийн Дийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Бид хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 1838006160151 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР