Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 5890

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасныг баримтлан хариуцагч Х.Одхүүгээс орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардал төлбөрт 284300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Шарга-12 СӨХ-д олгосугай.

 

            2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Шарга 12” СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.179 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Одхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 9.179 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Шарга” 12 СӨХ-д буцаан олгосугай.

 

         3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

 

         4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.